Page 2 of 6
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 12:04 pm
by Ганзо
Бээгийтэй өмнө нь нэг уулзаад машины ерөнхий байдлын талаар асууж мэдсэн, бас харчихсан байсан болхоор бодох санах юмгүй авъя гээд л очсон. Форумынхнаасаа машин авах чинь бас шал өөр юм байна лээ. Угаасаа л машинд элэгтэй, мэдлэгтэй хүн унаж байсан гэж бодхоор айж эмээх, хардах юм байхгүй. Тэгээд сайн муугаа бүгдийг нь ярьчихна. Дараа нь асууж зөвлөлдхөд ч амар.
За тэгээд мэдээж Бээгий унаад яваад үз л гэлээ. Тэрхэн хавьдаа нэг шороон замаар яваад үзэв. Өмнөх форекоос хамаагүй хөнгөн хөдөлж байна, явдал суудал ч сайхан, дуу чимээгүй. Тэгээд буцаад очтол турбо шахалтыг нь үзүүлье суучих л гэж байна. Суугаал явлаа байран дунд нэг шулуун зам дээр гараал гишгэлээ. ЁООООООООО тэр үед авсан мэдрэмж O:-) Хуйх хуулраал явчих шиг болсон. Та нарын ч инээд хүрч байгаа байлгүй

) Маргааш нь ч бараг нэг тийм дотор сонин яваад л байсан. Юутай ч зүйрэлмээр юм бэ дээ... Онгоц хөөрөх зурвас дээр зогсож байгаад хөдөлж байгаа ч юм шиг... Онгоцонд сэгсрүүлж байгаа ч юм шиг =))
Тэгээд л Бээгийтэй нилээд ярьж хөөрч байгаад л машинаа аваад явсан даа.
(одоохондоо дарсан зураг алга)
Subaru Forester 99 S/tb, турботой 2000 хөдөлгүүртэй, хар өнгөтэй
Машинаасаа анх авсан мэдрэмж гээд л бүх юм NICE. Аль эрт л ийм машин авахгүй яаваа л гэж бодогдсон доо. Ямар ч гэсэн цаашдаа машинаа сольвол турботой л машин авч байя гэж бодож байна. Магадгүй нөгөө Субаручдын өвчин тусаад субарист болчиж ч магадгүй л юм :p Одоохондоо ч нэг их айхтар дүгнэлт энээ тэрээ хийхээр их явдал суудал хийж, туршлагажиж амжаагүй л байна. Гэхдээ л ямар ч гэсэн машин маань бүх талаараа таалагдаж байна. Ганц голох юм хойд суудал урд суудал 2-ын дундах зай л байна даа. Гэхдээ тэр бол яахав дээ. Ойрноос харин нэг хотоос гарч цас мөстэй газраар л явах төлөвлөгөөтэй байна даа. Өө бас ийм турбо мурботой болчихоор чинь өөрийн эрхгүй л гишгэчихдэг юм байна. Гэрлэн дохион дээр урд зогсож байгаал гишгээл явхад ГОЁ ОО ГОЁ... Яасан ч хурдан 100 гараад явчихдаг юм B-)
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:02 pm
by Ганзо
Залхуу хүний ПАЯН #-o
Шинийн 3-нд юм байна. Ажил тараад гэрт иртэл орцны үүдэнд машин тавих зай байдаггүй. Тэгээд өөр газар тавьчихаад орой зай гарвал авчирч хучъя гэж бодоол орлоо. Өмнөх өдөр нь шоудчихсан нөхөр гэрт ороол нам. Орой уг нт эхнэр сэрээсэн юм зай гарчихаж гээд. Тэр чигээрээ нойроо харамлаад унтааски. Гайгүй байлгүй л гэж бодсон.
Өглөө гараал дарлаа. Нилээн дургүй л иргэж байна. Жоохон даруулаад ассан. Асаачаад цонхон дээрх цасаа арилгах гээд шил арчигчаа ажилуултал унтрааски. Тэгээд дахиад дарсан асдаггүй дээ. Тэгээд хэсэг дараад аккумлятор ч сууж орхив. Ажилдаа яараад үлдээгээд таксидаад явсан. Орой ажил тараад ажлын залуутай ирж чирээд дулаан гражид оруулав.
Тэгээд маргааш өглөө нь очоод дартал байдаггүй ээ. Бас жаахан дараал аккумлятор суучихсан. Тэгээд орхиж яваад ажил дээрээс холбогч олоод ажлын залуутай цайны цагаар очиж хэсэг дарлаа байдаггүй. Баяжсан гэсэн дүгнэлт хийгээл свечагаа тайлах гэтэл машин маань "ЧАДАХ УУ ЧИ" л гэж байна. (хэцүү юм байна лээ :ymblushing: ) Тэгээд цаг ч давчуу буцаад ажилдаа. Ажил дээр ирээд харин даргын жолоочтой ярьтал маргааш асаагаад өгье л гэж байна.
