Page 17 of 27

Re: Temuu's blog

Posted: Wed Dec 26, 2012 11:25 pm
by Temuujin
motor krop humuusees asuugaad une ntrees shaltgaalaad buh talaar niitsej bgaa ni subaru yvah ed angi motor kroptoi ni heregley gej togtood bgaa.

Re: Temuu's blog

Posted: Thu Jan 03, 2013 3:52 pm
by Temuujin
dajgui yu

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 04, 2013 1:17 am
by mendamar
кк хотын хөдөлгөөнөөр нэг ороол ХАРРИ ПОТТЕР-т дохиулаад GG кк

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 04, 2013 3:49 am
by Exotic
hotiin hudulguund horiglodog ym bishizdee arai??

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 04, 2013 11:58 am
by bilgee
50cc es baga bol yaval gejdee.. duraarashd. gehde evguilde hanas micro ired degur garchih bol gj bodood

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 04, 2013 3:06 pm
by mendamar
Гэхдээ би бодохдоо Тэмүү чинь EJ20 мотортой On road buggy хийхгээд байгаан бишүү хэхэ

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 04, 2013 7:20 pm
by Temuujin
oiriin uyd neg iim ymtai bolyoo. priustei ch hol yvahgui ni. 7 honogiin 2 udur yvah erhee hasuulaad/

Image

from:☆ BeGunBe авто ертөнц V.3

Эллен Лоор ба Evo II
Эллен Лоор бол Mercedes 190 E-16 2.5 Evo II автомашинаар DTМ-д түүх бичсэн цорын ганц эмэгтэй. 1984 оноос хойш үүнийг хэн ч дахиж хийгээгүй бөгөөд машин нь ч гэсэн өнөөдөр домог болоод байна.

Бараг 20 шахам жилийн дараа жолооч машин 2 дахин уулзсан байна.

Evo II бол хүчирхэг, тохь тухтай
Эллен хэлэхдээ "Мерседесийн үйлдвэрийн туршин жолоодогч нар энэ машиныг албандаа хэрэглэдэг байлаа... Эхлээд ч энэ том спойлер тун онцгүй санагддаг байсан ч хүчтэй бас тухлаг энэ машинд бид их дуртай байж билээ" гэв.

Үнэхээр ч агааржуулалтын автомат систем, бүх цонхны автомат өргөгч, CD-радиотой саундсистем, 4 ширхэг спорт суудал энэ машинд бий. Түүнээс гадна Mercedes 190 E 2.5-16 Evo II-н хаалганы хавтас болон суудлыг Mercedes уралдааны сонгодог машинуудын адил бүрээстэй.



Том спойлер
Evo II автомашины эзэн Ferdinand von Kageneck энэхүү томоос том спойлерийн тухай хэлэхдээ "Авто тээврийн газраас болсон юм аа... Ямар нэгэн осол аваар гарахад тээшний хаалга болон спойлерын хооронд осолд орсон хүн чөлөөтэй багтаж гарч байх ёстой гэсэн юм. " Гэтэл Швейцарийн зарим кантон (муж)-д энэ мэт өндөр спойлер Mercedes 190 E 2.5-16 Evo II хэрэглэж болохгүй гэсэн учраас арай намхан Evo I спойлер угсарч нийлүүлж байсан гэнэ лээ" хэмээв.

Үнэндээ 2 хэсэгтээ тохиргоо хийж болдог энэ спойлер нь бас л тохируулж болдог урд спойлер болон, автомашины хэвлийн хэсгийн бүрхүүлийн хамтаар 2004 онд гарсан SLR-McLaren загвараас өмнөх хамгийн сүрлэг эд болох нь гарцаагүй юм.
DTM уралдааны дүрмээр энэ мэт өөрчлөлтийг дор хаяж 500 ширхэг энгийн автомашинд хийж гүйцэтгэх ёстой тул дугуйн хэсэгт их биеийг өргөтгөж томоос том тормос бүхий 245/40 17 хэмжээтэй дугуй багтахаар болгожээ.
Харин 190 загварын их биеийн дизайныг хийсэн дизайнер Bruno Sacco-д л энэхүү хувьсал таалагдаагүй гэдэг. Тиймээс тэрээр 6 салаатай дугуйн загварыг нэмж гаргаж өгсөн нь эдүгээ "Kampfrad" буюу герман хэлний "тулааны дугуй" нэрээр алдаршсан болно.


