Page 12 of 35

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 1:44 pm
by Ariuka
Onolbaatar wrote:Za tegej bgaad hair mair suuh muuh bolood yavchihvaa...Maf iinhan alies huugiin huriman deer ain...buun driftchin tunningchuud....


Ter naiz zaluu ni Hundgarahuu nuhuruu ugui iu?
Ха ха манай алиас ийм л сайн хүү дээ
гэхдээ иймэрхүү хүүхэд хүнд уруу татагдаад хазайчихгүй бол ч хүнд хань болно шүү бас л зоригтой зорилготой л охин юм даа

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 1:51 pm
by Ariuka
Alias wrote:МАФ-н хариуцлагатай залуусын БҮТЭН САЙНЫ ӨГЛӨӨНИЙ 7 цаг

Алиасын дуудлагаар сэрсэн, ТОГЛООМОНД хууртсан найзуудаасаа УУЧЛАЛТ эрье. Дарааллаар нь бичье.

Гоша
- Байна уу, хогны машин орох гэсэн юмаа, машинаа хөдөлгөчих дэх үү ахаа?
- Уг нь орцны үүдэнд байгаа даа, за за... 3311 гээд нойрмог хэлснээ тасласан

Булгаа
- Байна уу, цагаан форестерийн жолооч уу? Хогны машин орох гэсийн?
- Өө за за одоохон

Үүрцайх
- Байна уу, Приусын жолооч уу? Машинаа хөдөлгөчих дэх үү?
- Юуууу??? миний машин өөр газар байгаа.

Мэндээ
-Байна уу, ахаа машинаа хөдөлгөчих, хогны машин оръя.
- ЧИ ХЭН БЭ???

Тоогий
-Байна уу, ахаа машинаа ....
-Өөө...

Ёстой сорри шүүү.... Бүтэн сайны өглөөний мэнд

Ариука, Очки, болон бусдууд нь миний бай байсан боловч утсаа нэг бол унтраадаг, нэг бол цэмбийгээд тусгай үйлчилгээтэй мундаг хүмүүс байна.
Хэ хэ би чинь Gхороололд амьдардаг машин гараашд байгаа болхоор хуурагдахгү байсан боловуу

Галаа уучлаарай. Залгаад "Ахаа машин дээр чинь хүн бааж байна" гэж хэлсэн бол... Баахаар баяждаг юм гэнэ лээ шүү...

За ёстой элгээ хөштөл инээлээ та нарыг сонсоод одоо унтаж амарнаа...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 7:22 pm
by Baaska
Alias wrote: ...
Яасан бэлэн хариулттай цовоо охин бэ гэж бодоод энэ хэл сайтай байж таарсаар байтал яахаараа шал угааж байдаг байнаа. Чамд арай өөр, хүнтэй харьцдаг, бас суудаг, инээгээд бусадтай хамтран ажилладаг ажил олж өгнө гээд ам гарчихав. Гэдэс цатгалан зан сайтай байсан болхоор тэгж хэлчээд оройн ээлжийн албаны хоолны газарлуу оров.

Менежэр нь сууж байна. Марк Ватенберр гээд нилээд алдартай маш сайн тогооч. Канселлар, гишүүдийн хүлээн авалтын хоолыг гардан хийдэг нөхөр. Би үнэнээ хэлэв. Монголоос ирсэн ийм ажилсаг хүн байна. Танай касс, порцлогч дээр чинь ажиллуулмаар байна. Би арай л энэ хэл сайтай хүнээр цэвэрлэгээ хийлгэж чадахгүйнэ гээд хэлээд авав.

-Дуудаад ир гэж Марк хэллээ. Тэгээд л анхны хичээлийг оройн 11 цагт өөрийн гараар дарга нь яаж ажиллах зэргийг нь заагаад 7 хоногт 4 өдөр нь өглөө, 1 өдөр нь оройн ээлжээр макс-60 цаг ажиллахаар гэрээний солилт хийв. Одоо тэр охин бусад хүмүүстэй харьцан, ямар хоол авахыг нь асуун, тэр хоолыг нь буфетэнд аяга, тавганд хийж өгөн, хэрвээ хүн кофе авах бол аль кофег авахыг нь аягалан, мөнгийг нь тооцон кассанд хийдэг, цэвэрхэн хувцас өмсөөд хүний өмнө ажилладаг болов.

