
УБ-Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн-Архангай(Өлзийт)-Төв(Лүн)-УБ гэсэн 1500км аялал 2013.2.8-2.13
УБ-Дархан: Зам нь гулгаа багатай сайхан байна лээ. Prius11 ээр хойноо 4 хүн суусан болхоор нэлээн хүнд явж байсан. Дундаж нь 1л бензинээр 14,5 гэж зааж байсан.
Дархан-Булган-Мөрөн: Дархан дээр машинаа сольж Harrier аар цааш явсан. Аан тийм шинэ дарханд байдаг Nomads-д хоол идсэн үнэхээр таалагдаагүй. Заа тэгээд цааш хөдөлсөн. Prius-д сууж байгаад Harrier-д суусан шал өөр мэдрэмж төрж байна лээ. Хамаагүй тав тух мэдэрч нам унтаад өгсөн. Нэг мэдсэн Уньт хүрээд засмалаас бууж байхад сэрлээ. Harrier-ыг хүмүүс шороон зам дээр тулаад явдаггүй гэж ярьдаг, сая явхад бол хүмүүсийн ярьсанаас бол эсэргээр л санагдсан. Засмалаас буугаад нэлээн цас унсан ганц л машин зам байсан. Ачаа бага болоод ч тэр үү, зам цасанд дарагдаад дэржигнүүр нь мэдэгдэхгүй болоод ч тэр үү 80км цагаас буулгахгүй явсаар байгаад Мөрөн орсон.
Мөрөн-Архангай Өлзийт-УБ: Сар шиндээ аав, ээж, 2 эмээ, хамаатан садангуудтайгаа золгочихоод. Шинийн 2 ны өдөр Фургоноор наашаа гарсан. Мөрөнгөөс - Рашаант хүртэл бол цас их унасан. Ганц замтай замаас гархад өвдөгөөр татсан цастай байсан. Хойно сууж явсан болхоор даарсан гэж жигтээхэн. Хүн даарж хоносон айлаа мартадгүй юм гэсэн тэр даарч ирсэн Фургоныг бол мартахгүй байх өө. ккк
За энэ удаагын аялалын тэмдэглэл энд хүрээд өндөрлөж байна.