Page 2 of 35
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 1:20 pm
by MuuG
Сэтгэл сэргээж, Сэмбийтэл пост хийсэн Алиас хүүд
Секрет номын талаар пост бичмээр санагдлаа.
Хүний хүсэл, бодол, бас тэмүүлэл нь асар хүчтэй долгион илгээж байдаг юм гэнэлээ. Энэ киног нь үзчихсэн хүмүүс бүр сайн, хурдан ойлгочих байх.
Товчхондоо бол хүн юу хүсч байгаа, юуг мөрөөдөж байгаагаа маш тодорхой бодож, төсөөлж байх ёстой юм гэсэн.
Тэгэж бодож, төсөөлж гэмээнэ тухайн болох юмыг дууддаг, татдаг юм гэсэн.
жишээ байгаа юм: Би гоё бензтэй болно. тэгээд бензээ ингэж онгойлгоод, ингэж асаагаад, ингэж унаад ингэж салхи татуулан явна, ийм өнгөтэй бенз байна ч гэдэг юм. За бараг л Алиасын мөрөөдлийн цагт гардаг шиг нэг бүрчлэн бүрийн нарийн детальтай нь мөрөөдөх нь түүнийгээ болохоор болгон татаж байдаг юм гэнэ.
Алиасын постыг уншиж байхдаа хамаг юм нүдэнд үзэгдээд, гарашийн байшин нь цэнхэр, логогоо наачихсан, зурцан, өргөгчнүүд нь цэнхэр, хана, шал нь шар ногоон өнгөтэй байвал зүгээр юм байна эж бодогдож суулаа.
JDM tuning part, тос тосолгооны материалууд, цахим судалгааны хүрээлэн, сэлбэг захиалгын хэсэг, засварын хэсэг гээд залуус чөлөөтэй бөгөөд найртай сайхан ярилцаж байх хэдий ч, хамаа намбараагүй дотуур нь хүн тэнээд байхгүй л орчинг бүрдүүлсэн байх болно.
гэснээс [tag]Alias[/tag] яагаад намайг хавь ойрыг дарамталсан, айлган сүрдүүлсэн хүн шиг юм бичээд байгаан бэ?

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 4:21 pm
by Ariuka
Ronda Bern
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 4:31 pm
by begunbe
Энэ нээрээ ямар учиртай ном юм бэ?
Үл ойлгогдох, хачин ном байсан...
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 5:06 pm
by Alias
begunbe wrote:Энэ нээрээ ямар учиртай ном юм бэ?
Үл ойлгогдох, хачин ном байсан...
Хүн итгэсэн итгэлдээ үнэнч байвал өөрийн дотроос түүнийг хийх хүч гарна гэсэн ойлголттой зүйл.
Эхлээд төсөөллийн мөрөөдөл гэдэг зүйлийг бий болгосноор тэрхүү төсөөлөл, хийсвэр мэдрэмжийг жинхэнэ болгох боломж нь хүн өөрөө гэсэн санаатай ном юмуудаа. Хамгийн анх 5 жилийн өмнө сенсаж болж байхад нь уншиж байсан. Бас их хэрэгтэй зүйл бичсэн хүн болгон ганц уншихад гэмгүй ном байсан. Дэлхий дээр хамгийн их тоогоор зарагдсан сэтгэл зүйн ном гэсэн байх шүү...
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 6:09 pm
by MuuG
би бол товчхон, хурдан, хүлээж авахад амраар нь шууд киног нь үзцэн шт. хаха.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 6:44 pm
by rog
Хропоо авья. Би эхлээл уншсан уншаад л байлаа. Та 2 нийлж байгаад миний муу хропыг юунд тавих гээд байна. 2ын хооронд АТ юмаар чинь би үхсэн нохойн баасаа хийх юм. Эхнэр хүүхдээ л эрхлүүлдэггүйм бол энэ АТ чинь DeadDogShit байна. МТ ээ авья.
Яг одоо авья. Та 2 гаргаад өгчихөөч ээээээээээээээээээ
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 6:47 pm
by rog
Тэмээн Тавхай минь

