Формула 1 2014 оны улирал / тойм /
Формула 1 –н 2014 оны улирал энэ оны 3 сарын 16 ны өдөр Австралийн гран пригаас эхэлж энэ сарын 23 ны өдөр Абу Дабигийн гараагаар амжилттай зохиогдож дууслаа.
Энэ удаагийн улирал нийт 19 гараанас бүрдсэн бөгөөд 11 багийн 24 нисэгчид хурд хүчээ сорьлоо.
Энэ жил 2006 оноос 2013 он хүртэл хэрэглэсэн 2.4 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүрийг халан 1.6 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүрийг хэрэглэх болсон билээ
Энэхүү хөдөлгүүр нь ERS буюу сэргээгдэх эрчим хүчний системийг дэмжин ажиллана.
Энэ нь тоормослох үед үүсэх дулааныг хадгалж, тусгай электрон моторын тусламжтайгаар хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх юм. мөн уг хөдөлгүүрийг хэрэглэснээр өмнөх V8 хөдөлгүүртэй харьцуулахад 35% бага түлш зарцуулжээ.
Мөн энэ улиралд дүрэм болон онооны системд хэд хэдэн өөрчлөлт оруулсан юм.
Ингээд дүрмин өөрчлөлттэй танилцахад
- Ихэнх болидуудийн өндөрийн хэмжээ, жинг буруулсан.
- Онцгой даралттай цэнэглэгч / нэг турбин болон компессор нэг Электрон мотор зөвшөөрөгдөнө
- Нэг улиралд 5 хурдны хайрцаг хэрэглэх зэрэг дүрмэндээ өөрчлөлтүүдийг оруулжээ.
Улирлыг дуусан дуустал уралдааныг улам сонирхолтой болгох үүднээс улирлын хамгийн сүүлийн гараанд давха онооны системийг санаачилжээ.
Энэ жил Энэтхэг болон Солонгосын гран при хасагдаж , Оросын гран при шинээр нэмэгдсэн .
Мерседэсийн сэргэн мандалт
Шинэ хөдөлгүүр сольсон явдал нь Мерседэс багт ашигтайгаар туссан. Багийн техник хариуцсан инжэнеер асан Росс Брауны урт хугацааны төлөвлөгөө энэ жил биелэлээ олсон гэхэд болно. Тэд 4 жил ноёрхсон Ред Булл багийн хаанчлалыг зогсоож чадсан . Энэ улиралд Мерседэс хөдөлгүүртэй Уилльямс болон Форс Индиа баг өндөр амжилт үзүүлсэн.
Мерседэс баг хамгийн сүүлд 1953 болон 1954 онуудад Хуан Мануэль Фангиогийн үед зохион бүтээгчийн цомд түрүүлсэнээс хойш 60 жилийн дараа лахин илт давуу түрүүллээ.
Мерседэс багийн нисэгч Льюис Хэмилтон Малайз , Бахрейн, Хятад, Испани , Их Британи, Итали, Сингапур, Япон , Орос, Америк, Абу Даби зэрэг 11 гараанд түрүүлсэн бол түүний багийн анд Герман нисэгч Нико Росберг Австрали, Монако , Австри , Герман , Бразил зэрэг таван гараанд түрүүлжээ.
Мерседэс баг энэ жил 11 гараанд давхар цохилт хийснээр 1988 онд Макларен багийн тогтоосон амжилтыг эвджээ. Германы энэхүү баг энэ жил өрсөлдөгчөөсөө 296 оны илүүтэйгээр зохион бүтээгчийн цомд түрүүллээ.
Ред Булл багийн уналт
Сүүлийн 4 жил босоо байсан Австрийн Ред Булл баг энэ жил хэдийгээр зохион бүтээгчийн цомд 2-р байранд орсон ч багийн нисэгчид болох Себастиан Феттел болон Даниэл Риккиардо нарын хувьд хүндхэн улирал болж өнгөрлөө. Давхар үлээдэг диффузортой давуу байсан Феттелийн жолоодлогод энэ жилийн хөдөлгүүр нэг үгээр хэлэхэд таарсангүй. Дэлхийн 4 удаагийн аварга Себастиан Феттель Австралийн гараанд байранд орч чадаагүй бол Даниэл Риккиардо уралдаанаас хасагдсан юм. Улирлын 2 дох гараа болох Малайзын гараанд Феттель 3-р байранд орсон бол Риккиардогийн машинд эвдрэл гаран уралдаанаа дуусгаж чадаагүй байна. 2 нисэгч 2 улаа Бахрейн болон Хятадад оноо авсан бол Риккиардо Испанид 3-р байранд орсоноор анхны шагнал тавцан дээрээ гарчээ. харин Феттель тэрхүү уралдаанд хурдны хайрцагаар сольсоноор 15 байр ухарч гараанаас гарсан ч 4-р байранд оржээ.