Хөдөлгүүрийн хувьд 4 том цилиндртэй тул хүчирхэг, чичиргээ бага бөгөөд 8000 эргэлт/мин хүртэл чөлөөтэй "татдаг" нь одоогийн стандарт, жолоочын үзэмжээр хангалттайгаас илүүд тооцогдоно. Тухайн үед гарч байсан танилцуулгын брошюр дээр нь "Зөвхөн хамгийн урд явах, төвөггүй гүйцэж түрүүлэхийн хооронд бяцхан сонын далавч мэт бага зай бий" гэсэн нь хөдөлгүүрийг хэлжээ.

Зөвхөн гүн хар хөх өнгөтэй үйлдвэрлэгдсэн, 235 PS хүчтэй Mercedes 190 E 2.5-16 Evo II нь хамгийн эрэлттэй Mercedes-Youngtimer бөгөөд, энэ мэт сайтар хадгалагдсан загварууд 40.000 Euro, түүнээс дээш үнэтэй байдаг байна.

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 04, 2013 7:31 pm
by Temuujin

Re: Temuu's blog

Posted: Sat Jan 05, 2013 2:39 pm
by Ochki
asukas geed googledsen chin amarjin garch irdguie...

Re: Temuu's blog

Posted: Wed Jan 09, 2013 9:09 pm
by Temuujin

Code: Select all

“Монголын төмөрлөг, ма­шин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Холбооны ерөнхий­лөгчөөр УИХ-ын дэд дарга Г.Батхүү ажилладаг бөгөөд удирдах зөвлөлийн анхны ху­ралдааныг биечлэн удирдсан юм. Машин үйлдвэрлэлд бүх салбарын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, батлан хамгаалах зориулалт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэ­лийг хамаардаг гэж болно. Автомашин, хөдөө аж ахуйн машины үйлдвэр, химийн ма­шин үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн болон эрчим хүчний тоног төхөө­рөмж, металлурги мөн ахуйн хэрэглээний машин тоног тө­хөө­рөмжийн, суурь машины үйлдвэрлэл гэсэн чиглэ­лүүдээр манай улсад хөгжиж иржээ. Машин үйлд­вэрлэлийн хөгж­лийн түвшинг эх орныг батлан хамгаалах чадвар болон аж үйлдвэрийн бусад салбарын бүтээгдэхүү­ний үйлдвэрлэ­лийн чанар, бүтээмжээр тодор­хойлдог ч гэж ярьдаг. Энэхүү үйлдвэрлэ­лийн онцлог гэвэл гаргаж буй бүтээгдэхүүний тоо хэмжээ огцом өсөх боломжтой байдагт оршдог аж. Тэрчлэн машины үйлдвэрлэл нь мате­риаллаг үйлдвэрлэлийг эрчим­жүүлж, түүний үр ашгийг дээш­лүүлэх техникийн үндэс суурь болдог билээ. Анх 1997 онд Монголын металлургичдын холбоо бай­гуулагдсан байна. Засгийн газраас 2009 оныг үйлдвэржил­тийн жил болгон зарласантай холбогдуулан “Монголын ме­тал­лургичдын холбоо” үйл ажиллагааныхаа хүрээг өргөт­гөх, салбарын хөгжлийн бодло­го боловсруулах, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор машин үйлдвэрлэлийн сал­бартай нэгдэх шийдвэр гаргаж байжээ. Хурлын үеэр Г.Батхүү ги­шүүн Монгол Улсад уул уурхай, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн болон бусад салбар эрчимтэй хөгжиж, тэдгээрт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийг шинээр хийх, сэргээн засварлах, импортоор авч буй сэлбэг хэрэгслийн хэрэгцээг хангах зорилгод хувь нэмрээ оруулах нь тус холбоо­ны зорилго гэд­гийг тодруулав. Мөн металлур­ги, машин үйлд­вэрлэл, металл боловсруулах салбарын үйл ажиллагааг сал­гаж ойлгох нь учир дутагдалтай тул нэгдсэн бодлого зохицуу­лалтаар үйл ажиллагааг хангах нь зүйтэй хэмээн үзэж тус холбоог зо­хион байгуулсан тухайгаа тэрбээр онцолсон юм. Энэ өдрийн гол сэдэв нь салбарын үйлдвэрлэлийн бү­тээг­дэхүү­ний чанарыг олон улсын түвшинд хүргэх, стан­дартчиллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зэргийг хурал­даанд оролцогчид харилцан ярилцсан. Монголд өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл гэж хэлж болохоор металлтай холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа байгууллагууд олон