Page 2 of 23
Re: khakmn autoblog
Posted: Thu May 10, 2012 12:22 pm
by khakmn
Энэ 69 Монголын хилийн зурвасын дагуу тойроод (хилийн застав хооронд л явсан байхаа да) ~13000км яваад хүрээд ирсэн тэрэг дэ. 100мотортой, байлдааны бөгстэй, манайхан ирха гэж ярьдаг да. NTV-ээр цуврал нэвтрүүлэг гарна гээд байсан.

Re: khakmn autoblog
Posted: Thu May 10, 2012 12:26 pm
by khakmn
миний муу Retona энэ дэ

Re: khakmn autoblog
Posted: Thu May 10, 2012 12:49 pm
by Uuganaa
khakmn wrote:Энэ 69 Монголын хилийн зурвасын дагуу тойроод (хилийн застав хооронд л явсан байхаа да) ~13000км яваад хүрээд ирсэн тэрэг дэ. 100мотортой, байлдааны бөгстэй, манайхан ирха гэж ярьдаг да. NTV-ээр цуврал нэвтрүүлэг гарна гээд байсан.
Энэ нээрээ юу болсон юм бол. Чамайг бичсэн гэнт санчихлаа. Иймэрхүү шинэ аялалын мэдээлэл олбол
http://www.maf.mn/forum/viewforum.php?f=37 энд шинээр сэдэв нээгээд биччиж байгаарай.
Re: khakmn autoblog
Posted: Thu May 10, 2012 1:57 pm
by bd
Чиний унаад байгаа тэрэг чинь яг миний хэрэгцээнд тохирох юм шиг санагдчихлаа. Үнэ ханш ямархуу байдаг вэ?
Re: khakmn autoblog
Posted: Thu May 10, 2012 2:33 pm
by khakmn
одоо ч оноороо шахагдаад орж ирэхэд хэцүү болж байгаа байх. Татварт гэхэд л 7000$ билүү дэ. Яахуу манайд явж байгаанууд нь ч гайгүй л байх 5-10сая хавьцаа олоод янзлаад авбал болох юм. Яг зах зээлийн үнэ ханшийг нь сайн хэлж мэдэхгүй байна.
Re: khakmn autoblog
Posted: Sat May 12, 2012 12:53 pm
by khakmn
Re: khakmn autoblog
Posted: Tue May 29, 2012 12:44 am
by khakmn
бараг 1мин хараад суулаа шд энийг...

Re: khakmn autoblog
Posted: Tue May 29, 2012 10:21 pm
by khakmn
Зиак EJ20-ийн хувьд термостатгүй үед нэг хий орчуул гардаггүй хогийн эд байдийн байна. Яваал халаал, зогсоол, хөргөөл нэмээл, ба турбагаа базаал, массаж хийгээл, ус нэмээл, яваал, халаал илүүдлээрээ хаяал, дахиж эхнээсээ яваал... гэх мэтээр хэдэн өдөр хийг нь гарч дуусахыг тэвчээр заан хүлээсэн боловч үр дүнд хүрэлгүй дэмий цаг үрсэн байна. Харин өчигдөр термостатаа тавиад усаа хийхдээ өндөрхөн шиг боронк хийж байгаад хаазаа 2000-3000-н хооронд барих маягтай усаа халтал бариад хөргөлтийн сэнс ажиллаад термостат онгойгоод ус эргэж байнаа. Өндөр бронктой болохоор усны төвшин бронкны ханаа дагаж дээшээ хальж ирсэнээ л пор порпор.. гээл хий гараал усны түвшин доошлоод алга болоод ирэх үед нь нэмж ус нэмээл.. нэг иймэрхүү маягаар бараг 15 литр усаар зодож байгаал таглаад орхисон. Өглөө ажил руугаа явлаа. Байнга хянах руугаа харж явдаг шинэ зуршилынхаа дагуу харсаар л гэлдэрсээр л явлаа, харин ус талаас дээш ахисангүй, халсангүй... ажил дээрээ ирчив. Орой гарч ирээд ус нэмэхээр байна уу гээд харсан чинь жаахөөн бараг 200грамм ус орж байна. Гэр лүүгээ явахдаа хааяа хааяа өндөрхөн хааз өгөөл писс..писс.. хийлгэсэн шиг явсаар ирэв, ус халсангүй... Өнөөдрийн байдлаар лав ус халсангүй. Сайхан байнөө хэхэ...
Бодоод байхад яагаад термостаттай термостатгүй 2 шал өөр байна? Гайхаал байна, expert-үүд юм хэлэх бизээ...

