Page 19 of 21

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 5:00 pm
by MuuG
MuuG wrote:нөхдөө,

та хоёр галаа мартаагүй бээз?

бензин байж болно, агаар байж болно, тэрний зохистой харьцааг ч тогтоож мэдэж болно. тэгээд гал чинь өмнөх жижиг турбо, жижиг инжекторын үеийнх шигээ байвал амжилттай байх уу?
ignition чинь шахаад буухын үед тэсэрч өгөх ёстой юм биш үү. тэгээд өнгөө анти-лайг болно биздээ.
тэгэхгүй өмнөх жижигтээ тааруулж хийсэн блок, поршинг ачаалалд оруулахаар төмрийн хатаалтын потециал нь хүрэхгүй нэг өдөр дэлбэ үсрэх аюул ирэх юм шиг санагдаж байна.

юу гэж бодоцгоож байна?

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 5:01 pm
by MuuG
MuuG wrote:
MuuG wrote:нөхдөө,

та хоёр галаа мартаагүй бээз?

бензин байж болно, агаар байж болно, тэрний зохистой харьцааг ч тогтоож мэдэж болно. тэгээд гал чинь өмнөх жижиг турбо, жижиг инжекторын үеийнх шигээ байвал амжилттай байх уу?
ignition чинь шахаад буухын үед тэсэрч өгөх ёстой юм биш үү. тэгээд өнгөө анти-лайг болно биздээ.
тэгэхгүй өмнөх жижигтээ тааруулж хийсэн блок, поршинг ачаалалд оруулахаар төмрийн хатаалтын потециал нь хүрэхгүй нэг өдөр дэлбэ үсрэх аюул ирэх юм шиг санагдаж байна.

юу гэж бодоцгоож байна?
том турбоны дараа сэтгэлийн хөдөлгөөнөөр холимог, цалалтыг нэмээд хөдөлгүүрийг эд ангиудаа хайлуулсан, дэлбэ татсан зөлнөө fail байдаг юм билээ шт.

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 5:08 pm
by bd
Байна аа байна. Найдвартай л оч хаяж байвал том хаях жижиг хаях ялгаагүй гэж бодож байна.

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 5:10 pm
by MuuG
for [tag]egu[/tag]

Image
дийлэнхдээ л 14.7 байгаад байна. гэхдээ сток үед

Image

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 5:35 pm
by MuuG
bd wrote:Байна аа байна. Найдвартай л оч хаяж байвал том хаях жижиг хаях ялгаагүй гэж бодож байна.
Севче яагаад мууддаг вэ? муудсаныг нь яаж мэддэг вэ?

даралтат орчинд оч хаялж, шалгаж үзүүлээд байдаг.

халалтын зэрэг өндөртэй гэх тододголтой севченүүдийн хувьд илүү өндөр даралтад оч хаях чадвар сайтай байгаагаараа ялгарч дээшээ явдаг.

тэгээд л уралдааны машины севче гэдэг 9-11 зэрэгтэй севче гарсан байдаг байх. Тэгвэл том турбо тавиад, агаар, бензинээ тааруулсан байсан ч севче, шатах камер доторх эд ангиуд том турбоны шахаж байгаа араагын даралтыг дааж, тэр орчинд тэсэрч хага үсрэлгүй ачааллыг дааж байх ёстой.

тэгэхээр оч буюу гал хаялт их нөлөөтэй гэж бодож байна. Ингээд өндөр даралт, бүхий агаарын холимогийг шатаах болсон үед бусад партуудын дулааныг даах чадвар, хязгаар гэж байгаа. тэгээд тэр хязгаар ихдээд, өндөр галтай севче, их даралттай агаараар байнга нүдээд эхлэхээр яах аргагүй галыг байнга битүүлж дэлбэлээд байх аргагүй болно. хөдөлгүүрийн насжилт хүрэхгүй, тэгэхээр оч хаялтыг үл ялиг хойшлуулж өгснөөр поршин шахаад дээд цэгтээ хүрлээ, буцах үед нь хүчтэй тэсрэлтээр харих замд нь тэслэх байдлаар галыг тааруулж өгдөг. ингээд бидний мэддэгээр яндагаас гал гарч, поршин буцах үед тэсэлсэн галтай утаа чинь яндангаар багтхаа байгаад гарч эхэлдэг.

зогсож байгаа биеийг хөдөлгөснөөс, хөдөлж байгаа биеийг дэмжих нь илүү бага энерги зарцуулдаг болохоор анти-лаг буюу турбо шахсан ч түүнийг ашигтайгаар шатааж гаргаж байгаа зохимжит шийдэл учир үр дүн нь машин хөнгөн хурдан болж, бас эргэж шахсан агаар цохилтод орж, турбоны юмуу бусад эд ангид ачаалал үүсгэхгүйгээр яндгаар гарч тонилон одох юм.

тэгэхээр зөв харьцаатай холимог байлаа ч түүний орж ирэх даралт, давтамжаас шалтгаалж галыг яаж ч бодсон оролдож таараа.

:-$ /гээд худлаа бүртэрчүүл мэргэжилтнүүд орж ирээд тас татах юм болов уу?/

ухаандаа ignition table гэж бас бий л гэх гээд байгаан.

