Page 16 of 16

Re: FORMULA 1

Posted: Mon Mar 09, 2015 2:35 pm
by Solongo
Өдгөө 65 жилийн түүхтэй Формула 1 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 822 эрэгтэй нисгэгчид хурд хүчээ сорьж байсан бол бүх цаг үеийн турш нийтдээ 5 хан эмэгтэй уралдаж байжээ.

Elizabeth Junek

Image

Чехийн нисэгч Elizabeth Junek буюу Eliška Junková 1900 оны 11 сарын 16 нд Чехэд мэндэлжээ.
Тэрбээр анхны эмэгтэй нисэгч бөгөөд Германы гран прийн аварга нисэгч юм. Түүний нөхөр Bugatti –д уралддаг байсан бөгөөд Junek нөхрийнхөө механикыг хийдэг байжээ. Гэвч түүний нөхөр Дэлхийн 1-р дайны үед шархадсанаас болж уралдах боломжгүй болж Junek нөхрийнхөө өмнөөс уралдаанд оролцох болжээ. 1926 онд Targa Florio –н уралдааны үеэр Junek-н машины осолдсон ч тэрбээр асар их тэсвэр хатуужил гарган уралдсаар 4- байранд оржээ. Үүнээс жилийн дараа тэрбээр спорт машины ангилалд уралдах болж Nurburgring –н уралдаанд түрүүлэн авто машины уралдаанд түрүүлсэнд цор ганц эмэгтэй нисэгч болсон байна

Image

Удалгүй тэрбээр Германы гран прид уралдахаар болсон бөгөөд тестийн гарааны үеэр түүний машиныг нөхөр нь унажээ. Гэвч тестийн үеэр нөхөр нь осолдон харамсалтайгаар амиа алджээ. Энэ явдалаас хойш Elizabeth Junek дахин уралдаанд оролцоогүй бөгөөд бүх машинаа заран дэлхийг тойрон аялжээ.
Чехийн нисэгч Elizabeth Junek уралдааны түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй нисэгч бөгөөд 1994 онд 94 насандаа насан эцэслэжээ.

Re: FORMULA 1

Posted: Sat Mar 14, 2015 1:45 am
by Баярмагнай
[youtubeshort]https://youtu.be/hyCBJvVwIcw[/youtubeshort]

Re: FORMULA 1

Posted: Sat Mar 14, 2015 2:03 am
by Баярмагнай
[youtubeshort]https://youtu.be/8_9rgPVF2hM[/youtubeshort]

Re: FORMULA 1

Posted: Sun Mar 15, 2015 5:27 pm
by Solongo
MuuG wrote:өөр бас нэг кино байдаг даа. world fastest Indian гээд.

Шинэ зеландаас ирсэн өвгөн хуучин мотоциклдоо банкинд нь эм хийчихээд, түүнийхээ агаар динамик, хурд, бас дугуйнд хүртэл гутлын тос түрхэж суудаг...

Шинжлэх ухаанч байдлаар хандаж түүнийгээ оргилд нь хүргэж, бусдаас хол тасарч байгаа тэр мэдрэмж нь их сайхан санагддаг.

ter kino chn yg odo undesni tv r garch bn

Re: FORMULA 1

Posted: Wed Mar 18, 2015 7:42 pm
by Solongo
маргаашийн спортын өнгө сонинд гаргах миний нийтлэл


Image


Формула 1 –н 2015 оны улирал энэ оны 3 сарын 15 ны өдөр Австралийн гран пригаар амжилттай эхэллээ.


Энэ удаагийн 66 дах улирал нийт 20 гараанас бүрдэх бөгөөд 10 багийн 20 нисэгчид хурд хүчээ сорих юм.
Энэ жил шинээр Мексикийн гараа нэмэгдсэн бөгөөд Autódromo Hermanos Rodríguez сыркет дээр 23 жилийн дараа Формула 1 уралдаанд ахин зохиогдохоор болсон байна.

Image


Энэ жил өнгөрсөн оныхтой харьцуулахад дүрмийн хувьд бага зэргийн өөрчлөлтүүд орсон.
2014-2015 оны улиралд 5 хөдөлгүүр солих эрхтэй байсан бол энэ улиралд 4 болгон багасгажээ. Гэтэл саяхан болсон Австралийн гарааны өмнөхөн Ред Булл баг нэг хөдөлгүүрээ Макларен баг нэг хөдөлгүүрээ тус тус эвдсэн байна.
Мөн улирлын явцад хөдөлгүүрийн эд ангиудаа өөрчилж шинэчлэх боломжтой болсон бөгөөд ингэснээр хоцорч байгаа багууд улирлын явцад сайжирах боломжыг бий болгож байгаа юм.

