Subaru Outback 2002 LLBean limited H6 3.0 VDC
Хөдөлгүүр: EZ30D 2999 cc DOHC, 212hp (158 kW) @6000 rpm, 289Nm@4400 rpm
Урт: 4.74м
Өргөн: 1.74м
Өндөр: 1.57м
Газраас тэнхлэг хүртэлх зай: 20см
0-100км/ц: 8.8сек
Жин: 1685кг
Шатахуун зарцуулалт: 11,8л/100км хот, 8,7л/100км шулуун.
Энэ машиныг 10 хоног унаж байна. Явдал тохь тух бол миний өөрийн эдлэж хэрэглэж байсан субаругуудтай
харьцуулахааргүй. Дүбэн оруулгатай шаргал арьсан салон, халдаг суухад эвтэйхэн суудал, 2 люк, cruise control,
салоны болон тээшний хэсгийн том зай хамгийн гол нь хүнд лагс машины намбалаг явдал болон тэр гузовыг
хөнгөхөөн чирэх 6 цилиндэрт 212 аргамаг хүлгийг багтаан байрлуулсан 3000сс турбогүй хөдөлгүүр VDC AWD
системтэйгээ хослон аяллын урт замд намайг огтхон ч чилээхээргүйгээр бүтээгджээ. Форестерын нэрийн
хуудас болсон хямд хийцтэй, дуу ихтэй, дулаанаа хурдан алддаг, битүүмжлэл муу салон, хатуу явдал, хойно
суухад хөл тулдаг, толиноос сийгдэг, хатуу явдалтай гэх мэт асуудлуудын нэг нь ч байхгүй бөгөөд хаалга нь
хүртэл барьцтай лүк гэж хаагдах нь цаанаа л нэг аятайхан. Турбо машинтай харьцуулахад огцом хүч авахгүй
ч алгуур татаж юу юугүй хурдаа авчихсан хар зам дээгүүр цэвэрхэн бөгөөд хүчтэй дуугаралттай pioneer
хөгжмийн 5:1 сувгийн дууны системээр
Frank Sinatra - My way дууг тоглуулчихаад намбалаг гулгаж явахад
"субару ийм тухтай байх гэж" гэсэн бодол төрж 100 гаран мянган км-ийг 11 жилийн турш туулж, сүүлийн гурван
сар хүнд хэцүү холын аялалд нухлуулчихаад ийм байгаа юм чинь үйлдвэрээс гарсан халуун талх шиг шинэхэн
байхдаа ямархуу амьтан байсан бол гэж анхных нь эзэнд өөрийн эрхгүй атаархана. Бүх ертөнцийн тэгш байдлын
хуулиар энэ машинд сул тал бас цөөнгүй бий. Шигүү баригдсан барилгууд, зогсоолгүй орон сууц, үйлчилгээний
газрууд, оффисоос бүтсэн их хотдоо 5орчим метр энэ машиныг зогсоолд байрлуулах, бага зайд маневр хийх хэрэг
гарахад л тохиромжгүй унаатай явж байгаагаа ойлгоно. Самурайтай бол зүйрлэх юм биш, автобус л гэсэн үг.
Мөн их хотын маань замууд цавуугаар бүрхэгдчихсэн юм шиг машинууд нь тун удаан явдаг учраас уг машин 100км
намайг зөөхдөө 6 цилиндрийн 3,0 хөдөлгүүр минь АТ-тэйгээ нийлж байгаад 20< литр бензин нэхнэ. Хэрвээ зохих
партуудыг сольж, цэвэрлэж байх ёстойгоор нь болгочихоод байхад идэлт багасахгүй бол энэ машиныг Форектойгоо
миксердэх гэгээн алсын бодолд дараатай л явна даа муу Нараа чинь :ymdevil: