Page 16 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Apr 11, 2013 4:46 pm
by MuuG
энэ хавиар нэг блог шуу ухааны юмтай байсан чинь бүр арын хуудаснууд руу шилжчихсэн байна шт.

өнөөдрийн түүхийн хувьд хар машинаа бичнээ.

за 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр авто тээврийн газар бүртгүүлснээр өөрийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигч гэдгийг баталгаажуулж авлаа. машинаа албан ёсоор авсан гээд хөөрхийдөө түлхүүрний оосор авлаа. бас эх гэрэл нь шатсан байсныг нөхөж авлаа.

приус анхандаа их сонин санагдаад байсан, одоо ер дасах, таалагдах шинжтэй болж эхэлж байна. анх удаа гибрид машин унаж хэрэглэж байгаа болохоор гайхах, цочих анхаарах юм их л гарч ирэх юм. аваад удаагүй байхдаа том улаан гурвалжин тэмдэг харж цочиж байгаад, аз тохиолоор Очкигоор давгүй сайхан оношиллуулж аваад, бүгдийг нь цэвэрлээд зүгээр болсон.

ажаад байхнаа хамраас урагш хэсэгт содон зүйл байгагаас бусдаараа бол бууз хуушуур юм шиг л санагдлаа. /форум дээр 150 хуудас энэ машины талаар эцэс төгсгөлгүй бичсэн байхад энд би донгодох нь дэмий ч биз дээ... гэхдээ яахав/

за түнерүүдийн хэлдэгээр дараах plan, spec, list-ийн дагуу машины tuning, update, comforting хийнээ.

-Эх гэрэл солих
-Тольны суурийг янзлуулах
-урд наклад үзэх
-дугуй солих
-амаризатор, пүрш үзэх
-өндөрлөх пүрш сольдог, юм залгадаг, наадаг, шинэчилдэг гээд гадуур олон янзын арга байна.
-мэр сэр сэв гаргуулах.
-мэддэгээрээ бензин мотороо түүнинг хийнэ. тос масло, севче, коллектор гээд л.. мэддэг чаддагаасаа хийнэ дээ.

за ингэсэн байхад хар машин маань хаа ч гологдохооргүй хөөрхөн тэрэг болох юм шиг санагдлаа.

Айлд ер нь нэг хайбрид, нэг туулдаг машин байхад их зүгээр юм байна. хонины морио унаж ойр зуурын ажил бүтээж, түгжирч, нагжирч, гацаж зогсохдоо түлшээ хэмнэж,

уул ус, уулзалт цуглаан, агаар салхи гэхээрээ арзгар дугуйтай, туулах чадвар сайтай мангасаа гаргаж ирж, хэмнэсэн түлшний зардлыг, авсан кайфныхаа төлбөртэй нийлүүлж гаргаж байх нь ёстой зөв юм байна.

авах гээхийн ухаанаар хандахаас даа.

товчхондоо дүгнээд хэлэхэд хүн гэдэг сэтгэл ханамжийг олон олон, сонин сонин юмнаас авдаг юм байна.

хурд, хүч, бүүст, өндөр, нам, том, жижиг, секс, мөнгө гэх мэт... тоолж барах аргагүй юм.

Приусын хувьд эзнээ аз жаргалтай байлгаж, сэтгэл ханамж өгч байгаа зүйл нь идэлт гэдгийг илэрхийлэх тоонд л байх шиг байна. бага идэж байна гэдгийн нь харж, мэдэрж, бусдад хэлэхдээ л улам л аз жаргалтай болоод байх юм.

