Page 14 of 16

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 04, 2015 4:33 pm
by Solongo
надад урам хугарсан хүмүүст зориулж өдөр болгон л юм орчуулж тавихаас :D

бибиси -н тоймч Андрью Бенсон өчигдөр ийм сонирхолтой нийтлэл бичжээ. чадах ядахаараа орчууллаа.

Image

Формула 1-н тестийн эргэн тойронд : Red Bull баг шинэ дизайнаараа өнгөлөн далдлалт хийж байна уу ?

Ред булл баг энэ жил уралдах болидоо шинэ содон өнгөөр будсан нь бусад багаас өөрсдийн шинэ технологоо нуух болон зарим нэг мэргэжилтнүүдийн нүднээс хол байлгах гэж оролдож байна гэсэн хардлаганд өртөөд байна.

тэгэхээр бид Red Bull багийн үндсэн захирал Кристиан Хорнер яагаад ийм загварыг сонгосон талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлж байна.
Формула 1-н ертөнцөд инженеерийн баг сайтар хамгаалагдсан маш нууц байдалд ажилаа хийдэг гэж хэлж болно. зурагчидад машины хамгийн амин хэсгийн нууцлалыг алдахгүйн тулд механик тоноглолоо хамгийн урд нь байрлуулдаг.

Формула 1 уралдаанд Red Bull баг сүүлийн тав зургаан жилийн дотор аэродинамик дизайныг хамгийн их амжилттай ашигласан баг бөгөөд өнгөрсөн жилийн дүрмийн өөрчлөлтөөс болж тэргүүллээ Мерседэс багт алдаад байсан юм.
Хожим тэд дэлхийн аваргаа алдсан шалтганаа Renault хөдөлгүүрийн хүч дутмаг байсан хэмээн мэдэгдээд байсан бөгөөд энэ жил тэд машиныхаа эд ангийг сайжруулах ямар шинэ технологи ашигласан нь хүн бүрт сонин байгаа бизээ .

тэгэхээр Red Bull багийхан зурагчид болон өрсөлдөгчид багуудын тандалт хийж буй ажилчдаас шинэ RB11 –н шинэ технологийг алдахаас урьдчилан сэргийлж багийнхаа зарим ажилчдаа хүртэл хамгаалтанд гаргажээ.
Red Bull чухам юу нууж гэж оролдож байна вэ ?

Хамар

Image

машины хамгийн амин хэсгийн нууцлалыг алдахгүйн тулд механик тоноглолоо хамгийн урд нь байрлуулдаг ба бид Red Bull-н нууц технологоо хамартаа нуусан байж магадгүй хэмээн үзэж байна.
Шинэ дүрмийн дагуу энэ жил аюулгүй байдлын үүднээс машины хамрыг өнгөрсөн жилийхтэй харьцуулахад бага болгосон.
тиймээс тэд одоо хүртэл жижигрүүлсэн хамраар уламжлалт аэродинамик алдагдлыг бууруулах арга замыг гаргаж ирэх гэж оролдож байна.
тэд одоогоор 2 шийдэлд хүрээд байгаа ба - “ вентури эффект” –р хамрыг багасгаж, хамар болон урд далавчний хооронд агаарын солилцоо болон даралтыг бууруулж машиныг илүү хурдтай болгох боловч энэ нь хөдөлгүүрийг гэмтээх аюултай байдаг байна. мөн үүний оронд машины хамрыг өндөрлөснөөр даралтын хүчийг бууруулж хөдөлгүүрийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн 2 аргаар ажиллаж байна.

тэгэхээр Red Bull-ын загвар ахнаасаа л , үүнийгээ нуух гэсэн зорилготой харагдаж байна.

