Page 2 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:51 pm
by begunbe
Би германуудад хайртай! Дэлхийн 2 дугаар дайнд ялсан бол өдийд ямар байх байсан бол гэж боддог юм... Даанч хэтэрхий их бой хийгээд хүмүүсийн уурыг хүргэчихсэнээс биш яг ялах л байсан юм.
Халимагын морин цэргийн дивизтэй, тэнд нь армийн оффицер цолтой монгол залуус олон байсан тухай ном сонин сэтгүүл (тэр бүү хэл монгол блог хүртэл байдаг санагдана).
Холбооны хүчний моторт мехник, автомашин, танк хуягт гээд л хааяа цэргийн цуваа явж байхыг харахад ч сүртэй шүү... Афган орж нэг ийм юм босгож аваад autoforum лого наачихаад УБ-н гудамжаар явж байх юмсоон...
..гэснээс Caracal LMV (Light Modular Vehicle) хийдэг Iveco Magirus-Rheinmetall үйлдвэр бас ус буцалгагч хийдэг юм байна лээ... Эхлээд ус буцалгагчыг нь аваад цэргийн ногоон өнгөөр будчихдаг хэрэг ээ....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:52 pm
by begunbe
Машин унах хэрэглээ! (худлаа!) Машин унах амжиргаа! (худлаа!) Машин унах хобби! (худлаа!) Машин унах гангараа! (яг үнэн!) Тиймээс хэрэгцээ шаардлагаасаа хамаарч машиныг даашинзныхаа өнгөтэй тааруулна, зангиатай өнгө нийлүүлнэ! Гэхдээ энэ бүгдээс хамгийн чухал нь бугуйн цагаа хослуулж зүүх юм! Сапирсан Swatch эсвэл зурагдчихсан Seiko эсвэл хэн ч мэдэхгүй шиньбао цаг зүүчихээд л яваад байж болохгүй ээ! Bentley-тэй нь Breitling-ээ, AMG-тай нь IWC-аа, Porsche-тай нь Tag Heuer-аа зүүж бай!

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:53 pm
by begunbe
"Эx орон юунаас эхэлдэг вэ?" гээд монгол шүлэг байдаг юм байна. "С чего начинается Родина?" гээд орос вээрс хүртэл байдаг шт... Аль нь эхлээд гарсаныг мэдэхгүй
Харин автомашин унах юунаас эхэлдэг вэ?
Зөв суухаас эхлэнэ! Күүл залуу болох гэж сандлаа налуулаад, өрөөсөн гараараа жолоо дээрээс атгаж явах эсвэл жолооны хүрднээсээ үхэлдэн тэмцэн зүүгдэж явах хэрэггүй.
Сандлын түшлэг 110 хэм налуу байхад зүгээр. Толгойн түшлэг дагзны дундаас дooш гарахгүй байх ёстой (аймаар чухал)! Сандлыг хэт ухраах эсвэл урагш татах осолтой. Жолоог атгаад 180 хэм эргүүлэхэд гарт эвтэйхэн (тохой бага зэрэг нугалаастай) байхаар тааруул. Хөл ч адилхан... Аан тийм, бүсээ зүүгээрэй!
Сүүлийн үеийн тэрэгнүүд бүс зүүхгүй бол хөдлөхөө ч байсан. ebay дээр бүс зүүх дургүй хүмүүст сануулах дохио унтраадаг хоосон цоож зарж байна лээ, хэнийг хуурч байгаа юм бол доо...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:53 pm
by begunbe
Хөл бөмбөгийг заавал тэр Өмнөд Африкт хийх гээд байгааг ойлгохгүй байна... Тэр балиар газарт чинь таньдаг хүн очоод алга болчихсон байна даа, цаана чинь! Gemballa гэж Porsche гэж гэмгүй хөөрхөн машиныг оролддог tuning monster байсан чинь эзэн нь тэнд явж байгаад барьцаалагдсан уу, өрнөөс бултсан уу, сураггүй болооский... Компани нь бас дампуурааский! Худлаа гэвэл вэб хуудас нь хүртэл дампуурчихсан байгааг хараарай
Германы татварын албанд л гэхэд 8 сая цаасны өртэй гэсэн. Олдоосой! Дандаа байлдааны онгоцны нэртэй гоё тэрэгнүүд гарахыг хармаар байна. Олдоосой! татвараа төлөөд түүгээр нь би .... (хэхэ, хэлэхгүй ээ)
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:53 pm
by begunbe
Юм олон болохоороо шаал дэмий... Ялгаж салгах гэж... Дэлгүүрээс өндөг авах гэдэг том шинжлэх ухаан болоод байна; дураараа гүйж явсан тахианы өндөг, торон дотор хөдлөхгүй сууж байсан тахианы өндөг, экологийн цэвэр (бас цэвэр биш) тахианы өндөг гээд л...