наагуураа олбиг долбиг гэж өлөн нүдлэж явахдаа энэний тагийг харж яваарай. 4х олвол би ГЯРМЯЯЯЯАН нисч очиж аваад буцья!
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Mar 31, 2014 10:49 pm
by Alias
Өнөөдөр өдөр 12 цагийн үед цайндаа гараад ойрхон хүнсний дэлгүүр явж байтал нэг өвөө 4AFE хөдөлгүүртэй 1995,6 оны Carina-ны хамар сөхчихсөн зогсож байв. Тэгээд байс хийгээд л дараад л байс хийгээд л дараад. Нөгөөх нь тэсэрч байгаа ч юм алга, хий эргэсэн юм сонсогдхоор нь очоод хартал миний эмээгээс настай хэрийн өвөө байв.
- Та зүгээр үү? Юу болов? Би утсаараа засвар дуудаж өгөх үү? гэтэл өөдөөс
- Хэрэггүй ээ, миний хүү, өвөө нь засварт орох их мөнгө байхгүй гэж үнэнээ хэлэхэд нь үнэхээр тусламаар санагдаад сорочко тайлж байгаад нэг нэг хараадхав. Надад 2 онош байлаа. Нэг бол бензиндээ байна, үгүй бол яг духны ремен гээд бодов. Өөрөөс нь асуутал "өнгөрсөн хавар оношлогоонд ороход духны ремен үтэр түргэн соль гээд надад өгсөн юм, би солиулж амжаагүй ээ" гэж хэлэхэд нь л шууд клапан мөргөөгүй зүгээр тасраад үлдчихсэн байгаасай, солиод асчихвал асаагаад өгчих юмсан даа, өвөө минь байсан бол яг л ингээд хүнээс тусламж гуйх байсандаа хөөрхий гэж бодоод машинруугаа яваад багажаа авчрахаар болов. Шоолнуу байнуу өөрөө мэд. Ченж байсан хүний багаж гэдэг чинь хөөрхөн хэдэн цуглуулг байгаа юм чинь. Тэгээд л ремений хуванцар тагийг тусгайгаар тайлаар хартал байхгүй ээ. Нөгөө дух нь алга. Тас шүү. ахиад машинруугаа яваад данхрад авчирлаа. Моторыг нь доороос нь данхрадаж байгаад духан талын лапыг нь тайлаад, гидрийг нь тайлж байгаад доод эшкивийг нь ил болгоод духны шинэ ременийг нь хийчихэвээ. Настай хүний машин юм чинь сэтгэл гаргаад хийгээд өгчихнөө гэх хооронд нөгөө өвөө надад "би энэ Lidl (хүнсний дэлгүүр) ороод ирье, чи юм захих уу?" гэтэл би нэрэлхээд "яахын яахын" гэв. Шинэ ременээ хийгээд доод галаа тааруулаад дээд 2-оо яг 00 болгоод буцааж гидрээ боогоод тагаа тавиад асаахад бэлэн болов. Өвөө ч хөөрхий минь нааш цааш багаж зөөж өгөөд гар нийлнэ гэж жигтэйхэн. Алиасын цайны цаг бол өнгөрсөн. Хувцас нь ч тэрүүхэн тэндээ шороо. Тэгээд гал яг таараад асаатал нирррррх гээд л гоё асаж байнаа. Яг л 4A мотор шүү. Үл зэргийн чичиргээн дуутай, хүч нь үнэртэж байгаам мэт сэнс нь үс сэвэлзүүлдэг сайхан моторыг нэг харж аваад хамрийг нь хаав. Нөгөө өвөө карманаасаа байсан 65 еврогоо гаргаад чичигнэсэн байдлаар миний хүү ав ав гээд өгөх гээд байв. Би авахгүй ээ, та ингээд болгоомжтой яваарай гэтэл бүр өгөх гээд болохгүй болхоор нь багажтай цүнхээ аваад алхаад яваад өгөв. Байшингийн булангаас харахнээ машиндаа суугаад л давгүй гэгч нь яваад өгөв. Харин Алиас одоо өдрийн 3.45 болж байхад гэртээ ирцээн өөртөө амралт өгөөд сууж байна. Хэдий ажлаа хийдүүлсэн ч гэсэн хүнд туслаад өнгөрөөсөн болхоор сэтгэл их тавлаг, тогтуун байх юм. Та нар минь ч гэсэн хаа газар тааралдах хүмүүст өөрсдийнхөө мэдлэгийг цаг гаргаад зарцуулж байгаарай. Тэр чинээгээрээ бид нарыг бурхан тэнгэр ивээж явах зам минь аюул хотгор, саад бартаагүй дардан байдаг юм шүү дээ.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Apr 01, 2014 5:58 am
by Onolbaatar
Alias huu ter uvgund tusalsan tun sain hereg boljee...
Chinii zuvusnuur bi urd duguigaa hoinoo tavij uzlee.100 garahaaraa chichignedeg ni heveeree.teheer duguiniiha oniig harsan chini bazarvaani 03 onii dugui baihiin.bushuuhan zunii duguigaa solinguutaa hurdnii zam deer gishgeed uzlee.chichigneh ni gaigui ch gesen 80 as deesh hurdalhaar 1 um dugtraad baih um.Chinii helsneer holimgiin haaltiig tseverleh bolson bololtoi.
Youtubees sain haihaas TSI motoriin holimogiin haalt ene ter geed...
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Apr 01, 2014 7:28 am
by Onolbaatar
1 iim um olloo.
[youtubeshort]
http://youtu.be/jmtip4Xvi3I[/youtubeshort]
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Apr 01, 2014 1:37 pm
by MuuG

