Page 12 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Jan 16, 2013 5:47 pm
by MuuG
Zulanand wrote:Ойлголоо. Ер нь бүх гарсан зардлаа баримтжуулаад шүүхэд хандвал төлбөрөө буцааж авах боломжтой л юм байна тэ.
товчхондоо бол тийм.

дэлгэрэнгүйгээр бол тэр шаардаж байгаа болгоноо тухайн хүн өөрөө шүүхийн өмнө нотолдог. нотлохдоо аль болох хөндлөнгийн этгээдийн баримт байвал илүү шүүхэд итгэл үнэмшилтэй байдаг гэсэн үг. Гэхдээ шуналтаад хуурамч бичиг баримт үйлдэж гаргаж өгч болохгүй. тэгвэл шууд Нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэдэг эрүүгийн хэрэгт холбогдоно. цаашлаад баривчлах ял хүртэл эдлүүлж болно.

бас нэг хувийн гэмээр арга гэвэл бүх юмаа бэлдчээд шүүхэд өгөхөөсөө өмнө айлгаж байгаад төлүүлж болно. тэгэхгүй бол шүүхэд өгчих. тэгээд шүүхийн хаалга татахаараа зарим хүмүүс бас хурал болохоос өмнө төлчихдөг талтай шүү.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Jan 16, 2013 6:01 pm
by Zulanand
MuuG wrote:

Хаха.үнэтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 17, 2013 3:57 pm
by Jargale
асуулт байна: осолд орсон машин нэхэмжлэл гаргаад. тэгсэн уг машиныг эзэмшигч нь солигдсон хирнээ өөрөө анх уг машиныг анхнаас нь авч хэрэглэсэн гэж шүүхэд мэдүүлсэн байгаа юм.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 17, 2013 4:29 pm
by MuuG
Jargale wrote:асуулт байна: осолд орсон машин нэхэмжлэл гаргаад. тэгсэн уг машиныг эзэмшигч нь солигдсон хирнээ өөрөө анх уг машиныг анхнаас нь авч хэрэглэсэн гэж шүүхэд мэдүүлсэн байгаа юм.
арай дэлгэрэнгүй бичих үү, асуулт чинь ойлгомжгүй байна.

"машин нэхэмжлэл гаргаад" гэж юу билээ?
"эзэмшигч солигдсон" - гэрчилгээнд өөрчлөлт орсон юмуу?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 17, 2013 5:06 pm

нэг танил маань авто осол гаргаад тэгээд нөгөө тал нь нэхэмжлэл гаргасаны дагуу хэрэг нь шүүхэд шилжисэн байгаа юмаа. тэгээд тухайн хохирогч болсон этгээд нь машинаа үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээ нь тухайн машины албан ёсны борлуулагчын гаргасан үнэлгээ байгаа юм. хохирогч нөхөр нь шүүхэд мэдүүлэхдээ тухайн авто машиныг анхнаас нь албан ёсны борлуулалтын газраас авсан гэж мэдүүлсэн байсан юм. тэгсэн үнэн хэрэгтээ уг машин нь анх өөр хүний нэр дээр худалдаанд гарсан ба одоогын эзэмшигч нь хоёр дагч нь болоод байгаа юм. мөн уг машины гэрчилгээг улсын дугаартай солиулсан байгаа нь нэхэмжлэгч талд анхны эзэмшигч гэдэг нь болж чадахгүй биздээ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 17, 2013 6:10 pm
by MuuG
Jargale wrote:

сайхан бохир явдлын талаар асуулт байна.

за задлаад үзвэл.
1. Хохирогч өөрийн автомашинд учирсан хохиролоо их дүнгээр гаргуулахаар шуналтаж цоо шинээр авсан, цоо шинэ машин гээд цоо шинэ машины үнэ нэхэх гэж дараах бохир ажлуудыг хийжээ.
1.1. Гэрчилгээний нэрийг солихдоо шинэ дугаар, шинэ гэрчилгээ аваад бичүүлчихэж.
1.2. шүүхэд би анхны эзэмшигч нь, цоо шинэ машин байсан гэж мэдүүлэг өгч
1.3. машиныг албан ёсны борлуулалтын газраас нь үнэлгээ хийлгэж хохиролын хэмжээг тодорхойлуулжээ.

за тэгвэл нөхөр шуналтаж явж байхдаа юун дээр алдаа гаргасан бэ?

1. зам тээврийн ослын актад ямар улсын дугаартай, ямар машин хэний ямар улсын дугаартай, ямар машиныг мөргөснийг тодорхой заасан байгаа, цаашлаад цагдаагийн байгууллагын тухай өдрийн хэргийн рапорт буюу илтгэлийн дэвтэр дээр тодорхой заасан байх ёстой. Түүнийг ол, лавлагааг ав тэр чинь аминд чинь орно.

