Page 15 of 59
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 6:29 pm
by tukuu
Цагдаа нэгэн сэжигтэй машиныг зогсоов. Машинаас гурван согтуу залуу гарч ирлээ. Цагдаа:
- Та нарын хэн нь машин барьж явсан бэ?
- Мэдэхгүй ээ, бид гурав гурвуулаа арын суудалд сууж явсан.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 6:31 pm
by tukuu
Дэлгүүрээс жаалхүү 3 шил архи авав. Худалдагч уутанд хийж өгөнгөө:
- Чи наадахаа дааж хүргэж чадах юм уу даа гэхэд хүү:
- Харин ээ, нэгийг нь энд уучихдаг ч юм билүү.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 6:33 pm
by tukuu
Нэг эр гэртээ шал согтуу иржээ. Хаалгаа сэм онгойлгон орвол эхнэр нь галынхаа өрөөнд байна гэнэ. Мань эр далимдуулахаар шийдэж бушуухан унтлагын өрөөндөө орж хувцсаа тайлж, гартаа таарсан хамгийн том номыг барьж аваад орондоо ороод ном уншиж байгаа гэмгүй хүний царай гаргаад хэвтэв:
Эхнэр нь галын өрөөнөөс орж ирэв:
- Энэ малыг хар даа. Ахиад л гударчихсан байх шив дээ.
- За боль л доо. Согтуу хүн ном уншиж байхыг чи хаана харсан юм бэ? Би зөв зүгээр л байна даг.
- Тийм байхаа чи. Наад чемоданаа байсан байранд нь тавиад унтах мөрөөрөө унтаж үз.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 6:36 pm
by tukuu
Хоёр халамцуу эр машинаар хурдлан давхина.
- Хөөе, Бат аа яагаад гэв гэнэт явган хүмүүс ийм их болчихов оо?
- Балдан, хөгшөөн хоёулаа явган хүний замаар давхиж байна шүү дээ.
- Тэгээд эргээчээ Бат аа хар малаа...
- Чи өөрөө жолооны ард сууж байж өөрөө эргээч хар малаа...
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 6:37 pm
by tukuu
1. Гаргачихаад далд хийсэн мөртлөө товчлохоо мартах.
2. Гаргачихаад далд хийхээ мартах.
3. Гаргахаа мартах.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 6:41 pm
by tukuu
Согтуу эр шөнө гэртээ сэмхэн орж ирэв. Гэрлээ асаалгүй гэтэж яваад мууран дээрээ гишгичихэв. Муур орилж эхнэрийг нь сэрээчихэв. Нөхөр хашгирна:
- Энэ муу муурыг оройжин эрж байж сая л нэг юм барьж авлаа шүү…
Дандаа л нөхөр нь согтуу гэртээ ирэх юмаа эхнэр нэг удаа...
Согтуу эхнэр шөнө гэртээ сэмхэн орж ирэв. Гэрлээ асаалгүй гэтэж яваад мууран дээрээ гишгичихэв. Муур орилж нөхөрийг нь сэрээчихэв. Эхнэр хашгирна:
- Энэ муу муурыг оройжин эрж байж сая л нэг юм барьж авлаа шүү…
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 6:45 pm
by tukuu
Боингийн нисэгчид согтуу байв. Өндрөө хассаар буух зурваст ирээд буух гэтэл зурвас нь дуусчихав. Арга буюу дахин хөөрч 2 дахь оролдлогоо хийгээд дөнгөж буутал мөн л зурвас нь дуусчихав. Хамгийн сүүлийн оролдлогоороо ямар ч байсан буухаар шийдлээ. Зурваснаас нилээн наана газардаж, халаалттайг ч хэлэх үү зоригтой тоормозлосоор шаасан гадас шиг зогсов. Онгоцноос бууцгаалаа.
1-р нисэгч: - Ямар богинохон зурвас вэ?
2-р нисэгч: - Тэгсэн мөртөө аймаар өргөн юм!
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 7:26 pm
by Ariuka
emgtei hunii duh yagaad bosoo urchleetei baidag ve ? yagaad gevel oroi huhuruu irhed chi unuudur uur huuhente zugaalsan uu aan gej humsguu zangidaj harsaar bgaad
Tegvel er hunii duhnii urchlee yagaad hundlun bdag ve?
Eostoi tiim yum baihgui yun huuhen gej nudee bultiilgej ehner luugee harsaar bgaad hundun urchiideg genee
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed May 02, 2012 7:35 pm
by Ariuka
Neg huhur shal sogtuu avtobusan bariulaas ni tas zuurtsan yavjiij ldee tegsen genet dotor ni muuhairaad urdaa suuj bsan huuhni deerees avaad haychij gene.Medeej nuguu huuhen orilood baliar zavaanaar ni duudaad l buun yum bolj harin nuguu nuhur harj harj baisnaa yun baliar gej harin chi uuruu baliar teer buun goimon bolchood gejee
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu May 03, 2012 5:30 pm
by Erdi
Арван жилийн найзууд уулзав. -Чамайг авгай авсан гэж сонслоо? -Тэгсэн. -Тэгээд ямар байна? -Яах вэ дээ, өдөр болгон тархины секс хийгээд л сайхан л байна. -Тэр чинь юу гэсэн үг вэ? -Яах вэ дээ, авгай өдөр болгон хорон үгээр тархин дундуур шааж аваад л.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri May 04, 2012 2:16 pm
by oojoo
Цэргийн жолооч шєнєжин машин барьсандаа ядраад жолооныхоо ард унтчихжээ. Тэр замын зочид буудлын байрны ханыг нэвтлэн орсноор нойрноосоо арайхийн сэрэв. Тэр кабинаасаа чадан ядан бууж, хvрэх газрын замаа асуув. Буудлын эзний гэнэтийн балмагдал арай гайгvй болж зэвvvцэл нь хєдєлж,
- Эгц урагшаагаа гал зуух руу дараа нь зvvн тийшээгээ хєгжмийн єрєє рvv тэгээд цааш нь коридоороор уруудаарай гэжээ.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri May 04, 2012 2:32 pm
by oojoo
Жолооны дамжаа. Жолоодлогын хичээл. Жолооны багш нь дэргэдээ суух хєєрхєн бvсгvйд хэлж байна гэнэ:
-Бvсгvй минь ингэхэд чи єєрийгєє маш их хєєрхєн, дvрлийсэн алаг нvдтэй гэдгийг мэдэх vv? Бvсгvй аальгvйтэн, жуумалзаж:
-Мэдэлгvй яахав гэсэнд жолоооны багш:
-Тэгвэл хар тэнэг минь чи наад хоёр том алаг нvдээрээ замын хєдєлгєєний тэмдгийг хараад явж чадахгvй байна уу?
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri May 04, 2012 2:32 pm
by oojoo
Осолд орсон нэгэн жолооч ухаан оров.
- Би хаана байна вэ?
- Хорин таван номерт байна. Эмнэлэгт vv? Эсвэл шоронд уу?
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri May 04, 2012 2:32 pm
by oojoo
Жолооч хvн тээвэрлэх норм хэтрvvлчихсэн явж байтал цагдаа шvгэлдэв.
- Жолооч ч зогсохгvй явчихав. Нэг зорчигч:
- Та яагаад зогссонгvй вэ?
- Би тvvнийг хаанаа суулгах юм бэ?
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri May 04, 2012 2:33 pm
by oojoo
- Хоёр хvvхэн машинтайгаа давхина.
- Хєєе чи аяар гэм! Аюултай эргэлт гэсэн тэмдэг байна.
- Чигээрээ явчихъя аа.