Re: khakmn autoblog
Posted: Wed May 30, 2012 9:25 am
by bataa
Термостатаа хий, тэгэхгүй бол хий нь гарахгүй гэж зөндөө хэлсэн шүү дээ. Яг бүр нарийн процессийг нь тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ ус термостатгүй бол байнга их эргэлтээрээ эргэлдэнэ. Тийм болохоор радиатор байнга дүүрэн байна. Энэ үед бага эргэлт, термостатны дотор талд агаар үлдчихдэг юм уу гэж бодоод байгаа. Харин термостаттай байхад ус хүйтэн байгаа үед бага эргэлтээрээ эргэлдээд, энэ үед нь радиатор, радиаторын нэмэлт банканд байгаа ус бага эргэлт рүүгээ ордог гэж бодож байна.
Re: khakmn autoblog
Posted: Thu May 31, 2012 10:33 am
by khakmn
элстэй холбоотой яриа өрнөсөн байна.
Миний бодлоор элсэнд өргөн сайн дугуйтай, хий сулавтар, уг машин нь хөнгөн, мэдээж 4х4, гүйлт хурд сайтай байхад явна гэж ойлгодог. Бас жолооч чухал байх. Завханы Сантмаргац Завханмандал 2 сум хоорондоо Борхурын элс гэдэг билүү дэ элсэн манханаар тусгаарлагдсан байдаг. Уг нь GPS-ээр харахад ~12км байдаг. Элсээр гарч чаддаггүй учир ~200км тойрдог гэсэн. Би баруун аймгаар аялаж явахдаа тэр элсэн манхан дээгүүр нь хэсэг явж үзсэн, явуул явахаар л санагдаад байсан да. Нутгийн хүмүүс машин элсэн манхан дамжаад явахаар гайхаад байх шиг байсан. Бараг машинаа тэнд зарангаа алдсан шүү хэхэ. Дараа нэг өдөр тэр элсээр нэвт гарна гэсэн бодол бий. Манай 1 хамаатны 70 гарчихсан малчин ах "Чи заавал ирж энүүгээр нэвт гарна шүү. Би харин хажууд чинь суугаад явж үзмээр байна" гэсэн хэхэ. Тэр хүн насаараа л тэр нутагт амьдарч байгаа хүн, насаараа л тэр элсийг тойрч явсан хүн, сонирхолтой санагдсан байхаа. Өндөр настай хүнд амалсан болохоор ойрмогхон очно до. Аа нээрээ элсэн дээгүүр давхихаар далайд хөлөг онгоц жолоодоод явж байгаа мэт сонин сэтгэгдэл төрдөг юм байна лэ. Зогсох шаардлага гарвал заавал орой дээр нь тонгойж зогсох хэрэгтэй.
нэг иймэрхүү л харагддаг

Re: khakmn autoblog
Posted: Thu May 31, 2012 10:44 am
by bd
Wow нөгөө патрол оффраод аялалынхан энүүгээр л жинхэн явмаар юм байна шд гэхдээ бас сүрдмээр юм байна шүү. Тэр дунд нь очоод гацчихвал хэн ч туслахгүй гэж бодохоор аймар ч юм шиг.
Re: khakmn autoblog
Posted: Thu May 31, 2012 11:31 am
by bataa
bd wrote:Wow нөгөө патрол оффраод аялалынхан энүүгээр л жинхэн явмаар юм байна шд гэхдээ бас сүрдмээр юм байна шүү. Тэр дунд нь очоод гацчихвал хэн ч туслахгүй гэж бодохоор аймар ч юм шиг.
Дунд нь гацлаа гэхэд аль нэг тал руугаа 6-хан км юм чинь юунд нь айдаг юм. машинаа хаяаад явган явж айлд очоод л цай хоол идчихнэ шд. Үхнэ, зутрана гэж лав байхгүй дээ.
Re: khakmn autoblog
Posted: Thu May 31, 2012 6:38 pm
by Temuujin
bataa wrote:bd wrote:Wow нөгөө патрол оффраод аялалынхан энүүгээр л жинхэн явмаар юм байна шд гэхдээ бас сүрдмээр юм байна шүү. Тэр дунд нь очоод гацчихвал хэн ч туслахгүй гэж бодохоор аймар ч юм шиг.
Дунд нь гацлаа гэхэд аль нэг тал руугаа 6-хан км юм чинь юунд нь айдаг юм. машинаа хаяаад явган явж айлд очоод л цай хоол идчихнэ шд. Үхнэ, зутрана гэж лав байхгүй дээ.
Yvj uzeh gazar nemegded l bn. gaz69 maani nmg zasaachee gd l huleegeed hevted bdag. Oiriin 2 3 jiliin dotor ynzalj duuschih ymsan.
Re: khakmn autoblog
Posted: Thu May 31, 2012 8:47 pm
by khakmn
Нэг иймэрхүү юмтай болчуул сайхан да...
http://youtu.be/J6ZK9DAy06k" onclick="window.open(this.href);return false;
Re: khakmn autoblog
Posted: Thu May 31, 2012 8:50 pm
by khakmn
Temuujin wrote:bataa wrote:bd wrote:Wow нөгөө патрол оффраод аялалынхан энүүгээр л жинхэн явмаар юм байна шд гэхдээ бас сүрдмээр юм байна шүү. Тэр дунд нь очоод гацчихвал хэн ч туслахгүй гэж бодохоор аймар ч юм шиг.
Дунд нь гацлаа гэхэд аль нэг тал руугаа 6-хан км юм чинь юунд нь айдаг юм. машинаа хаяаад явган явж айлд очоод л цай хоол идчихнэ шд. Үхнэ, зутрана гэж лав байхгүй дээ.
Yvj uzeh gazar nemegded l bn. gaz69 maani nmg zasaachee gd l huleegeed hevted bdag. Oiriin 2 3 jiliin dotor ynzalj duuschih ymsan.
зориг гаргаад янзлахгүй бол байлгаал байвал байгаал байдийн байна лэ шүү