Автомашины ангилал зүй гэж бас нэг балиар юм бий... Күпе, кабрио, кабрио-күпе, кроссовэр, комби, седан, спортбак, хатчбак, фастбак, туринг, туринг вагон, гранд туринг гээд л явж өгнө...(Автомашины систематик гэсэн гоё сэдвээр Доктор байтугай хамгаалах боломж байна шүү, та нарт!)
Энэ нь үйлдвэрлэгч болгоны хүвьд өөр... Моодонд орно гарна, хөгжинө, өөрчлөгдөнө, юм юм болноо...
Ерөнхийд нь бүгд ялгачихаж чадах учраас shooting break гэж сүртэй нэртэй кузовыг л жишээ болгое. Хэн ч мэдэхгүй боловч бидний нэрийг нь сонсоноос харж ч байгаагүй мундаг үйлдвэрлэгчид ийм кузов их хийдэг байлаа...
2 суудалтай спорт комби гэж болхи нэрлэж болох энэ сонин кузовтай Aston Martin, Porsche, Delahaye, Mercedes Benz их бий... Ингэж янзалж мөнгө олдог газар бүүр олон...
Комби Ferrari унаад явж байна гээд төсөөл дөө! Нөгөө ултра мега күүлий сүүпий гэдэг чинь энэ шүү дээ!

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:54 pm
by begunbe
втомашинууд ямар өнгөтэй байдаг вэ? Хар, улаан, саарал, шар гээд л байдаг л хэдхэн. Хэдэн жил болоод өнгө моодонд орно бас гарна... Моодноос гарсан өнгөтэй юм унасан бол аль дээр 10 жил төгсөхдөө авсан костюмаа өмсөөд ажилд орох ярилцлагад явлаа гэж мэд...
Өнгөрсөн хэдэн жилд цасан цагаан өнгө (crystall white, arctic white, off white etc.) моод болов. Audi баахан цагаан комби зарж бөөн мөнгө хийсэн дээ...
Энэ жилээс Герман автомашины өнгөний чиг хандлага, сүүн шоколад, кофе мэт бага зэрэг "сэрүүвтэр шинэхэн сэнгэнэсэн" нооттой, хүрэн эсвэл бор өнгө болж байгаа гэнэ лээ... Өнгөний чиг хандлагыг авч явж байгаа "энхийн элчүүд" нь VW Touareg 2, Mercedes Benz E-klasse. Шинээр гоо сайхны мэс засалд орсон BMW X5 хүртэл ийм өнгөөр дэгжирхсэн харагдана лээ... Болоогүй ээ, Dacia Duster ч гэсэн.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:54 pm
by begunbe
Audi хүчээ авч байна аа...Mini-тэй алалцуулах гээд Audi A1 гаргасан.Tүүнийг нь дээр үеийн охидын шүтээн Жастин Тимберлеик рекламдак давхиад байсан чинь А7 туршилтын жолоодлогод явж байгаад гэрэл цохиулчихсан байна шт...
За одоо ингээд А1, А2, А3, А4, А5, А6, А6, A7, А8 боллоо... Үргэлжлүүлээд л байгаарай, би аваад л байя...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:55 pm
by begunbe
Гоо сайхны мэс засал хийлгэдэг дон шүгэлчихсэн авгай нар байдаг даа... Mэс засал л хийлгэхгүй бол зүгээр сууж чадахаа байсан, сосиска уруул, сагсны бөмбөг хөx, оригами хамар гээд л...