/гэхдээ миний хувьд одоо болтол сайн машиндаа дасаагүй байхаа болохоор Харрррр, Хурррррр, түррррр, ТҮГ... гэсэн чимээ тасрахгүй, идэлтийн хэмжээ нь 10 км/л-ээс дээшээ өгсөлгүй явсаар л байна./

ядаж байхад гадуур приус ямар их юм бэ? приус 10, 11 бүр шинэ цагийн Эксел, Аксент болчихжээ...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Apr 12, 2013 1:37 pm
by rog
ядаж байхад гадуур приус ямар их юм бэ? приус 10, 11 бүр шинэ цагийн Эксел, Аксент болчихжээ...
Короллагийн араас гарч ирээд короллаг бут цохиод урагшилж яваа тэрэг шүү дээ

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Apr 29, 2013 4:33 pm
by MuuG
амьдрал бол жолоо барихтай яг адил...

чи жолоо барьж байгаа бол зам, очих газар, бартаа саадыг яаж хамгийн бага эрсдэлээр туулах, хурдыг тааруулах, байгаа хүчийг зөв хуваарилах гээд бүгдийг тооцдог шиг амьдралд тэр бүгдийг тооцдог.

Буруу тооцооны улмаас эд хөрөнгө, сэтгэл санаа, бие мах бодийн эрдсэл хүлээдэг нь яг адилхан.

хохирогч нь чи ганцаараа байдаггүй нь ч адилхан.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed May 08, 2013 2:59 pm
by MuuG
мөрөөдөл...

би том болохоороо дизель түлшээр явдаг, механик короптой, гоё том машинтай болохоороо SEPAR FILTER авч тавинаа.

тэгээд тухай бүр нь тунгалаг тунгааруурыг нь харж байгаад л.... шар бариултай карантыг нь нээгээд л... тунасан хог, ялгарсан бохир зүйлсийг нь асгаж хаяж, усгүй, хоггүй шижир алт шиг шаргал өнгөтэй түлшийг хөдөлгүүртээ ашиглаж тосоо дандаа 999,9 сорьцтой алт шиг өнгөөр нь ашиглаж байнаа...

бас Вебасто халаагуур, арамтзатор халаагч тавьсан байхад гадаа -60 хүрсэн ч яадгийн гээд л байж байна даа...

Separ filter

video demo


Image

Image

MY UNICORN
Image

цоо шинэ хөдөлгүүртэй машинд суурилуулаад ашиглахад: хүч сулрах гэдэг ойлголт байхгүй. хөдөлгүүрийн дуу дандаа л намуухан бөгөөд зөөлхөн. /хүмүүс сонсоод бензин л гэж андуурдаг гэж байгаа/, 120,000 км явсны дараа өндөр хааз гишгэхэд хар утаа хаядаггүй, тос хэзээ ч харладаггүй.

товчхондоо бол механик эвдрэлээс бусдаар бол хөдөлгүүрийн эдэлгээ уртасдаг л гэж ярих юм.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed May 08, 2013 5:44 pm
by MuuG
1JZ-GTE TWIN TO 2JZ-GTE TWIN SWAP /эхний бүлэг/

За нэг юм бариад авсан чинь ворд дээр хуулахад 17 хуудас, зүгээр уншихад бас хэдэн цаг сууж байна. бараг жижиг ном болох нь... гэхдээ урт настай удаан жаргалтай дарсан юмаа эхлүүллээ.

Ерөөсөө уншаад чухал гэснийг нь бичээд, чухалтай бусыг нь хасаад чадлынхаа хэрээр орчуулан буулгахаар шийдлээ.

Өмнөтгөл хийхэд

Энэ бол тоёота супра, аристо, саорер зэрэг машинаар дагнан бичдэг гадаадын нөхдүүдийн форум дээрээс авсан бичлэг. Би мундагтаа зохиогоод, бодоод, бясалгаад, тэгээд туршлагаа хуваалцаж бичиж байгаа биш. Гадны нөхдүүд форум дээрээ хэлэлцэж, хийж ёстой нийлж байгаад хийсэн бичлэг байналээ. Тийм болохоор форумынхаа өөр хуудасруу линклэж заасан зүйлс зөндөө байсан. бас хэд хэдэн гишүүд хамтраад ярьж байгаад биччихээд тавьсан нэгдсэн тайлан маягийн юм байсан. Бас би техникийн англи хэлээр мэргэшээгүй учир алдаа мадаг гаргаж байж ч болох юм. Тэгвэл мэддэгээ чөлөөтэй, нээлттэй хуваалцаж, хувийн байдлаар дайрахгүйгээр түүнийгээ илэрхийлэхийг хүсч байна. Энэ бичлгийг хий гэж байхад.... за тэр яахав. Аягүй бол би дахиад уур хүрээд хаачиж магадгүй...