үргэлжлэл бий

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 04, 2015 5:06 pm
by Solongo
Nico Rosberg: би энэ жил Lewis Hamilton – г ялж дэлхийн аварга болж чадна

Image

Германы нисэгч Nico Rosberg багийн анд Льюис Хэмилтонтой өнгөрсөн улирал сүүлийн гараа хүртэл хүчтэй өрсөлдөн дэлхийн аварга цолыг үзүүрээс нь атгаад алдсан билээ.
"Би өнгөрсөн жилийн уралдаанаас их зүйлийг сурч дүн шинжилгээ хийж, би улам ихээр сайжирхыг оролдож байна. “ хэмээн Тестийн уралдааны үеэр сэтгүүлчдэд ярьжээ.
Тэрбээр өнгөрсөн улиралд нийт 5 гараанд түрүүлсэн бол Хэмилтон 11 гараанд түрүүлсэн юм.
“би алхам алхамаар урагшлахыг хичээж байна. би энэ жил үүнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. “ гэжээ.

Image


Хэмилтон Росберг 2 –н өрсөлдөөн уралдааны үеэр улам ширүүсч тэд Бельгийн гран прийн үеэр хоорондоо мөргөлдсөн юм.
" би тэр ослын дараа албан ёсоор түүнээс уучлалт хүссэн. Тэр бол миний амьдралын хамгийн хэцүү мөч байсан. би үүнээс маш олон юм сурсан. “
Сэтгүүлч түүнээс энэ улиралд ийм ширүүн тэмцэл гарах эсхийг асуухад
“ энэ жил юу болохыг би таашгүй .:”хэмээн хэлжээ


энэ жилийн уралдаанд цус үзэхнээ бид .

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 04, 2015 5:18 pm
by Solongo
Image

энэ эмэгтэй энэ жил 2 дах удаагаа алдарт BBC телевизээр Формула 1 тайлбарлан л гэнэ. гоё юмаа. би бас нэг л өдөр энэ эмэгтэй шиг мундаг тайлбарлагч болно :D

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 04, 2015 8:15 pm
by Badka
yamar tsarailag huuhen be

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 04, 2015 8:32 pm
by Solongo
залуудаа загвар өмсдөг байсан гэнэ.

одоо ингэж хөгширчээ :D

Image

Re: FORMULA 1

Posted: Thu Feb 05, 2015 12:04 pm
by Solongo
Solongo wrote:надад урам хугарсан хүмүүст зориулж өдөр болгон л юм орчуулж тавихаас :D

бибиси -н тоймч Андрью Бенсон өчигдөр ийм сонирхолтой нийтлэл бичжээ. чадах ядахаараа орчууллаа.
Формула 1-н тестийн эргэн тойронд : Red Bull баг шинэ дизайнаараа өнгөлөн далдлалт хийж байна уу ?

Ред булл баг энэ жил уралдах болидоо шинэ содон өнгөөр будсан нь бусад багаас өөрсдийн шинэ технологоо нуух болон зарим нэг мэргэжилтнүүдийн нүднээс хол байлгах гэж оролдож байна гэсэн хардлаганд өртөөд байна.

тэгэхээр бид Red Bull багийн үндсэн захирал Кристиан Хорнер яагаад ийм загварыг сонгосон талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлж байна.
Формула 1-н ертөнцөд инженеерийн баг сайтар хамгаалагдсан маш нууц байдалд ажилаа хийдэг гэж хэлж болно. зурагчидад машины хамгийн амин хэсгийн нууцлалыг алдахгүйн тулд механик тоноглолоо хамгийн урд нь байрлуулдаг.

Формула 1 уралдаанд Red Bull баг сүүлийн тав зургаан жилийн дотор аэродинамик дизайныг хамгийн их амжилттай ашигласан баг бөгөөд өнгөрсөн жилийн дүрмийн өөрчлөлтөөс болж тэргүүллээ Мерседэс багт алдаад байсан юм.
Хожим тэд дэлхийн аваргаа алдсан шалтганаа Renault хөдөлгүүрийн хүч дутмаг байсан хэмээн мэдэгдээд байсан бөгөөд энэ жил тэд машиныхаа эд ангийг сайжруулах ямар шинэ технологи ашигласан нь хүн бүрт сонин байгаа бизээ .