байдаг аж. Тэдгээрийн хоорон­дын уялдаа холбоог сайжруу­лах, нэгдсэн чиглэлд хандуу­лах, үйлдвэрлэлийн чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, түүнчлэн мэргэжлийн түвшинд сургалт явуулах, зөвлөгөө өгөх нь чухал байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлсэн. Тиймээс хам­гийн гол нь Монгол орны метал­лурги /төмөрлөг/, машин үйлд­вэрлэлийн салбарыг нэгдсэн бодлогоор зохицуулах, мэргэ­жилтэй боловсон хүчний нөөц бэлтгэх шаардлагатайг хурал­даанд оролцсон хүн бүр ярьж байв. Дашрамд дуулгахад, 2008 оны гаалийн мэдүүлгээр уул уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг худалдан авахад зориулан 400 сая гаруй ам.доллар зарцуулсан байдаг аж. О.СЭЛЭНГЭ "Нийгмийн толь" сонин-оос Монгол зэс хайлуулах үйлдвэртэй болно Баасан, 2010 Дөрөвдүгээр сар 30 09:50 удирдагч
Чуулганы нэгдсэн хуралдаанаар зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 77.4 хувийн саналаар баталлаа. Дээрх тогтоолын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан билээ. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улс удахгүй зэс хайлуулах үйлдвэртэй бо­лох нь. Ажлын хэсэг бай­гуулагдаад ажилдаа орчих­лоо гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын эдийн за­сагт онцгой ач холбог­дол­той бичиг баримт боловс­руулагдан гарч байна. Бид цаашид түүхий эдийн орон байх уу, гурван бүсийг хамар­сан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс байх уу гэдэг бодлогыг өнөөдөр батал­­­лаа. Ирэх оны дөрөв­дүгээр сарын орчим зэс хайлуулах үйлдвэр барьж дуу­сах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгсөн байгаа. Засгийн газраас хайлуулах үйлдвэр барих аж­­лын хэсэг байгуулаад ажилдаа орлоо. Зэс хайлуулах үйлдвэр барих талаар сүүлийн 15 жил яригдаж байгаа асуудал шүү дээ.
-Бэлэн бүтээгдэхүүн гар­гаснаар Эрдэнэт үйлдвэ­рийн ашгаас хэд дахин их ашиг олно гээд байгаа. Үнэхээр энэ нь баталгаатай гэж үү?
-Тооцооны хувьд Монгол Улс цаашдаа баяжмал гаргаж байгаа бол 550 мянган тонны 23-хан хувь нь л зэс байдаг. Үлдсэн нь шороо. Тэгэхээр цаашдаа манай улс цэвэр зэсээ хайлуулж, мөнгө, ***­тыг нь ялгаж авдаг, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Эрдэнэтийн цэ­вэр ашгаас тав дахин орлого орно гэсэн үг. Монгол Улсын татварт ч гэсэн нөлөөтэй болж эхэлнэ. Мөн 2-3 мянган хүний ажлын байр ч бий болно.
-Үйлдвэр байгуулахад хэ­­дий хэмжээний хөрөнгө хэрэгтэй болох вэ?
-Хүчин чадлаасаа хамаарч янз бүр л байна байх. Миний бодлоор 130 мянган тонн зэс хайлуулах хүчин чадлаар нь барих юм бол 400-500 сая ам.долларын асуудал яриг­дана. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс гэнэтийн аш­гийн 68 хувийн татвараас чө­лөөлөгдөж байгаа. 68 ху­вийн татвар бий болгосноор Сангийн сайдын мэдэгдсэнээр зэс хайлуулах гурван үйлдвэр байгуулах мөнгийг идэж уугаад дуусгачихлаа гэсэн.
-Сайдын хэлсэн үг хэр ортой юм бол?
-Яах аргагүй үнэн. 68 ху­вийн татварыг тэглэсэн учраас үйлдвэрт нэлээд их хэмжээний мөнгө үлдэж байгаа. Энэ мөнгөөр хайлуу­лах үйлдвэр байгуулах боломж­той. Зэсийн хайлуулах үйлдвэрийг хувьцаа гаргаж болох шүү дээ. Гэхдээ энэ асуудал нь нээлттэй. Уг нь зэс хайлуулах үйлдвэр нь Монголд үлднэ. Цаашдаа эцсийн бү­тээгдэхүүн боловсруулаад явах боломж нь гарч ирж байгаа юм. Төмрийн хүдрийг өнөөдөр хүдрээр нь ачиж байгаа. Тэгвэл энэ нь бэлэн бүтээгдэхүүн боловсруулаад гаргах боломжтой болох юм.
-Байршлын хувьд, хаана байгуулах нь зүйтэй гэж бодож байгаа вэ?
