Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon May 26, 2014 11:32 pm
EJ
Энэ нэрийг хараад гайхаж байна уу? Би боож дуусгасан юм.
Турбогоороо тосоо цацчихсан моторыг ардаасаа орсон WRX STI-аас татаж гаргаж ирэн өөрийн мэддэг ганц хоёр юмаа хийн амь оруулах гэсэн боловч зарим зүйлсийн асуудал бүрэн шийдэгдээгүйн улмаас "АСДАГ НЬ ҮНЭН" гэдэг статусд хүрлээ.
Замнал хэрхэн өрнөсөн талаар форумын зарим нэгэн найзууд live update авч байсан боловч зарим тохиолдолд тэр болгоныг бүртгэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрэв.
Мотор машин бүх зүйлс 5 хоногийн дараа Монголруу ачигдана.
Түүх ийн эхлэв
Уул шугамандаа чиргүүл авна гэсэн бодолтой Алиас нэгэн хэгжүү хөгшинтэй наймай хийх хэрэг гаран үнэн учраа хэлтэл асдаггүй машинтай нь хамт л зарна, зарахгүй бол зарахгүй гээд том дугараад болдоггүй. Тэгэхээр нь утасны цаанаас ярьснаас очоод үзвэл дээр гээд очоод үзтэл явдаггүй, асдаггүй гэсэн тодотголтой Type RS байв. Би нээх тийм Subaru сайн мэдэхгүй ч гэсэн Coupe кузов нь Ванлий гэдгийг гадарладаг учраас аваад явахаар шийдээд өөрийнхөө машины араас чиргүүл болон Type RS-г чирэн одов.
Өрнөл №1
Машинаас салгаж болох ихэнх зүйлийг нь салган stand дээрээ зогсоон моторыг нь татан авч гарган харах байлаа. Анх удаагаа задлаж байгаа учраас нэгд нэгэнгүй manual даган хийсэн авч зарим зүйлс үнэхээр хэцүү санагдан, ганцаараа гэдгээ мэдэрсэн учраас дээд эд анги, доод эд анги хэмээн салгаж авахаар болов.
Энгийн машинтай харьцуулахад ялгаа юу вэ?
Субару мотор тэр дээр байгаа SUBARU гэсэн нэг сеткээрээ эхлэж задарна гээд аймар элементарний юм яриад эхлэх үү? Дараагаар нь хажуу талруугаа хөөн яг л хүүхний левчикийг урдаас нь зөөлхөн тайлах мэт удаан удаанаар ээлж дараалалтай үйлдэл хийхгүй бол аюултай эд гэдгийг нь мэдэв.
Энгийн моторуудыг бол арай л халтуурддаг байжээ. Агаарын хоолойгоо тайлнуу гүй юу мулт татаад холимог свеча катушкаа татаж гаргаж ирээд тагаа тайлаад л пүү паа. Субару даанч тийм биш юм.
Өрнөл №2
Цоо шинэ дээд эд анги авахаар шийдсэн авч ebay-д хулхидуулан өнгөлсөн хоосон дээд эд анги асар үнэтэй авав. Дараагаар нь тэр уурандаа дээд эд ангийг сайжруулах аян өрнүүлнэ гэж бодсон авч найз маань ирэн Мотороор хангав. Түүний надаас худалдан аван, араас нь оруулж наадсан нь надад байсан хар Subaru шүү дээ. Түүний моторыг татан гаргаж ирээд шинэ толгойгоо хусах гэсэн авч болсонгүй. За ямартай ч шинэ ирсэн мотор нь ажилладаг явдаг давхидаг гишгэдэг байсныг нь мэдэх учраас задлаад үзэхэд гэмгүй гэсэн бодолдоо автан сэлбэгээ судлан захиалгаа хийж эхлэв. Надтай энэ удаад хамтран ажиллан, хөнгөлөлт олгосон газар бол Manleyperformance-н хамт олон байлаа. Үйлчилгээ сайтай, дуудлагад цаг тухайд нь хариулдаг, тодорхой хэмжээнээс дээш захиалга хийвээс хөнгөлөлт өгөн Worldwide (Монголруу яахыг нь би таашгүй) shipping 5-14 хоногт хийдэг гайхамшигтай үйлчилгээтэй залуусаас дараах сэлбэгүүдийг авав.
-Manley connecting rod
+
-Кольц
-OEM гавлын жийрэг (11044-AA542) /хэн нэгэн нь гавлын жийрэг хайгаад байж юуны магад/
-6мм хуруувч резин (орох гарахаараа нүдэнд харагдахуйц өөр байсан шүү)
бүх lubricant-уудыг нь аван моторыг нь амь оруулав.
Монголоос надруу замдаа гарсан "үнэгүй" яндангийн 4 шонтой мэдрэгч хэзээ ирэхийг би таашгүй. Одоо энэ машин эрүүл болоход ганц үлдсэн зүйлс нь миний таамгаар бол ECU-д л учир байх шиг байна. Асаад явахын хувьд явж байгаа ч гэсэн догол гэж ванлий. Дараах алдаанууд гарч ирнэ.
- Заримдаа гэнэт асахгүй, цэнэгээ барна. Холболт хийнгүүт үсрээд асчихна. Халан халтлаа сайхан.
- Араанд хийгээд явахад моторонд ямар нэгэн цагирагласан дуу байхгүй, харин сэтгэлд сэвтэй мэт араа нь 2тоо орохдоо нухчаатай
- Яндан мэдрэгч "но"-той гэдгийг нь хэлчихсэн тэ? Юу юунаас болсон гэдгийг нь одоохондоо судласаар байгаа ч гэсэн Чек бол зоолттой.
- Цахилгааны асуудлууд тун их. Sunroof онгойлгоход пар тавьсан үед л онгойно, бусад үед Мотор нь дугарсан ч гэсэн онгойхгүй. Нэг "но" энэ байна.
- Гэрэл дохио юу нь ч ажиллахгүй
Жаатай юу?
Уууууг нь бол би мөрөөдөөд нэг аймар юм болгочихно гэж бодтол гэрээ нүүлгэж өөр байранд орох болсон, лайтай юу? 8-}
Яг ийм өнгөөр нь ахиж будуулж, гоё обут тавиад ИЙМ болгочоод МАФ-н лого наана гэж бодож байсан дуутай юу?

Монголд машин сонирхолтой нэг залууд зарагдаж байнаа нь аатай юу? Тэр нөхрийг форумд уруу татаж оруулж ирнээ ер нь... МАФ гээд гоё газар бий. Аймар цэвэрхэн залуус лайтай гоё цэнхэр уур амьсгалаар үнсэж тэврээд л угтана энэ тэр гээд...
Өрнөл №3.
Монголд очиж байгаад Субару мотор боож үзнээ. Ер нь одоо Субарунаас айхаа байсан. Боксер гоё мотор!