Image

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 5:42 pm
by Ariuka
yaagaad tas tatuulna gej logikoor bol zuv shuu dee bi iimerhuu yumand noil hun shuu dee gehdee uneheer nad shig hund oilgomjtoi post

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 6:02 pm
by bilgee
gal bailgui yahav. ign fuel mapiig er n oorchlono gesn ugldee.

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 6:05 pm
by MuuG
жишээ нь: энэ зураг дээр 2jz-vvti
ignition table baina. Anti-lag

Image

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 6:19 pm
by Egu
harin tegeed ene ih toonuud herhen oloh hamgiin engiin argaar a/f ratio herhen tootsoh teriig heleed uguh hun baihguimu zaagaad l bgan teriig chini medremjeeree yuugaaraa iigeerei geedl

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 7:32 pm
by bilgee
toonudig olohgui ugasaa boost ogson hemjenes shaltgalj haritsulj bodno. tegd 12-15 iin horond utgaa tavij ogno.o2 sensoriin voltiin zoruunii utgaas nariivchilsaan tonud n huvilagdana. chi neg l oilgohgui baih shig bndaa.

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Thu Dec 05, 2013 8:29 pm
by Egu
Image
ehnii eeljind ingej bgad uzej tarna gesen uguu?
jishee ni bi vf22 tavilaa geed ecu tune zaaval shaardlagatai bizde?

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Fri Dec 06, 2013 1:37 pm
by bilgee
shardlagaguiee. 22 ooroo stock ecu nii mapnas garad yvchhaar ed bish shudee. chini stock turbonoos 0.6mm eer l amsar n tom.

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Fri Dec 06, 2013 3:16 pm
by MuuG
эхний ээлжинд AFR gauge тавиад холимог чинь ихдээд байна уу, багадаад байна уу? гэдгээ үзээд, тэгээд ихдээд байвал хүснэгтээ өөрчилсөн нь дээргүй юу?

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Sun Dec 08, 2013 5:41 pm
by Ochki
yag gishgej yavaa uydee gaugenaas ihdej bagadaj bgaad gishgej bgaa hun mederch harna gedeg bol asuudaltai. ter too chin bainga savalgaatai bn. tegehleer bichij avah heregtei. tgd teren deereesee bodoh heregtei.

yur ni ihevchlen undur rpm deer tohirgoo hiigdeh bh. dundaj hud bolon rpm deer ecu barag uuruu tohiromjtoi helbert oruulcihna.boost nemelteer orj ireh ter uyd l her ih agaar binzinii dutagdal bn gedgee haraad nemeed ugnu.

Re: Эгүгийн ЖиДиЭм граж

Posted: Mon Dec 09, 2013 1:46 pm
by renchin
Хамгийн эхлээд AFR gauge л тавьсан дээр. Хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. бензин агаар хоёрын харьцаа ядмаг болоод ирэхээр халалт бий болдог гэдгийг ихэнх нь л бензин их өгөхөөр хүчтэй тэсрэлт болоод поршин хайлуулчихдаг гэж боддог харин ч эсэргээрээ байдаг. Үйлдвэрээс гаргасан гарын авлага дээр хянах дээр хөргөлтийн шингэний темпратур хэт өсөөд байвал хэд хэдэн шалтгаан байдаг түүний нэг нь system too lean. буюу бензин дутаад байна. Субару дээр бол поршингоо хайлуулж байгаа хүмүүс ихэвчлэн зүгээр л нэг том турбо тавиад мотороо ачааллуулаад л эвдсэн байдаг энэ нь цаанаа юу болсон гэхээр өндөр бүүст өндөр эргэлт. 5 мянга түүнээс дээш эргэлт дээр өндөр бүүс буюу даралт үүсгэвэл нөгөө жижиг инжектор хамгийн их онгойх хэмжээгээрээ онгойгоодч нөгөө харьцааг баяжуулж чадалгүй ядууруулдаг тэгээд л тэсрэлт нь тахир голыг эргүүлэх хүч болохгүй зүгээр хийн гагнуурын хошуун дахь гал шиг поршинг үлээж өгнө. бензинийг баян өгвөл бас хүйтэн бензин поршингийн толгой, орж ирж байгаа агаарыг хөргөж өгөх давуу талтай. гадныхан бас нэмэлтээр Water injection гээд шууд хүйтэн ус сорох хоолойд цацаад хөргөөд байх шиг байгаан. Мөөг ийн хэлдэг гал бас их чухал. Гол асуудал нь энд би галыг тэдэн градусаар өөрчиллөө гэхэд эргээд гарах хүч ихэссэн багассанг нь хэмжих зүйлгүй болхоор дэмий л байгаад байна. Ямартай ч стокоос том турбо тавьсан бол ECU tunning зайлшгүй хэрэгтэй хэрэв үгүй бол manual boost control тавиад бүүстээ хязгаарлаж том турбо тавьсаны ямар ч ашгийг гаргахгүй байх. эсвэл ганц нэгхэн богинохон хугацаанд бүүст мэдэрж кайф авах л байна. Том форсунк тавиад ECU д түүнийгээ таниулах буюу засвар хийчэхвэл ямар ч асуудал гарахгүй хэвийн ажиллаж байх үед ECU чинь ийм форсунктай юм чинь ийм хугацаагаар нээвэл шатах холимог нөгөө оптимал 14,7 оо барина гээд л явчина.