Өөрөөрөө бахархах, онгирох гэсэнгүй. Хүн хүндээ боломжийг олгон, өөрийнхөө чадах зүйлд 1 цагийг зарцуулахад л, тэр хүний цаашдын хичнээн жилийн байдлыг өөрчлөхийг тааж мэдэшгүй гэдгийг л би мэдэрлээ.
Би Alias-н зарим бичлэгүүдийг уншаад өөрийн эрхгүй Thanks кнопыг дармаар санагддаг энэ бичлэг бас тэрний нэг. Тэр охин энэ сайхан тусын чинь хариуд итгэлийг чинь алдахгүй сайн ажиллах байх. :ymapplause:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 9:12 pm
by Galaamn
хаха яг машин дотроо сууж байсан чинь "ахаа машин дээр чинь хүн бааж байна" гэхээр нь юу билээ гэж бодож амжсан шүү. Тэгээд яг манай ажлынхан намайг машин дотроо сууж байхыг хараад тоглоом хийж байна гэж бодоод "хэн тоглоод байгаан бэ" гээд ажлынхантайгаа хэрүүл хийгээд яваад байсан чинь хэргийн эзнийг эндээс олдог байна шдээ...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon May 19, 2014 1:06 pm
by Ochki
-тэр охинд сайн хүн таарсан байна. ядаж л хокэйчингоос кассчин нь илүү дээр. хөгийн залууг нь харин найз нартаа хэлж байгаад монголд ирхээр нь сургуулах хэрэгтэй.

-ухаалаг утасны шидээр өглөө эрт босоогүй миний аз. BlockMode гэж нэг сайхан юм байна. автоматаар орой болонгуут ажиллаад л зөвхөн заагаад өгцөн хэдэн дугаараас л дуудлага ирнэ. гэхдээ чи миний ажлаа хийдэг гар утас тэр чинь буур 19,00-08,30 хүртэл хаалттай байдаг утасруу залгасан байгаан. энэ дугаар нь тухайн цагтаа бүүр ямар ч дуудлага авахгүй. хаха. хувийн утас бол 22,00-08,00 хооронд хаалттай горим. заагаад өгсөн дугаарууд л орж ирнэ. тэрэнд нь мэдээж гэрийнхан л байна.
машин тавьхад ямар нэгэн юм угаасаа хаагддаггүй дээрээс нь дохиололтой болхоор машин дээр *** гэж байгаа хүн байвал надад чамаас түрүүлээд хэлээд миний өмнөөс зай лаарай гээд хөөчихнө.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon May 19, 2014 5:04 pm
by euurtsaikh
Alias wrote:МАФ-н хариуцлагатай залуусын БҮТЭН САЙНЫ ӨГЛӨӨНИЙ 7 цаг

Алиасын дуудлагаар сэрсэн, ТОГЛООМОНД хууртсан найзуудаасаа УУЧЛАЛТ эрье. Дарааллаар нь бичье.

Гоша
- Байна уу, хогны машин орох гэсэн юмаа, машинаа хөдөлгөчих дэх үү ахаа?
- Уг нь орцны үүдэнд байгаа даа, за за... 3311 гээд нойрмог хэлснээ тасласан

Булгаа
- Байна уу, цагаан форестерийн жолооч уу? Хогны машин орох гэсийн?
- Өө за за одоохон

Үүрцайх
- Байна уу, Приусын жолооч уу? Машинаа хөдөлгөчих дэх үү?
- Юуууу??? миний машин өөр газар байгаа.

Мэндээ
-Байна уу, ахаа машинаа хөдөлгөчих, хогны машин оръя.
- ЧИ ХЭН БЭ???

Тоогий
-Байна уу, ахаа машинаа ....
-Өөө...

Ёстой сорри шүүү.... Бүтэн сайны өглөөний мэнд

Ариука, Очки, болон бусдууд нь миний бай байсан боловч утсаа нэг бол унтраадаг, нэг бол цэмбийгээд тусгай үйлчилгээтэй мундаг хүмүүс байна.

