Page 13 of 59
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:23 pm
by oojoo
Найзад нь сүүлийн үед нэг Си Ар Ви таалагдаад байдаг болчлоо
-За чи чинь хужаа хүүхэн эргүүлдэг болоо юу?
-Гүй ээ. Honda CRV гэдэг машин.
-Аан, буруу ойлгочихжээ
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:35 pm
by oojoo
-Би ч цаг нь болохоор нөгөө ертөнц рүү өвөө шигээ л "явна" гэж боддог. Нойрон дундаа чив чимээгүйгээр, харин түүний автобусны 40 зорчигч нар шиг орилолдож сандралгүйгээр...
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:41 pm
by oojoo
Микрийн хаалган дээрх бичигнүүдээс:
-Кондуктор найман хөлт биш учраас хариултыг тэр дор нь өгч чадахгүй
-Самар цөмбөл ястай нь цөм
-Буух болбол чанга орил, жолооч чих хатуу
-Хаалгаа аяархан хаа, унаж мэднэ шүү
-Тамхи татах бол жолоочоо дайл
-Оюутнууд, хөгшчүүлээ явган алхацгаа. Биенд сайн
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:51 pm
by oojoo
Дархан явах микрийн буруу талын хаалган дээрх бичиг:
-90-60-90 тэй 2 хүн сууж болно
-Энэ чиний суух суудал мөн үү? Бодоорой
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:52 pm
by oojoo
Нэгэн нөхөр таксинд суув. Явж байснаа
-Би руль жоохон барьж болох уу?
-Юу дэмийрээд байна.
-Гүй надад руль байгаамаа гэснээ цүнхнээсээ руль гарган ирж жолоочтой яг ижилээр рульдэж эхлэв.
Баруун талд явсан машины жолооч 2 рультэй машиныг харан гайхан амаа ангайв. Гэтэл нөгөө нөхөр гэнэт рулээ баруун тийш мушгилаа. Нөгөө жолооч сандран баруун ийш мушгиж замын хажуу руу орж шон мөргөөд зогсож харагдлаа.
Таксины жолооч:
-Чи юу хийснээ хараач гэтэл нөгөө нөхөр:
-Өчигдөр нэг хүн яг ингэсэн юм. Тэгээд би энэ рулээс өөр юмгүй хоцорсон юм даа.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:52 pm
by oojoo
Нэгэн хүүхэн авто засварын газарт машинаа үзүүлэхээр ирэв.
-Явж байхдаа үе үе салгалж байгаад л унтарчихаад байгаам. Үзээд өгөөч.
Засварчин капотыг нь онгойлготол нэгэн бичиг байв: " Наад чинь машин барьж чаддагүй тэнэг байгаам. Би төлөхгүй шүү. Нөхөр нь". Засварчин капотыг нь хаангаа
-Ямар ч арга алга даа. Би засаж чадахгүй юм байна. Та өөр засварын газар оч доо.
Хүүхэн
-Ямар хачин юм бэ? Өнөөдөр 7 н засварын газар над татгалзаад байна
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:53 pm
by oojoo
Жолоочийн сурах бичгээс:
Хотоос гарвал бензины зарцуулалт багасаж архиных ихэснэ
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:54 pm
by oojoo
Гарцгүй газраар тэнгэр харан хээв нэг зам гарч буй хүнийг харсан Замын цагдаа:
-Та хаашаа л хараад явна даа. Тийшээгээ их хараад зам гараад байвал тэр зүг рүүгээ л нэг өдөр очих байх даа.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 1:56 pm
by oojoo
Уулзварын гэрлэн дохионы өмнө зогссон нэгэн эмэгтэй жолооч автомашинаа хөдөлгөх гэж оролдон хөдөлгүүрээ унтрааж асаан будилж байв. Гэрлэн дохио улаан, шар, ногоон, дахиад улаан, шар, ногоон ээлжлэн анивчсаар. Үүнийг холоос ажиглаж байсан зохицуулагч ойртож ирснээ:
- Та ямар өнгийн гэрэл дохио хүлээгээд байна аа? гэж асуув.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sat Apr 14, 2012 1:14 am
by bayara0711
xaxaxaxaxa
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sat Apr 14, 2012 2:30 am
by Jargal
Нэг нөхөр нэг машин зарна гээд зар тавьжээ.
-
Утас дуугарав: машин чинь хэдийн?
-
Эзэн: Ааан машин ...тэд эд. :ymhug:
-
Утас: Юуууу... яахаараа ийм үнэтэйн яадаг ийдэг...?
-
Эзэн: Ааан тийм тийм учиртай юм аа. O:-)
-
Утас. Yamaha гэхээрээ яадын наа чинь hybrid diesel юм уу хаашайн! Утас тас няс... X(
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed Apr 18, 2012 4:02 pm
by davaanaa
Чукча таксигаар яваад буухад жолооч 200 рубль гарлаа гэв. Чукча 100-г өгчээ.
-Би 200 гэж байхад та яагаад 100 өгч байгаа юм бэ? Чукча:
-Та бас хамт яваа биз дээ.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 19, 2012 3:35 pm
by oojoo
Замын хажуугаар залуу алхах бөгөөд түүнийг харсан машинтай яваа танил нь дуудлаа.
- Хаа хүрч явна вэ?
- Хүнтэй уулзах гээд л
- Суучих хө, дөхүүлээд өгье
- Хэрэггүй дээ, найз нь их яарч явна...
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 19, 2012 3:35 pm
by oojoo
Үдийн цайны цагаар албан газрын утас дуугарлаа.
- Цайны цаг болж байхад ямар гээчийн тэнэг хар мал нь залгаад байна аа?
- Юу гэнэ ээ, та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
- Үгүй ээ
- Би байгууллагын чинь дарга чинь байна
- Та тэгвэл хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
- Үгүй
- Ээ ашгүй дээ... гээд утас тасарлаа.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 19, 2012 3:35 pm
by oojoo
- Реклам үзсээр байгаад ямар кино үзэж байснаа мартах
- Түгжрээнд зогссоор байгаад хаашаа явж байснаа мартах