Моторын тос сонголт маш олон байлаа. Luxoil дээр очоод Shell ultra 4л 120-оор хийлгэх бодолтой байсан боловч кроп тос солиулах болсон учраас энгийн тос сонгов. Brilltex синтетик тос 0w30 хийлгэв. 47000 болсон байх. Хүн болгон л энэ тосыг хийлгэж байна. Тос сольж байгаа залуу нь герман тос гэж тайлбарлаж байсан. Савыг нь дараа үзэхэд Орос тос байна лээ лд. 1gfe хийгээд 3 сар хүртэл гайгүй биз.

За араа удаан солигдоод байх шиг байсан. Тос нилээн мууджээ. Орж ирснээс хойш 2 жил солиогүй. 140-өөр солиулав. Маннол гэсэн тос байна. Машин арай л хөнгөн боллоо.

Мөн агаар шүүгч 11 000. Коллектор цэвэрлүүлсэн /Mannol бүтээгдэхүүн байсан/. Тосол-30 зааж байсан сольсонгүй. Энэ сардаа шил арчигчны шингэнээ хэрэглэж дуусгаад градус өндөртэйг авч хийнэ.
Өвлийн дугуйгаа тавьлаа /10к шүү 1 нөхөөс хийсэн/ Урд 2 дугуй 205/60/16 хойд талд арай том 215/65/16 тавьсан. 4 дугуй хөтөлдөггүй юм чинь нэг тэнхлэгийн 2 дугуй л адил байхад асуудалгүй биз дээ.
Одоо урд 2 өндөг солиулчихвал нэг хэсэгтээ толгой өвдөөд байх юм байхгүй болов уу.
- Энэ яг зураг нь биш.