Page 14 of 61
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 11:44 am
by davaanaa
1 л биш болоод байна даа .... ер нь л зөв үрүүлтэй машин олж авахгүй бол ....
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 11:46 am
by Beegii
За тийм юм байхгүй ээ битгий тэгээд дэвэргэээд бай зүгээр л би чадахгүй ер нь тийм юм болохгүй гээд л бодчих тэгээд л болоо
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 11:57 am
by Ochki
iim prognoz garch irj bn.
mongold ulsad bgaa niit auto mashinii heden huvi ni buruu uruultei bdag ve?
deerh oslin sudalgaani 51.6% gedeg maani buh teevrin hergsel-n dund hiigdsen sudalgaa yumuu?
hervee tiim bol mongold ulsad yavj bgaa teevrin hergselin 50-s iluu huvi ni buruu uruultei ni td buur iluu 60-70% ch bj medne. za dundajlaad 65% gechihvel.
niit teevrin heregselin 65% ni oslin 51.6%-g uildsen bol nuguu uldsen 35% ni uldsen 48.4%-n osol-g hiijede. za ingeed tootsvol.
oiroltsoogoor zuv uruultei 3 mashin 4 osol gargadag, harin buruu uruultei 6 mashin 5 osol gargadag. neg mashind onogdoh osolin too ni buruu uruultei ni baga bn. tegehleer buruu uruultei bh ni iluu baga osold ordog gesen zuil garaad bnda.
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 12:29 pm
by n1smo
Yahaw unegui minii mashinii hurdiig solij ugnu gewel bodoj boloh yum. Osliin heden huwi ni gereltuuleg, muu zam, halitargaa gulgaanaas boldog bol ?
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 12:30 pm
by Tech
Нээрээ нэг зөв рультэй Athlete харсан шүү. S180 байсан.
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 12:42 pm
by XP1
нэг мөсөн жолоодох эрхээ хасуулая
бүр цаашилбал гэрээс гарах эрхээ хасуулая
арай л дэндэж байгаа юм бишүү
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 3:05 pm
by davaanaa
http://news.gogo.mn/npoll/
ene sanal uguu l bj boldog yum bna hehe
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 3:19 pm
by davaanaa
Гэхдээ боддоо *** ... Бүтэн сайны өглөө сайхан Sky Resort явъя гээд гарсан 1 ногоон хувцастай банди зогсоогоод бичиг баримт авсанаа уучилаарай өнөөдөр таны машин хөдөлгөөнд оролцох эрхгүй машинаа тавьчаад ирээд ав гэвэл яах уу? хахахахаха
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 3:24 pm
by begunbe
та нар шал дэмий юм бодож шаналах юм аа
одоо ингэж үймүүлж байгаад л та бидэнд нэг хайртай хүн гарч ирээд л
"за за машинаа уна уна, та нарыг өршөөлөө, харин намайг дэмжээрэй!" гэнэ штэ!!!

тэрэнд панаалдуулж уярав, марталгүй занаж байгаад

Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 3:25 pm
by davaanaa
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цогц арга хэмжээг хэрэгжүүлж, шат дараатай хэд хэдэн ажлыг зохион байгуулсан.
Тухайлбал автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор парк шинэчилэх ажлыг эхлүүлж, зөвхөн нийтийн тээврийг таван шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээр явуулах болсон нь замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиар бууруулж чадсан юм. Гэхдээ эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн өмнө нийслэлийн удирдлагууд иргэдээсээ асууж, санал бодлыг тусгасан билээ.
Мөн замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор хийгдэж байгаа цогц арга хэмжээг үргэлжлүүлэх тухай санал асуулгыг олон нийтийн дунд явуулахад санал асуулгад оролцсон 100 мянган хүний 80 хувь нь дэмжсэнээр авто машиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үргэлжилсээр байгаа билээ.
Хэдийгээр, нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр явуулж, тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа боловч халтиргаа гулгаа, томоохон тэмдэглэлт баяртай холбоотойгоор түгжрэл үүсч иргэдийг бухимдуулсаар байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн механик өсөлт нэмэгдэж, өдөрт улсын хэмжээнд 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авч байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа юм.
Иймээс буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гарагийн 08.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар олон нийтээс санал асуулга явуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан санал асуулга явуулахаар боллоо.
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу хүрдтэй байна гэсэн судалгаа байдаг бөгөөд буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь жолооч нарт болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад оролцогч нарт хүндрэл учруулдаг гэж замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм.
Баруун гарын дүрэмтэй манай улсын хувьд гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед үзэгдэх орчин ихээхэн хязгаарлагддаг ба энэ нь зам тээврийн осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс цаашид буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг хилээр оруулахгүй байх талаар УИХ болон Засгийн газрын хүрээнд бодлогын чанартай хэд хэдэн баримт бичиг боловсруулсан байна.
Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс Мобикомын хэрэглэгчдийн дунд санамсаргүй сонгогдсон 100 мянган хүнд мессеж илгээх бөгөөд та хариу мессеж илгээн энэхүү судалгаанд оролцож саналаа илэрхийлэх боломжтой юм.
Хэрвээ буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг Ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал дэмжих үү гэсэн асуулттай энэхүү санал асуулгат идэвхитэй оролцож, нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа шийдвэрт өөрийн байр сууриа илэрхийлээрэй.
Мөн нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200 утсаар болон, ub1200.mn цахим хуудас, нийслэлийн албан ёсны facebook, твиттерт нэгдэж саналаа илэрхийлж болох юм.
Зөвхөн иргэдийн саналыг үндэслэн хотын удирдлагууд аливаа шийдвэрийг гаргах болно гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 3:28 pm
by davaanaa
Надад мсж ирсэн

Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 3:29 pm
by begunbe
Ертөнцийн эзэн чамайг сонгож ээ
Халлелууяааа!

Re: Davaanaa's page
Posted: Thu Jan 03, 2013 3:30 pm
by davaanaa
begunbe wrote:Ертөнцийн эзэн чамайг сонгож ээ
Халлелууяааа!
=)) :-$
Re: Davaanaa's page
Posted: Fri Jan 04, 2013 2:23 pm
by davaanaa
Энэ машин таалагдсан шүү
Чинзоо сайн үзэж харсан уу? хэхэ

Re: Davaanaa's page
Posted: Fri Jan 04, 2013 2:24 pm
by davaanaa
Ямар сайхан утаа вэ?