Сонсоод байхад кимчи улсынхан гоо сайхны мэс засалд сөжү нэрмэлээсээ их дуртай гэнэ.
Хараад байсан чинь үнэхээр автомашинууддаа уруул, хамар нүдний давхраанаас эхлээд *** хөх, харвин гээд хийхгүй юмгүй газар юм аа...
Ингэхэд Соната саяхан бас мэс засалд ороод гарсан гэв үү, 10 гараад явчихсан байх аа, тээ?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:56 pm
by begunbe
А цэгээс Б цэг ороход их юм хэрэггүй. А цэгээс Б цэг ороход яаж явах нь хамгийн чухал...
А цэгээс Б цэг ороход хэн юу гэж хэлэх нь чухал биш! А цэгээс Б цэг ороход хэдэн цаас зарах нь чухал!
BMW үнэт зүйлсийг бүгдийг хадгалсан нэг гоё тэрэг гараад удаагүй ч хүмүүс ойлгоогүй л яваад байгаа юм...
Үнэхээр сайтар харах юм бол, маш секси загвартай, зөв хийгдсэн, цус шингэн, хөл хөнгөн...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:57 pm
by begunbe
from: Love Subaru
to: The Car God, grandson of Zeus
Subject: Audi RS5 is the choice
Сайн уу байна уу,
Таныг эмайл бичсэнд баярлалаа! Би эхлээд spam юм байх гэж бодоод арай л устгачихсангүй, уучлаарай! Та яасан хатуу болзол тавьдаг бурхан бэ? Нэг машинаас заавал 3 ширхэгийг авах бол саяхан гарсан Audi RS5-с Даваа, Лхагва, Баасан гаригт унаж байхаар 3-г авья даа...
Бусад өдөрт нь нийтийн унаагаар явчихаж байна гэж бодлоо, би үнэгүй явдаг тасалбартай л даа уг нь...
Хүндэтгэсэн,
Love Subaru
-----Original Message----
from: The Car God, grandson of Zeus
to: love subaru
subject: Please! Buy yourself a car!
Сайн уу байна уу,
Чамд 300 мянган евро өгөе! Чи дуртай автомашинаа аваач, гуйж байна! Гэхдээ ганц болзолтой! Нэг машинаас заавал 3 ширхэгийг авна шүү!
Хүндэтгэсэн,
Автомашины Бурхан

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:58 pm
by begunbe
Германы хөл бөмбөгийн од Лукас Подолский ABT-н янзалсан Audi R8-R (520 PS) авсан гээд л шуугиад байсан чинь эргүүлээд зарж байгаа! Дэлхийн эдийн засгийн хямрал аа гэж... Подолский хүртэл өртөөд л...
Зар мэдээ дээр яваад л байсан яваад л байсан, 140000-с сайн яриад өгчихнө гэж байна лээ...
Юун атлет матлэт, энийг хусаач та нар!

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:58 pm
by begunbe
Английн алдарт Top Gear дээр хар цагаан өмсгөлтэй 2 өөр Stig машин унаад байсан даа (байгаа даа). Хар Stig нь дээр үед "нас барсан" ч Пэрри Маккарти байсан гэж "Flat Out, Flat Broke" номон дээр нь гардаг.
Цагаан нь саяхан өөрийн хүсэлтээр бууж өгсөн... Би Марк Веббер байгаасай гэж бодож байсан ч Боржгин овогт Гуталчны Михаел хүү болж таарсан. Марк Веббер л байхгүй!
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 7:59 pm
by begunbe
ubaru Impreza WRX STI седан "сонгуулийн кампанит ажлаа" эхлэв бололтой... Оюутан охид унадаг хатчбек нь олигтой орлого оруулаагүй учраас бушуу түргэн седан хийж, STi гэдэг биеийн тамирын хувцас өмсүүлээд Томми Макинен гэдэг "мах хавчуулаад" явуулчихсан чинь Нюрбургрингээр галзуу юм шиг давхиж яваад 7.55 sec "хувийн шинэ рекорд" хийчихсэн байна штэ...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:00 pm
by begunbe
Хүний ажил мэргэжил, авдаг үрдэгтэй унах машин тэрэг шууд пропорционал хамааралтай! Микрогоор ажилдаа явдаг гүйцэтгэх захирал харсан уу? Мерседес унасан барилгачин байна уу? Манайд л хэтрүүлээд л байдгаас хаа сайгүй ийм ёсон бий!