1jz
Image

2jz
Image

За эхлэх үү....

Үндсэн мэдээлэл
Тоёота Супра Марк 3 гэдэг машин маш олон ашиглаж болох хэсгүүдтэй байдаг. их бие болон хөдөлгүүр хооронд тодорхой хдэнэ жилийн байдлаар яалгаатай, хөдөлгүүрийн ам өөрчлөгдсөн байдаг.

1JZ/2JZ моторыг солих Тоёота Супра марк 3 /MKIII (1986.5-1992)

Доор 1JZ-GTE хөдөлгүүрийг 2JZ-GTE-ээр солиход хийх, орох зүйлсийн жагсаалтыг гаргасан байгаа. Чамд хөдөлгүүр, цахигааны хэсгүүд буюу цээж утас хэрэг болно. зарим тодорхой зүйлсийг өөрчлөх, бас тааруулах хэрэг болно. усны насос, тосны таг гээд /кастер/. Чамд 1JZ болон 2JZ аль алинд нь ашиглагдаж болдог /bellhousing/ коропны залгааг хаадаг гэр, перда диск хэрэг болно. turbo MKIII-ийн хувьд R154 коропны консны систем нь адилхан байдаг. 1JZ-ийг 2JZ –ээр сольж машиндаа тавихад чамд тусгай залгаас хэрэг болно. /моторыг короптой залгадаг хэгсийг хэлээд байх шиг байгаан/ 1JZ/2JZ twin мөдөлгүүрийн хувьд бол хөргөгч хөнгөн цагаан хоолойнууд болон хөргөх радиаторыг тусгайлан тааруулаад хийх болно. хэрвээ хөдөлгүүр солих юм бол өндөр урсгалтай Walbro бензин насосыг тавих хэрэгтэй энэ stock бензин насосноос Турбо өндөр шахалтын хувьд хамаагүй илүү ажиллагаатай байдаг. хөдөлгүүр солиход хамгийн чанга асуудал бол моторын цахилгаан системийг нийлүүлэх, залгаж тогтоох асуудал байдаг. цээж утасны асуудал тулгарвал форумынхаа нэг гишүүн рүү залгаад ярьж болно. гэнээ.


