Page 17 of 30

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu May 07, 2015 5:55 pm
by Exotic
yr ni dardag ch ugui shd chigeeree l haaz tulgaastai yvdag shd hahaha

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue May 26, 2015 12:56 pm
by Galaamn
За машинаа оруулж ирээд жил боллоо. Ойн дээр нь жоохон юм хийе даа.
1. Суудлын бүрээс захиалав. ЗигЗаг энгийн бүрээс - 58.000₮
2. Мотор кропны тос солиулна. Шунхлай 76 тос /моторын тос шүүр - 5л*8800₮=44000₮ + 9000₮ = 53000₮/
3. Тэнхлэг тохиргоо хийлгэх. Энэ тал дээр баримжаа алгаа. Хаана хийлгэвэл хямд найдвартай байх бол?
4. Техникийн улсын үзлэгтээ орох. - 11000₮ болно.
5. Зэвүүн шигсэн шорооноосоо салах ямар арга байна? Тааз, суудал, хивсэн шал, салон, багажаа бодисоор угаавал шалны хивсэнд шигсэн элс шороог гаргаж ирмээр байна. Тоос сорогч бүтэхгүй ээ... ?
6. Урд яндан мэдрэгч шатсан байгаа. Хятадаас оруулж ирдэг мэдрэгч нь зөвхөн ЧЕК унтраах төдий ажилладаг гэж миний багш БД хэлсэн болохоор аваад хийчихэж чадахгүй байна. Арга зам хайх...

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue May 26, 2015 2:37 pm
by euurtsaikh
Evderxiigee l oorsdoo zasaj surmaar bgam daa.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Sun May 31, 2015 10:48 am
by Galaamn
Image

Spoiler-той боллоо. Ихэнхид нь төрөлхийн байдаг зүйл болохоор гайхуулаад байх юу байхав. Байх ёстой юмыг нь хийчихээр гоё л болж байна.
.
Техникийн үзлэгтээ нарны замын Доктор дээр утсаар нь ярьж цаг авч байгаад очиж орлоо. Ёстой нарийн шалгаж байна лээ.
Миний өмнө нэг Highlander-тай залуу ороод тэнхлэг тохиргоо зөрүүтэй байна засуулаад ир гээд буцаах жишээний. Дуу чимээ, утаа, кирла дугуй хоорондын зай жигд байх, тормос жоохон зөрүүтэй гарангуут 4 дугуйны хийг нь тэнцүүлж байгаад дахиж шалгах жишээний. Хямд 11000 төгрөгөөр очер дугаар гэхгүй машинаа стандартын дагуу сайхан шалгуулчихад зүгээрч юм шиг.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Mon Jun 15, 2015 11:32 pm
by Galaamn
Агаар кондишн бүлээн ч юм шиг даралт муутай үлээгээд байхаар нь фильтерийг нь гаргаж иртэл ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад бүх юм байна. Сэгсэрч сэгсэрч гөвж гөвж хийв. Агаар кондишн үлээлт гоё боллоо.
.
Одоо яндан дотор дуугарсаар байгаа нэг сул төмөр шиг юмны учрыг олох ажил байна. Задлах зав л гэхээс учрыг нь олж ядах юмгүй.
.
Банк1 яндан мэдрэгчээс болоод ассан чекний шарыг бүүр тоохоо болив. Урдаас орж ирсэн шинэ нь 230.000₮ гээд байгаа ч зөвхөн гэрэл унтраах төдий зүйлд зарцуулахад арай л их мөнгө санагдаад аргаа олохгүй л байна.
.
Урьд нь бичсэн юмаа дахиж бичээд байна уу ФБ-тэй хольж хутгаад байна уу би хэхэ
.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Jun 16, 2015 9:26 am
by Ochki
bichseen bichsen, kk

yandan dotor bn gej bodood bsan neg duugardag yum maani, yandangin chichirgee daragch bsiishd. joohon hazaigaad yandandaa jijkeen hureed bsan bnlee.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Fri Jun 19, 2015 6:47 pm
by Galaamn
Image
Урд дугуйны урд байдаг жижиг шаврын хаалтаа хаячихсан байсан. Нөгөө талаас нь хэмжиж байгаад хийчихлээ.
Нэг их чухал эд биш ч гэсэн байх ёстой юм байж байхдаа л сайхан шдээ хэхэ.
Гөлмөн төмөр 20х40см
Шаврын хаалтны резин 10х30см
Хадагчны хадаас 6ш
Хар түгждэг кноб 3ш
шүршдэг хар будаг 1ш
оров.
Бүгд үнэгүй. Барилгын хогон дотроос олсон.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Mon Jun 22, 2015 10:59 am
by Ochki
ter chin ugaasaa mash hergteishd. aero bhguiyu

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Mon Jun 22, 2015 7:02 pm
by ggg
Ene chini yrd dygyinii shavar haadag chuhal uuregtei ed baih shuu.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Jun 23, 2015 12:10 am
by Galaamn
Image
Муухай бодол төрөөд л байна кккк
BL5 унадаг унаж байсан эрхэм гишүүд юу билээ?
Ерөнхийдөө мотор бусад эд анги бүх юм л бусад загвартайгаа ойролцоо байлгүй.
Өөр бусад сэтгэл татах ба үл татах зүйлсийг тодруулбал?

