Дугуйны тухай товчхон
Өөрийн хэрэглэж үзсэн дугуйны талаар хэдэн өгүүлбэр.
Данлоп Грандтрек АТ3
2008 онд АТ2-н шинэ хувилбар болж үйлдвэрлэгдэх болсон. Засмал зам, шороон замд 50/50 буюу бүх нөхцөлд зориулагдсан дугуй. Хурд ХХК оруулж худалдаалдаг. Тухайн үед боломжийн үнэтэй байсан юм. Анх Японд үүсгэн байгуулагдсан, сүүлд европ, хойд америкд хамтарсан үйлдвэр байгуулагдаж, тухайн бүс бүрийг хариуцан худалдаалах болсон. Автомашины стандарт дугуйг болон уралдааны дугуй, мөн хүнд даацын дугуй голчлон үйлдвэрлэдэг.
2008 оноос одоог хүртэл ашиглаж байна. Ашиглах хуацаанд 30 000 орчим км явсан ба 80 орчим хувь нь шороон зам, 40 орчим хувь нь уул, хад асга, шавар, цас, үлдсэн нь засмал зам. Хээний гүн 50 хувьдаа хүрэх хүртэлээ зуурамтгай чанараа алддаггүй, цас, шаварт сайн, гөлөөнтэй замд гулгах нь харьцангуй бага, шарваж байсныг санахгүй байна. Өвлийн нөхцөлд өвлийн, цасны дугуйны зэрэгт хүрэхгүй ч гэлээ дажгүй, боорцгон хээтэй дугуйнаас хамаагүй дээр, хатуу ч биш, зөөлөн ч биш дугуй. Эслэнд харин муу юмуу гэж санагдсан. Засмал замд хурдтай явахад ямар нэг авиа гардаггүй. Өвөл, хавар бриджстоны боорцгон хээтэй дугуйтай нпатрол, тлк105-д явж чадахгүй байсан уулын цастай налуу, хаврын шаварт тун дажгүй явдаг байсан юм. Лкс450, 470, 570-д ашигласан. 18-тай обуданд тавиад 570-д тавиад бартаанд явахад бөөр нь амархан мууддаг, энэ нь дугуйнаас гадна тухайн машинаас хамаарсан байх магадлалтай. Учир нь 470-д дээрх асуудал гараагүй юм.
Хээний гүн нь 50 хувьдаа хүрчихээр ёстой явахгүй юм байна л ээ.
Ер нь бол сайн дугуй. Засмал болон энгийн шороон замд сайн дугуй.
BFGoodrich AT
Бартаат замын зориулалттай, бартаа туулагчдын хамгийн өргөн хэрэглэдэг дугуй, бүх улирал, замын нөхцлийн дугуй. 2009-2012 он хүртэл тлк105-д ашигласан, Увс, Хөвсгөл рүү хэд ч явсын, тоогоо алдсан. Цас, шаварт маш сайн, гөлөөнд сайн ч гэлээ яг өвлийн дугуйны зэрэгт арай хүрэхгүй. Хатуу зөөлний хувьд дээрхитэй ижил. Мөн элсэнд сайн явдаг. Засмал замд хурдтай явахад ямар нэг чимээ гардаггүй, дуу багатай. Үнийн хувьд боломжийн. Тогтмол ашиглахад сайн. Бөөрөндөө давхар хээтэй, энэ нь гүн цас, шавар, элсэнд бага хийтэй явхад зориулагдсан.
Америкийн Мишелин үйлдвэрийн салбар, өнгөрсөн зуунаас үйлдвэрийн гараагаа эхлүүлсэн. Гүүдричтэй холбоотой 3н сонирхолтой түүх:
- 1903 онд АНУ-г хөндлөн туулсан анхны автомашин Гүүдрич дугуйтай байсан
- 1927 онд Атлантын далайг хөндлөн шууд нислэг үйлдсэн анхны онгоц Гүүдрич дугуйтай байсан
- 1977 онд Колумбиа сансрын хөлгийг угсрахдаа Гүүдрич-н дугуйг суурилуулж байсан.
Мөн КО тэмдэг нь он-оффроад засмал болон бартаат замд зориулагдсан гэдгийг илэрхийлдэг.
Ер нь энэ дугуйг л ав гэж санал өгнө.
Күүпер дисковери сст
Шавар, бартаанд зориулагдсан, хатуу дугуй. 2011 оны намраас тлк105-д ашиглаж байна. Гүн цас, гулгаанд муу, шарвах тохиолдол хааяа гарнаа. Засмал замдээр хурдтай явахаар шуугидаг. Энэ нь хээний гүн, загвараас хамааралтай. Уул, хад асганд сайн. Шаварт ашиглаж үзээгүй л байна. Бөөрөндөө давхар хээтэй, энэ нь гүн цас, шавар, элсэнд бага хийтэй явхад зориулагдсан.
1926 онд үйлдвэр нь үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 2-р дайны үед дугуйнаас гадна цэрэг дайны зориулалттай ус нэвтэрдэггүй хэрэгсэл, өнгөлөн далдлагч бүхий хучлага, аврах хантааз зэргийг үйлдвэрлэж байсан. 2006 онд хятадтай хамтарсан дугуйны үйлдвэр нээсэн.
Брижстоун Близзак2003-2008 хүртэлх хугацаанд тлк-80 –д бүх улирал, нөхцөлд, 105, лкс470-д өвлийн улиралд тогтмол хэрэглэсэн. Гулгаатай нөхцөлд маш сайн.
Зөвхөн өвлийн улиралд зориулагдсан, цастай, гулгаатай нөхцөлд зориулагдсан дугуй. Явдал зөөлхөн, зуурамтгай чанар сайн, дуу чимээ гардаггүй, жилийн аль ч улиралд хэрэглэхэд машинд эвдрэл өгдөггүй давуу талтай ч зуны халуунд засмал замд удаан явахад амархан элэгддэг сул талтай. Өвөл ууланд сул, гүн цасанд л орохгүй бол дээрх дугуйнуудаас илүү явдаг. Элс, цас, шаварт маш сайн.
Үйлдвэр нь 1930-д оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, дэлхийн 2-р дайны үед бөмбөгдөлтөнд нэрвэгдсэн, дайны дараагаас үйл ажиллагаа нь сэргэсэн. Firestone нь хойд америк дахь салбар нь. 1980-д оноос формула төрлийн авто болон мотоциклийн уралдааны дугуй үйлдвэрлэх болсон. 2006 оноос иргэний нисэх онгоцны дугуй үйлдвэрлэх болжээ.
Миний дугуйтай холбоотой түүх товчхондоо иймхэн.