За тэр хооронд бүх юм буруугаар иргэсэн байгаа юм. Хадам дээр золгох гэж ирсэн нөхөр (tlc 80-тай) учир байдлыг сонссон байгаа юм. Тэгээд том аккумляторт холбоод дархад зүгээр асчихна өө гээд хадамтай цуг очиж холбож дарсан байгаа юм. Орой ажлаас иртэл нэлээн дарлаа ассангүй бараг нөгөө 80-ын аккумлятор суугаад больсон гэнэ. Сонсоод л хардах сэтгэл төрөөд явчихсан. Тэгээд маргааш нь нөгөө ажлын залуу ирээд юу ч гэсэн холбоод үзье гээд холбоод дартал мангар зууранг дургүй иргэж байна. Холбогч болохгүй байнаа гээд аккумлятороо тавиад дартал бас адилхан. Харин хасах тогойноос шууд утаа гардаг байгаа. Сайн хартал TMIC доороос бас утаа гарч байна. Сайн хартал стартэраас гарч байдаг байгаа. Тайлж авъя гэхээр хэн хэнд маань багаж байдаггүй. Тэгээд бас л ажлын дундуур бас нэг өдөр алдсан. Нөгөө залуу ч эхлээд стартераа тайлаад авчих гээд. Хагассайнд өглөө гараад л ноцолдчихсон. Арай гэж салгаж аваад нөгөө залуу дээр очоод задлаад үзлээ. Доторх ороомогных нь 1 зэс нь бүрхүүл нь хайлаад соронзондо шүргэсэн бололтой элэгдчихсэн байдаг байгаа. Стартер чад хийтэл дарсан байгаам даа.
Тэгээд зах гарж стартэраа холион бантан болгож байж сольж аваад, бас түргэн иш, свечаны торцов, уртасгагч аваад машин дээрээ очивоо. Стартераа боогоод свечануудаа тайлж автал нэлээд муудсан, нэг нь бүүр паалан нь цуурсан гарч ирж байна. Тэгтэл харин нөгөө залууд маань 4 шинэ свеча байж таарлаа. DENSO 16-U гэсэн байсан байхаа. Таарах үгүйг нь мэдэхгүй юу ч гэсэн хийгээд үзье гээд хийгээд бүх юмаа боогоод холбоод түлхүүрээ түлхээд бүрэн дарж амжаагүй байхад машин асчихав
За ингээд энэ бүхний эцэст граж энээ тэрээ гээд машинаа асаахад нийт 250 гаран мянган төгрөг зарсан байв. Хөгжим авна гэсэн төлөвлөгөө шууд нурж байгаам

Уг нь өмнөх машинаа зараад энийгээ авхад зөрүү нь овоо хэдэн төгрөг гарсан болов ч аав ээж 2-т өрөө өгөөд, цагаан сар гэж ихэнх нь алга болоод тэгээд юу ч гэсэн нэг хөгжим авна гээд хэдэн төгрөг үлдсэн байсан ингээд өнгөрч байгаа юм

(
Тэгээд бас ингэж задалчаад коллектороо гялс цэвэрлэчих газар сэтгээгүй л байгаа юм даа #-o
Одоо харин нөгөө свечатайгаа л явж байгаа. Боломж гархаар сольно доо. Одоохондоо санхүүгийн гүн хямралтай байнаа.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:14 pm
by Tech
Юу ч гэсэн сайхан тэрэгтэй болсонд баяр хүргэе. Турботой машин унахын жаргал зовлоон гэж... хэхэ. Би ч бас анх машинаа авчихаад 1 сая гаруй төгрөгөөр янзалж байж билээ. Тэхдээ сүүлд нь мэдрэх кайф хамгийн сайхан.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:17 pm
by Ганзо
Форумын Форестер сэдвийг уншаад бас машиндаа нэлээд юм хийх санаа байна. Бас л нээх гишгэж барих биш гэж байсан үгүй юм байна лээ. Өөрийн эрхгүй л гишгэчих юм байна лээ.
-ямар ч гэсэн машинаа нэг сайхан гоо сайханд оруулнаа /будаг/
-моторын тос солиулна /харалчихсан байна лээ/
-борооны хамгаалалт авч сольно /хагарчихсан байгаа/
-агаарын филтерны нэг пиавр хоолой дутуу. тэрийг олж хийнэ
-радиаторын кузовтой бэхлэгддэг төмөр нэг нь байхгүй. олж хийнэ
-дажгүй хөгжим авч тавьна
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
-сайн свеча утастай нь авч тавьна
-мотороо ер нь боолгочихсон нь дээр гэж бодоод байгаа. укладч энээ тэрээ гээд л /энэ дээр юу юу авч сольж яах ёстой талаар нэг мэдээлэл өгч тус болоорой залуусаа/
-хөнгөн цагаан радиатор авч тавьна
-өндөр скүүп тавьна
-бов тавьна
-турбо таймэр
-бүүст гауж
-тэгээд нэг иймэрхүү обуд
За нэг иймэрхүү л юмнууд бодож төлөвлөж сууна. Боломжоороо л хурдан хийхийг бодно доо. Харин энэ бүгдэд хэдий хэр зардал орох бол бас ямар дарааллаар хийвэл зүгээр вэ?