Даниэль үүнээс хойш Монакод 3- байр , Канадад 1-р байр , Их Британид 3-р байр , унгар болон Бельгид 1-р байр , Сингапур болон Америкт 3-р байранд оржээ. Харин багийн нэгдүгээр нисэгч Феттелийн хувьд Канадад 3-р байр , Сингапурд 2-р байр , Японд 3-р байранд орсон амжилтийг энэ жил үзүүлжээ.
Торро Россо болон HRT багуудад уралдаж байсан Даниэл Риккиардо 238 оноотойгоор нисэгчдийн дэлхийн аваргын 4-р байранд жагссан бол Дэлхийн 4 удаагийн аварга Себастиан Феттель 167 оноотойгоор дэлхийн аваргын 5-р байранд жагссан юм. багийнхаа энэ жилийн амжилтанд сэтгэл гонсгор байгаа Феттель энэ улирлыг дуусгаад Италийн Феррари багт 100 сая гэрээгээр очихоор болоод байгаа билээ.
Феррари баг
Формула 1-н түүхэнд хамгийн их буюу 16 удаа зохион бүтээгчийн цомд түрүүлсэн Италийн Феррари баг тэргүүлэгчээс 485 онооны зөрүүтэйгээр 216 оноотойгоор 4 –р байранд орлоо.
Багийн лидер нисэгч Дэлхийн 3 удаагийн аварга Фернандо Алонсо энэ жил ердөө Хятадын гараанд 3-р байранд болон Унгарын гараанд 2-р байранд орсон амжилтыг үзүүлсэн бөгөөд түүнийг багийхан нь хангалтгүй амжилт үзүүллээ хэмээн гэрээг нь энэ улирлыг дуусгаад цуцалчихсан. Өдгөө 33 настай Испани нисэгч Алонсо ирэх онд хуучин баг болох Макларен багтаа очих хамгийн их магадлалтай байгаа ажээ.
Мөн Феррари баг дөнгөж улирлыг дуусгаад Marco Mattiacci –г огцруулан Ферраригийн ивээн тэтгэгч Филип Моррисийн хамтрагч Мауризио Арривабеннийг багийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. тэрбээр энэ улиралд томилогдож буй багийн 3 дах захирал юм.
Феррари багийн энэ жилийн уналтын шалтгаан нь нэг үгээр хэлбэл шинэ хөдөлгүүрээс үүдэлтэй юм. Германы Auto Motor und Sport сэтгүүлд нийтлэгдсэнээр Феррари багийн хөдөлгүүр энгийн хөдөлгүүрээс даруй 13 кг жингийн илүүдэлтэй бөгөөд тэдний ERS буюу сэргээх эрчим хүчний систем бусад багийхтай харьцуулбал дэндүү болхи хэмээн шүүмжилсэн байна.
Энэ жил аваргын төлөө Мерседэс багийн хоёр нисэгч өрсөлдсөнөөрөө илүү сонирхолтой болгосон. Тэдний өрсөлдөөн 25 жилийн өмнөх Айртон Сенна болон Аллен Простын өрсөлдөөныг санагдуулам улам ширүүсч байгаа нь энэ жилийн уралдааныг улам чимсэн гэхэд хилсдэхгүй бизээ.
Улирал эхлэхийн өмнө
Улирлын эхний гараа болох Австралийн гараа эхлэхээс өмнө тэд хамтдаа Мелбурьний далайн эрэгт амарчээ. Тухайн үед Росберг Телеграф сэтгүүлд “ сайн найзтайгаа дахин нэг багт уралдах болсондоо баяртай байна. Энэ улирал бид 2-н хувьд хүнд гараа болох болов уу . бид энэ жил илүү их амжтилт үзүүлэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилцлага өгч байв.
Бахрейний гараа
4 сард болсон Бахрейний гараанд Нико , Льюис хоёрын дунд жинхэнэ халз тулаан өрнөжээ. Энэ удаагийн тулаанд Хэмилтон ялж тэрбээр улирлын хоёр дах ялалтаа авчээ.
Харин Росберг багийн найзынхаа ялалтанд баярласангүй.
Багийн радио
Росберг : “ хэн нэгэн Льюист зай тавьж өг гээд хэлээдхээч “
Падди Лоу Мерседэсийн техник хариуцсан захирал “ барианд ороход 10 тойрог үлдээд байна. Бид хоёр машинаа хоёуланг нь барианд оруулах хэрэгтэй шүү.”
Хэмилтон “ энэ чинь Картын уралдаанаас өөр шүү дээ. “
Уралдаанаас уралдаан бүрт тэдний харилцаа улам хөндийрч байлаа.
Хэмилтон 5 –р сард болсон Испаны гараанд түрүүлэн улирлын 4 дэх түрүүгээ авч нисэгчдийн дэлхийн аваргын хүснэгтийг тэргүүлж байв. Харин түүнээс 3 онооний зөрүүтэйгээр багийн анд Нико жагсаж байв.
Монакийн гараа
Байрлал тогтооох . Q 3 өндөрлөх дөхөж байлаа. Хэмилтон хамгийн хурдан цагийгй үзүүлээд байсан ба шар туг дохьсоны дараа Росберг дахин тойрог хийн хэмилтоны цагийг эвдэн нэгдүгээр байраар гарахаар болов. Байрлал тогтоох уралдааны дараа түүнийг шар туг дохьсоны дараа гарсан хэмээн ФИА –д гомдол гаргасан ч ФИА бичлэгийг нягталж үзсэний эцэст Росбергиййн буруу үйлдлийг нотлох баримт хангалтгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Монакогийн зам нарийн учир гүйцэн түрүүлэхэд хэцүү байдаг ба нэг дүгээр байрнаас гарсан Нико уралдаанд түрүүлсэн бол Хэмилтон удаах байранд оржээ.
Уралдааны дараа Хэмилтон BBC радиод “ хүмүүс энэ үед биднийг найзууд гэж ярьцгааж байна. Би түүнийг найзаа гэж боддог ч Никог намайг юу гэж боддогийг мэдэхгүй юм. Хэрвээ тэр намайг тэгэж боддогүй бол би ч гэсэн тэгэж л бодох болно “ хэмээн хэлжээ.
Үргэлж найзууд
Льюисийг ийн ярьсаны дараа цахим ертөнцөөр тэдний харилцааны талаар таагүй зүйлүүд яригдаж эхэлсэн бөгөөд Хэмилтон 5 сарын 30 ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “ бид удаан хугацаанд нөхөрлөж байна. Бид ямар ч үед найзууд хэвэрээ л байх болно. Бид өнөөдөр ярилцсан. Найзууд хэвээрээ байгаа . Ямар ч асудалгүй хэмээн бичжэээ.
Унгарын гараа
Нико Росберг байрлалтогтоох гараанд түрүүлж энэ улирлын 6 дах полоо авчээ. Байрлал тогтоох гарааны үеэр Хэмилтоны машинд гал авалцаж тэрбээр цаг үзүүлж чадалгүй хамгийн сүүлийн байрнаас гарчээ.
Уралдааны үеэр хүчтэй бороотой байсан бөгөөд уралдаан эхлээд 20 тойргийн дараа Хэмилтон Росбергийн урд гарчээ. Тэр үед Мерседэс баг Хэмилтонг Росбергт зай тавьж өгхийг тушаасан ч тэрбээр үүнийг биелүүлээгй байна.
Багийн радио
Хэмилтоны Инженер “ Льюис Никод байраа тавьж өг. Тэр барианд амжилттай орох ёстой .
Хэмилтон “ Нико надаас удаан байна. Хэрвээ тэр хурдан байгаа юм бол намайг өөрөө гүйцэг. “
Росберг: “ яагаад тэр надад зай тавьж өгсөнгүй вэ ?
Льис түүнд зай тавьж өгөөгүй бөгөөд тэрбээр 3-р байранд Харин Нико 4-р байранд оржээ. Нико дэлхийн аваргын хүснэгтийг 202 оноотой тэргүүлж байсан бол Хэмилтон 11 онооны зөрүүтэйгээр түүний ард бичигдэж байв.
Нико намайг мөргөчихлөө.
Бельгийн гараа
Байрлал тогтоох гараанд Нико түрүүлж , Хэмилтон түүний ард оржээ. Уралдаан эхлээд дөнгөж 2 дах тойрог дээр Нико Хэмилтоны машины зүүн дугуйг мөргөсөнөөр хэмилтон уралдаанаас гарчээ. Росберг уралдааныг 2-р байранд орсон бөгөөд Хэмилтон тухайн үед багий радиогооор “ нико намайг мөргөчихлөө. Тэр үүнийг санаатайгаар хийлээ “ хэмээн хэлж байжээ.
Сингапурын гараа
Шөнийн гран при гэгдэх Сингапурын гарааны байрлах тогтоох гараанд Хэмилтон нэгээр харин Росберг 2-р байраар ороод байв. Энэ удаагийн гараанд Нико түрүүлж чадвал Хэмилтоноос оноогоор илт тасрах боломжтой байсан ч уралдааны үед түүний машинд цахилгааны гэмтэл гаран уралдааныг дуусгаж чадалгүй гарчээ. харин Хэмилтон итгэл төгс түрүүлэн тэрбээр Росбергээс ердөө 3 онооны зөрүүтэйгээр 2-р байранд бичигдэж эхэлжээ.