)

)

) =)) =)) =)) =))

)

)

)
Монголд бүх юм ондоо гэдэг түүх...
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг дээ. тэрийг би их боддог юм шиг байгаан. За тэгээд нэг ажлын өдөр найзтайгаа хоол идэхээр нэг жижиг хоолны газар орж ирж суулаа. Бууз, хуушуур, гуляш гээд л хоолнууд орж гарч байх нь тэр.
найзтайгаа юм ярьж суухдаа хажуугийн ширээнд орж ирж суусан 70 дөхөж байгаа настай өвгөн, оюутан бололтой охинтой орж ирж суухыг харлаа. тэр хоёр нэг нэг жижиг дизэн дээр байцааны салат, нэг нэг өндөг, аяга цай авч ууж харагдав. Би дотроо бодож байнаа: "Оюутан охиноо ач, зээ охиноо дагаад, өдөржин явчаад, өдрийн цайндаа мөнгөндөө тааруулж өл залгачаад, цаашаа ажлаа хөөцөлдөх гэж байгаа ядарсан амьтад байна даа..." авсан зүйлс нь тэр газрын меню дээрх хамгийн хямд хоол байлаа. байцааны салат 750, өндөр 400 ч билүү.
өвгөн сүүтэй цайгаа шур хийтэл уучаад, өндөгөө хагалж идээд, салатаа өмхөлчихөөд, зажлан сууж байв. би өөрөө хоол аваад өгчихье гэсэн боловч мөнгө арай хүрэхээргүй байлаа. тэгээд юм авч өгмөөр санагдаад огт болдоггүй.
Хоолоо идэж дуусчихаад тооцоогоо хийхдээ үйлчлэгчид:
Энэ өвөөд халуун цай өгчих, май энэ мөнгө нь... гэхэд.
ҮЙЛЧЛЭГЧ:
"УУЧЛААРАЙ, ЭНЭ ХҮН МАНАЙ ЭЗЭН ШДЭЭ" гэж авдаг юмдаа. :ymblushing:
яг улаан нүүрлүүгээ лантуудуулж байгаа юм шиг болсон. Дүнннн... гээд л чих шуугиад л...
эргээд харсан чинь тэр өвгөн, охин хоёр тэр дотор байгаа гадуур хувцасгүй цорын ганц үйлчлүүлэгч байв. Хамт явж байсан найз яг элэг нь хатаж үхэх шахсан.
миний банталт бараг 30 минут гараагүй.

