Page 19 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 18, 2012 12:17 pm
by begunbe

Ийм дугуйтай цагдаагийн машин нэгийг харсан... Жолооч нь дүрэмт хувцастай бацаан байна лээ... форумаас хэрэгтэй юмаа хайгаад уншиж байгаарай гэж сургааль айлдав B-)
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sat Apr 21, 2012 10:21 pm
by begunbe
Өөрт байгаа юмнуудаа ашиглан машин тордох аян өрнөсөөр...
Очлуур цэвэрлэсэн тухай
http://maf.mn/forum/viewtopic.php?f=10&t=165&start=195 үзэж болно
Өнөөдөр их гэрлүүд болон арын гэрлүүдийг шүдний оогоор өнгөлөв, тиймээ тийм! Шүдний оо!
Ус, чийгтэй зөөлөн алчуур, шүдээ угаахад хэрэглэдэгтэй чинь адил хэмжээний оо хэрэг болно.
Хэсэг хэсгээр, эргэлдэх хөдөлгөөнөөр, 2 давталттайгаар өнгөлөв...

BEFORE!

AFTER!
P.S.
1. Wurth-ийн Sebasto Injector Cleaner авч банк руугаа хийв
2. Коллектор цэвэрлэв
3. МАФ сенсор цэвэрлэв
4. Sonax Gummipfleger (
зөөлөвч жийрэг резин арчилагч)-аар бүх хаалга, капотны жийргэвчүүдийг бас тослов. Сайн чанарын силикон тостой тул нэмэртэй байх нь гарцаагүй!
5. Олонх нугаснууд болон ил харагдах пүршнүүдийг WD40-р зэв бохирдлоос нь салгаж арчилж тослов
Сонин содон юм байхгүй тул зураг энэ тэр авч оруулсангүй B-)

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Apr 22, 2012 5:54 pm
by begunbe

Зарж байгаа машинууд үзэж байсан чинь Tom's "Tomusubareru (jap.)=Tom's barrel (eng.)" яндантай Prius 20 байна...
Дуу нь дажгүй гоё, харагдах нь бүүр дажгүй гоё байна лээ...
Энэ янданг авч хиймээр байна, яах уу? =p~

Spec:
SUS 304 materials made by full stainless steel
Diameter of mien-pipe 50mm,
Diameter of tail-pipe 120mm with Oval shape
Proximity exhaust volume 71dB (normal 70dB)
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Apr 23, 2012 12:35 pm
by red
zarj bgaa huntei n yariaad soliood tavichaach?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Apr 24, 2012 11:15 pm
by begunbe
Сөүлийн гудамж (
уг нь Нацагдоржийн гудамж л гэдэг байсан юм, хогийн, хэл ам ч эвлэхгүй муухай нэр өгчихсөн гэж)-д байх хуучин машин зардаг зогсоол дээр байгаа 2005 Mercedes Benz CLK320.
Хүнээс 28000 USD салгах дуртай бол угааж арчилаад, дугуйг нь хийлж тавчихаад хамгийн гол нь эелдэг найрсаг харьцах хэрэгтэй. Toyota Land Cruiser-с илүү машин гэж бас байдаг юм штэ, хайран машин...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 12:37 am
by begunbe
чыэртуүиопяю
асдфгхжклйѳё
езщцвбнм,.ш
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 9:36 am
by begunbe
Гарцаар бас гэрлээр явган хүн гаргаснаасаа (
би ч гаргана гэж юу байхав, гарах ёстой юм чинь) болж энэ машины баагийд элдвээр хараалгаж, сигналдуулж, шахуулав, дѳнгѳж сая

Намайг буруу талаас шахаад урд талд бахдалтайгаар орчихоод байгаа нь энэ. Жигтэйхэн сайхан омогшоод ѳдѳр нь одтой эхэлж байгаа байхдаа, хаха...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 9:53 am
by b20a
urduuraa dahiad hed heden mashin oruulchihgui yasiin. muu har ymaan omogtiig
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 10:06 am
by begunbe
Зарим нэгэнд л сонирхолтой болохоос хэрэгтэй мэдээлэл биш шүү! Зэрэгцээд зогсож байсан машины урд талд ийм наалт байхыг үзэв...

МАФ бүх гишүүдээс гээд ийм бичигтэй ийм машин надад ѳгвѳл ямар гоё вэ
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 3:33 pm
by begunbe

Сүүлийн үед шуугиан тариад байгаа тос чинь Европт дунджаар нэг иймэрхүү үнэтэй байдаг юм шүү!

FYI! Very very eurostyle rims!
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 4:00 pm
by Temuujin
Энэ обуднууд хаана байна. Монголд юму
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 4:43 pm
by begunbe
Германы Audi италийн Ducati-г 1.1 тэрбум еврогоор худалдаж авлаа... Юу сэдсэн юм бол? VW ер нь мотоциклаар яах гэж байгаа юм бол? Яагаад Фердинанд Пиех нас барсаны дараа авав?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Wed Apr 25, 2012 5:54 pm
by rog
Temuujin wrote:Энэ обуднууд хаана байна. Монголд юму
Гаднаас нь харахад монгол биш ээ гэж бодогдлоо. ЯАГААД? Яагаад гэвэл тэр үнэ мүнэ нь Монголынхтой адил биш харагдаж байна. Гэхдээ мэдэхгүй юм даа....
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 26, 2012 6:29 pm
by begunbe
Subaru BRZ a la Toyota FT86, Scion FR-S загварууд худалдаанд гарсанаасаа хойш олны сонирхол татсаар...
Nissan яаж зүгээр байхав гээд хуучин
entry level sport car-уудаа кома, анафилактик шок, клиник үхлээс сэрээх гэж байна...
2 үндсэн хувилбар яригдаж байгаа нь
1. Z-car-г хэмжээ болон хүчин чадлын хувьд
downsizing хийх
2. Silvia-г боксер зүрх шилжүүлэн суулгаж амь оруулах
Аль нь таалагдаж байна? Мѳрий тавих хүн байна уу?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 26, 2012 7:36 pm
by begunbe
ядмагхан номын сандаа германы Heel хэвлэлийн газраас гаргасан
"Deutsche sportwagen, die schoensten modelle seit 1945"
буюу "Германы спорт автомашинууд, 1945 оноос хойш хамгийн сайн загварууд"
нэртэй ном авлаа...