Ингэхдээ өмнөх хөдөлгүүртээ нийт 42 удаа өөрчлөлт оруулах боломжтой ба одоогоор Рено –д 12 , Феррари – 10 , Мерседэст 7 удаа өөрчлөлт хийих боломж байна. хэрвээ үүнийг ашиглаад хөдөлгүүртээ сайн шинэчлэл хийж чадвал уралдааныг хошуучилж байгаа багуудаа барих боломж байгаа юм.
Өмнөх жилүүдэд улирлын явцад хөдөлгүүрийн эд ангиудыг өөрчлөхийг хориглодог байсан ба энэ эрхийг багт хөдөлгүүр үйлдвэрлэгчдэд өгдөг байна.

Image


Мерседес энэ жил ч урьд жилийхтэй адил маш сайн машинтай байгаагаас гадна тэдэнд энэ жил амжилтаа бататгахад нь туслах өнөө цагийн 2 ч шилдэг нисэгчид бүрэлдэхүүнд нь багтаж байна. Льюис Хэмилтоны хувьд тэрбээр энэ жил дахин түрүүлэхийг хүсч байгаа бол өнгөрсөн жил дэлхийн аварга цолыг буулаалгасан Росберг энэ удаад түүнээс хариугаа авахыг хамгаас их эрмэлзэж байгаа бизээ. Тэдний өрсөлдөөн уралдаан эхэлмэгц ширүүссэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт болсон Австралийн гараанд Льюис Хэмилтон түрүүлсэн бол түүний багийн анд Нико Росберг удаах байранд орсон билээ.

Image

Ред Булл багийн хувьд тэд өнгөрсөн жил 4 жил ноёрхсон хаанчлалаа Мерседэс багт алдсан. Тиймээс энэ жил алдсан байр сууриа эргүүлж авхын тулд багийн инженеер Adrian Newey олон шинэ зүйлийг уралдааны өмнөх нь болсон тестийн үеэр туршин болидынхоо өнгөөөр энэ бүхнийг нууж байна гэсэн хардалтыг олон хүнд төрүүлээд амжсан. Тэд энэ жил багийн ноён нуруу болох дэлхийн 4 удаагийн аварга Себастиан Феттельгүйгээр уралдах бөгөөд түүний оронд энэ жил Оросын залуу нисэгч 20 настай Даниил Квят ирсэн ч багийн гол нисэгч нь түрүү жил 3 гараанд түрүүлсэн Даниэль Риккардо юм.

Image

Өнгөрсөн улиралд Мерседэсийн хөдөлгүүртэй Уилльямс баг тун өндөр амжилт үзүүлсэн зохион бүтээгчийн цомд Феррари болон Макларен багуудыг ардаа орхин 3-р байранд орсон. Уилльямс баг энэ жил амжилтаа бататгахын зэрэгцээ Мерседэс багийн дараах байрны төлөөх өрсөлдөөнд Уилльямсийг шалгарна гэж найдаж байсан ч эхний уралдааний дараах байдлаар Феррари энэ байр суурийг авах шинжтэй боллоо. Эхний уралдаанаас тиймэрхүү өнгө харагдаж байна.

Image

Формула 1-н түүхэн дэх хамгийн агуу багийн хувьд өнгөрсөн жил уналтын жил байсан. Феррари баг эргэн хөл дээрээ босохын тулд халаа сэлгээ шинэчлэлийг маш сайн хийсэн гэхэд болно. тэд өнгөрсөн улирлыг дуусгаад багийн гүйцэтгэх захирал Marco Mattiacci –г огцруулан мөн багийн лидер нисэгч дэлхийн 2 удаагийн аварга Фернандо Алонсог явуулан 100 саяын гэрээгээр Себастиан Феттелийг авчирсан.
Алонсогийн орхиж явсан Феррари баг улирлын эхнээс л сайн явж эхэлсэн бол Макларен баг одоогоор сүүл мушгиж байна. Тиймээс Алонсод Малайзын уралдаанд амжилтаа ахиулан багаа урагшлуулах хүндхэн даалгавартай болов.
Феррари болон Макларен багууд дандаа дэлхий аварга болж байсан туршлага нисэгч нараас багаа бүрдүүлж байгаа бөгөөд тэднийг энэ улирал ямар амжилт үзүүлэхийг харах л үлдлээ дээ.