Монголд өвөө нарт туслах гэхээр ийм л юм болдог юм байна лээ. Тэгэхээр монгол арай л өөр шүү.
=)) =)) =)) =))
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Apr 01, 2014 5:01 pm
by Ariuka
wha ha ha eleg avhiimaa bantah ch bas evgui shuu kkk
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Apr 01, 2014 8:56 pm
by Alias
Onolbaatar wrote:Alias huu ter uvgund tusalsan tun sain hereg boljee...
Chinii zuvusnuur bi urd duguigaa hoinoo tavij uzlee.100 garahaaraa chichignedeg ni heveeree.teheer duguiniiha oniig harsan chini bazarvaani 03 onii dugui baihiin.bushuuhan zunii duguigaa solinguutaa hurdnii zam deer gishgeed uzlee.chichigneh ni gaigui ch gesen 80 as deesh hurdalhaar 1 um dugtraad baih um.Chinii helsneer holimgiin haaltiig tseverleh bolson bololtoi.
Youtubees sain haihaas TSI motoriin holimogiin haalt ene ter geed...
За TSI-н холимогийг гэртээ сууж байгаад задалдаг амархан эд биш шүү. Хамаагүй байж байгаад тохиргоог нь хөндчихөв.
MuuG wrote:
миний банталт бараг 30 минут гараагүй.

Монголд өвөө нарт туслах гэхээр ийм л юм болдог юм байна лээ. Тэгэхээр монгол арай л өөр шүү.
=)) =)) =)) =))
Би нэг удаа метрон дотор зоосоо унагаасан эгчид мөнгийг нь өгөх гэтэл намайг мөнгө гуйж байна гэж бодсон юм уу яасан юм, мөнгө өгөх гээд байсан ш д... :-\
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Apr 02, 2014 5:37 am
by Alias
Амьдралын онцлох үйл явдал
Цаана чинь General Motors машиныхаа алдааг олж мэдэн зах зээл дээр мэдээгээ зарлатал машиных нь нэр хүнд навс унан зах зээлийн индекс тодорхойлогч болсон S&P 500 хэмээх индикаторыг дэлхий дахинд өмнө нь тохиож байгаагүйгээр тулгахад Алиасын тооцооллоор бол 31.3 хувийн нөлөө үзүүлэв.
Харин Орос ах нар Украйныг дарамтлаад бензиных нь үнийг 40 хувиар нэмлээ. Та нар боддоо? Унтаад босоод иртэл 40 хувиар нэмсэн байна гээд? Путин ах их муухай юмаа. Зөөөв зүгээр дээрээ гүйдлээ, доороо суудлаа олохгүй ядаж байсан Украйны хамаг тосыг нь авчаад тэгээд Оросоос орж байгаа бензиныг нь тэнгэрт тулгачлаа. Обама юу ч хийж чадсангүй. Путин өөрийгөө дэлхийн хамгийн хүчтэй хүн гэдгээ харууллаа. Украйнд нийлүүлж байгаа үнээ 40 хувиар өсгөсний дараа зах зээл дээрх цэвэр тосны үнэ 0.987 буюу бараг л 1 хувиар өслөө. Тогтвортойгоор буурч байсан үнэнд буцан өсөх хандлага өгсөн нь цаашид манай Монголд ч гэсэн үнэ өсөх сигнал ирж байна гэсэн үг.
Гэхдээ сайн мэдээтэй.
Долларын ханшыг энэ үе дээр нь манай хэдэн махан толгой зөв зохицуулж чадвал буурах магадлал тун өндөр байна. Доллар 1550.н босго давах боломж байгаа нь харагдаж байгаа боловч үүнийг нь зохицуулах хүн хэд байгаа бол?
Доллар нь унаад бензин нь 10 төгөөр нэмэгдчлүүл машины үнэ зах зээл дээр буураад хүнсний барааны үнэ нэг жилдээ өсөхгүй байх хандлага өмнөх 10 жилийн судалгаатай харьцуулахад хэрэгжиж болмоор харагдаж байна.
Валют унах тусам Монголын хөгжилд 1 алхам хурдац өгч байна гэсэн үг. Тэр хэмжээгээрээ бид нарын RB, 1JZ -аа ханатлаа тоноглоод унаад байх боломж нэмэгдээд байна. Яагаад гэж үү? Энгийнээр бол одоо байгаа цалин чинь зах зээл дээрх долларын ханшаар бодоход зөндөө доллар болноо гэсэн үг. Одоо байгаа Доллар бол бага байна гэсэн үг тэ?
ТЭР ЯАХВЭЭЭЭЭЭЭЭ
Сая Toogy бид 2 тоглолт хамт сууж үзээд. VIP суудалд сууж байгаад үзэх ч бас өөр байлаа. MANU-аа дэмжиж байгаад ганц гоал ороход нь нэг нэгнээ тэвэрч үнсээд Гоал хийсэндээ Toogy-н Mark 2 бэлэглэчихдэг ч юм билүү гэж ярьсан шиг байж байтал сэтгэл гонсойтол хүчтэй гоал-г Bavaria хийлээ гэж. Тэгээд бас аймар тайван байх гэж хичээж байгаад 1-1.ээр дуусгалаа.
Маnu хожсон бол тэр Vidic шууд Drift Mark2-той болох байлаа ш д...