Баруун Европын улс орнуудад яамдын түшмэл, компанийн гүйцэтгэх албан тушаалтанууд Mercedes Benz E klasse, BMW 5 series, Audi A6-г албаны унаа гэж өргөн хэрэглэнэ. Сүүлийн үед харин Bentley салонтой VW Multivan Business моод болоод жигтэйхэн. Концертын их төгөлдөр хуур шиг тас хар, нүд гялбам, саарал шилтэй, жор хэмжээ нь таарсан хром эмжээртэй, тухайн загварын нэр үзүүлэлтийг илэрхийлэх шог наалт тэмдэг байхгүй, хар хослолтой цэмцгэр жолоочтой тэрэгнүүд цөөнгүй харагдах болж, Цэмцгэр! даруухан! сүрлэг! орчин үеийн! гоё! гоё! гоё!

8O Хараач ээ! Нөгөөдх чинь юу уначихаад ажил хэргийн түншүүдээ чихчихээд яваад байгаа юм бэ?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:00 pm
by begunbe
Юм хуманд нэр хоч өгнөө гэдэг нарийнаас нарийн учир жанцантай бөлгөө. Бүтэлгүй нэртэй эсвэл хэрээс хэтэрсэн сүртэй аймаар нэртэй байваас амжилт олох, ажил үйлс бүтэх эсэхэд их нөлөөтэй, ерөөсөө л бөөн маркетинг шүү дээ!
Toyota загваруудад нэр өгдөг баагийг ажлаас нь халаад жаахан ч гэсэн герман хэл гадарладаг хүн оруулах юмсан... Яагаад гэвэл
Toyota Opa= герман хэлний ӨВӨӨ (ээж нар л унадаг штэ!)
Toyota Vitz=герман хэлний НАРГИАН (авсан хүнд наргиантай юм ер байхгүй ээ)
Toyota Harrier=монгол хэлний НАМГИЙН ХУЛД (Дорнодод байдаг шувуу)
Toyota Blade=англи хэлний САХЛЫН ХУТГА (хаха... бас нэг сэлэм барьсан *** байдаг)
Toyota Duet=олон хэлний ХОСЛОЛ ДУУЧИН эсвэл БҮЖИГЧИН (Зохиолын дууны хан хүү, гүнж болоорой!)
Toyota Funcargo=англи хэлний ХӨГЖИЛТЭЙ АЧАА (нээх инээдэг бас бүдка охин суулгачихаад л)
Toyota ist=герман хэлний БИ БОЛ ЧИ БОЛ ТА БОЛ ТЭД БОЛ (Тоёота бол ....)
Toyota Kluger=герман хэлний ИЛҮҮ УХААНТАЙ (хамгийн усан тэнэг тэрэг)
Toyota MRS=англи хэлний гэрлэсэн эмэгтэй (залуу уначихаад явж байвал Элтон Жоны нөхөр)
Toyota Platz=герман хэлний ЗАЙ ТАЛБАЙ (Түрийвчинд нээрээ л зай талбай их болж)
Toyota Raum=герман хэлний ӨРӨӨ ТАСАЛГАА (Жаазтай зургаа хаана нь өлгөх вэ?)
Toyota Vellfire=англи хэлний ХАЛАМЖ-тай тун төстэй дуудлага (хуучин тэрэг ч нээрээ л халамж шүү!)
Монгол ёсонд нэр цээрлэх гэж том юм бий, настан буурлууд, хүндтэй хүнээ, уул усаа цээрлэж дууддагыг мэдэхгүй хүн үгүй. Эдгээрийг үүнээс хойш "Ээ, Тоёота хайрхаан! Бурхан Гончигсум минь, хэлж болдоггүй юм гэнэ лээ! Нүгэл гэм!" гэж байсугай!
Toyota ч яахав, удахгүй гишүүдийн нэрэнд задлан шинжилгээ хийнэ ээ...