Re: Subaru Forester
Posted: Tue May 27, 2014 5:14 pm
Удахгүй Эрдэнэтэд очиж суурьших нягууртай л болоод байна шүү.
Эрдэнэтийг нэг сэнгэнэтэл рекламдаач [tag]bd[/tag]
Эрдэнэтийг нэг сэнгэнэтэл рекламдаач [tag]bd[/tag]
Энэ 7 хоногт энэ уулзалтаа хийе лдаа. Хэрвээ уулзалт хийе гэвэл маргааш хотруу гарч давхиад машиндаа ойр зуурын юмнуудыг нь хийгээд та нөхөдтэйгөө уулзаад машин тэргээ үзүүлж харуулаад буцаад ирмээр байна.Bulgaa wrote:Ярьж байгаад зөвхөн МАФ-н хэдэн форэстэрүүдийг бөөгнүүлэхүү? Мар мар хийнгээ тольныхоо дуу шууг дарж болж байна. Дуу тусгаарлагч энэ тэр наалцсан ч яахав дээ. Нээх айхтар зохион байгуулалт энэ тэр гэхгүй, мөнгө такс хураахгүй.
7 хоногийн өмнө нэг очсон хөдөөний явган хүнд бачимдмаар газар санагдаад хурдхан буцсан хэхэ.Bulgaa wrote:bd чамайг ирүүлмээр байна шүү. Чамд орж ирэх ажил байхгүй юм уу?
Фоорий чинь дотор 11 ээс их идэхгүй л гээд ойлгочих хэхэ. Ер нь стресс багатай сайхан газар амгалан. Өөр ч одоо юу рекламдахав дээ хэхэ.Naraa wrote:Удахгүй Эрдэнэтэд очиж суурьших нягууртай л болоод байна шүү.
Эрдэнэтийг нэг сэнгэнэтэл рекламдаач [tag]bd[/tag]
Энэ ажлын зурагнууд харагддаггүй ээ.renchin wrote:Hi залуусаа. Би гэдэг хүн 3 сард форестер ТА-SG5, МТ, ХТ авав аа. машины хувьд бол яг л хүсэж байсан машин хурд, хүч солиотой B-) гэхдээ ганцхан л хэцүү юм нь 80км/цаг аас илүү хурдлах, өөдөөс салхитай үед өөрийн эрхгүй хөгжимөө унтрааж, хурдаа хасах хэрэгтэй болоод байсан юм юунаас болсон бэ гэхээр хаалганы тольны хавиас муухай чийртэй салхины шуугиан гараад тэгээд л тэр. би ч анх ёстой балай юм байна даа л гэж бодож байлаа. ер нь миний таньдаг хүмүүсийн SG5 ууд бүгдээрээ л их бага яг адилхан ийм асуудалтай байгаан. L-) гэхдээ энэний учрыг нь олсон шүү. заза шууд ажилдаа орий.
Тэр шуугиан хаанаас гарч байгаа вэ гэхээр хаалган дээр байдаг толь тогтдог хар гурвалжин булан шил хоёрын хооронд завсар үүссэнээс болж байгаан..
анх ийм байв. дараа нь ийм болов. за эхнээс нь тайлж эхлэнэ дээ. зарим хаалга тайлах зургыг нэтээс олов...
хамгийн эхлээд хаалганы дотор бариулан доторхи боолтыг тайлна тэр завсараар нь автирк хийгээд л дараа нь удирдлагын хавтанг нь сууринаас нь салгана. удирдлагын хавтанд өөр боолт байхгүй шуудл автирк хийгээд л хөшөөд авчихна Удирдлагын хавтангаас утаснуудыг нь салгахдаа залгууран дахь түгжээг нь доор зурганд үзүүлсэн шиг дараад суглана. аль болох утаснаас нь татаж болохгүй шүү. дараа нь хаалга онгойлгодог бариулны хүрээг нь авна. энийг авхад түгжээнүүдийг нь хугалчихгээд жоохон хэцүү юм байна лээ болгоомжтой байгаарай доор зурганаас түгжээнүүдийх нь байрлалыг нь сайн харж байгаад хөшөөд авна. бариулан доторх боолтыг тайлах шаардлаггүй дараа нь хөгжимны шингэрүүлэгчийн тагийг нь авна янз бүрийн хугарах сүртэй түгжээгүй зүгээр л суглаад авна бас шингрүүлэгч нь өөрөө ч гэсэн татхаар сугараад гараад ирнэ. хаалганы хавтсанд өөр шрүп байхгүй үлдсэн бүх түгжээ нь кнопууд байгаа нэг нэгээр нь кнопуудаа хугалахгүйгээр хөшөөд авна хавтасаа авсаны дараа толины цэцгэн толгойтой 3 боолтыг салгана 2 нь хар тагтай байгаа. энэ 3 боолт их чанга боогдсон байсан томхон толгой сайтай сайн автирк юм уу боолт тайлдаг гар дриллээр авбал зүгээр шүү би муу автирктай нэг боолтых нь толгойг нь дахиж ашиглахын аргаггүй болгож байгаа л ашгүй авсан. толь боогддог булан нь хаалганы гадна төмөртэй 2 дотор төмөртэй 2 боолтоор боогддог энд 3 нь 10 ийн дорцов хэрэг болно. энд нэг боолт нь энэ боолтоор яг тэр завсарыг тохируулдаг юм шиг байсан гэхдээ би энүүгээр нь биш шууд л нүдээд тохируулцан хэхэ ингээд л гаргаад ирнэ ийм юм байсан байна. Энэ булан нь дотор оо нэмгэн төмөртэй юм байна лээ тэрийг нь эвтэйхэн хавччихна
аль хэсгээрээ илүү зайтай байсаныгаа бодож байгаад гадна талаас нүдээд, цохиод, бахиар хөшөөд, тэр резинийг нь гэмтээчихвээ
ийм болгов. за ингээд бэлэн болсон бол буцааж нэг нэгээр нь угсараад тэгээд ийм болсон байна энийг ингээд янзалсаны дараа миний машин ямар гоё дуугүй боловоо ёстой гоё.гэхдээ бас нэг үр дагавар нь гэвэл дуугүй болчихоор нэг мэдхэд л 100км/цаг гарчихсан л яваад байна лээ ккк
нээрээ миний турбо хамгийн ихдээ ингэж л шахаж байна за ямарч байсан туршаад үзээрэй эхний ээлжинд тэр завсарлуу нь салфетка чихээд яваад үз дуугүй болно. бас задлаад янзалж байхад задлахгүйгээр эвтэйхэн хөшөөд янзалж болмоор л санагдсан юутай ч өөрсдөө хийгээд үзээрэй.
Энийг бас сэргээгээд өгвөл ч голдоо ортол баярлахаар байна даа би кккrenchin wrote:аан баяраллаа би бас баахан л судаллаа яг энний заавар олддоггүй, гэхдээ хэдэн паскалаар шахах хязгаар, шахаж эхлэх эргэлт энэ тэрийг тохируулдаггүй биздээ, уг нь бол одоо тосны даралтын мэдрэгч, усны темпратурын мэдрүүр, түлшний даралтын мэдрүүр хэдэн хянахыг нь олчихвол энэ ч их дажгүй эд байна шүү,
форесторын service manual олсон хэдийгээ тавьчихая аа
субару форестор эд ангиудын жагсаалт код нь:
http://share.gogo.mn/xL2jDfczIO18921332 ... anuals.zip
форестер service manual :
http://share.gogo.mn/aZZa2DyPWH62513321 ... rester.rar