тэгэхээр Red Bull багийхан зурагчид болон өрсөлдөгчид багуудын тандалт хийж буй ажилчдаас шинэ RB11 –н шинэ технологийг алдахаас урьдчилан сэргийлж багийнхаа зарим ажилчдаа хүртэл хамгаалтанд гаргажээ.
Red Bull чухам юу нууж гэж оролдож байна вэ ?

Хамар
машины хамгийн амин хэсгийн нууцлалыг алдахгүйн тулд механик тоноглолоо хамгийн урд нь байрлуулдаг ба бид Red Bull-н нууц технологоо хамартаа нуусан байж магадгүй хэмээн үзэж байна.
Шинэ дүрмийн дагуу энэ жил аюулгүй байдлын үүднээс машины хамрыг өнгөрсөн жилийхтэй харьцуулахад бага болгосон.
тиймээс тэд одоо хүртэл жижигрүүлсэн хамраар уламжлалт аэродинамик алдагдлыг бууруулах арга замыг гаргаж ирэх гэж оролдож байна.
тэд одоогоор 2 шийдэлд хүрээд байгаа ба - “ вентури эффект” –р хамрыг багасгаж, хамар болон урд далавчний хооронд агаарын солилцоо болон даралтыг бууруулж машиныг илүү хурдтай болгох боловч энэ нь хөдөлгүүрийг гэмтээх аюултай байдаг байна. мөн үүний оронд машины хамрыг өндөрлөснөөр даралтын хүчийг бууруулж хөдөлгүүрийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн 2 аргаар ажиллаж байна.

тэгэхээр Red Bull-ын загвар ахнаасаа л , үүнийгээ нуух гэсэн зорилготой харагдаж байна.

үргэлжлэл бий

өчигдөр энэ сэдвээр Формула 1 грүүпт бараг хэлэлцүүлэг боллоо. тэгээд хамар хэсгийг ингэж засахаар болов


Хамар

Шинэ дүрмийн дагуу энэ жил аюулгүй байдлын үүднээс машины хамрыг өнгөрсөн жилийхтэй харьцуулахад бага болгосон учир тэд одоо хүртэл жижигрүүлсэн хамраар уламжлалт аэродинамик алдагдлыг бууруулах арга замыг гаргаж ирэх гэж оролдож байна.
тэд одоогоор 2 шийдэлд хүрээд байгаа ба - “ вентури эффект” –р хамрыг багасгаж, хамар болон урд далавчний хоорондох агаарын урсгалыг ихэсгэн даралтыг бууруулж машиныг илүү хурдтай болгож байна.
Дарах хүч их байх нь хөдөлгүүрийг гэмтээх аюултай байдаг байна.
Мөн хамарыг жижигсгэхийн оронд машины хамрыг өндөрлөснөөр даралтын хүчийг бууруулж хөдөлгүүрийн үзүүлэлтийг нэмэгдүүлж болдог бөгөөд Red Bull эдгээрийг хэрхэн шийдэж, яаж ажиллаж буйгаа л нуух гэсэн зорилготой харагдаж байна.

Re: FORMULA 1

Posted: Thu Feb 05, 2015 6:07 pm
by Solongo
2015 онд Формула 1 -н нисэгчидийн авч буй цалин

энэ оны хамгийн өндөр цалинг Sebastian Vettel авч байгаа гэнэ. тэрбээр Феррари багтай 3 жилийн гэрээ хийн жилд 50 сая фунт авахаар болсон нь энэ жилийн хамгийН өндөр орлогтой Ф1 -н нисэгч болсон гэнэ дээ.

2 т Fernando Alonso . Алонсо McLaren-Honda багтай 2 жилийн гэрээтэйгээр ирж жилд £25.5 сая фунт авч байгаа гэнэ

3 т өнгөрсөн жилийн дэлхиН АВАРГА Lewis Hamilton маань оржээ. 2018 оныг хүртэл гэрээтэй багаа Льюис энэ жил £18 сая фунт цалин авахнээ.

