Өөрт байгаа ганц эрдэнэсээ дэлгэе дээ!
Дэлхийд классик моделүүдийг дээд зэргийг хийцтэйгээр урладагаараа алдартай
CMC(Classic Model Car)-ийн W25 Silver arrow Нийт 600хан ширхэг үйлдвэрлэгдсэний бүх эд анги дэтайлыг гараар хийсэн. Монголд ганц тэр нь Набад! хэхэх
http://www.cmc-modelcars.de/en/index.htm
Түүх
Mercedes W25 Мөнгөн сум 1934он
34оны Grand Prix motor racing буюу одоогын Formula 1 уралдаан болохын өмнөх өдөр 100 100машинууд оролцоохоор цугласаны дотор нэгэн цагаан mercedes зогсож байлаа. Гэвч тэмцээний дүрэмийн дагуу уралдаанд оролцох машинууд 750кг жинтэй байхаас цагаан mercedes маань илүү ч үгүй, дутуу ч үгүй 751кг байсан тул тэмцээнд бүртгүүлж чадсангүй. Яахаа мэдэхгүй инженерүүд маань шөнө болсон хойно граш-даа цуглацгаана. Машинааас хасчих зүйл юу ч байсангүй. Гэтэл нэг сэргэлэн нөхөр будгыг нь хусах санаа гаргажээ. Бүгд үүр цайтал төмөрийг нь гартал зүлгэсний эцэст 750кг-даа багтаж уралдаанд оролцох эрхээ авч чаджээ.Тэр жилдээ 4 уралдаанд дараалан түрүүлсэн учир ард түмэн "Мөнгөн сум" хэмээн нэрлэсэн байна. Магадгүй энэ загвар л Mercedes-ийн инженерүүдэд ирээдүйн шилдэгүүдийг хийх урам зоригыг өгсөн нь эргэлзээгүй. Мөнгөн сум одоог хүртэл Германы Штутгарт хотын Mercedes-ийн музеи-д хадгалаастай бий.