За жагсаалт гаргаж үзвэл
• 1JZ-GTE/2JZ-GTE бүтэн мотор
• Supra R154 Короп АНХААР Soarer-ийн R154 короп таарахгүй. Короп нь хэтэрхий урт байдаг.
• 1JZ-GTE/2JZ-GTE ECU /манайхны хэлдэгээр компьютер/
• 1JZ-GTE/2JZ-GTE Harness /манайхны хэлдэгээр цээж утас/
• 1JZ-GTE/2JZ-GTE Igniter /катушик/
• Map Sensor (бүх JZ-ийн Map Sensors хоорондоо таардаг)
• Toyota 2JZ-GTE хөдөлгүүрийн хуруувч резинтэй Усны насос, хойд хэсгийн гэртэйгээ (Hydro насосыг тааруулж суулгадаг)
• 1JZ-GTE/2JZ-GTE дээд болон доод тосны таг /кастер/ (Картерийн урд хэсэг хэрэггүй байдаг)
• 7M Цээж утас машины чинь онтой таарч байх ёстой.
• 1JZ-GTE-->R154 Bellhousing /коропны хөдөлгүүртэй залгагддаг хэсэг/( 2JZ тавих үед ашиглагдана)
• 1JZ-GTE ган диск (2JZ тавихад хэрэглэгдэнэ)
• ARP 1JZ ган дискний боолт
• 1986.5-1992 7M-GTE консны систем (OSGiken/RPS/SPEC нь 1JZ-ийн давхар болон гурван давхар дискны хувилбартай)
• Хөдөлгүүр, кузовыг тааруулан нийлүүлэгч Лаапны резин суудаг хэсэг /урд тэвш, лаап/
• Stock R154-ийн Turbo дунд гол (Aвтоматынх өөр байдаг)
• 1JZ-GTE түлшний дамжуулах хооройнууд (7M-GTE түлшний шугамыг янзалвал зүгээр байдаг;гэхдээ DM шугам байвал бүр зүгээр)
• JZ-ийг 7M кузовт суулагахад залгах хөрвүүлсэн хувирагч
• Aristo-ийн 2JZ-GTE –ийг MA70 ийн цээж утас холбох
• Supra JZA70 1JZ-GTE-ийг MA70 болгох
• Soarer 1JZ-GTE –ийг MA70
• MKIV Supra –ийн холимогийн хаалтны торос (өөрийнх нь их богинохон)
• Бакинд Walbro бензин насос (тавихгүй байсан ч болно)
• DriftMotion-ийн тосны даралтын шугам 7M-ийн мэдрэгчид зориулж (суулгавал Stock Gauge ажиллах боломжтой болно)
• DriftMotion тосны даралтын шугам (тавьбал Aftermarket Gauge тавих, ажиллуулах боломжтой болно)
• DriftMotion 1JZ-GTE/2JZ-GTE гидрийн шугам (гидрийн хүчлүүр ажилласаар байх болно)
• 12V түлшний насос (түлшний системийг хөгжүүлэх зорилготой)
• Intercooler хоолойнуудтайгаа (Twin турботой бол 2,5 инч, нэг турботой бол 3 инч диаметртэй хоолой ашиглана)
• Тохируулсан Downpipe /ажлын дараалалтай яндан юм шиг байгаан, шулаан яндан уу?/(7M нь тусгай Downpipe-тай хамтарч их ажилладаг)
• 1JZ-GTE, 2JZ-GTE Twin турбоноос гарах яндангийн гарах хэсгийн залгаас /яг гарах хэсэгт залгадаг залгаасыг л хэлээд байх шиг байгаан/ (JDM 2JZ/USDM 2JZ хоёр хоорондоо шал өөр байдаг.)


JZ моторыг Supra-гийн тэвшинд тааруулах
• 1986.5 - Early 1989 – дөрвөлжин амтай тэвштэй
• Late 1989 - 1992 –дугираг амтай тэвштэй
• JZA70-ийн 1JZ хөдөлгүүрийн тэвшийг сүүл үеийн 97оны супра MKIV-ийн дугираг тэвшинд тааруулж тавьж болно.
• Түрүү үеийн урт супра MKIV-ийн тэвш нь Aristo-гийн лаапны нүх, байрлал зэргээс шал өөр бадйаг.
• Иймэрхүү л анзааны юм яриад байгаан. Зураг JZA70 Engine Brackets
Image

Коропны сонголтын тухай

R154-ийг хэрэглэх гэж байгаа бол дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй:
• 1JZ-GTE R154 Bellhousing (Toyota Import-д гаргахыг зогсоосон ба үнэ нь дээшээ л яваад байгаа)
• 1JZ-GTE R154 мохвилк /ган диск/ (бас л зогссон, үнэ нь өсч байгаа)
• Supra R154 Transmission
• JDM R154 ABS Sensor байдаггүй; залгуурыг нь аваад нэмчихэж болно
• 86 оны 5 сараас-1992 оны 7M-GTE конс, бүгд адилхан байдаг
• 1JZ ARP /бренд/ ган дискний боолт
• R154-ийн ёстой ган диск үү /Pressure Plate/ нь 3 хэсэг 3 нүхтэй; харин W58 3 хэсэгтэй 2 нүхтэй /яг юуны тухай юм бол?/
зураг дээрээс хамгийн баруун талд байгаа нь дээр бичсэн pressure plate шүү.

