Page 2 of 3
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 1:44 pm
by munhluu
dari ehiin prius zasvar l yumnuudaa gaigui uneer heled bdagshu. nadad tegj sanagddag /96668069, 966-820-77/
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 1:46 pm
by munhluu
haha, naadah chin bol hotiin nuhtsuld onigoo shu,
hamgin hemneltteigeeree yavhad shuluund yavbal 4-5 idne, devseed ugsuur uruudaa l yavad bval 6-8 idne. offroadr huu zamaar yavbal 8 l idne.
za ene bol zunii nuhtsuld hotiin bus zamd
harin hot dotor zundaa bol 6-10 idne, buglurul g.m asuudlaas bolood, harin uvlin tsagt bol 10-13 idne,
hairn hot shuluun holiod bval zundaa 6-7, uvulduu 9-10 dundjlaal bjiina.
ennees iluudeed shalihch gui, 20 priusnii hivid bol deert tonuudaas 1l-g hasaad tootschihooroi. tgd l garad irne,
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 1:47 pm
by munhluu
Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг *** машин гэж нэрлэдэг байна.
Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэх мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна “***” машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амьжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм.
Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.
HYBRID машины тухай?
Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас *** гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж *** учраас түлш бага хэрэглэдэг.
PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу?
Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.
PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ? Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.
PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ?
Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй.
Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ?
Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормальдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг.
Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri¬us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.
Механик кроптой PRIUS бий юу?
Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.
Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу?
Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань *** тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?
Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ.
Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toyota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.
PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ? Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.
PRIUS хэдэн жил болох вэ?
Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.
RIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ. Түүнийг солиход хэр үнэтэй вэ?
Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн *** тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна.
Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол Монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. 3-хан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.
PRIUS-ээр юм чирж болох уу?
Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ “Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.
Арын суудлыг эвхэж болох уу?
Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.
PRIUS-ийг холбож асааж болох уу?
Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.
LEVs, ULEVs, SULEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир?
LEV гэдэг бол Low Emission Vehicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Vehicle буюу Маш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай.
Тэгвэл AT-PZEV бол Advanced Technology Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи Ашиглаж бараг л Тэг Хорт Утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.
TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?
Honda ч гэсэн *** тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.
[urlhttp://news.gogo.mn/advice/?at=1165&oa=27208][/url]
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 1:48 pm
by munhluu
приүс өндөрлөхдөө марк 2 н урд пүрш табиарай
Тоёота приүс 11 нь 1250кг жинтэй. 20 нь 1300 кг жигтэй.
Марк 90 1400кг жинтэй. Гранк марк 1500кг жинтэй.
Жингийн ялгаанаас харахад
МӨн марк урт машин учираас пүрш нь маш хатуу гэдгийг санавал
Приүст маркийн шинэ пүрш хийвэл амаржины тосыг гөвчих юм байна.
жаахан хэрэглэсэн пүрш зун тавиарай
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 1:51 pm
by munhluu
Prius (Приус) авто машинийг авахад анхаарах зүйл.
1. Prius маркын хосолмол хөдөлгүүртэй суудлын тэрэг хотын хөдөлгөөнд илүү тохирсон тээврийн хэрэгсэл болно.
2. Таны худалдаж авахаар сонирхож буй Prius суудлийн авто машины төв болон хянах самбарт анхааруулах тэмдэгтүүд асаж байвал авах гэж зүтгэх хэрэггүй.
3. Унаж шалгаж үзэхдээ хаазын педалыг огцом гишгэж үзэхэд урд хянах самбарт анхааруулах гэрлүүд асч байвал өндөр хүчдэлийн батерей муудсаны шинж.
4. Сонирхож буй Prius-ын дотоод шаталтын хөдөлгүүр болон хурдны хайрцагнаас ямар нэгэн илүү дуу чимээ гарч байгаа эсэхийг сайн сонсох.
5. Худалдаж авахаар тогтсон бол мэргэжлийн засварын газарт оношлуулах хэрэгтэй. /Приус засварын газарт/
Prius авто машинтай жолооч нарын анхааралд
Онцын шаардлагагүй үед хөдөлгүүр унтраастай үед цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулах хэрэггүй. Жижиг 12-ын аккумулятор сууна.
Prius-ийн (Prius 11, 20, Estima Hybrid) хамгийн их эвдрэх магадлалтай эд ангид цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн хүчлүүр орно. Хий хуралдсанаас болж эвдэрхэд хүрдэг иймд тогтмол хугацаанд хий авах болон шингэн нэмэх хэрэгтэй. /улаан өнгийн халуун хүйтэнд тэсвэртэй шингэн хэрэглэх /
Жолооны цахилгаан хүчлүүртэй тул гидрийн шингэн хэрэглэхгүй бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн банкыг жолооны хүчлүүрийн банк хэмээн андууран гидрийн шингэн хийдэг явдал бий. Иймээс анхаарна уу!