Галаа уучлаарай. Залгаад "Ахаа машин дээр чинь хүн бааж байна" гэж хэлсэн бол... Баахаар баяждаг юм гэнэ лээ шүү...

За ёстой элгээ хөштөл инээлээ та нарыг сонсоод одоо унтаж амарнаа...

Buten sainii ogloo saixan untaj bsan 7.10 minutad axaa mashinaa xolduulchix xognii mashinii orox gesin geed dugaar -g ni xarsan chine international dugaar bdin. barag serj ch amjaagui haha.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon May 19, 2014 7:29 pm
by Alias
Өнөөдөр өглөө би машиныхаа түлхүүрийг жорлонд унагаав. Ганц морь харчмаар санагдаад болдоггүй, түлхүүрээ амандаа зууцан байсан чинь .... тэгээд л уначихсан... ГЭСНЭЭС яг энэ явдал надад Очки бид 2-н нэг түүхийг санагдуулав.

Бараг 8 9 жилийн өмнө юм байна. Очки бид 2 өгөөмөр орж хуушуур идэх гээд, Очки намайг ирж авч байна гээд, би аймар утсаа мөрөн дээрээ тавиад **** байтал байхгүй, доошоо пиллл гээд л унасан даа...

Ажил тарахаар л BMW service орж түлхүүрээ кодлуулъя дөө...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon May 19, 2014 9:10 pm
by rog
Өөөш новшооо
Чи өглөө залгасан юм уу??? Би өглөө 7 болж байхад машинаа таглахааргүй тавьсан байсан ч гэсэн ард 1 машин хажууд 1 машин байхаар нь хажуугийн машин гарах гээд чавахгүй байна гэж цонхоор харсан дүгнэлтдээ итгээд гадаа 15 мин болсон.Дугаар нь ир сонин 02163598876657 гэсэн байхаар нь Арынх нь 9887 той руу нь залгаад, бүтнээр нь залгахаар болохгүй, машинаа 5 мин асааж, 2 тамхи бараг татсан. Орчих гэхээр сэтгэл өвдөөд хэн нэгэн гарах гээд байгаа гэж бодоод энэ арын *** ирэхгүй нөгөө залуу гэр рүүгээ орж гээд хараад байсан гэртээ ороод цонхоороо харж харж орж билээ. Нэг нь л боовдчихлоо гэж бодоод

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue May 20, 2014 9:47 pm
by Alias
Нэг аймар санаа байгаа байхгүй юу. Тэрийгээ биччихье. За ер нь прожектын санаа нь дуусаад удахгүй эхлэх гээд байгаа учраас сонирхуулъя. Нэлээд хэдэн долоо хоногийн өмнө би нэг Алтезза сонирхоод байна гэсэн дээ? Одоо яая гэхэв, хаа газрын хүмүүсийн дрифт шоуг алийн болгон дандаа Youtube, Facebook-ээр үзэхэв, бас нэг ороод үзэхэд нээх буруудахгүй бололтой санагдаж эхлэв. Тэгээд өөрөө өөрийгөө биш, өрөөл далиманд нь Мөөгийг чирж аваад явахаар болоод Дрифт-Алтезза №1 төсөл тун удахгүй эхлүүлэхээр шийдээд сууж байна.

Нийт бүтэх төсөв 10 сая.

Хийх зүйлс
Нилээн хямд Алтезза авах. Үнэгүй дээр бүр 4 сая эд нарт байх юм. Мотор явах эд анги нь бол нулиулцан л байгаа л даа.

Image

Монголд хэдэн жил ч явсан нь хамаа алгаа. Тэгээд 4 саядаа нэг "явдаг нь үнэн" гэсэн цолтой машин аваад айлын хашаанд оруулан моторыг нь гаргаж хаях...
Дараагаар нь Автоарт-н мундаг залуусаар баталгаатай 1jz оруулж ирэх... /хропоо бодоод л байна, ямар хроп вэ? гээд.../
Түүний дараагаар хэн нэгнээс нь маш аятайхан LSD онжиг олж тавих...
Мэдээж Coilover, сайжруулсан урд явах эд анги

Дараагаар нь хөнгөхөн 4 ширхэг төмөр обут. ГЭЭД миний хийх зүйлс дуусаж байгаа юм...

