Page 13 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Feb 11, 2013 9:56 am
by MuuG
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. ЭРХЭМ МОНГОЛЫН АВТО ФОРУМЫН ГИШҮҮДЭЭ.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Feb 14, 2013 5:13 pm
by MuuG
Subaru Palm Challenge 2012

Singapore улсын иргэн Tholmas Gan Subaru XV -ийг 78 цаг 30 минутын амжилтаар ялж эзэн нь болжээ.

Хүний хүслийн хүчийг шалгах хамгийн том сорилтуудын нэг болох Subaru Challenge 2012 78 цаг 30 минут үргэлжилсний эцэст дүнгээ гаргалаа. Ялагч нь Tholmas Gan Yu Shen, бөгөөд цоо шинэ Subaru XV-ийн эзэн болж, гэртээ харьж байгаа нэгэн. 42 настай software engineer нутаг нэгт G Jaishanker-ийг ялж 5,000 сингапур долларын хамт түлхүүрээ гардан авч байгаа юм.
Image

тэрээр алганы сорилгод 3 дахь удаа оролцож байгаа бөгөөд хөлөө хавдаж, цэврүү үсэртэл зогсож золиос гаргажээ. түүний ялалтад нөлөөлсөн зүйл гэвэл 2 дахь эгнээний машин таарсан бөгөөд наранд хэт шарагдаагүй, бас алагын байрлал нь машины багаж хэсэгт байжээ.

тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “би маш их баяртай бөгөөд маш их ядарч байна. Би бууж өгөхгүйн тулд маш их хичээсэн. би сүүлийн 4 хоног огт юм идээгүй, зөвхөн уух юм ууж байсан бөгөөд, тэр шингэний хүчээр л би цааш тэмцэж байсан” гэжээ.

Энэ жилийн тэмцээний хувьд маш олон хүчтэй оролцогчид оролцсон. энэ жил 10 машин дээр 310 алга байрлуулж өрсөлдсөн. 68 цаг өнгөрөхөд 6 өрсөлдөгч, 5 байрлалд өрсөлдөж байсан юм.

эдгээр 5 өрсөлдөгчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Malaysia улсын иргэн Tan Hong Sheng юм. тэрээр 73 цаг 03 минут байсан бөгөөд маш хэцүү байрлалд буюу урд салхины шилэн дээр, цонхны гулгамхай хэсэгт, сүүдэр огт дайрдаггүй хэсэгт зогссон юм. /2011 оны дээд амжилт 75 цаг 32 минут/

Image

түүний эр зоригийг үнэлж 1,000 сингапур доллараар шагнажээ.

Зарим оролцогчийн хувьд өмнөх оны амжилтаа эвдэхээр оролцож байжээ. тэмцээний үед бүх төрлийн хоол, ус, уух юм, энергийн ундаа зэргийг санал болгодог юм.

Image

эх сурвалж: http://www.paultan.org/2012/10/31/subar ... 0-minutes/

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Feb 20, 2013 11:11 am
by MuuG
за импрезагийнхаа дараагийн эзнийг ер нь олчихлоо. арай түлхүүрээ өгсөнгүй.

Хөөрхийгөө өгнө гэсэн чинь хармын сэтгэл ч төрөх шиг, болоо болоо ч гэж бодох шиг. :)

урин цаг ирэхээр удаах машинаа авах уу? байгаа нэгээ янзлах уу... #-o

бодол, бодрол, төлөвлөлт гэдэг ихийг судлах, эдийн засаг, амьдарлын ухааны мэдрэмжтэй хөдлөхийг шаардах юм даа... :-?

ямар машины цонхон дээр очиж гараа нааж зогсох вэ? /бээгий манай байрныхан зэрэг машинаа зарна гэж тохироогүй биздээ.... хэхэ./

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Feb 20, 2013 11:16 am
by Exotic
udaah mashin ni yu yum? odoo baigaa ni bas yu yum?

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Feb 20, 2013 12:15 pm
by MuuG
Exotic wrote:udaah mashin ni yu yum? odoo baigaa ni bas yu yum?
одоо байгаа нь toyota cresta GX-100

Удаах машин нь ууттай, шуудайтай, гахайтай, бас хэтэвчтэй, карттай мөнгөний цар хүрээ, багтаамжаас шалтгаалж сонгох гээд л байж байна даа...

Image

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Feb 20, 2013 12:36 pm
by renchin
Muug юунд нь эргэлздэг юм бэ мэдээж турбо тэрэг авна биздээ.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Feb 20, 2013 1:01 pm
by MuuG
renchin wrote:Muug юунд нь эргэлздэг юм бэ мэдээж турбо тэрэг авна биздээ.
эргэлзээгүйээ. эргүүлдэг хэд, эдийн засаг л гэж байна шүү дээ...

түлхүүрээ өгөөд л бодсоор байх болно.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Feb 20, 2013 2:05 pm
by Exotic
daraagiih ni bas l subie bh bhdaa, STi ch ym uu :ymsmug:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Feb 25, 2013 1:33 pm
by MuuG
зүгээр word дээр копидоод тавихад 18 хуудас болж байна шдээ. бараг энийг орчуулаад, гарын авлага ном болохын биш үү...