Дугуй давсан усанд орж болохгүй ба орвол цахилгаан хэлхээнд ус орж систем гэмтэх аюултай. Ялангуяа урсгал ус, үерийн усанд орж болохгүй.
Өндөр хүчдэлийн батерейн агааржуулалт онгорхой байгаа эсэхийг шалгаж байх. Агааржуулалтын мотор ойр ойрхон ажиллаад байвал өндөр хүчдэлийн батерей муудаж байгаан шинж юм. Мэргэжлийн засварын газарт оношлуулах хэрэгтэй./Приус засварын газарт/
Дугуйн хэмжээ, хээ нэг ижил байх ёстой. Тэгэхгүй бол ABS системийн гэрэл асч алдаа зааж улмаар батерейнд ачаалал өгч хэрэглэх хугацааг багасгана. Нөөц дугуйтай удаан явж болохгүй бөгөөд аль болох түргэн солиулах хэрэгтэй.
Өвлийн нөхцөлд гадаа -20 градусаас доош орсон үед удаан тавих буюу хонуулж болохгүй. Учир нь хэт хүйтэнд өндөр хүчдэлийн батерей бээрэх, цэнэг алдах магадлалтай. Гарцаагүй хонуулах нөхцөлд Prius 10 багаажны хөндийд, Prius 11, 20 хойд суудлаа хэвтүүлээд 40-60 Вт-ын гэрэл оруулж төмөр хувин доор нь тосч асаалттай чигээр нь машинаа хучиж хонуулах хэрэгтэй.
Чирэх шаардлагатай бол N-дээр тавьж ойр зайд 20 км/ц-аас хэтрүүлэхгүйгээр чирж болно. Холоос бол ачиж ирсэн нь зөв.
Явдал дунд хурдны хайрцагийн шилжүүлэгчийг N байрлалд огт хийж болохгүй. Хийсэн тохиолдолд өндөр хүчдэлийн батерей цэнэглэгдэх горим ажиллахгүй болдог.
Шаварт суух, цасанд суух зэрэгт хойш R ухрааж холхиулах нь батерейг суулгана. Учир нь ухрах үед зөвхөн цахилгаан мотор ажилладаг.
Өндөр хүчдэлийн батерей суусан үед шар мэлхийн зураг асч бензин хөдөлгүүр асах үед чичрэн доголдох байдал гарч улмаар хааз авахгүй болно. Иим үед P байрлалд тавьж асаалттай цэнэглэх хэрэгтэй.
Цасан ширхэгтэй шар гэрэл хүйтэн өдөр асах бөгөөд хор нөлөөгүй.
Хянах самбар дээрх хурдны хайрцагийн P байрлалын гэрлийн хүрээ гарч ирээгүй үед асаах гэж яарах хэрэггүй. Гарч ирэхгүй бол 12 вольтийн аккумлятор суусны шинж.
Засмалд зориулсан учраас рулийн люфттэй юм шиг дуу шороон замд явахад гардаг. Үүнд эмзэглэх хэрэггүй.
эх сурвалж /
http://www.autohelp.mn/
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 1:53 pm
by munhluu
дээрх асуудлыг оношлуулж засав.
алдааны код нь:
P0500 - бинзин моторын эргэлтийн мэдрэгч /Vehicle Speed Sensor (VSS)/
P3191 - мотор ассангүй
гэсэн 2 алдаа байвгаагаас гол алдаа нь P0500, нөгөөх нь дагалдаж гарч ирсэн код.
засагдсан зүйл нь maf sensor солиод зүгээр болчихов.
ууг нь VSS гээд ондоо зүйл байдаг л юм байна...
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 1:56 pm
by munhluu
Свеча ба түлш хэмнэлт
Ямар ч жолооч өөрийнх нь машин хурд авалт муу болж түлшний зарцуулалт ихсэж байгааг
анзаарч мэдэрдэг. Энэ үед тэжээлийн системээ шалгаж, карбюратораа задлан, транблюр, хий хуваарилах механизм зэрэгт засвар үйлчилгээ хийлгэдэг.
Эдгээр арга нь заримдаа үр дүнд хүрэхгүй байх нь бий. Тэгвэл автомашины тэжээлийн системийн доголдол,чанаргүй бензин хэрэглэснээс болж свечаны ашиглалтын хугацаа богиносож улмаар шатахууны зарцуулалт ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэргэжилтнүүд нэг төрлийн хөдөлгүүр дээр өөр өөр төрлийн свечаг ашиглахад, 100 км тутамд шатахуун зарцуулалтад 0,5-1л зөрүү гардаг болохыг тогтоожээ. Тухайлбал, Тоёотагийн"Марк-2"эсвэл Хьюндайгийн "Соната-2" зэрэг автомашинуудад свечаг хамгийн оновчтой хэрэглэснээр банк дүүрэн бензинээс 4-5л хэмнэх боломжтой байдаг.
