Үзэгчийн сэтгэгдэл
За кино гэдэг маань өөрөө хүнийг итгүүлэн үнэмшүүлэх, аливаа зүйлд уриалах, бас амьдарлын сайхан бүхнийг уран сайхны аргаар үзүүлэх зорилготой байдаг билээ. үүнийг нь хүмүүс мэдрэх, өөрийн амьдарлаа ч гэсэн дүйцүүлэн бодох дуртай байдаг.
За киноны талаар сэтгэгдэл гэвэл “...Өөөөө аймар...” гэсэн үгийг хэд хэд хэлүүлээд авлаа. энийг уулга алдаж, худлаа санагдаж, биширч гээд янз янзаар л хэл үзлээ.
Мэдээж хэрэг кино гэдэг бол асар том судалгаа, тооцоолол, найруулагчийн уран сэтгэмжээр бүтсэн байдаг. тэр битгий хэл кинонд зориулсан ирээдүй судлаач гэдэг мэргэжил хүртэл байдаг юм билээ. За тэр яахав...
1 дэх логик алдаа:
Кино ер нь бол Initial–D цувралын арга барилаар эхэлнэ. Улын нарийн зам, хоосон, тэгээд хоёр ир бяр нь багтаж ядсан машин араа шүдээ сольж, жолооч нар нүд шүд нь ирлэсэн хутга шиг гялалзаж эхэлнэ.
Асуулт: Миа, Елена хоёр хаачив? Санаж байгаа бол 5-ийн төгсгөл дээр Доом, Шаргал үст хоёр маань нүдээ ирмэлцээд, далайн эргийн байшин дээр байж байгаад дуусдаг.
Тэгээд бараг арал авчихсан, асар баян нөхдүүд эхнэр нь дуншиж байхад далайн эргийн нөгөө захад юугаа ч хийж явсын, эсхүл дуншиж байгаад төрж эхлэхээр уралдаж хэлэсэн юмуу? Ямартай ч галзуу юм шиг давхиж ирээд л, үсэрч ороод л сүмд төрж байгаа эхнэр, шинээр мэндэлсэн хүүтэйгээ уулзах нь тэр.
Москва хотод болсон халдлагад Хоббсын тэнхээ дутсан учир Доом дээр очиж гуйлга гуйж хавсайдаж бариад нухаж унагахаар шийднэ. Шанд нь үхсэн гэж бодож байсан Леттиг санал болгоно. /ингэхэд тэгээд 5 дээр авсанд хэний цогцос байсан болж таарав? Бас л логик алдаа, хүн өөрийгөө зулын гол болгосон ч түүнээс гавал, тархиын суурь яс, нууруу нугалам, сүүж гээд олон зүйл шаталгүй үлдэнэ дээ...Доом тэр үед хол зогсож байсан болохоор Летти амьд гээд эргэлзээд байх нь арга ч үгүй биз... хараагүй юм чинь.../
Шаау унаган нутагтаа ирчихсэн, өгөөшний нөхрөө урамшуулаад гоё юм эхэлнэ дээ.
Шаау Монголд байхдаа 2012 оны 12 дугаар сарын 21-ний ДЭЛХИЙ СӨНӨХ өдөрт зориулан бэлтгэсэн дизель турбо компьютергүй буюу дэлхий сөнөхөд ганцаараа давхихад зориулан бэлтгэсэн машинаа асааж, барилгын суурийг дэлбэ татан алга болно. Энд эхний өөө аймар болсон. Форумд хөөрхий дэлхий сөнөхөд Ганцог болон бидний нөхөд тоггүй ажилладаг, карбиратортой дизель хөдөлгүүр ажиллана гэж ярьж байсан санаанд оров. Тэр санаагаар л хийчихсэн байсан байх... хэхэ.
Тэр машины хэлбэр хийц бол аргагүй л манай амжиргааны гудамжныхан хийсэн байх гэхээр төмрөөр нугалж хийсэн, айхтар бөх эд харагдана. Ёстой гаднаас нь яагаад үхэхгүй шинжтэй.
Түүний дараа АНУ-ын засгийн газрын бэлтгэсэн хэдэн хар M5-ийг унаад элдэж өгнө. рээнж роверийн цонхоор хуучны боонд дээр гардаг шиг цэнхэр өнгөтэй мэдрэгч маягийн юмаар буудахад манай юм үзсэн жолооч нар мэлийн гайхаж байгаад томос нь таг зуурч хөмөрч, хөмөрч унацгаан. /жижкээн өө аймар.../
Шаргал үст маань өмнө нь шар ЕВО унаад зугтааж байхдаа нисдэг тэрэгнээс тиймэрхүү гэхдээ аварга том, гурван сэрээтэй юмаар буудуулж байсын болохоор торгон мэдргэмж бүхий дрифт хийж, огил татан хаяж араас нь элдэх нь тэр...
Энд 2 дахь логик алдаа: хуванцар тог дамжуулдаг юм байхдаа? Эсхүл M5 төмөр гүпертэй юм болов уу? ямартай ч машиныг нь нам зогсоочих гээд байхаар нь тэр муу жижиг зүйлээс салж байгаад л элдэж өгөх нь тэр.
Энэ мэт пин пан, түн тан гэсээр байгаад өмнө яригдаж байсан алдаа дутагдал, олон юм харагдаж үзэгдэж байгаад өрнөн өрнөсөөр аймаар урт онгоцны зам дээр өчнөөн юм болж болж, нэг онгоцоо унагаад амар сайхан даа жаргах болно. /нарийн бичихээс залхуурав... хэхэ/
Лондон хот бол камер гэдэг зүйлээр бараг л зэвсэглэсэн газар гэхэд болно. үндэсний газар зүйн сувгаар дэлхийд зарлагдсан газар...