-Байршлын хувьд ТЭЗҮ-ийн тооцоог сайн хийх хэрэг­тэй. Дэд бүтэц нь хаана байна. Хаана байвал хамгийн бага зардлаар энэ зэсийг хайлуулах боломжтой байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Эрдэ­нэт үйлдвэрийн дэргэд барих нь гэж би ойлгож байгаа. Гэхдээ үүнийг зургаан сарын дараа Засгийн газар шийдвэрлэх биз. Өөрөөр хэл­бэл, аравдугаар сарын 1-н гэхэд оруулж ирэх хугацаатай үүрэг өгсөн. Тэр ч бүү хэл, хугацаандаа оруулж ирэхгүй бол сайдтай нь хариуцлага ярих гэж байгаа. Ийм учраас ирэх оны эхний хагаст экскаватор шанага тавьж барилгын ажил эхлэх нь гэж ойлгож болно.
-Яагаад Эрдэнэтийг тү­шиг­лэнэ гэж. Оросын тал зөвшөөрнө гэж үү?
-Эрдэнэт үйлдвэр зээл авах боломжтой болно. Нэг тонн зэс 8000 хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн цэвэр зэсийн өөрийн өртөг 2800-2900 орчим байдаг. Мөн 51 хувийг төр эзэмшиж байгаа учраас Засгийн газрын баталгаа гаргах гэх мэт улсын төсөвт ачаалалгүйгээр шийдвэрлэх боломж байгаа.
Оросын тал энэ бүтээн байгуулалтыг зөвшөөрнө гэж ойлгож байгаа. Оросын та­лын оролцоог үүнд оруулах ёстой. Хэрэв Оросын тал зөвшөөрөхгүй байх юм бол Монгол Улс дангаараа тэр үйлдвэрийг бариад явах бүрэн боломжтой.
-Бэлэн бүтээгдэхүүнээ дэл­хийн зах зээлд гаргах боломж нь хэр байх юм бол?
-Солонгос, Япон гээд бүхий л газар руу гаргах боломжтой. Хятад гэдэг асар том зах зээлийг бөөрөнд нь байна. Өөрөөр хэлбэл 550 мянган тонн баяжмалыг зөөж байсан бол одоо 130 мянган тонн хатуулаг цэвэр зэсийг зөөнө. Хамаагүй бага, чанартай юм зөөх гэж байгаа биз.
Хятад эсвэл Орос руу гаргаж зарах боломжтой. Хүх­рийн хүчил гэдэг нь өөрөө бүтээгдэхүүн шүү дээ.Боловс­руулах боломжтой. Энэ бол байгаль орчинд их хохиролтой эд биш шүү дээ.
-Технологийн хувьд асуу­дал нэлээд ширүүхэн хөндөгдөж байх шиг байсан?
-Монголд анх удаа туршилтын технологи оруулж ирэх асуудал яригдаж байна. Энэ нь дэлхийн улс орны 70-80 хувь нь ашигладаг технологийг Монголд оруулж ирээгүй, судалгаа ч хийгдээгүй нь удаашрах гол шалтгаан болж байгаа болов уу.
-Жижиг дунд үйлвэр­лэлийг дэмжих нэрийн дор тоног төхөөрөмжөө гаднаас оруулж ирдэг. Ихэнх нь Хятадаас оруулж ирж байгаа. Тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэх бү­рэн боломж байна гэж Г.Батхүү гишүүн хэлж бай­сан?
-Энэ зөв зүйтэй асуудал. Дараа нь ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр уялдуулан нэмж тусгаж болно. Эрдэнэт үйлдвэр л гэхэд 3000 тонн зэс үйлдвэрлэж, Монголын бүх зэс утасны хэрэглээг ханган, ашигтай ажиллаж байгаа шүү дээ.
-Үйлдвэр байгуулахад Засгийн газар нь хууль санаачлаад хязгаарлагдмал нээлттэй тендер зарлаж болохгүй юм уу?
-Тендер зарлах эсэх нь нээлттэй. Хууль санаачилсан гишүүдийн гол зорилго энэ ажлыг эхлүүлэх.
Л.НИНЖСЭМЖИД
"Нийгмийн толь" сониноос

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 18, 2013 4:09 am
by Temuujin
Image

Чи шүү. unbelievable

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 18, 2013 10:24 am
by Egu
little india yu

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 18, 2013 10:34 am
by Jargale
гоё кино

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 18, 2013 11:04 am
by MuuG
Jargale wrote:гоё кино
гоё домогт хүний бүтээл, тооцоолол... түүхэн чармайлт.

Re: Temuu's blog

Posted: Fri Jan 18, 2013 9:20 pm
by Garidaa
wow ene estoi saihan ed bishuu 1000 sm kub ezelhuuntei moto recordiig odoo boltol hench evdeegui gej kino dere gardan odoo evdegdsin bol uu? kkkk