Хөдөлгүүрийн цилиндр дэх түлш дутуу шатсанаас үүсэж буй хөө тортог свечанд муугаар нөлөөлдөг. Гадуур олон төрлийн свеча гарч, хэрэглэгчдэд өргөн сонголт хийх боломжийг олгож байна. Сайн свечаг хэрэглэснээр 2-3 удаа түлшний саваа дүүргэх үед свечаныхаа өртгийг нөхдөг. Хөдөлгүүрийн тосоо шинээр солих бүртээ /5000-8000км тутамд/ свечаг шалгаж, цэвэрлэж, сольж байх нь зохистой. Та өөрийн автомашинд тохирсон свечаг ашиглаж, тогтмол сольсноор шатахуун зарцуулалт багасахаас гадна хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгана. /
www.moto.mn/
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 2:00 pm
by munhluu
За өнөөдөр өдөржин юм болж байж машинаа авлаа.Гааль нөат нийлээд 700 800г өгөх байх гэсэн чинь 1004000 өглөө.Уг нь таньдаг байцаагч таараад за ашгүй бараг 600г өгөх байх гэсэн чинь шоконд ортол авлаа хэхэ.2005 оных байхаар тийм байдаг юм гэнэ.2004 оных нь 800гаранг өгдөг гэнэ.Контенер дотор нэг гранд марк2, нэг хайлүккс, рав4 байв минийх хамгийн наана доор нь ар талын 2 дугуйг авсан урд талын 2 дугуйны хийг гаргасан байв. Гаргаж ирээд тэр хавиар баахан насос хайж нүүрээ улалзуулж давхив.Тэгсэн нэг залуу наад чинь prius touring selection биздээ гээд багаж ухаад өөрийгөө хийлдэг автомао насос гаргаад ирлээ хэхэ амар л юм гэм нь запас дугуй байдаггүй оронд насос дугуй нөхөх хэрэгслүүд байна. Анх удаа л приус унаж үзэж байгаа болхоор баахан асааж унтраав уг нь асцан байгаад байсан юм байна хэхэ. Цацрагийнхныг хүлээж баахан зогсоод шалгуулаад шууд оншилгооны төв явав.Тэгсэн яг урд талын машинаараа таслуулаад тэгсэн бас тэр дотор таньдаг хүн таарч оношлуулаад тэр хүнээрээ дугаар гэрчилгээ даатгал хамаг юмаа зохицуулуулав уг нь Эрдигийн дугаар авах нийтлэлийг хэвлэцэн явж байсан юм хэхэ. За одоо маргаашнаас сайхан угаалгаад бүрээс хийлгээд Приус оношлогоо орж үзүүлнэ дээ гайгүй Приус оншилгоо хаана байдаг вэ
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 2:55 pm
by sukhee
Чи чинь саяхан приус 10 авсан биздээ. Тэгснээ тэр дундуур 11 болоод л тэгснээ 20 болоод байага юмуу. Өнөөдөр 20 авсан юмуу. Тэгээд өглөө юу машин асахгүй байхаар нь орхиод ирчихлээ энэ тэр гэчихсэн байсан бэ. Сайн ойлгохгүй байнаа. Миний ойлгож байгаагаар чи 10 11 20 гээд 3 приустэй болж таарвуу даа хэхэ
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 2:56 pm
by munhluu
замны зураг гараад дээр нь цасан ширхэгний зураг
Low temperature indicator light!
Xүйтний заалт! "Зам мөстэй байж мэднэ шүү" гэж хэлж байгаа юм...
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 2:58 pm
by munhluu
Hun delgetsniih ni heliig solij bolohgui geseer baihad ni boloh l yostoi geed haigaad baisan barahgui ni bololtoi. Harin haij yawaad utsaa Bluetooth -eer holboh zaawar olj awlaa.
Eh surwalj:
http://www.autolanka.com/forum/index.ph ... rius-2008/" onclick="window.open(this.href);return false;
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 3:00 pm
by munhluu
Манайхан Приусээ сайн дулаалаарай. Manuell дээр нь байгаа даа. Хамрынхаа урд талын онгорхойнуудыг бүгдийг нь эсгийнцэрээр эсвэл нөгөө паар турба дулаалаад байдаг мөнгөлөг зөөлөн юмаар дулаалаарай. Бусад приусууд одоо нормалдаад түгжээнд зогсож байхад хүйтэнд асаатай л байгаа харагдахад минийх унтраад амраад байrаа ажиглагддаг.