4т БРитаны нисэгч Janson Button энэ жил Макларентай нэг жилийн гэрээ байгуулж энэ улиралд £6 сая фунтаар цалинжих болсон гэнэ.

5 т Daniel Ricciardo оржээ. тэрбээр энэ жил 1.5 сая фунтыг авах ба бонум цалин гэж £500,000 фунт авчээ.


сонирхуулахад эзэн хааны багийн тоглогч Cristiano Ronaldo гуай 7 хоногт €350,000 (£265,000) ийм мөнгийг авдаг гэнэ дээ

харин Англиас Wayne Rooney гуай 7 хоногт £300,000 ийм цалин авдаг байна.

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 11:47 am
by MuuG
Niki Lauda James Hunt гэж 2 нөхрийн талаар кино яг бодит уу?
судлаачийн өнцөгөөс сэгсийтэл нэг сайхан шүүмжлээд альдаа...

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 1:23 pm
by Solongo
MuuG wrote:Niki Lauda James Hunt гэж 2 нөхрийн талаар кино яг бодит уу?
судлаачийн өнцөгөөс сэгсийтэл нэг сайхан шүүмжлээд альдаа...
өөрийнхөө ажилаа мартаад баахан юм уншлаа. ёстой нулимс цийлэгнээл явлаа

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 1:29 pm
by MuuG
их юм уншаад, нүд чинь хорсоод уу? бас жаахан ***** байгаамуу? хэхэ.
яагаад юм уншаад уйлж, майлах гээд байна. хэхэ.

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 1:41 pm
by Solongo
Rush кино


Намтарчилсан драма төрлийн Rush кино 2013 онд дэлгэцнээ гарчээ. Киног A Beautiful Mind (2001) American Graffiti (1973) зэрэг бүтээлүүдийг найруулсан Академийн наадмын 2 удаагийн шагналт Америкийн найруулагч Ron Howard найруулсан бол кино зохиолыг The Queen (2006) The Last King of Scotland (2006) Frost/Nixon (2008) кинонуудыг найруулсан Британы кино наадмын шагналт найруулагч Peter Morgan кино зохиолыг бичжээ.

Image

Киног 1976 оны Германы Гран прид болсон ослоос сэдэвлэн бүтээжээ.

1976 он Германы Гран при Ньюрнберг хот 8 сарын 1

Image


Уралдааны өдөр их бороотой байв. Ихэнх нисгэгчид нойтон замын дугуй тавин уралдаж байлаа. Аргентины нисгэгч Клей Регаццони уралдааныг хошуучилж харин Мкларены Жеймс Хант болон Феррари багийн нисгэгч Ники Лауда нар араас нь нэхэж байв. Гэвч уралдааны дунд үер Лауда жолоодлогоо алдан хашааг хүчтэй мөргөн улмаар гал авалцаж эхэлжээ. Азаар Уилльямс багийн нисгэгч Артуро Мерзарио болон 3 нисгэгчид цаг алдалгүй ирэн Никиг галаас аварчээ
Ослоос болж түүний толгой хэсэг маш их түлэгдсэн ба хорт утаа залгиснаас уушиг нь устах аюулд оржээ. Үүгээр ч үл барам түүний баруун чих ямар ч сонсголгүй болж толгойны баруун хэсгийн үс , хөмсөг нь халзарч зовхи нь ямар ч ажиллагаагүй болсон байв.

ники лауда : Кино гарсаны дараа маш олон хүмүүс шоконд орсон. Надаас бараг хүн бүр та 2-н харилцаа ийм хурцадмал байсан гэж үү? Та яагаад ослын дараа гоо сайхны мэсэлд ороогүйн бэ гэж их олон хүмүүс надаас асуусан.
Киног хийхээс өмнө би өөрийн амьдралын тухай бас тэр үеийн ослын тухай кино зохиолыг бичсэн Peter Morgan –д ярьж өгсөн. Яг үнэндээ би өөрөө ч киногоо үзээд их гайхсан. Одоо бодохнээ кино зүгээр л нэг талыг хэт баримталсан гэж бодож байна.