Re: FORMULA 1

Posted: Tue Mar 24, 2015 1:06 pm
by Solongo
энэ эрхэмгүйгээр Top Gear нэвтрүүлэг цааш гарна гэвэл уйтгартайл юм даа

Image

Re: FORMULA 1

Posted: Tue Mar 24, 2015 3:20 pm
by Exotic
naadah chin baihgvigeer dahij top gear garahgviee hhe

Re: FORMULA 1

Posted: Wed Mar 25, 2015 1:04 pm
by Solongo
bbc бодлоо өөрчлөхгү л гэнэ дээ. сая гаран хүн гарын үсэг цуглуулаад ч бодлоо өөрчлөхгү л гэнэ. ирэх сард гарах байсан бүх дугаарууд нь гарахгү л гэнэ

Re: FORMULA 1

Posted: Thu Mar 26, 2015 10:18 pm
by Temuujin
Yunaas bolson be. Camry yasan yasan gene uu.

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 27, 2015 12:48 pm
by Solongo
нэвтрүүлгийн зураг авалтын үеэр продюсертээ гар хүрсэн

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 27, 2015 1:32 pm
by Solongo
ажилынхаа хажуугаараа нэг иймэрхүү юм бичив. яааяаа бараг дурлачих шиг л боллоо :D

The Jeremy Clarkson story

Image

Дэлхийн хамгийн их үзэгчтэй Top Gear авто шоуны хөтлөгч Jeremy Clarkson бүдүүлэг зан авир гаргасных нь төлөө түүнийг ажилаас нь халаад байгаа билээ. дэлхий дахиныг шуугиулаад байгаа Jeremy Clarkson гэж чухам хэн бэ ?



“ Алдар нэр , хувь тавилан , хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй бол та 7 хонгийн бүхий л өдөр хувь тавилангаа сонгох нь дээр . нэр алдартай байна гэдэг төдий чинээ зовлонтой байдаг” гэж Jeremy Clarkson нэгэнтээ хэлж байжээ.
Олон нийтийн дунд нилээдгүй нэр хүндтэй хөтлөгч Jeremy Clarkson Top Gear нэвтрүүлэгийг хийж эхэлсэнээс хойш уг нэвтрүүлэг Британы хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэгээр хэд хэдэн удаа шалгарч дэлхийн 200 орны 350 сая хүмүүс үздэг гэсэн судалгаа гарчээ. мөн зөвхөн энэ нэвтрүүлгээр л гэхэд ВВС телевиз жилд 200 сая долларын ашиг олдог байжээ.


Өдгөө тэрбээр 54 настай бөгөөд одоогийн ерөнхий сайд David Cameron –ны хамгийн сайн найз , 2 үндэсний сонингийн нийтлэлч , хөтлөгч мөн авто машиний хорхойтон нэгэн юм.
Jeremy Charles Robert Clarkson 1960 оны 4 сарын 11 нд Өмнөд Йоркширийн Doncaster гэх жижигхэн тосгонд урлагийн багш Shirley болон далайчин Eddie –н том хүү боолон мэндэлжээ.
Clarkson алдарт BBC телевизэд 12 настайгаасаа ажиллаж эхэлжээ. Тухайн үед тэрбээр Anthony Buckeridge –н үлгэрээс сэдэвлэсэн жүжигт тогложээ.

Image

Ахлах сургуульд сурч байхдаа л Clarkson тамхи татаж , мөн согтууруулах ундаа хэрэглэдэг хүнд гарын сурагчдын нэг байжээ. Тэрбээр авто спортод дуртай ба хөлбөмбөгөөс челсигийн тоглолтыг хэд хэдэн удаа очиж үзэж байжээ. Хамгийн сүүлд BBC телевиз түүнийг халсан тухай мэдэгдэх үед тэрбээр Лондонд Парис Сейнт Жермейн Челсийн тоглолтыг үзэж байсан байна.

Image

Clarkson Top Gear нэвтрүүлгийг 1988 оноос 2000 он хүртэл ганцаар хөтлөн 2002 оноос эхлэн James May болон Richard Hammond нартай хамтран хөтлөх болжээ.
2011 он гэхэд зөвхөн Clarkson-д л 20,000 гомдол шүүмжлэл ирж байжээ.
Мөн тэрбээр Daily Mirror сониниы эрхлэгч Piers Morgan –той олон жилийн турш дайсагналцсаны эцэст 2004 онд Британы хэвлэл мэдээллийн наадмын үеэр Clarkson- түүнийг цохин олныг гайхшруулж байв.
Тэдний хэрүүл маргаан эцэстээ хүрч 2008 онд шууд нэвтрүүлгийн үеэр маргалдан нэвтрүүлгийн дараа Piers Morgan –г дахин зодон Clarkson-ны хуруу хугарч байжээ.

