Page 12 of 66

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:41 pm
by Naba
Миний амнаас нэг л үг ямар ч эргэлзээгүй шууд л гардаг! Тэр үгийг мэдэх хүн байвал түлхүүрний оосороор шагнана шүү! :p

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:43 pm
by Ochki
хөдөлгүүр хог. хахаха

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:44 pm
by Toogy
Түлхүүрний оосорны төлөө толгойгоо гашилгах уу? байх уу?

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:49 pm
by XP1
This is MAF B I T C H

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:49 pm
by Beegii
sda chin

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:50 pm
by Beegii
xa xa xa togolsiin

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:51 pm
by Naba
Ochki wrote:хөдөлгүүр хог. хахаха
Сая харин нэг хүн машин асуусан чинь наад үгийг чинь хэлсэн чинь бүүр савж унахнээ кэкэк Түлхүүрний оосороо ирж аваарай хө!

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:51 pm
by gosha
Ochki wrote:хөдөлгүүр хог. хахаха
2 үг болчихлоо.
Набагийн амнаас Дүүрсэн! гэдэг үг гардаг байх

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Mar 29, 2012 4:58 pm
by Ochki
Naba wrote:
Ochki wrote:хөдөлгүүр хог. хахаха
Сая харин нэг хүн машин асуусан чинь наад үгийг чинь хэлсэн чинь бүүр савж унахнээ кэкэк Түлхүүрний оосороо ирж аваарай хө!