түүнийг бариад шүүхэд юу гэж хэлэх вэ? гэхээр Би ийм дугаартай машин мөргөсөн, энийг харин мөргөөгүй. тэгэхээр энэ надаас ийм мөнгө нэхэх үндэслэлгүй гээд л зогсож байна. Худлаа гэвэл ийм лавлагаа, ийм актын хуулбар байна гээд үзүүлээд зогсож бай. / =)) тэр үед хар шуналын тулмын бантсан царайг харах юмсан/

ингээд л булхай нь буруу нүдээрээ гарна даа. /анхан шатны шүүх хурал болохоос өмнө лавлагаа энээ тэрээгээ авч шүүхдээ өгөөрэй. эсхүл шүүхэд хүсэлт гаргаад шүүхээр өөрөөр нь хийлгэсэн ч бол болно./

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 17, 2013 6:32 pm
by MuuG
нэмж хэлэх бас нэг зөвлгөө байнаа.

дээрх аргаа хийж чадахгүй бүтэлгүйтвэл:

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүсэлт гаргаад дахиад үнэлгээг хийлгэж болно. "Хохирогчийн нэхэмж байгаа мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг машиныг нийлүүлдэг газраас нь биш энэ хэрэгт хөндлөнгийн ашиг сонирхолгүй өөр хөндлөнгийн этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулж, ослоос учирсан хохирлын үнэлгээг шинээр хийлгэмээр байна" гэж болно. энийгээ бичгээр гаргаж өгнө шүү.

тэгээд бас өөр тоо гарна. тэгээд ирэхээр ч бас л гоё дооо.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Jan 18, 2013 11:20 am
by Ochki
-дугаар сольж өөр хүний нэр дээр шилжсэн

энэ албан ёсны л асуудал байнашд. чи хотынх хөдөөний хүнд машинаа зарвал дугаар нь солигдоно бас эзэмшигч нь солигдоно.

тэр хүнд ганц буруутсан юм нь машинаа цоо шинээр нь авсан гэж худлаа хэлсэн байнашд. магадгүй дилэрээс авсан байхыг үгүйсгэхгүй. диллэр зарсан машинаа ямар нэгэн шалтгааны улмаас тэр чигээр нь өөр хүнд дамжуулан зарсан байж болно. ингэхдээ мэдээж худалдан авч байгаа хүнд хэлэхгүйгээр зохицуулах нь ойлгомжтой. ингээд л жолооч өөрөө юу ч мэдэхгүй шүдэ.

нэмэлт. тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинэчлэгдсэн байналээ.
-эзэмшигч шилжих болон дугаар шилжхэд гэрчилгээ шинээр бичигддэг болсон байсан.
-бүх тамгатай хэсэг дотор талдаа шилжсэн байсан.
-сунгалт гэж нэг хэсэг нэмэгдсэн байсан

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Jan 18, 2013 11:50 am
by Jargale
машин нь хотын иргэнээс хотын иргэнрүү шилжсэн. осол болохоос өмнө номер гэрчилгээ шинчлэгдсэн байсан байгаа юм. гол юм нь юу гэхээр одоо эзэмшиж байгаа эзэмшигч нь би анхнаасаа энэ машиныг цоо шинээр диллерээс авсан гээд байгаад юм. тэрийг нь сураглаад тодруулсан чинь анх диллерээс гарахдаа өөр хүний нэр дээр өөр номертойгоор гарсан байгаа юмаа. тэгээд танил талаа ч юмуу нэг хүчин зүйлээр нөлөөлж диллерийн газраар цоо шинэ машины үнэлгээ хийлгэсэн байгаад ю. яах ёстой вээ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Jan 18, 2013 11:56 am
by Ochki
osol garah uyd tuhain mashin shine dugartai shine gerchilgeeteigee yavj bsan bol ter hund zurchilin asuudal bhgui bn.

anhnaas ni dealer-s avaagui uchraas unelgeeg tsoo shine mashin gej unelgee gargahgui bj boloh ch. tuhain edvdersen selbeg uur gazraas avah bolomjgui baival dealer-s l une avnalda. deerees ni yaahav nuhur uur gazraas oldoh bsan ch dealer-s garguulsan bj bolno dahin uneluulye gesen sanal-g tavih hergtei l yum bn.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Jan 18, 2013 12:14 pm
by MuuG
Э.Жаргалаа

найздаа шүүхэд шинжээчийн дүгнэлт хийлгэх хүсэлтээ бичгээр гаргаж өг гээд хэлчих. шүүх өөрөө шинжилгээ хийх байгууллага, асуулт гээд юмнуудаа бүгдийг нь тооцоод гаргачихна. хүсвэл хэдэн ч удаа дүгнэлт гаргуулж болдогийн.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 24, 2013 5:33 pm
by MuuG
за энүүгээр бүх юм нам тайван уу, бүх юм хууль журмаараа л байна уу.

