Page 11 of 17
Re: Subaru Blog.
Posted: Mon Oct 13, 2014 5:44 pm
by bataa
Өнөө орой юм уу маргааш гидрийн аппратаа сольж үзнэ. Тэгээд үр дүн хир болсныг хэлье. Өчигдөр өглөө солих санаатай баахан ухсан боловч түрүүпнүүдийн зөрөөнөөс болоод чадсангүй. Хүйтэн гаражид ухсаны гайгаар хамаг шаланк, вакумны хоолой, хуванцар салаанууд хатуураад

энэ нөхрийн доод салааг нь хугалж орхисон. Дотор нь биетэй гээд өөр нарийн гуурс хийж байгаад гаднаас нь наалдан падаар шаваад хатаацан, доторх нь бөглөрчихөв уу яав, нэг тийм муу зөн совин татаад байх чинь.
Хүйтэн сэрүүн гаражид нимгэн хувцастай жиндээд баахан тонгойж ноцолдсон чинь өнөөдөр бөөр өвдөөд, нуруу бөхийж болохоо байчиж. *** юмаа X( X( X(
Re: Subaru Blog.
Posted: Sat Oct 18, 2014 1:50 am
by mendamar
shlank gehgui butsaagaad naaldan pad+sod gesen zuiliig ashiglaj uzeech. manai printeriin hul ni hugartsan hedench udaa naaldan pad & shar tsavuu ashiglasan bainga hudulguuntei bdag bolhoor hugarchaad bdag bsan. sod shar tsavuu holiod ternees hoish 4 jilch bolchivuu. odoo uur gazar amjilttai uureg guitsetgeed yavj l bn.
Re: Subaru Blog.
Posted: Tue Oct 21, 2014 12:21 pm
by bataa
mendamar wrote:shlank gehgui butsaagaad naaldan pad+sod gesen zuiliig ashiglaj uzeech. manai printeriin hul ni hugartsan hedench udaa naaldan pad & shar tsavuu ashiglasan bainga hudulguuntei bdag bolhoor hugarchaad bdag bsan. sod shar tsavuu holiod ternees hoish 4 jilch bolchivuu. odoo uur gazar amjilttai uureg guitsetgeed yavj l bn.
Өөр яг ийм хавхлага бэлэн олдохоор нь солиод тавьчихсан. Гэснээс энэ хавхлага чинь бас сонин эд байна лээ шүү. EVAP буюу Evaporative Emission Control System гэдэг юмны нэг эд анги нь гэдгийг олж мэдсэн. Энэ систем нь яадаг вэ гэхээр: Ууршсан бензинд байдаг нүүрстөрөгчийг хойно байрлах жижиг хар канистерт нөөцлөөд тэгээд буцаагаад тэр хавхлагаар холимог руу оруулж шатаадаг бла бла бла. Сайн ойлгохгүйм. Нэг иймэрхүү процесс болдог бололтой.
Сонирхол байвал
эндээсуншаарай.
Хүйтэрсэн чинь бас л машин ухах лай болж эхэлж байна шүү. Амаржинаа нэг задалчхиймсаан Мэндээ ккк
Re: Subaru Blog.
Posted: Tue Oct 21, 2014 12:56 pm
by Ochki
Uurshaad bhdaa yaahavde.
Re: Subaru Blog.
Posted: Tue Oct 21, 2014 12:57 pm
by mendamar
za unuu oroi neg graj party gyls shaaval shaachii. anar sanaa ed mascheruud bnuu hehe.
Re: Subaru Blog.
Posted: Tue Oct 21, 2014 1:37 pm
by bataa
Ochki wrote:Uurshaad bhdaa yaahavde.
Ууршаагүй тэгээд яасан юм?
Re: Subaru Blog.
Posted: Tue Oct 21, 2014 3:18 pm
by Naraa
STI улааныг задлах гэж байна уу? Би бас наад паарээнд чинь хамрагдъя.
Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 10:58 am
by bataa
Таргалалт, гүзээ суух асуудал үүсээд удаж байна. Сүүлийн үед бүр аюулын харанга дэлдэж эхлэв. Биеийн жингийн индекс ч аль хэдийн хэтрээд илүүдэл жин заагаад удлаа. Өндөр 183см, харин биеийн жин аль хэдийн 95кг хүрчээ.
Яг өнөөдрөөс эхлээд жин хасах ажиллагааг эхлүүлж, шинэ жил хүртэл нэг сар хагасын хугацаанд биеийн жинг 95кг -> 83кг болгох зорилт тавилаа.
Харин яаж??? гэдэг асуулт гарч ирлээ. Миний өөрийн бодсоноор бол иддэг хоолоо арай багасгаж хэвийн хэмжээнд аваачина, орой 19 цагаас хойш хоол идэхгүй, газтай ундаа, амттан, архи пийв, гурилан бүтээгдэхүүн идэхээ болино, дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ, зааланд байнга тоглоно. Ажилдаа машингүй хоёр зээрдээрээ явна.