Image

Хамгийн сүүлд өнгөрсөн оны 5-р сард арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үг хэллэг ашигласны улмаас сүүлчийн сануулгаа аваад байсан юм
Тухайн үед Jeremy "бусдыг ялгаварлан гадуурхах шинжтэй үг хэллэг ашигласан бол уучлаарай" хэмээн үзэгчдээсээ уучлалт гуйж байв.
Clarkson 2 удаа гэрлэж байсан. 1989 онд эхний эхнэртэйгээ суусан ч хэдхэн сарын дараа тэд гэрлэлтээ цуцлуулжээ. Харин 1993 онд тэрбээр менежертэйгээ гэрлэн өдгөө 3 хүүхдийн хамт Oxfordshire -н жижиг тосгон Chipping Norton -д

Image

сая гаран хүмүүс Jeremy Clarkson –г ажилдаа эргэн оруулах санал гарган гарын үсэг цуглуулан жагссан ч ВВС телевиз шийдвэрэээ эргэн харахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.


түүний машинууд


Volvo XC90

Image

Range Rover TDV8 Vogue SE

Image

Lotus Elise 111S

Image

Mercedes-Benz 600 Grosser

Image

Mercedes-Benz SLK55 AMG

Image

Mercedes CLK63 AMG Black

Image

Mercedes-Benz SLS AMG Roadster

Image

BMW M3 CSL

Image

Honda CR-X

Image

Ferrari F355

Image

Ford GT

Image

Aston Martin Virage

Image

Lamborghini Gallardo

Image

Volkswagen Scirocco 1

Image

Volkswagen Scirocco 2

Image

Ford Escort RS Cosworth

Image

Re: FORMULA 1

Posted: Fri Apr 03, 2015 2:20 pm
by Solongo
Maria De Villota

Image

1970 –д онд Формула 1-д уралдаж байсан Emilio de Villota –гын охин Maria De Villota 2012 онд Маруссия багийн туршин нисэгч болжээ.
Тухайн үед 32 настай байсан Мария Испаны хэд хэдэн авто уралдаануудад, Формула 3 болон Дейтон 24 цагийн уралдаануудад оролцож байсан туршлагатай нисэгч юм.
Испани нисэгч бүсгүйг Рено баг сонирхон R29 загварыг туршин унуулсаны дараа түүнийг багийхнаа туршин нисэгч болгожээ.
Харин жилийн дараа Мариаг Маруссия баг ирэн Чарльз Пик боло Тимо Глок нартай мөр зэрэгцэн уралдах болжээ.

Image

Испаны нисэгч Maria De Villota 1980 оны 1 сарын 13 нд Мадрид хотод мэндэлсэн ба 12 жилийн турш авто спортоп хүч үзсэний эцэст мөрөөдлөө биелүүлэн Формула1-д хөл тавьжээ.

2012 оны 7 сарын 3 .

Image

Өглөөний 09:30 минутад Мариа Маруссияд ирээд анхны тестээ Английн Duxford Aerodome –д хийх үеэрээ осолдлоо. Тэрбээр сервисийн бүс рүү явах замдаа ачааны машиныг хүчтэй мөргөжээ. Тэрбээр асар хурдтай явж байсан учир амь насанд нь аюултай гэмтэл авсан байв.
Мариа ослоос болж толгой болон нүүрэндээ хүнд гэмтэл аван улмаар баруун нүдээ алджээ.

Image

Осол болсоноос 3 хонгийн дараа Маруссия баг ослын шалтгааныг машинаас болоогүй хэмээн мэдэгдэл хийж байв.
Мариа 17 хоног эмнэлэгт эмчлүүлсний эцэст төрөлх Испани лугаа буцжээ. Хэд хонгийн дараа тэрбээр анх удаа хэвлэлд ярилцлага өгч "ослоос болж мэдрэлийн өвчтэй болж , амтлах , үнэрлэх мэдэрхүйгээ алдаж толгой хүчтэй өвддөг болсон " хэмээн ярьж байжээ.

Image

Ослоос авсан өвчинөөсөө болж зовж байсан De Villota аз жаргалаа олон 2013 онд хувийн дасгалжуулагч Rodrigo García Millán-той гэрлэсэн ч ердөө 3 хан сарын дараа насан эцэслэжээ.

2013 оны 10 сарын 13

Энэ өдрийн өглөө түүнийг Севилля хотын зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олжээ. шинжээчид түүний үхлийн шалтгааныг 2012 оны ослоос авсан шархнааас болсон хэмээн үзжээ.
30 гаруй жилийн дараа Формула 1 -д хөл тавьсан анхны эмэгтэй нисэгч Maria De Villota 33 хан насандаа хорвоог орхисон юм.

Image

Re: FORMULA 1

Posted: Thu Apr 09, 2015 5:31 pm
by Solongo
Жереми Кларксон энэ сарын 24 нээс эхлэн BBC телевизийн "Have I Got News For You" асуулт хариултын шоуг хөтлөхөөр болсон гэнэ.

Re: FORMULA 1

Posted: Thu Apr 09, 2015 5:34 pm
by Solongo
гэхдээ нэг л өдөр юм байна