Мөөгийн хийх зүйлс нь болхоор салоноо сайхан задлаад бүх хэрэггүй зүйлсийг нь аваад жолоочийн суудалнаас бусдыг нь үлдээгээд нэг хөөрхөн муурны байшин шиг Rollcage хийлгэх.

Сток 1jz, хөөрхөн хөнгөндүү кузов байхад бас ч гэж эргээд байх байхаа тэ?

Тэгээд нөгөө алдарт 1jz-ээ жаахан амраах зорилгоор сайн чанарын FMIC, Pod эд нар гэж байгаад давраад тэр мотороо боох санал гараад ирэв. Боох боохдоо мэдээж аftermarket partuud. Нөгөө алдарт тосоо үлээдэг (минийх үлээж байсан) VVT дамар эд нарыг нь сайхан болгоод тэ? бас бодоод байхад болмоор байгаа биз? Одоохондоо 2835 эд нар зоож чадахгүй ч гэсэн боломжоороо сток турбогоо жаахан чадал нэмэн шахуулах эд нар гээд тэ?

Будаг эд нар нь ч хамаа юу, аштайхан явдаг байхад болоо юу тэ?

Тэгээд л тэдэн номерын тамирчин Алиас гулгаад ороод ирлээ гэж нэг нь зарлаад л бас сүр үү?

Image

Прожект эхлэж байна.

1.рт хийх зүйл - хямд бөгөөд тасарчаагүй кузов олох...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue May 20, 2014 9:59 pm
by Baaska
Харин би тэр дрифт шоуг нь үзэхдээ Alias-г дэмжээд л ;)

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 21, 2014 9:21 am
by Alias
Алиас нь та нарт нэг цагаан будаа идүүлчих вий дээ...

Сая ажил нилээн орой тараад гэрлүүгээ явж байв. Манайхруу ирэхийн тулд 7км хирээний газар хурдны замаар ороод гардаг юм. Ороод л гишгээд яг эгнээ сольдогийн даваан дээр дугуй буудав. Буудах яг тэр агшинд нь юу л болвол болог гээд би тормосоо дарахад педал тэр чигээрээ мод болон машин автоматаар тормослож байв. Ардаас ирж байсан ТИР яг 4.5 метрийн зайтай зогсов. Мэдээж авто дуудан, даатгал дуудан бүхий л зүйлийг ном ёсоор нь хийлээ. BMW эзнээ авардаг гэдэг нь улам л буруу талруугаа хандан улам л их уламжлалт аргыг эвдээд байна уу даа? Өнөөдөр надаас -1 оноо авлаа. Зөв зүгээр явж байгаад ингэж буудна чинээ би төсөөлсөнгүй. Яаж овоо хамгийн богино хурдны замаар явдаг гарцыг сонгов. Дараагийнх-г нь сонгосон бол ахиж 5 км, нийлээд 12 км гээд нилээн гишгэж байгаад бурханруугаа явахгүй юу...

Дотор тун муухай оргиж байна, яг жирэмсэн хүн шиг...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 21, 2014 10:42 am
by Javkhlan
АЛИАС ЖААХАН ХАР ХОРОН САНАА АГУУЛЖ ХҮНД ХААЯА ГАЙ БОЛЖ БАЙ . ТЭХГҮЙ БОЛ САЙН УЛСУУДЫГ НЬ БУРХАН ТҮРҮҮЛЭЭД ДУУДЧИХАЖ МАГАД ШҮҮ :p

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 21, 2014 10:52 am
by odb
дуудах болоогүй л юм байна, зүгээр зүгээр

өөр амьтан дуудах гээд хальт буруу хараад чамайг дохичихож л дээ

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 21, 2014 11:24 am
by freekiller
Том барцад салж байна гээд ойлгочих оо.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 21, 2014 11:53 am
by Ariuka
ai ya ya yum yum bodogduulchlaa tsoo shine dugui biz dee hm