арай л их юмаа... өмнөх орчуулга маань бараг 10-аад хуудас юм болж байсан... энэ удаа нугарцан байна шдээ. :-ss

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Feb 25, 2013 6:13 pm
by Ariuka
ih gej buu ai ehelbel duusah l bolno !

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Feb 25, 2013 6:24 pm
by MuuG
Ariuka wrote:ih gej buu ai ehelbel duusah l bolno !
чи талыг нь авах уу... :p

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Feb 25, 2013 8:22 pm
by Ariuka
ha ha heltei bol yahavd dee huu daanch gadaad hel baihgui hu chadahaar ni uram uguh geed l

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Mar 01, 2013 4:36 pm
by MuuG
Эргэцүүлэл бөгөөд Эрэн сурвалжлал.

Зиа тэгэхээр авто сонирхогч миний бие арилжаа панз үсэргэж, судалгаа шинжилгээ хийж байгаад өөрийн машинаа зараад, дараа дараачийн юмаа бодож эхлэвээ хөөрхий. Ямартай ч цааш нь сайжруулах, томруулах алс хэтдээ бас л хэдэн цаасаар гайгүй хүнд өгч явуулаад, тухайн цаг үедээ тохирсон унаа олж унахаар өдрийн бодол, шөний зүүд болж явна даа. Импрезагаа өчигдөр орой түлхүүрийн нь өгөөд явуулахад хөөрхий араас нь бас л гунигтай бөгөөд баяртай ч юм шиг нүдээр харж үлдлээ. Авсан эзэндээ өлзийтэй байх болтугай.

Надад лав зөндөө л өгөөжөө өгсөн, тусалсан, хүссэн газар хүргээд л өгдөг байсан сайхан унаа...

Хүний анхны юм анхных л байдаг гэдэг шиг анхны өөрийн өмчлөлийн машин гэдэг сайхан байсан байна шүү.

За тэгээд амьдрал ахуй, зам харгуй, зах зээлийн ханш, туулах чадвар, идэлтийн хэмжээ, мөнгө түрийвч, найз нөхөд, хобби сонирхол, хорхойсох машин тэрэгнүүд, ховор эрдэнэ, хогийн лааз гээд бодохгүй юм алга. Нэгэн цагт нэг мэргэн хүн “Бага мэдвэл бөх унтана” гэж хэлсэн юм гэнэлээ. Нээрээ ч тийм юм шиг.

Машинаа зарлаа гэдэг сургаар үүгээр байгаа гишүүдээс форек, турбо тэрэг, МТ тэрэг гээд л санал өгч байлаа. Гэтэл АР ГЭР Приус, фит, витз гээд аль бага иддэг болгоныг санал болгож асууж байна. энэ үе л хүнийг сорих юм даа...

Мөнгөө бариад явбал, машин ёстой янз янзаараа л байна. 8 саяд яг салж унах шахсан ланд 80, эсхүл орж ирсэн приус 11 гээд...

Image
Нээрээ ланд 80 гэснээс бас нэг сонин юм бодож явснаа хуваалцахад нөгөө айхтай монстер ланд 80-ыг харлаа. /3 билүү 4 дэх удаа дахин харлаа/ тэгээд туулах чадвар ч дажгүй юм, юутай харьцуулахав, харин хэд иддэг бол гэж бодоод хариултаа олж чадсангүй.

Яагаад гэхээр:

1 дугаарт: тэр том аварга дугуйг эргүүлэх гэж милээн хүч шаарддаг байх. Тэр чинээрээр ч түлш зарцуулалт их байна гэсэн үг байх.

2 дугаарт: тэр том дугуй чинь хөдөлгүүрээс ирэх эргэлттэй яг адилхан эргэнэ. Гэхдээ газартай харьцах харьцаагаар бол сток дугуй бараг 5 эргэх зайг нэг эргэж туулах байхаа.

Тэгээд бодохоор хэд иддэг юм бол? дандаа хүнд араагаар, гэхдээ цөөн эргэлтээр энгийн машинтай харьцуулахад асар хол зайг туулах байхдаа гэж бодож явлаа. Бага иддэг болов уу? их иддэг болов уу? адилхан болов уу?

За тэр ч яахав.

Амралтын өдрөөр Да хүрээ опенайр сүпер салоон, замын нөхөд болох машинуудын зогсоол гээд тавгаа эргэж, тамираа тасартал явж гайгүй машин хайхаас...

Манайхнаас надад шууд санал болгох дажгүй машин оруулж ирдэг газар, таних хүн байна уу. /байвал энд хариулж бичиж чат үүсгэлгүй надад сайхан РМ явуулаарай, контактыг нь өгөхөд л би яриад, нэрийг чинь хэлээд, очоод үзэж хараад хөөгөөд явчихна./

Эхний ээлжинд Хотод байгаа машинуудыг үзээд, таалагдах юм олдохгүй бол захих, ачуулах талын асуудлуудыг дараа дараагийн гишүүдтэй ярилцаж, алхам алхамаар цаашилж явна даа...

Тусламжийн гараа сунгаарай нөхөд минь...
Image

хүндэтгэсэн,
MuuG гишүүн,

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Mar 01, 2013 11:36 pm
by Jargale
Udahgui buuh Prius 11bgaa shuu. 99104489

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sat Mar 02, 2013 9:24 am
by begunbe
go for 2006 toyota prius!