Өнөөдрийн түүх “хятад улсын үйлдвэрлэл”
За нэгэнтээ дэлхийд хамгийн хямд, хурдан бөгөөд олон юм шаарддаггүй ажиллах хүчтэйгээрээ Хятад улс буюу манай урд хөрш тодроод байгаа билээ. тиймдээ ч олон ч машиныг үйлдвэрлэх эрх авчаад байгаа.
Ер нь үйлдвэрлэл их хөгжсөн оронд амьтан, хүнийг ерөөсөө тоож шиншилдэггүй, тэнд амьтны эрх, хүний эрх гэдэг бол юман чинээ байхаа больсон байдаг юм шиг байгаа юм. Би нэг бичлэг үзэж байсын. Нэг нь булганы арьсыг амьдаар нь хуулж байгаа хужаагийн бичлэг, нөгөө нь бүжингийн арьсыг авахаар амьдаар нь зузаан шилээр няцалж алж байгаа хужаа хүүхний бичлэг. Аль аль нь тэр үйлдэлд эгдүйцэж, зэвүүцэж байгаа юу ч байхгүй харагдаж байгаа юм. Булганы арьсыг хуулаад, арьсгүй амьд амьтадыг зүгээр хүчит шонхорын ясны том төмөр тэрэг шиг юманд шидчихсэн байгаа юм. нөгөөдүүл нь бүлтгэнээд, ам нь ангалзаад, түрүүний газар савуулсан манараа нь гарч амжаагүй орчноо харсан шиг байж байх жишээтэй.... за тэр яахав өөр зүйлрүү хадуурчлаа.
Хятад улс Копи буюу хуулбар зүйл хийдгээрээ дэлхийд зартай газар. Олон услын сүлжээ нь Орос, Франц, АНУ гээд хүрээгүй сүлжээ гэж бараг байхгүй. Түүний дараа турк улс орж ирнэ. Европыг хамарсан, арай дээр чанартай зүйлс хийдэг газар.
Хэд хэдэн зүйл дээр дорвитой судалгаа хийсэн нэвтрүүлэг үзэж байхад.
Машины эд ангийг хүссэн хийц, загвар дизайнаар ориг хувиаас 80-90 хувь хямд үйлдвэрлэж өгнө гэж байгаан. Хүссэн тоогоо хэл, хэлсэн хугацаанд чинь тэр чинээгээр нь нийлүүлнэ гэж хэлэх жишээтэй.
Жишээ нь: Пижио-гийн наклад.
Хятадын техникийн сэлбэг үйлдвэрлэгчдийн муж болсон газраас хулхийг аваад, Бээжингийн албан ёсны нийлүүлэгчээс оригийг аваад хэд хэдэн албан ёсны төвөөр орж худалдаж байгаа хүмүүсээр, мэргэжлийн байгууллагад нь өгч ялгааг гаргуулж байгаа юм.
Нийлүүлэгч байгууллагуудын ажилтнууд хараад огт ялгаж чадахгүй, бүр хулхийг нь энэ манайхаас нийлүүлдэг нь байна, энэ францаас ирдэг нь байна гэж хэлж байгаа юм. бараг хулхиа ч тэндээ зардаг юмуу бүү мэд...
Харин нөгөө накладаа лабраторын орчинд үзэхэд хулхи накладыг хатаасан өвсөөр, ориг накладыг төмрийн үртэс, нягтаршуулсан химийн нэгдэл зэргээ хийсэн байх жишээтэй. Тэгвэл бидний аюулгүй байдал хатаасан өвсөнд байна гээд боддоо.
За цаашлаад амартизатор, пүрш, хөдөлгүүрийн бусад эд анги гээд төмрийн хатаалтын чанарт хүрэхгүй маш олон сэлбэг зогсолтгүй, маш хямдаар үйлдвэрлэж нийлүүлсээр л байгаа юм.
Монголчууд MADE IN JAPAN гэсэн бичигтэй сэлбэгийг урдаас зөөхдөө маш мэргэжлийн, бүр дадмаг сурцтай. Хятадууд бүр хүссэн оронд чинь үйлдвэрлэсэн гэж бичиж өгнө, авах үед яг л сайхан ажиллаж байх болно, манайх А коппи, цаадах чинь В, С коппи гээд л хэлж байгаад зардаг гэж байгаамдаа.
За тэгээд үйлдвэрлэлтэй нь танилцахаар ориг юмыг аваад сайхан задлаад тэгээд хэмнэж болох зардлуудаа сайхан хэмнэсэн байдаг байгаа юм. 2 сальниктай бол 1 болгож, 5мм төмөртэй бол 4, 3.5 болгох гэх мэтээр мэрсээр байгаад тухайн бүтээгдэхүүний өртөг маш хямд гардаг. Мэдээж үзэмж нь оригтойгоо их адилхан харагдахаар хийнэ. Яг л цасангуа дээр гардаг цас улаан амттай, шүүстэй, шинэхэн мөртлөө үхлийн хортой алим шиг...
Хямд, бас ориг шигээ харагдаж байгаа юмыг хүн авахгүй гээд ч хаачихав дээ... гэхдээ тэр бүтээгдэхүүнд байх ёстой чанарыг гаргаж чадахгүй гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй байгаа юм.
Цасангуа шиг авлаа, хазлаа, хоолой боолоо уналаа...
Техник гэдэг маш маш чанартай байхын тулд деталь бүр нь зохих үзүүлэлтээ хангаж байхын нэр байдаг. тэгэхээр эрхэм гишүүд OEM буюу Original Equipment Manufacturer -ийн сэлбэгээр машинаа халамжилж байхыг уриалж байна.