Харин хамгийн тэргүүний хийх ажил бол энэ хааз унадаг асуудлыг л гялс нам болгох хэрэгтэй байна.
Өө бас нэг юм нэмхэд янзын багажтай байх хэрэгтэй юм байна лээ.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:20 pm
by davaanaa
Garidaa guai l saihan zuvluh bhdaa hehe
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:21 pm
by Ганзо
Tech wrote:Юу ч гэсэн сайхан тэрэгтэй болсонд баяр хүргэе. Турботой машин унахын жаргал зовлоон гэж... хэхэ. Би ч бас анх машинаа авчихаад 1 сая гаруй төгрөгөөр янзалж байж билээ. Тэхдээ сүүлд нь мэдрэх кайф хамгийн сайхан.
Баярлалаа хө. Харин одоо энэ машинтайгаа нилээд уйгагүй ноцолдох санаатай байна. Янзын болгоно доо л гэж бодоод байна. Гэхдээ бас бүүр тийм аймар биш :p
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:25 pm
by Ганзо
davaanaa wrote:Garidaa guai l saihan zuvluh bhdaa hehe
Гарьдаа гуай энүүгээр нэг шагайгаасай
Одоо турбо сэдвийг умшаж дуусгачаад Гарьдаагийн хуудсыг дуусгана аа...
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:45 pm
by Garidaa
unshaad l suuj bn shdee chamaig yah ni uu ajiglaad l ... kkkk SF5 ch saihan amitan shuu! 800.0 tsugluulaad ODOO MEHANIK bolgochih tgd l NICE.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 2:49 pm
by Ганзо
Garidaa wrote:unshaad l suuj bn shdee chamaig yah ni uu ajiglaad l ... kkkk SF5 ch saihan amitan shuu! 800.0 tsugluulaad ODOO MEHANIK bolgochih tgd l NICE.
Механик гэхээр жаахан төвөгшөөгөөд л байгаа юм. Гэхдээ бүүст гээчийг мэдэрчихээд механик нь авто шиг удахгүй шууд бүүст өгдөг гэж сонссон бас л дотор гижигдэж байна лээ шүү. Гэхдээ механик болгоно гэсэн бодол бол төрөхгүй л байна.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 3:28 pm
by Badka
Garidaa mehanic geheesee iluu normal unaad bgaag ni yanzlaad ogoochee.Minii bodloor vacuum aldaad untrah yumuu esvel maf sensornoos bolj normal unaad bgaa baih gej bodoj bn
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 3:35 pm
by Ганзо
Badka wrote:Garidaa mehanic geheesee iluu normal unaad bgaag ni yanzlaad ogoochee.Minii bodloor vacuum aldaad untrah yumuu esvel maf sensornoos bolj normal unaad bgaa baih gej bodoj bn
Hervee vacuum baival yaj olj medeh ve?
http://www.youtube.com/watch?v=zMok2y05jNE" onclick="window.open(this.href);return false;
Iim amarhan medegdchihgui biz dee? Beegii bol MAF-aa solison gesen.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 4:26 pm
by Beegii
холимогын хаалтыг авч байгаад бас нэг саййн цэвэрлэчихэд гэмгүй тэгээд бас вакумуудыг шалагчуул тэгээд л уул нь нормаль унаж унтарч байгаа асуудлыг шийдчинэлдээ. Харин тэр свечаны хувьд халалтын зэрэг өндөртөй гайгүй свеча хийхгүй бол тэгээд л дороо мяарышдээ хө хуучин би бол NGK BKR7E-IX гэсэн иймэрхүү свеча хийж байсан
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 4:29 pm
by Ганзо
mhm harin mongo oldhoor teriig gyals soliy l gej bodood baina.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 8:15 pm
by Garidaa
ter asuudal uu? stock blow off-toigoo baisan bizdee...
normalbarigchnii jiireg rezin yvchihaaraa vakuum aldaad baidag gsn shuu teriigee shalgaarai tegeed TMIC niihee ard bairlav V helbertei hooloinuudaa sain shalga inter cooler deer boogdoj baigaa heseguudiig ahij tailj avj bgaad silicondoj baigaad tavi ahij. za oor vakuumd nolooloh zuils chini ter boost controoleer interees garsan shalank ed naraa sain shalgaad uzchuul uulna ymr neg brandiin blow off-toi baigaa bol avj haya.
Re: Ганзогийн хуудас
Posted: Wed Feb 27, 2013 10:49 pm
by Badka
Yu ch baihgui shdee tas stockooroo