Porsche
2011 оны Франкфуртын авто шоун дээр 911 загварын 7 дахь загвар, 997 гэх алдаатай загварын шинэчлэл болон олон нийтэд худалдаанд гарсан машин замдаа гаран сар гаран хугацаа болох гэж буй за. Тиймээ, одоо бичиж эхлэж байгаа машин бол Porsche 991.
Төмөр болон хөнгөн цагааны холимогыг ашиглан жингийн хөнгөн байдлыг нь шийдэн өгсөн 1400хөн кг жинтэй, тэр аварга хөдөлгүүрийн чаг чаг хийн цохилох клапан нь чихэнд сонсогдох нь арис нимгэнтэй туучий гэсэн зааврыг өгмөөр.
3.8 мотороос стокоороо 330 морьны хүч шахан гарган, paddleshift-ээр солигдох араа, тэнцвэрийн хуулиас гажаагүй арын туслах тэнхлэгийн дэмжлэг зэрэг нь яах аргагүй "хазайдаггүй PORSCHE" гэдэг нэр өгчихмөөр сэтгэгдэл төрүүлсэн нь нуух юун. Төгс цогцлоот арааны "тоололт" нь Porsche-н 4 дэх өөр 911 chassis-г цөөхөн хувиар хийн дунджаас өндөр үнээр заруулан боломж олгосон нь нуух юун.
Үнийн хувьд дундаас чүд дээгүүр. Энэ шинэ хүлэгийг унан хотын гудамжаар дээврээ онгойлгон хайрт бүсгүйгээ суулган давхихад өнөөгийн Монголын нийгэмд ажиллаж буй жентлемен залуусын хувьд юу ч биш. Ердөө л 75000 доллар буюу 55000-хан мянган евро. Одоогийн залуус бол шопп хийтэл нь шилжүүлээд хабб хийтэл нь авдаг болж.
Удахгүй Монголын замд сүнгэнэх Porsche маань олон олон бүсгүйчүүдийг хажуудаа суулган Туулын бургас, Хар усан тохой, Сонгины ам гэх мэт эзгүй хээрийн эзэнтэй газруудаар зочиллолгүйгээр үнэтэй үнэтэй буудлуудынхаа зогсоолд нь залран зогсож үзэгч авточид биднийхээ нүдийг нь хулжаагаасай гэж ерөөе. Хурай хурай.
PS : Эзэн нь ачилт хийж буй явцын зураг, дээгүүр доогуур авсан зургийг нь social network, форумаар бүү тараагаарай гэж аминчлан гуйсан учраас хүсэлтийг ёсоор болгон ийнхүү бичлэгээ дуусгая.
(Гэхдээ та нар намайг хаана зургаа шейр хийснийг аль хэдийн хараа биз дээ?

)
Монголын минь замд ийм сайхан төмөр хүлгүүд улам олон болох болтугай ... хурай хурай хурай...
Дараагийн тэмдэглэлээрээ Maserati, Jaguar 2 сонирхох болно. Jaguar нь над дээр бэлэн ирсэн, харин Maserati нь битүү хайрцаган бэхэлгээтэйгээр контейнэрлүү орох юм гэнэ лээ. Jaguar-нх нь зураг хөрөг сонин хачин юу байгааг нь нэг өдөр нилээн сууж сонжин шиншилж байгаад та нартаа сонирхуулнаа.
(Нэг эзэнтэй 2 машин, аймар л баачка нар байна уу? эсвэл эндээс машин зөөж зардаг ченжүүд юм болов уу? аймар юм...)
Казино гэдэг юм үнэхээр гоё юм байна лээ. Лав би донтонгоо алдсан. Арга ч үгүй биз. Сарын цалингаа өдөртөө олчоод байгаа юм чинь. Гэхдээ их тоглох дэмий. Дон болоод улам их тийшээ тэмүүлээд баймаар санагддаг болж байна. 2 шөнө 1 өдөр бүтэн тоглосон. Энэ бол амьдралдаа үзсэн хамгийн хялбар мөнгө олох арга байлаа. Юун шөнөжин машин зөөх, юун архи зарах, юун 7 хоногт 100 гаран цаг офис дээрээ суух, юун үхтлээ ном уншиж судалгаа бичих, юун юун юун ачаа ачиж дундаас нь хэдхэн зоос олох.... энэ бүхэн ширээний ард костюмтай суун Royal харагдах гэж хичээх бацаанд бол арай ахадсан ч гэсэн чадмаар юм байна гэсэн бодолтойгоор ирэв. 8 цагт 1 сарын цалин. 24 цаг тоглоход 1 улиралын цалин... 4 өдөр тоглоод л жилийн орлого... Юун 2 өрөө байр майр, юун BMW, Maserati, Porsche, Ferrari... Тэнд бол хүмүүс мөнгийг 100 100 мянгаар нь ч алдаж байна. 500 500-аар нь ч олж байна. Гайхамшиг гэж байдаг юм байна.