Манайхан дунд жин хасах дасгал, гүйлтийн техник мэддэг спортын арга зүй мэддэг хүн байна уу? Гүйлтийн зам, жийдэг дугуй өргөх гантил, штанг зэрэг бол бүгд бэлэн байгаад байгаам.
Надад яг юу хэрэгтэйв гэхээр зөв арга зүйтэй гүйх, дасгал хийх л хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор худлаа баахан амьсгаадталаа гүйчихээд байна.
Энэ тал дээр зөвлөгөө өгөх мэдлэгтэй хүн байвал зөвлөгөө харамгүй хайрлаарай.
Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 11:11 am
by IrmuuN
183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 11:15 am
by euurtsaikh
IrmuuN wrote:183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
Irmuun bid 2 adilxan galbirtai ym shig bnda haha.
Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 11:18 am
by bataa
IrmuuN wrote:183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
Гайтай байнаа. Чи бүүр ч илүү юм байна. Body Mass Index гээд үзүүлэлтээр бол илүүдэл жинтэй гэж гараад байгаам. Угаасаа ч тэгээд илт гүзээтэй болоод байна. Яг нэг 12 кг турчихвал ок болкоод байнаа.
Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 12:48 pm
by IrmuuN
euurtsaikh wrote:IrmuuN wrote:183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
Irmuun bid 2 adilxan galbirtai ym shig bnda haha.
Тураач гэшшш :ymdevil: хаха оройн хоолоо идэхгүй бол сард хэдэн кг турж болох вэ? хэхэ
Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 1:20 pm
by bd
Би сүүлийн 10 хоног орой хоол идээгүй. Бас өдөр өгдөг 2 хоолны 1-р хоолыг дандаа цагаан хоол идсэн. Одоо жаахан хялаах талдаа болж байна гэхдээ 79-76кг болсон шүү. Гэдэс хамгийн түрүүнд багасдаг юм байна. Сар гүрийж байгаад үр дүнг нь үзнэ дээ. Энерги хадгалагдах хууль ёсоор бол хоолоо багасгавал аажимдаа турдаг л гэж байгаа. Харин миний хувьд бол дасгал хийх нь илүү. Бараг 5н жил аажуухан цуглуулсан өөхийг 1 жилийн дотор хаячихвал арьс унжаад муухай юм байна лээ. Манай найз тэгж огцом тураад энд тэндээ арьс нь унжчихсан. Сахилга бат сайтай удаан тогтмол турах л зөв арга.
Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 3:23 pm
by IrmuuN
пөөх 10 хоногт 3 кг гэдэг ч хангалттай үр дүн байна шд. Би бодоод л яваад байх юм яг турья гэхээр чадахгүй орой хоол идэхгүй болохоор бухимдаад байна. Амьд жишээ л хүнд илүү хүрэх юм даа. Өнөөдрөөс эхлээд орой хоол идэхгүй ээ. Өдрийн хоолийг 2,3 гэж идээд байвал уг нь болчихмоор ч юм шиг. За гуалиг болох гэж байгаа залуусдаа амжилт бид чаднаа.

Re: Subaru Blog.
Posted: Mon Nov 10, 2014 3:38 pm
by bataa
IrmuuN wrote:пөөх 10 хоногт 3 кг гэдэг ч хангалттай үр дүн байна шд. Би бодоод л яваад байх юм яг турья гэхээр чадахгүй орой хоол идэхгүй болохоор бухимдаад байна. Амьд жишээ л хүнд илүү хүрэх юм даа. Өнөөдрөөс эхлээд орой хоол идэхгүй ээ. Өдрийн хоолийг 2,3 гэж идээд байвал уг нь болчихмоор ч юм шиг. За гуалиг болох гэж байгаа залуусдаа амжилт бид чаднаа.

Зөв хооллож чадвал үр дүн нь 10 хоногын дараанаас харагдаж эхэлнэ. Учир нь гэдсэнд илүүдэл хоол ихээр агуулагдаж байдаг гэсэн. Зөв хооллосноор гэдсэндээ байнгын илүүдэл хоол тээж явахаа болино гэсэн үг. Ямар ч байсан 3-4 кг хасчих байх шүү.