Image

.... үүнээс цааш аристогийн 1jz-gte-ийн автомот короп, аристогийн 2jz-gte-ийн автомат коропны талаар бичигдэх болно.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon May 13, 2013 6:43 pm
by MuuG
АСУУЛТ:

2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн механик, дизель G class бенз байжээ... Юундаа байсан юм мотор нь ашиглалтаас гарч, албан ёсны газар очсон машиных нь үнийн талыг нэхжээ. эзэн залуу хямарч яваад өгөөмөр дээр явж байгаад дургүй нь хүрээд Istana мотор короп тавьчихжээ.

ингээд 100 км-т 12 иддэг, дизель, бенз жийптэй болжээ.

Ингэлээ гээд нэр хүндийг нь гутаагаад байгаа юм байхгүй биздээ?
шударга л байгаа биздээ?
алив тамин бодлоо хэлдээ?

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon May 13, 2013 6:52 pm
by Ariuka
manai nuhtsuld tohirood yavchjaagaan bishuu he he ediin zasgiin huvid

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon May 13, 2013 6:57 pm
by odb
istana чинь угаасаа benz бил үү дээ

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon May 13, 2013 7:00 pm
by mendamar
umhum. motoriig ni benz uildverledeg gej l yaridagshd

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon May 13, 2013 7:01 pm
by bilgee
uildverledeg n ch hashain. zuger license bailguidee.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon May 13, 2013 7:20 pm
by mendamar
zaa barag l naad chin mun duu kk

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue May 14, 2013 10:28 am
by Ochki
MuuG wrote:АСУУЛТ:

2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн механик, дизель G class бенз байжээ... Юундаа байсан юм мотор нь ашиглалтаас гарч, албан ёсны газар очсон машиных нь үнийн талыг нэхжээ. эзэн залуу хямарч яваад өгөөмөр дээр явж байгаад дургүй нь хүрээд Istana мотор короп тавьчихжээ.

ингээд 100 км-т 12 иддэг, дизель, бенз жийптэй болжээ.

Ингэлээ гээд нэр хүндийг нь гутаагаад байгаа юм байхгүй биздээ?
шударга л байгаа биздээ?
алив тамин бодлоо хэлдээ?
utgaar gutaadag bnshd.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue May 14, 2013 10:54 am
by Jargale
istana motor chin benz-iin patentaar hgddeg bizdee?

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue May 14, 2013 11:34 am
by Ochki
patent gedegt chin materialin himiin orts bolon hiij bgaa bagaj ni korea gedgiig ni tusgasan l bhl l da.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue May 14, 2013 12:14 pm
by Beegii
Патент гэдэг чинь юуг юутай холиод юуг юутай нийлүүлээд юуг хийлээ гэдгийг эрдэм шинжилгэний аргаар боловсруулж гаргаж ирээд энэ хүмүүс хйисийшүү гэдгийг олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн зүйлийг хэлээд байгаамлдаа харин Лиценз гэдэг нь
уг патентйиг өөр хүмүүс албан ёсоор гуйж мөнгө төгрөгийг нь төлж аваад уг аргын дагуу өөрсдөө үйлдвэрлэхийг хэлээд байгаам гэхдээ орцыг нь өөрчилөхгүйч материалыг нь өөрчлөхгүй байх гэдэг шаардлага байхгүй өөрөөр хэлбэл анхны патент эзэмшигчийнхтэй яг таг таарах албагүй ч чанарыг бас алдагдуулахгүй гэдгээ амлсан учираас буурдаггүй