Page 2 of 30

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Apr 22, 2014 8:23 pm
by pj
Л200 гадны форум уншиж байхад цахилгаан апартуртай нь янз бүрийн асуудал их гардымуу гэж санагдсан. Тосны насосыг харин санаад авчий. Нээрээ дарь эхэд Л200 засвар байдым билээ шд задаргааны сэлбэгнүүдтэй тэнд очиж үзэв үү? Англиас сэлбэг захихад асуудалгүй л гэж байна лээ

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Apr 22, 2014 8:43 pm
by Galaamn
Дарь-Эхийн хаана байна? Приус засвар дээр нь очдог байсан. Одоо Л200 засвар дээр нь очдог болохоос хэхэ

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Apr 22, 2014 8:48 pm
by Galaamn
Image
#-o :-? :ymapplause: 8-}

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Apr 22, 2014 9:00 pm
by Ariuka
Ёстой зэрлэг хог байна даа

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Apr 22, 2014 9:02 pm
by Baaska
Image
бас нэг 69 иймэрхүү болгосон зураг байдаг л юм

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Apr 22, 2014 9:06 pm
by Ariuka
Ха ха жинхэнэ аавын цээж байна

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue Apr 22, 2014 10:08 pm
by Galaamn
Пөөөөх миний нэг бяцхан мөрөөдлийг биелүүлчихсэн байна шдээ. Ингэж янзалж болох болов уу гэж боддог байлаа.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Wed Apr 23, 2014 12:12 am
by pj
Galaamn wrote:Дарь-Эхийн хаана байна? Приус засвар дээр нь очдог байсан. Одоо Л200 засвар дээр нь очдог болохоос хэхэ
Утасны дугаар нь байдаггүй ээ дарь эхээс нэлээн л явдын замынхаа баруун талдаа хаягтай байгаа

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Apr 24, 2014 6:41 pm
by Galaamn
Image
Харж чадсан нь ЛАЯК нтр...
толин дээрээ дэлгэц болдог камер бол бүтэхгүй юм байна. Кабин доторх дүрс, арын цонхоор харагдах дүрс, камерны дэлгэцний дүрс бүгд хамт давхралдаад хэрэг алга.
Шөнө бол дажгүй. Гол нь ямар ч тодруулах бүдэгрүүлэх тохиргоо, товчлуур байхгүй.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Apr 24, 2014 6:52 pm
by Galaamn
Та бүхэндээ өөрийн цуглуулгаа танилцуулъя. Миний цуглуулга одоогоор ганц л машинтай байгаа ч цаашдаа нэмэх санаатай. :D
Нэмэх гэхээр Монголоос олдохгүй юм.
2010 Субару Импреза WRX STI
Hot Wheel үйлдвэрлэсэн. Нарангийн тоглоомын тасгаас олж авч 2013 оны цагаан сараас ээжээр өөртөө бэлэглүүлж байлаа. хэхэ
Image
Тоглочихно, сувинер болчихно. Зүгээр шд тэ?

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Apr 24, 2014 8:06 pm
by Alias
2-uulaa adilhan ym tsugluulah sonirholtoim bn da...

Gehdee ene Subaru yasan ih orson garsan haragdaj bnaa.... :?

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Apr 24, 2014 8:25 pm
by Galaamn
Анх машиныхаа салон дээр наачихсан явдаг байсан чинь аав унаж яваад ирэхдээ алга болгочихоод ирдэг юм байна. Тэгээд шинийг авч өгөөрэй нтр гэж хэрүүл хийчихээд бүүр сүүлд нь багажныхаа цүнхийг ухаж байтал гарч ирсэн шдээ. Бөөн түлхүүр торцоовтой багажны цүнхэнд ямар л олигтой байв гэж... хэхэ Аав гуай айлын хүүхдүүд авч тоглох гээд байхаар нь харамлаж тийш нь хийгээд мартчихсан байна гэсэн хариу өгсөн.
Одоо харин дахиж машин авбал хайрцагнаас нь гаргахгүй гэж боддог болсон. :-?

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Apr 24, 2014 10:00 pm
by Alias
Надад тийм spray, цацдаг юм байгаа. Тэр юу вэ гэхээр model машины будгийг гэмтээхгүйгээр, тоосонд даруулсан ч бүрхүүл үүсгэх байдлаар байдаг гэсэн үг. Нэг цацлаа, дараа нь сардаа нэг арчихад цэмбий л байна.
Янзтай юу? Чамд дараа нь нэгийг өгнөө. Харин чи надад бүүст мэдрүүлээрэй.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu May 08, 2014 2:44 pm
by Galaamn
Би яагаад турбо Форестер сонгосон гээч?
Турбоноос өмнө за форестер гэдэг машин бол АВД бүх дугуйн хөтлөгчтэй, бараг л жийп явсан газар болгоноор дутахгүй явдаг нтр гээд манай форумд залхтал яригддаг шалтгаануудын улмаас энэ машиныг унахаар шийдсэн. Унаж үзэх гэж биш шүү. Бүр унах хэрэглэж хайрлах гэж...
Аан тийм яагаад турбо Форестер сонгох ёстойгоо бүүст мүүст мэдрэх биш, арын дугуйны обудны салаагаар нь хараад л ойлгосон. Ойлгосон ч гэж дээ бодит амьдрал дээр ялгаа гарах эсэхийг нь мэдэхгүй ч тэлдэг тормос шиг найдваргүй юм энэ хорвоо дээр их цөөхөн гэдгийг хүүхэд насандаа ойлгосон болохоор ч тэр үү хамар дээрээ нүхтэйг авах уу нүхгүйг авах уу гэдэг асуултын хариултыг хойд 2 дугуйн дотроос олсон. Хайрыг 2 хөлний завсраас хайна гэдэг шиг юм болсон доо. :x
Энэ тийм чухал үзүүлэлт байж чадах уу?

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu May 08, 2014 3:32 pm
by bd
За даа хойд тормос бол угаасаа урд тормосоос сул барихаал үйлдвэрийн тохиргоотой байдаг юм шиг байгаан. Хавчдаг байлаа гээд нэг их хүчтэй биш. Зүгээр арын дугуй ч гэсэн дискэн тормозтой бол арай үзэмжтэй санагддаг юм. Чи гэхдээ турбог авсандаа харамсахгүй ээ. Явж ядсан юмнуудыг гүйцэхэд наад шунгинуур чинь их хэрэг болно. Хэрэгтэй үед хүч нэмж хэрэггүй үед бензин хэмнэнэ гээд хэлчүүл толгойгоо хага ш**лгачихлдаг юм болов уу хэхэ. Бас нэг зүйлийг захихад зориулалтын дугуй хийгээгүй бол шаварт азаа битгий үзээрэй ялангуяа найдах хүнгүй газар.