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Jun 23, 2015 7:29 am
by Ochki
muug-n ajilin zalu unadagshd.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Jun 23, 2015 9:10 am
by Galaamn
За ерөнхийдөө
МТ турбо нь 280hp
AT турбо нь 260hp
Non-Turbo MT нь 190hp
Non-Turbo AT нь 180hp
юм байна.
Ground Clearance нь 160мм буюу миний SG5-аас 10м намхан. Гэхдээ зөвхөн газраас тэнхлэг хүртлэх зай болохоос бартаат замд бол уучлаарай лдаа.
.
Сонирхол зөвхөн МТ Турбо дээр төвлөрч буй... зорчигч нарын тав тух чухлаас гадна хот дотор арай царайлаг санагдаад байгаа нь зөв ч юм уу буруу ч юм уу хэхэ
.
Нээх Субару өвчин туссандаа ч биш лдээ.
Эргэн тойронд эргэлдэх олон машин дотроос миний хэрэгцээ шаардлагыг хангах хамгийн хямд хувилбар нь яалтчгүй Субару болчихоод байна.
Заавал AWD машин унамаар байгаа юм болов уу гэж бодоод 4WD Camry судалж үзлээ. Уг нь бол facelift Forester-н үнээр ороод ирэхээр л юм. Унаад явахаар Corolla ч биш Crown ч биш сонин санагдаад болдоггүй. Бас дээр нь тэр смарт түлхүүрнээсээ бол хээр хоносон хүн ч байна. Машин ер нь эзнээсээ ухаантай байгаад огт хэрэггүй.
X-Trail сонирхов. AWD бишээс гадна салгаж залгадаг мост нь жоохон асуудал үүсгэдэг бололтой. Яг тулсан үед нэг шаварлуу чаагаад орсон чинь мост нь нийлэхгүй салахгүй эсвэл диф нь халаад хиншүү үнэртээд зогсчуул хэцүү еээ. Унадаг хүмүүсээс нь сонссон зовлон шүү. X-trail-н суудал нуруу өгзөнд ээлгүй санагдав. Тохиргоогоо тааруулаагүй байж болох ч анхны сэтгэгдэл чухал шүү дээ хэхэ.
.
Боломжтой бол gen2 Harrier 3.0 AWD аваад уначихмаар л байна. Боломж гэж ерөөсөө л мөнгө.
.
Би дэрэн доороо дандаа хутга хийж унтдаг. Юмыг яаж мэдэхэв. Шөнө дунд торт барьсан хүн ороод ирэх ч юм билүү... гэдэг шиг МТ машин унавал юмыг яаж мэдэхэв машин чирэх ч хэрэг гарах юм билүү.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Jun 23, 2015 4:37 pm
by Galaamn
Энд нэг гайхалтай зүйл нь
2.0 Turbo Forester 220hp байхад адилхан 2.0 Turbo Legacy 280hp байх боломжтой гэж үү?

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Jun 23, 2015 5:25 pm
by MuuG
Хэрэглэгчийн хэлсэн ганц нэг юм хэлье.

манай ажлын залуу комби механик, турбо легаси унадаг юм. Пердагаа эргэтэл гишгээд Атлет нухсан л гэсэн. Анх комби гэхэд сингл турбо нь маш боломжийн татдаг байсан. одоо бас хүнд дөрөөнөөс болоод ер нь жаахан насжилт орчихсон байгаа.

ганц сайхан юм нь арын суудал. импреза, форестерийг бодвол арын зорчигч тун сайхан чөлөөтэй сууж явна.

гэм нь сунагар хуушуур учраас урт, уул ус, шавар цасанд бол хүч гарна, гэхдээ бөгсөө чирэх хандлагатай. хойноо ахиухан ачаад байхад амаржин суугаад ирмээр юм билээ.

миний дуулснаар 2005 оноос хойшоо EJ20 single turbo болсон юм билээ.
EJ20 MT гэдэг утгаараа жижиг сажиг тюнинг бол хүлээж авах боломжтой. Гэхдээ энгийн сайхан унахад бол асуудалгүй л санагдсан.

фоорийгоос арай аеро динамик сайтай болохоор харьцангүй хурдтай санагдана.

гэхдээ миний бодолд байгаа хувилбар бол

2008 оны Subaru legacy B4 2.0 GT spec-B

Механик, турботой, бас нөгөө хөдөлгүүрийн хаз авалтын газрын зургийг тэрүүн тэндээ жаахан өөрчилчилхдөг Subaru Intelligent Drive System (SI-Drive)-тай.

http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=1 ... 05#p103730

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Jul 16, 2015 5:09 pm
by Galaamn
Prius20 орж ирэхдээ 0W20 тостой орж ирсэн. Сая аав тос солиулахдаа 76-н 10W40 хийсэн байна. Илт өөр хүнд асалттай нэг л өөр санагдаад байх боллоо. Ер нь приуст бол өвөл 0Wxx зун 5Wxx байхад хангалттай гэж бодов.
.
Түүнээс гадна зуны дэлгэр цагаар жийп биш машинаар хөдөө гадаа аялж явахад дугуйны сонголт гэж юм байна. Жийпэнд бол сонгож чадвал боломж их бий тул орхилоо.
2 хувилбар байна.
1. Зуны буюу хатуу усан хээтэй дугуй.
Давуу тал: Засмал дээр элэгдэлт дуу чимээ багатай, чулуу хаданд тэсэх магадлалтай.
Сул тал: Шавар шавхайнд хий эргээд явахгүй
.
2. Өвлийн хээтэй буюу зөөлөн дугуй.
Давуу тал: Шавар шавхайнд найдвар тавьж болно.
Сул тал: Элэгдэлт хурдан, засмал дээр ч шороон дээр ч хагарах магадлал өндөр.
.
Би хувьдаа зуны дугуй сонгосон. Шаварт найдалтгүй ч шулуу хаданд тэсвэртэйг нь Хөвсгөл явахдаа мэдэрсэн.
.