Re: Int(4AGE)dA тэгш бус тэгшитгэл
Posted: Wed Apr 02, 2014 10:05 am
by GaNBaYaR
Alias wrote:freekiller wrote:Тэр хамгийн сүүлийн зураг дээрхи шийдэл.Яндангийн дээрээс гарсан хоолой агаарын хоолой руу орж машин хурдан халахад хэрэг болдог эд мөн үү?Манай хадам өнгөрсөн өвөл иймэрхүү шийдэл Civic дээр хийгээд байсан.Хэр нөлөөтэй эд вэ.
Ochki wrote:bishee,. mashin binzin baga iduulhed hergledeg shiidel. haluun agartai bol mashin gadaa haluun bn geed, binzin baga herglene, prius20-uud eniig hiivel uvul 10 s deesh idehguide.
2-уулангийнх нь зөв. Яагаад гэвэл энгийнээр бол энэ чинь ECU-ээ хуураад байгаа юм. Моторын блок тогтмол халуун температуртай байна гэдэг мэдээлэл авснаар машины мотор хурдан халдаг, бас нөгөө талаасаа Очкигийн хэлснээр маш бага тогтмол түлш хэрэглэдэг. Герман ийм шийдэлтэй машинууд хувьсаж иднэ гэдэг ойлголт тун бага байдаг. 8 гэсэн бол 8-аа л яаж ч явсан иддэг. Анзаараад хараад байхнээ ер нь Европынхон өвөл ч бай зун ч бай машинаа асаангуутаа хөдлөөд явдаг, харин Америкчууд өвөл асаачаад цасаа буулгаж байгаа анзаарагддаг. Америкад зах зээл дээр их олон зарагддаг Субару, Тоёота, Хонда нь дандаа биднийх мэдэх энгийн сорогчтой байдаг учраас тэр юм болов уу?
Миний анзаарсан зүйл, зөвхөн миний анзааралт шүү. Яг ингэж яндангаас халуунаа сордог машинуудын холимог дандаа цэвэрхэн байдаг. Халуун агаар тэгж их хөлрөлт үүсгэж байнга цэвэрлэдэг юм болов уу бүү мэд. Үүнийгээ дагаад ч тэр үү кольц хуруувч муудна гэдэг ойлголт бараг мэдэхгүй. Ямартай ч Европ тивээр явж байхад анзаарсан ганц зүйл бол хамраа онгойлгоод мотороо задлуулчихсан VW Golf, Polo, Passat 3-н түрүү үе бол үнэхээр байдаггүй. Харин сүүлийн үеийн технологитой эдүүд жаахан тиймхэн тиймхэн талдаа. Болж өгвөл хроп нь, болохгүй гэвэл радиатор нь явчих гээд. Миний мэдэхийн Монголд хөдөлгөөнд оролцож байгаа 20 гаруй VW радиатор захиалж сольсондог...
энийг хийхийн тулд хамаг юмаа өрөмдөж цоолох хэрэг гарах уу?
анхнаасаа байхгүй тэрэгэнд.