Дотор салоны агаар шүүгчээ зорчигч талын урд хайрцагны цаана байгааг нь аваад сайн гүвж цэвэрлэж бай. Онгойгоод машин чинь дулаахан гэж жигтэйхэн болно. Мөн агааржуулагч чинь өндөр ачааллаар ажиллахгүй тэгэхээр бензин идэлтэнд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Минийх үлээлтээ яг голд нь тавьчихад л хангалттай дулаахан мөн их чимээ шуугаангүй сайхан үлээдэг.Сетгэнээс нь салгаад сайна гүвээрэй. Тэр хуванцартай нь газар шидэх эсвэл гөвбөл хагарчихна шүү.Мөн ногоон талыг нь дээш нь харуулж хийхэ мартваа. Буруу харуулаад хийчихвэл үлээхгүй машин чинь цантаад баларна шүү.Моторын агаар шүүгчээ ч гэсэн сольж бай. Маслаа 5W30 тай масла авч хийх хэрэгтэй. Маш чухал шүү энэ нь мотор чинь байнга асдаггүй учраас масло чинь хамгийн шингэн байх ёстой. Өтгөн масло хийчихсэн бол мотор чинь зуураад бас л бензин иднэ. Мөн зөгийн үүр колллектороо хоёр гурван сар болоод цэвэрлэж бай. Цэвэрлэсний дараа нормал чинь өндөр орилоод хэсэг явна , тэгвэл сандрах хэрэггүй хэсэг яваад зүгээр болно. Миний хувьд дулаан грашд тавьдаг болохоор сандрах зүйлгүй. Гэхдээ шинэ жилээр Шангрилагийн ард орой 7 цагт тавьчихаад маргааш өглөө нь 11 цаг гээд очсон шууд л асж байна лээ. Гэхдээ халах гэж бараг 40 минут болсон. Хөлдүү дээрээ араандаа орохгүй буцаж нитрал дээрээ оччихоод явж болох ч үгүй юм билээ. Тэгэхээр асна гэхдээ халалт удаан гэж ойлгосон. Шөнөдөө элбэг -30 гарч байсан болохоор халах ч гэж таг хөлдүүгээс гэсэх гэвэл үнэнд ойртох байх.
Манай хадам аав хөлдчихсөн чирж авчирна, гэсгээнэ энэ тэр гээд хамт очсон бүр биширчихсэн байсан. Гэхдээ ямар ч гэсэн хөлдүү асаах сайн биш байгаа. Тэгэхээр дуурайгаад хэрэггүй гэж зөвлөе .
Урд нь байгаа цасны зураг гадаа тэмператур +3 аас доош ороход автоматаар асаад дээш бол эргээд асна. Сандрах зүйлгүй.
За нэг иймэрхүү л юм хийгээд байхад гулсаад л байх машин даа. Намхан учраас тулаад их зовоодог байсан Приус засвар дээр очоод Марк 2 ийн уярчихсан пүрш тавиулчихсан чинь надтай 5 хүн суусан ч гэсэн тулахаа байсан. Хүн суух тусам намбалзаад аятайхан байгаа. Нэг х хатуу болсон юм мэдэгдээгүй.
Ер нь дээр хэлсэнээр аятайхан арчлаад байхад маш сайн юм байна. Тэр шатддаг хөргөлтийн помп бол АНУ-с захиад авчруулвал 89 ногоон + шуудангийн зардал л юм билээ. Манайд л туйлшраад 500.000 энэ тэр гээд байгаа болохоос.
Өөр асуух зүйл , мартсан санасан зүйл байвал хуваалцаарай. /moto.mn/ d bichihsen bn hereg boloh bh
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 3:03 pm
by munhluu
Зүүн урд талын амаржин дуу орсон байсан тул Форвард дээр очиж урд хос амаржинаа сольлоо. Нэг нь 125000 төгрөг гэж байна. Одоо өөрт байгаа баруун урд талын амаржинаа зарчихмаар байна. Өнөөдөр машинаасаа тайлж авсан, ажиллагаа хэвийн амаржин байна. Үнэ нь 50000 төгрөг
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 3:04 pm
by munhluu
Naba wrote:
Blance neg dugui yamar uneer hiij baina?
10-aas 12 myanga gej bailee.
Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх
Posted: Wed Oct 24, 2012 3:06 pm
by munhluu
huch tiim dutmag bishee. haazaa tultal ni gishgej uzvuu. yavhaa bollii gehed dugui l hii ergedeg. ternees bargiin ugsuurluu gardagshu. uhraagaar ni zutguulj bolohgui shu, uhrahdaa zuvhun batt-r l yavdag.