Тэгсэн мундагийг нь байг, энгийн машиныг нь ч хөөгөөд барьж чадахгүй л байна гэнэ дээ... 3 дахь логик алдаа.
За тэр онгоцонд зодолддог хэсэг бол WOW-ийн шинэ трейлер болохоор болсон зураг авалт байна лээ. юу гэдийн Tauran Raise ч гэдэг юмуу. Сумо амьдаар үзэхээс ч сүртэй. Тэр Доомын мөргөлт, Хоббсын цохилт бол маргар, мангасуудын тулаан л гэсэн үг. Хөлдүү үхрийн гулууз цохьдог Рокки Билбау ч ирээд унагаж дийлэхгүй санагдсан.
Кинонд гарсан машин тэргийг ирийж, ирийлтэл бичвэл
2010 Alfa Romeo Giulietta
2005 BMW M5 [E60]
Chevrolet Alero
1967 Chevrolet Camaro
Citroën Xsara
Daihatsu Terios
2009 Dodge Challenger SRT-8
1969 Dodge Charger
2012 Dodge Charger SRT-8
2012 Dodge Charger SRT-8
Ferrari 360 Modena
Ferrari F430 Scuderia
Ferrari FXX Replica
1974 Ford Escort RS 2000 MkI
1998 Ford Explorer
2006 Ford Mondeo MkIII
1969 Ford Mustang
IFA W50
International MXT-MVA
Jensen Interceptor
Koenigsegg CCX
Land-Rover Defender 110
Land-Rover Defender 90
2002 Land-Rover Range Rover Series III
Lucra LC470
Нэргүй баатар Made for Movie
Mercedes-Benz G-Klasse [W460]
1974 Mercedes-Benz Unimog [435]
Nissan Almera Tino
Nissan GT-R
Nissan Primera
Renault Magnum
2000 Rover 25 [R3]
Škoda Fabia Combi
Subaru Impreza WRX STi
2007 Vauxhall Astra MkV
2002 Vauxhall Vectra MkII
Vickers-Armstrong FV 4201 Chieftain
Volkswagen Bora A4 [Typ 1J]
Гэсэн жагсаалт гарч ирж байгаа юм. /эх сурвалж:
http://www.imcdb.org/movie_1905041-The- ... ous-6.html/
Эндээс харахнээ 7-8 машин нь алдарт булчингууд. Бусад нь ёстой танканд дайруулдагаас эхлээд, юм юм л харагдаж байгаа. Гэхдээ л хачирхалтай зүйл нь хаа байсан италийн цэргийн бааз дээр Америк булчин юу хийж байгаан бэ?
Танктай хэсэг бол бүр сүртэй. Форд жийп, адгийн муу териос, гээд хаймран дугуйтай болгоныг дэлбэ дэлбэ, тас тас дайраад л давхиад байдаг танк Романы унасан булчинг л арай ядан байж бяц дайрна. Урд нь хар хар хар, хур хур хур гээд л түрээд яваад байна... Тэр хооронд сэрэглэн хар залуу Роман торосоор танкны бууг ороож амжина.
бас нэг логик алдаа: танкны баруун талын дугуйнд зажлуулж эхэлж байсан машин яахаараа ч зүүн дугуйнд нь бүрэн дайруулдагийн... сонин шүү... хэхэ.
Логик алдаа 4: би лав танк унаж явсан бол няц дайруулсан машин чирэгдэж байгаа зүгрүү буугаа эргүүлээд л болох байсан. тэгээд л цаашаа давхиж өгөхгүй юу...
Бараг тэр танк нь дагадаг сум, задрагч сум гээд юм юмаар л бууддаг байгааа. Гэтэл уламжлалт хэдэн том сумаар, хэдэн гүүр л буудаж үзүүлэх шив дээ.
За тэр онгоцны хөөрөх зурвас, онгоц зэргийг дэлхий мэднэ дээ...
За тэгээд кино гэдэг үргэлжлэлтэй, цаашаа учиртай байх тусмаа сонирхолтой. Шаау-гийн, Брагагийн дэлхийд зартай бүлгийн гишүүн хурдан хөдөлгөөнтэй, халзан толгойтой нөхөр сайтар тоноглосон бенз S500-гаар veil side –ийг дэлбэ мөргөж, Хан-ыг алж кино өндөрлөх нь тэр.
Америк киноны нэг логик байдаг. Манай талын баатар ганцаараа лаг мундаг, харин нөгөө талын баатар сүрэгтэй. Сүрэг нь үхээл байдаг, үхээл байдаг дуусдаггүй. Тэгвэл 7 дээр ямар сүрэг гарч ирэх бол? сүргийг ямар хүмүүсээс бүрдүүлэх бол?
Сүргийн манлай хэн байх нь тодорхой болсон, тээвэрлэгч нэрээр гарч ирсэн халзан толгойт мундаг залуу... /герман машин тэр үеэс л сонирхож унадаг хүүхэд байсын... энэ кинонд ч японд хүртэл герман машин унаж явах юм.../ дараагийн ангиуд дээр ч герман машин унах н гарцаагүй биз... AUDI, BENZ, BMW гээд байдаг даа...
Харцгааж л байя...
Тодорхой байгаа зүйл гэвэл Доом, Шоон /түүний найз охин Нийла/ нараар кино эхлэнэ. Аварга мааскл машин яаж яваад японд оччихсон юм, яаж тэр бага зайд дрифтлэх юм...
дүгнэлт: гоё кино шүү... Өө аймар...