Image

Ники лауда : Би ослоос амьд гарсандаа өөрийгөө азтай гэж боддог. Тэр үед миний чих сонсголгүй болж бас нүд минь харахаа байж уушиг маань устаж надад амьсгалахад хүртэл хэцүү байсан. би тэр үед зөвхөн амьд гарсандаа бас би дахин машиндаа сууж чадах болуу гэдэгтээ л санаа минь их зовж байсан. би тэр үед нэг л хагалгаанд орсон нь нүдний хагалгаанд л орсон. Тухайн үед энэ хагалгааг би маш үнэтэй хийлгэж байсан. би тэр үед амьд гарсан даа л баярлаж байснаас нүүрэндээ огт санаа зовоогүй.
Нүдний хагалгаанд ороод удаагүй байхдаа Никийн чих сонсголгүй болжээ.

Ники лауда: Хагалгааны дараа нэг чих маань сонсголгүй болсныг би мэдсэн. Бас нүүрний маань тал хэсэг түлэгдчихсэн учираас намайг яаралтай хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж байсан. тэгээд дэлхийн олон орны шилдэг эмнэлэгүүд надад санал тавьж байсан. би тэр бүрт л татгалздаг байлаа. би зүгээр л нүүрээ өөрчилхийг царайгаа өөр хүнийх шиг болгохыг хүсээгүй .
Гэвч Лауда өвчин зовиураасаа болоод айж хучийлгүй ердөө 6 н долоо хонгийн дараа буюу 2 уралдааны дараа Ф1 т эргэн иржээ.

Image

1976 оны Испаны Гран при Мадрид хот 5 сарын 2

Jarama д болсон гараанд Жеймс хант түрүүлж Феррари багийн нисгэгч Ники Лауда удаалсан бол Лотус багийн нисгэгч Гуннар Нилссон 3 дугаар байранд орсон байна. Гэвч ФИА гаас Мкларены машиныг дүрмэнд заагдсан хэмжээнээс 1.8 см өргөн байна хэмээн уралдаанаас хасаж Лаудаг байр ахилуулан ялагчаар тодруулсан байна. Гэвч Мкларен Ф1 н машины дугуй халцан байх үе мөн уралдааны дараах хөрцөн байх үесээ тэлдэг гэдгыг нотлон ялсанаар Хант уралдааны ялагч болж байв.
Ники лауда : Кинонд энэ хэсгийг би ФИА –н ажилчидад хэлсэн юм шиг гаргасан байсан. үнэндээ би мэдээч гүй лдээ. Би Хантыг маш их хүндэлдэг байсан. тэр уралдахын төлөө төрсөн хүн мэт надад санагддаг байлаа.

Англын Гран при
Хант гараанаас дөнгөж гараад эхний буланг мөргөн уралдаанас гархад Лауда уралдааныг хошуучилж эхэлжээ. Тэгтэл уралдааныг зогсоон дахиж эхлүүлсэнээр Хант түрүүлсэн ч 9 сарын 24 нд ФИА Феррари багын гомдлыг хүлээн авч түүнийг ялалтыг тооцоогүй байна.

Image

Ники лауда : Кинонд Хантыг шоудах дуртай , бас уудаг мөн хүүхэмсэг хэмээн гаргаж харин намайг яг түүний эсрэг дүрээр нь гаргасан байсан. үнэндээ надад түүний амьдрах хэв маяг таалагддаг байсан. кинонд гардаг шиг бид тийм өстөн дайснууд шиг байгаагүй. Хааяаа хамтдаа ууж наргидаг байлаа. мөн тэр уралдааны өмнө зам дээр гарахаасаа өмнө хэзээ ч согтууруулах төрлийн зүйл хэрэглэж байгаагүй. Харин уралдааны дараа бол бид хамтдаа баяраа тэмдэглэж үдэшлэг хийн шар айраг уудаг байсан.