ehleed ni zurgigi ni avchihya. kk yag odoo

Re: Naba's Auto Blog

Posted: Sat Mar 31, 2012 4:06 pm
by tuvshuu
[миний авсан свечануудын ажиллагаа сайн байгаа. Баярласан шуу! Миний машинд бас 5000-10000 явна гэсэн уг уу?]
Naba wrote:Намайг 1JZGTE-ийн aftermarket сэлбэгүүдийг бага сагаар оруулж ирж байгааг мэдэж байгаа байх. Миний бодлоор 1JZGTE хөдөлгүүрийн онцлог нь бусад турбо хөдөлгүүрийг бодвол бензин зарцуулалт бага зэрэг ихтэй хэдий ч эдэлгээ сайтай ба харин хаяадаа ганц тулгардаг асуудал нь тог алдалт байдаг гэж боддог. Тиймээс өчигдөр шөнө өөрийн оруулж ирж байгаа халалтын зэрэг өндөртэй очлуур болон уралдааны свечаны утасаа өөрийн машиндаа(1JZGTE+aftermarket air filter) хийж харьцуулалт хийхээр шийдлээ. Хэдийгээр анх орууулж ирэхдээ гадны орны 1JZGTE-ийн олон хэрэглэгч expert-үүдийн дүгнэлтийг нэлээд уншиж байж сонголтоо хийсэн хэдий ч надаас авсан хүмүүсийн сэтгэл ханамж маш өндөр байгаа тул өөрийн ирэхгүй сонирхол төрөөд зүгээр сууж чадсангүй туршлаа. Эхлээд энгийн очлуур болон энгийн свечаны утастай нь машинаа 300метр замд 4удаа гараанаас гаргаж үзлээ. Эхний удаад машинаа хөрсөн үед гараан дээрээс гархад моторын эргэлт 1700 дээр дугуй (245-40-17 зуны street) хий эргэж байсан тул бага зэрэг хазаараа тохируулан аргадан гарч 1-ээр араан дээр моторын эргэлт маш хурдан ханаж байсан ба 2-аар араан дээр ч мөн адил моторын эргэлт маш хурдан ханаж байсан тул эхний явалтыг 5-аас 5оноо гэж дүгнэсэн. Харин 2-аар гараан дээр моторын эргэлт 1800-аас хий эргэж гарсан ба 1,2-аар араан дээр бас л моторын эргэлт боломжын хурдан ханаж байсан тул сайн гэж дүгнэсэн. Харин сүүлийн 3 болон 4-ээр гараан дээр явалт муудсан нь илт мэдэгдэж байлаа. Тухайлбал 4 дэхь гараан дээр моторын эргэлт 2100 дээр дугуй үл ялиг хий эргэж байсан ба 1-ээр араа нь дээр моторын эргэлт харьцангүй удаан дээшилж байсан нь илт мэдрэгдсэн 2-аар араа бол бүүр ч хангалтгүй ханаж байсан. Тиймээс өөрийн 1JZ-дээ халалтын зэрэг өндөртэй очлуур болон уралдааны свечаны утасаа хийх цаг болжээ. Свеча нь гаднаас хархад энгийн мэт боловч очлуурны үндсэн электрод нь дотроо арай өөр хэмжээтэй ба мөн орц найрлага нь ч өндөр халалт дээр эсэргүйцэл багатай цахилгаан сайн дамжуулахаар хийгдсэн юм байдаг гэдэгийг уншиж байсан. Харин энгийн свечаны утас нь 4 хэсэгээс бүрддэг бол уралдааны утас нь нийт 6 хэсэгээс бүрдсэн илүү биетэй юм байна лээ. Мөн солих явцад энгийн утасны түгжээ нь хугарчих гээд байдаг байдаг бол энэ утасны түгжээ нь маш сайн чанартай хийцтэй юм байна. За энэ 2 зүйлийг солиод гараан дээрээс гархад 1-ээр гаралт нь өмнөх энгийн сэлбэгүүдтэй гарсанаас ялгагдах юмгүй маш сайн байлаа. Харин 3 болон 4 бүүр цаашлаад 5-аар гараан дээр хөдөлгүүр халсан хэдий ч гараанаас маш сайн гарч байсан тул өөрийн оруулж ирж буй свеча болон свечаны утсандаа эргэлзэлгүй онц дүн өгсөн. Тиймээс миний дүгнэлтээр бол нэгэнт л 1JZGTE турбо хөдөлгүүрийг анхлан tune буюу modification хийхдээ агаар шүүгч болон янданг заавал эсэргүйцэл багатай уралдааны тоноглолуудаар сольдог шиг свеча болон свечаны утасыг солих хэрэгтэй гэж дүгнэлээ. Туршилт хийсэн өдөр гадаа +1хэмтэй байсан ба салхины хурд тогтуун байхад харьцуулалт хийсэн болно. Нэг зүйлийг хэлхэд халалтын зэрэг өндөртэй очлуур нь энгийн очлуур шиг 20,000-30,000 км явах зориулалтгүй ба 5000-10000км явхад зориулсан байдаг. Харин уралдааны свечаны утас нь нэг удаа хийгээд л тог алдалтыг мартаж болно. Ер нь ингээд сүүлд нь уншсан чинь Наба гэдэг хүн өөрийн оруулж ирж байгаа хэдэн юмнуудаа баахан сүрхий магтаад байгаа мэт санагдаж байвал зөвөөр ойлгоорой гэж хүсье! Учир нь эдгээр сэлбэгүүд гадуур Форфард моторс болон Автоплазад худалдаанд байдаггүй тул 1JZGTE-тэй залуусдаа хэрэгтэй гэдэг үүднээс тус болох гэж оруулж ирж байгаа юм шүү. Надад итгээд худалдан авалт хийж байгаа хүмүүст маш их баярлаж байгаа шүү цаашид итгэлийг чинь адлдахгүйг хичээнэ ээ!
Image

Re: Naba's Auto Blog

Posted: Sat Mar 31, 2012 8:20 pm
by Naba
Баярлалаа хө! 1JZGE-д 15,000-20,000 км асуудалгүй явнааа хө!

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Apr 02, 2012 9:39 am
by sukhee
6 свеча утастайгаа хэд болох вэ. Бэлэн байгаа юу. Би захиалъя.

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Apr 02, 2012 10:35 am
by Naba
sukhee wrote:6 свеча утастайгаа хэд болох вэ. Бэлэн байгаа юу. Би захиалъя.
1JZFSE-ын утас байхгүй ээ хө! Харин свеча бол ирж байгаа.

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Apr 02, 2012 10:39 am
by sukhee
Naba wrote:
sukhee wrote:6 свеча утастайгаа хэд болох вэ. Бэлэн байгаа юу. Би захиалъя.
1JZFSE-ын утас байхгүй ээ хө! Харин свеча бол ирж байгаа.
FSE бишээ. GTE гийн. свеча утас. хэд болохуу

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Apr 02, 2012 10:42 am
by Naba
Одоо ирж байгаа бараанууд нь долларын ханшын зөрүүнээс хямдарч байгаа. Утас+6свеча 160,000 болно. Свеча 12,000-10,000 болсон Харин утас 120,000-100,000 болсон.