Японы гараа
9 сарын 5 ны өдөр болсон Сузукагын гарааны үеэр хүчтэй бороотой байсан бөгөөд Маруссия багийн нисэгч Жулес Бианки хурдтайгаар давхиж яваад жолоодлогоо алдан Заубер багийн Адриан Сутилийн машиныг туслах зам руу зөөж байсан краныг мөргөн хүнд гэмсэн билээ. түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд тархиндаа хүнд бэртэл аван ухаангүй хэсэг байсны эцэст өнгөрсөн 7 хоногт ухаан орон гэртээ эмчлүүлэхээр болсон билээ.
Уг гараанд Нико түрүүлж , Хэмилтон удаах байранд оржээ. Тэгсэн ч Хэмилтон хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бөгөөд түүнээс 10 хан онооны зөрүүтэйгээр Нико 2-р байранд бичигдэж байв.
Америкийн гараа
Формула 1-н 2014 оны уралдаан өндөрлөхөд хоёрхон л гараа үлдэв. Уг гараанд нэг үе багийн анд Нико Росбергээс гучаад онооны зөрүүтэйг байсан Льюис Хэмилтон түрүүлж хоорондын онооны зөрүүгээ 24 болгож чадав. Хэмилтоны хувьд энэ нь карьеерийх нь 32 дах түрүү бөгөөд Их Британы нисэгчдийн дээд амжилтыг эвдсэн байна. түүний ард Их Британы домогт нисэгчид болох 31 түрүүтэй Найжил Манселл , 27 түрүүтэй Жейки Стьюарт нар бичигддэг байна.
2014 оны Формула 1 –н сүүлийн гараа Абу Дабигийн гараанд Их Британы нисэгч Льюис Хэмилтон итгэл төгс түрүүлсэжн бөгөөд тэрбээр нийт 384 оноотойгоор улирлыг дуусгажээ . Харин түүний гол өрсөлдөгч багийн анд Нико Росбергийн машинд уралдааны үед ERS буюу сэргээх эрчим хүчний системд эвдрэл гарч 14 –р байранд орж ирсэн юм. уралдааны дараа тэрбээр Льюисийг шагналын тавцанд гарахын өмнө түүнд баяр хүргэн тэвэрсэн нь тэднийг жинхэнэ найзууд гэдгийг баталсан гэлтэй . Абу Дабигийн гарааны 2-р байранд Вилльямс багийн Масса орсон бол түүний багийн анд Боттас 3 –р байранд орсон юм.
Льюис Хэмилтон 43 жилийн дараах байдлаар 2 дах удаагаа аварга болж буй анхны Их Британи нисэгч юм. түүний өмнө Их Британы нисэгчид болох Жеки Стьюарт 1969 , 1971, болон 1973 онд , Грахам Хилл 1962 болон 1968 онд , Жим Кларк 1963 болон 1965 онд дэлхийн аварга болж байжээ.
Хэмилтон Макларен Мерседэс багт байхдаа 2008 онд дэлхийн аварга болж байсан бөгөөд Мерседэс багийн анхы дэлхийн аварга юм.
Нисэгчийн дэлхийн аварга
байр Оноо +
1 Хэмилтон (Мерседес)
384 0
2 Росберг (Мерседес)
317 25
3 Риккьярдо (Ред Булл)
238 0
4 Боттас (Уильямс)
186 10
5 Феттель (Ред Булл)
167 0
6 Алонсо (Феррари)
161 12
7 Масса (Уильямс)
134 0
8 Баттон (Макларен)
126 15
9 Хюлкенберг (Форс Индия)
96 8
10 Магнуссен (Макларен)
59 18
11 Райкконен (Феррари)
55 6
12 Перес (Форс Индия)
55 1
13 Вернь (Торо Россо)
22 4
14 Грожан (Лотус)
8 0
15 Квят (Торо Россо)
8 2
16 Бьянки (Маруся)
2 0
17 Мальдонадо (Лотус)
2 0
18 Сутиль (Заубер)
0 0
19 Эрикссон (Катерхэм)
0 0
20 Гутьеррес (Заубер)
0 0
21 Чилтон (Маруся)
0 0
22 Кобаяси (Катерхэм)
0 0
23 Стивенс (Катерхэм)
0
24 Лоттерер (Катерхэм)
0
Зохион бүтээгчийн цом
1 Мерседес
701 25
2 Ред Булл
405 0
3 Уильямс
320 10
4 Феррари
216 18
5 Макларен
181 33
6 Форс Индия
155 9
7 Торо Россо
30 6
8 Лотус
10 0
9 Маруся
2 0
10 Заубер
0 0
11 Катерхэм
0 0