Page 2 of 6
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 4:23 pm
by davaanaa
begunbe wrote:би ямар машин авах вэ? хүмүүс ээ
Та бол 1-г нь сонго
Porsche Cayenne Turbo
Volkswagen Touareg
Mercedes benz G klasse
Toyota Prado
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 6:06 pm
by rog
Garidaa wrote:subaru impreza STI.
Угаасаа гарьдаа өөр юу хэлэхэв дээ

)
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 6:46 pm
by n1smo
Bi law daraagiin mashinaa Dizel MT Prado 120 gej togtchood bgaasht. Gevch zuw ruli tei Dizel MT bdag yum bolowuu.
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 9:17 pm
by pj
Германаас бол дан дизель МТ шүү дээ. Дээрээс нь аз таарвал өвлийн нэмэлт халаагчтай машин ч таарна
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 9:46 pm
by Garidaa
za ireh jiliin zunaas ymr tavchig songoh be?
1.5 cc tei benzin hoorhon baga iddeg ...
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 9:53 pm
by odb
таавчиг гэвэл march,
гэснээс одоо олдох нь юу юм гэхээс сайхан старлет бол бас л овоо доо
GT Turbo нь олдвол

Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 9:55 pm
by Baaska
Garidaa wrote:za ireh jiliin zunaas ymr tavchig songoh be?
1.5 cc tei benzin hoorhon baga iddeg ...
Prius 20 :-\
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Mon Mar 18, 2013 10:08 pm
by Garidaa
JICH:hymbrid mashin unen goloosoo durgui uchir 1 nudere ch harahgui kkk
YAGAAD: uhaj tunhehed tolgoi hurehgui baidag uchir durgui hureed bdagin kkk
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Tue Mar 19, 2013 9:21 am
by Tech
begunbe wrote:би ямар машин авах вэ? хүмүүс ээ
kkkkk tand tohiroh mashin oldohgui hehe, neeree margaash ochno shuu.
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Fri Apr 12, 2013 7:13 pm
by Galaamn
За барилгын ажил эхлэх гээд хаа сайгүй л хөдөлгөөнд ороод байна аа. Би ч бас...

Хувийн барилгын компанид инженер хийдэг намайг захирал маань машинтай болгож өгье. Авах машинаа судлаад ир. Харин үнийн дээд лимит 7 сая шүү гэнээ.
Миний шаарлдага:
- Хааяа бага зэрэг хүн, ачаатай явна. /Мэдээж барилгын хүн чинь хэдэн ажилчид, хүрз, лантуу, алх, хадаас ойр зуурын юу ч ачиж мэднэ/
- Зам аймар оффроад биш боловч Монголд хаана ч таарах бороо ус, дэржигнүүр, чулуу шороотой тулгарна. Өвөл нь Улаанбаатарт /оффис - гэр -оффис - гэр/ зун нь Хэнтий - Сүхбаатар - Дорнод аймгуудын замаар цөөнгүй удаа явна.
Ерөөсөө ийм шаардлага, мөнгөтэй хүнд ямар машин зүгээр вэ? Хоёрын хооронд "7 сая" төгрөгтэй хэхэ
Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр байгууллагын буянг дааж нэг унаа авнаа.
Энэ мөнгөнд таарсан ямар унаа байна?
Би одоо бол Приус 10 унадаг. Энийгээ зарахгүй.
+
За тэгэхээр 7 сая орчимд орж ирсэн:
Приус-10
Wingroad
Swift
Fit
Hydrid Civic
Estima Hydrid
... гэх мэт машинууд байна. Өвөл 12 сард приус 10-аа авахдаа дээрх машинууд дундаас сонголт хийж байсан болохоор одоо дахиад сонговол дахиад л приус сонгох тул орж ирсэн машин авах боломжгүй бололтой.
+ Та бүхнээс юу асуух гээд ингээд олон юм бичээд байна вэ гэхээр...
1. Монголд гамтай хэрэглэж байсан Форек ямар үнээр олдох бол?
2. Ер нь миний шаардлагыг хангасан ямар машин энэ үнээр /7 сая/ олдох бол?
Санал бодлоо харамгүй хуваалцаарай манайхан. Миний толгойд бодогдож байгаа машин үнэндээ алга.
Жич: Олны анхаарал татах үүднээс шинэ сэдэв нээхийг хүссэн ч Форумаа цэвэрхэн байлгах хэрэгтэй тул хуучин сэдэвт бичлээ. 
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Fri Apr 12, 2013 7:19 pm
by sukhee
Барилгын инженер юмуу.
Тоёото Про хайрцагийг барилгын инженерүүдэд зориулсан машин гэлцдэг юм. Хүрз жоотуу хийгээд явж байхад яг сайхан таардаг гэлцдэг юм. Бас болоогүй 400кг даацтай гэж байгаа. Хагас тонн цемент буюу 10 шуудай цемент хангалттай л ачих байх даа
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Fri Apr 12, 2013 7:23 pm
by begunbe
toyota probox
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Fri Apr 12, 2013 8:10 pm
by Ariuka
ter ch unen shuu succeed bol ch bur bolood yavchih baih 400 kg daats gedeg chine oirhon zuurtaa bol 2 urjuuleed kkk
Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Sat Apr 13, 2013 12:36 am
by Galaamn
Гол нь 7 сая-д олдох?
Судалж үзье даа.
Мөнгө нэмээд 9 саяаар Blit авчих уу хаха бараг л пробокс шд гэхгүй юу

Re: Ямар машин сонговол дээр вэ? Зөвлөгөө өгөөч
Posted: Tue Apr 30, 2013 11:21 pm
by Galaamn
За ажил дээр унах Портертой болсон тул өөртөө зүгээр сайхан унах машин авъя гэж шийдлээ.
8'500'000₮ бариад жоохон явахад доорх машинуудын эздийн түмэн бодис нь түмбэлзэж байна.
1. Монголд 2011 онд орж ирсэн 2002 оны Гранд Марк II
2. Монголд яваагүй 2004 Impreza урдаа хөтлөгчтэй механик вагон
3. Монголд 2011 онд орж ирсэн 2001 оны Forester AT энгийн
4. Монголд 2012 онд орж ирсэн 2005 оны Impreza AWD AT
5. Teana 2003 2004 2006 оны төрөл бүрээрээ
6. санал болгох машин байна уу?
Бүгдээрээ л сайхан дуу хууртай цэмбэгэр машинууд байна лээ. Асааж үзэхэд доголгүй, унаад явахад дуу шуу багатай гэхээс илүү зүйл үзэж мэдэж чадаагүй.
аль нь зүгээр бол?
Миний өмнөөс биш өөр өөрсдийнхөө өмнөөс хариулж өгвөл баярлана шүү.