Image

Сүүлийн үед маш олон Британи нисэгчид Формула 1 т уралдаж байна. Женсон Баттон , Льюис Хэмилтон гээл гэхдээ миний хувьд хамгийн шилдэг бас өвөрмөц нисэгч бол яах аргагүй Жеймс байсан.

Формула 1-н плей бои гэгдэг Жеймс Хант 1976 онд Формула 1-н дэлхийн аварга болсон бөгөөд Мкларенд өнгөрүүлсэн сүүлийн 2 жилдээ тун тааруу амжилт үзүүлэн 1977 онд нисгэгчдйин дэлхийн аваргад 5 дугаар байран орсон бол 1978 онд дэлхийн аваргаас ердөө 8 хан оноо авсан байлаа.

Хант 1979 онд Мкларенаас яван Вольф багт уралдсан ба тэр улиралдаа Ф1 с зодог тайлжээ.

Image

Зодог тайлсанаасаа хойш Жеймс Хант BBC телевизэд Формула 1 уралдааныг тайлбарлах болж 1993 онд 45 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ.
Ники лауда : хамгийн харамсалтай зүйл гэвэл тэр хорвоогоос халихдаа дэндүү залуу байсан. дэндүү эрт биднийгээ орхин явсан. Хамгийн гунигтай нь тэр өнөөдөр өөрийнхөө тухай хийсэн киног үзэж чадсангүй. Хэрвээ тэр өнөөдөр амьд сэрүүн байсан бол энд надтай хамт суугаад киноныхоо тухай ярих байсан байх.

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 1:45 pm
by Solongo
MuuG wrote:их юм уншаад, нүд чинь хорсоод уу? бас жаахан ***** байгаамуу? хэхэ.
яагаад юм уншаад уйлж, майлах гээд байна. хэхэ.
угийн ийм уян зөөлөн хүн л дэээ гэхгүй юу

ники лаудагийн ярилцлагуудыг уншаад дэндүү гунигтай санагдав. хант ники 2 найзууд байж тэгтэл кинон дээр тэднийг аймар дайснууд юм шиг харуулаад л кино ашгаа бодоол зохиолыг өөрчилсөн байх л даа. яг сенна прост 2 шиг. прост бас сеннагйн тухай киног ярихдаа нулимс дуслуулж байсан. никид ч гэсэн хэцүү л байдаг бололтой.

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 1:58 pm
by Solongo
Solongo wrote:
MuuG wrote:Niki Lauda James Hunt гэж 2 нөхрийн талаар кино яг бодит уу?
судлаачийн өнцөгөөс сэгсийтэл нэг сайхан шүүмжлээд альдаа...
өөр мэдэхийг хүссэн зүйлээ хэлээрэй би чадах чинээгээрээ л судалж бичийй

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 2:05 pm
by Ochki
namaig kinog uzhed nadad tursun setgegdel bol ter 2-g ustun shig gargaagui bsan harin lauda-g het hunleg bolgoj hunt-g hunleg bus gargasan bsan. ternees hoorondoo bol artsaldaad bgaa yum bol bish bsan. bi biyenigee buur hurtslaj bsan kinoni utga ni.

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 06, 2015 2:12 pm
by Solongo
Ochki wrote:namaig kinog uzhed nadad tursun setgegdel bol ter 2-g ustun shig gargaagui bsan harin lauda-g het hunleg bolgoj hunt-g hunleg bus gargasan bsan. ternees hoorondoo bol artsaldaad bgaa yum bol bish bsan. bi biyenigee buur hurtslaj bsan kinoni utga ni.
хүн бүрийн вкус өөр шүүдээ. харин ник ингэж хүлээн авч өөрийг нь дэндүүсайн хүн болж гаргаж харин хантыг эсрэгээрээ гаргасан нь өөрт нь таалагдаагүй гэсэн.

хэрвээ хант энэ киног үзсэн бол намайг үнэхээр их шоолох байсан гэж хэлсэн байнлэээ