Өнөөдрийн түүх Өргөн асуудлыг хөндөх нь... :ymhug:
Миний хувьд машин механизм, тээврийн хэрэгсэл түүний онцлог мөн чанар гээд олон зүйлийн дотроос бүтээлч, үр дүнтэй шинжээс илүүтэй сэтгэл ханамжийг авдаг.
Зарим хүмүүсийн хувьд түүний үнэт чанар, хурд, хүч, өнгө, үзэмж, хэлбэр хийц, технологи, ашигласан материал, үйлдвэрлэсэн газар, бүр сүүлдээ нэр төрд, бренд, үйлдвэрлэсэн тоо, ховор байдал, хэрэгцээ хангах байдал, идэлтийн хэмжээнд хүртэл илүүтэй ач холбогдол өгч байх юм.
Асуулт: Та машиныхаа юунаас сэтгэл ханамж авдаг вэ?
Үүнээс гадна Форумд маань буруу ч гэхүү? Зөв ч гэхүү? Эсхүл зүгээр ингээд хөгжиж байгааг яалтай ч билээ гэхүү? Сонин чиг хандлагын талаар шүүмж бичмээр санагдлаа. /ингэх эрхтэй эрхгүйгээ мэдэхгүй ч бичиж орхилоо./
Форумыг уншаад, бодоод, ажиглаж байхад олон юм бодогдож, төсөөлөгддөг юм.
Чиг хандлагын мод гэдэг байдлаар төсөөлбөл Форум үндсэндээ нартай талдаа милээн их навчтай, наргүй талдаа шалдан шахуу болж ургаж байна. өөрөөр хэлбэл үндсэн дээ япон машин, цаашилбал JDM талруугаа милээд хөгжин цэцэглэж урган үржиж хавлдварлан дамжсан, Герман машин ч гэх юм уу, цөөн байдаг машин талдаа бага мөчиртэй, цөөн тооны навчтай болж ургасан байх юм. үүний цаана эдийн засаг, зах зээл, эрэлт нийлүүлэлт, ололт амжилт, хөрөнгө бололцоо, монголд ирдэг машины хувь хэмжээ гээд олон зүйл нөлөөлдөг л байх.
Гэхдээ миний төсөөлж байгаагаар форум бол олон хүний арчилгаа орсон жигд ургалттай, бүгд тойроод гар гараасаа хөтлөөд цэнгэн баясаж, хөгжилдөн бүждэг Гэрэл чимэг, тоглоом дүүрэн Сүлд ногоон гацуур байх ёстой байх.
Форумынхаа жигд хөгжилд анхаарцгаая гэж уриалж байна.
Форумд байгаа улаан зураас: #-o
8 дугаар ангиа төгсөхөд улаан зураас татуулж байхад их сонин мэдрэмж төрж байлаа. Яагаад адилхан хүнийг илүү дүнтэй, муу дүнтэй гэж ангилж байгаа юм бол гэж их гайхаж байсан мэдрэмж дахин мэдрэгдэв. Форумд ийм зүйл байж болмооргүй юм шиг байгаан. Улаан зураасны шалгуур юу гэвэл таны машин Турботой юу? гэдэг асуулт.
Би турботой машин ерөөсөө унаж үзээгүй /сууж үзсээн/. Гэхдээ би машинд дуртай. Надад тулгардаг асуудал ч жижиг сонсогддог байсан байх. Гэхдээ адилхан автомашин хэрэглэж байгаа хүнд тулгардаг л асуудал.
Гэлээ гээд энэ бол ялгаварлах зүйл биш баймаар. Монгол Улсын Үндсэн хуульд “хүнийг нас хүйс, шашин шүтлэг, үзэл бодол, арьсны өгнө...” гээд тэр болгоноор ялгаварлан гадуурхахгүй гээд цагаан цаасан дээр, хар бэхээр бичээд заачихсан байдаг. Гэтэл Монголын Авто Форумд яагаад авто сонирхогчийг турботой тэрэгтэй, турбогүй тэрэгтэй гэж ангилах ёстой вэ?
Форумын үнэт зүйлд “Жолооч, авто сонирхогч хэнийг ч болов түүний өмчилж байгаа автомашин, мэдлэг чадвараар ялгаврлан гадуурхахгүй...” гэж оруулмаар санагдав.
Миний бодлоор бол форумд байгаа гишүүдэд байгаа, түүний дотоод үнэт зүйлийг тогтоохдоо “Та автомашин, авто ертөнцийн юунаас сэтгэл ханамж авдаг вэ?” гэж асуух нь хамгийн оновчтой байх.
Түүгээр тухайн хүнийг тодорхойлж, тэр сонирхолоороо дэд бүл болон нэгдэж, хамтдаа хөгжиж, нэгнээ хурцалж чадвал бид форумын модоо тал бүрээс, жигд, бас гайхалтай өргөн болтол хөгжүүлж чадах байх.
Форумын жигд хөгжлийн төлөө хамтдаа. :ymhug:
Хүндэтгэсэн MuuG
/сонгууль болох гэж байгаа юм шиг юм биччихсэн байна уу... үгүй юу... хэхэ :-\ /