асуултаа асуувал, хариултаа бэлдээд л өгнө шүү...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 29, 2013 2:41 am
by mendamar
Ккк. Их сайхан тайлбарлаж ойлгомжтой бичдэг МӨӨГИЙДӨӨ баярлалаа

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 29, 2013 1:16 pm
by Toogy
Машинтай холбоогүй ч гэсэн, хуульчид, барилгачид байдаг болохоор асуучихье.
Байр 10 сард ашиглалтанд ороод түлхүүрээ аваад орсон. Байр барьсан компани эхний гурван жил засвар үйлчилгээ гэх мэт бүх асуудлаа хариуцана гэсэн.
СӨХ нь 12 сард байгуулагдсан.
Тэгсэн хэрнээ Зөвхөн СӨХ-ийн мөнгө л гэхэд 40 шахам мянган төгрөг гарч байна. Засвар үйлчилгээ, СӨХ-ийн захиралын болон ня-бо-ын цалин, цэвэрлэгээний, нийтийн гэрэлтүүлэг, хог тээвэр, харуул гэх мэт 10 шахам жагсаалттай.
Бас СӨХ нь 12 сард байгуулагдсан мөртлөө СӨХ-ны мөнгөө түлхүүр авсан өдрөөс эхэлж тооцож авна гэх юм.
Тэгсэн хамгийн ойрын жишээ л гэхэд манай нэгдүгээр хороололд байдаг эгчийн 3 өрөө байрны СӨХ нь дангаараа 20 хүрэхгүй гарсан байгаа харагддаг юм.
Хуулийн талаас сайхан тайлбар өгөөч.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 29, 2013 4:09 pm
by MuuG
Toogy wrote:Машинтай холбоогүй ч гэсэн, хуульчид, барилгачид байдаг болохоор асуучихье.

Байр 10 сард ашиглалтанд ороод түлхүүрээ аваад орсон. Байр барьсан компани эхний гурван жил засвар үйлчилгээ гэх мэт бүх асуудлаа хариуцана гэсэн.

СӨХ нь 12 сард байгуулагдсан.

Тэгсэн хэрнээ Зөвхөн СӨХ-ийн мөнгө л гэхэд 40 шахам мянган төгрөг гарч байна. Засвар үйлчилгээ, СӨХ-ийн захиралын болон ня-бо-ын цалин, цэвэрлэгээний, нийтийн гэрэлтүүлэг, хог тээвэр, харуул гэх мэт 10 шахам жагсаалттай.

Бас СӨХ нь 12 сард байгуулагдсан мөртлөө СӨХ-ны мөнгөө түлхүүр авсан өдрөөс эхэлж тооцож авна гэх юм.

Тэгсэн хамгийн ойрын жишээ л гэхэд манай нэгдүгээр хороололд байдаг эгчийн 3 өрөө байрны СӨХ нь дангаараа 20 хүрэхгүй гарсан байгаа харагддаг юм.

Хуулийн талаас сайхан тайлбар өгөөч.
Зиа тэгэхээр энд бодох, гайхах юм ерөнхийдөө алга.

1. Байр ашиглалтанд орсон ч гэсэн барилгын засвар үйлчилгээний баталгаа гаргаж болно. тэр тохиолд хувийн сууцанд хийсэн засварыг чи мөнгөө төлөөд хийлгэнэ, харин нийтийн эзэмшлийн хэсгийн төлбөрийг СӨХ буюу тухайн байрны иргэд хуваагаад л төлнө гэсэн үг.

2. Байр ашиглатанд орсон үеээс та дулаан, цэвэрлэгээ, хог, харуул хамгаалалт гээд үйлчилгээнүүдийг авч эхэлсэн үү? тийм бол төлж л тараа. Тэр битгий хэл тухайн орон сууц өмчлөгчдийн дундын эзэмшлийн талбай, шат, цахилгаан шатыг ашиглахгүй гэсэн ч тэр чинь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3. Өөр бас нэг хуулийн зохицуулалт байдаг нь хэд хэдэн байр дундаа нэгдсэн СӨХ-тэй байж болно. Тэгвэл нөгөө цалингийн зардал чинь багасч, СӨХ-д төлөх мөнгө чинь багасан. Шинэ байрны хувьд зөвхөн тухайн байрандаа СӨХ байгуулдаг. Тэгээд л үзэж тарах нь тэр. Цөөн айлтай бол илүү л өндөр гарна гэсэн үг.

4. Тэгэхээр СӨХ-ийн гишүүний хувьд нийт хэдийг төсөвлөж, хэдийг төлөхөөр гаргаж байгааг сайтар анхаарах хэрэгтэй. Гарч байгаа зардал нь үндэслэлтэй юу гэдгийг л шалгаж болно.

5. Нэгдүгээр хорооллын мангар олон байр дундаа нэг СӨХ-тэй байвал тэгээд л бага гарч таараа, харин танайх шинэ байр, өөр байртай нийлээгүй бол өндөр л гарна гэсэн үг шүү дээ.