Page 2 of 2

Re: DAKAR 2012

Posted: Wed Jan 11, 2012 11:54 am
by Naba
toogy wrote:
Egu wrote:Muu Noyon Beanii mashin 1960 kg baigaad baidag sonin bandaa yu hiiisiin bol
Нэмэлт тоноглолоосоо болж тэгэж хүнд болж байгаа байх. Аюулгүй байдал талаас нь анхаарч бэхэлгээ болон хамгаалалтын төмөр рамнууд их хийсэн байгаа.

Re: DAKAR 2012

Posted: Wed Jan 11, 2012 2:08 pm
by bataa
Татсан бичлэгүүдээ Youtube рүү хуулчихлаа.

Эхний өдрийн тойм.


Re: DAKAR 2012

Posted: Wed Jan 11, 2012 2:30 pm
by XP1
багадаа үндэсний тв, РТР гээд л үздэг байлаа. Тэр үед элс, намганд суухаар өөр баг ч хамаагүй татаад л тусалчихдаг байсан юм. Нэг ангилал биш байж том тэрэгнүүд бол жижиг тэргүүдийг татаад л өгчихнө биз дээ. Одоо ч больж дээ. Хажууд нь ирж инээчээд ч явж байх шиг, мотоциклийн тамирчин усанд сууцан байхад нь минигийн тамирчин ирж мөргөчөөд ч явчих шиг...шог шог тохиолдлууд их гарах болсон юм шиг. Зөвхөн миний бодол гэдгийг ойлгоорой. Цагтай уралдаж явж байгаа тамирчдад ийм явдал байх л байлгүй. бас л нөгөө маркетинг менежментээс нь болдог байлгүй :) Гэхдээ эхний 10-т ч шалгараагүй гарууд бол хэрэггүй биз дээ айн?

Өөрөө мицубиши унадаг болхоор Racing Lancer-ийг л хувьдаа их л дэмжих юм. Даан ч нэг л болж өгөхгүй юмаа. Юундаа байдаг юм сайн мэдэхгүй юм. Болдог бол хажууд нь суугаад ингэ тэг гэхсэн хаха

Re: DAKAR 2012

Posted: Wed Jan 11, 2012 2:49 pm
by Egu
Naba wrote:
toogy wrote:
Egu wrote:Muu Noyon Beanii mashin 1960 kg baigaad baidag sonin bandaa yu hiiisiin bol
Нэмэлт тоноглолоосоо болж тэгэж хүнд болж байгаа байх. Аюулгүй байдал талаас нь анхаарч бэхэлгээ болон хамгаалалтын төмөр рамнууд их хийсэн байгаа.
Hummer 2080 bas l haritsangui oilgolt shuu. :-\

Re: DAKAR 2012

Posted: Wed Jan 11, 2012 4:29 pm
by bataa
Day 2 highlights


Re: DAKAR RALLY 2012

Posted: Thu Jan 12, 2012 4:04 pm
by bataa
Day 3



Day 4



Day 5



Day 6



Day 7



Day 8


Re: DAKAR RALLY 2012

Posted: Fri Jan 13, 2012 4:13 pm
by bataa
Day 9



Day 10


Re: DAKAR RALLY 2012

Posted: Mon Jan 16, 2012 12:46 pm
by XP1
1. 302 PETERHANSEL STEPHANE (FRA) -
Image

2. 305 ROMA JOAN (NANI) (ESP) / PÉRIN MICHEL (FRA) - MINI ALL4 RACING / MONSTER
Image

3. 301 DE VILLIERS GINIEL (ZAF) / VON ZITZEWITZ DIRK (DEU) - TOYOTA PICKUP HILUX
Image

Сагсуу Гордонгийн зургийг тавихаа больлоо. Угаасаа таалагддаггүй юм.

аварга руу нь харна шүү!
Image

Image

Image

ах дүү 2
Image

машаан руу нь харна шүү.
Image


Нийлбэр дүнг танилцуулж байна.
үдээс хойш бага сага орчуулсан юмс оруулъяа.

BIKE
Image

QUAD
Image

CARS
Image

CARS T2
Image

CARS 2RM
Image

TRUCKS
Image

Re: DAKAR RALLY 2012

Posted: Mon Jan 16, 2012 7:24 pm
by bataa
Мото-гын төрөлд Депрээ Комаг гүйцчихжээ. Стэйжүүдийн тоймыг үзэж байхад хойноос нь нэхээд л байсан нэхээд л байсан 11 билүү 12 дахь стэйж дээр гүйцээгүй байсан. Сүүлийн өдөр л сайн явж дээ. Шаварт аймар унасан даа. Ер нь яг үзээд байвал хамгийн эр зоригын Ралли юм билээ шүү. Ёстой үнэнхүү сонирхолтой юм байна лээ. Их ч ядардаг бололтой юм билээ. Амралтын үеэрээ бүгд шороо царайлаад нурмайчихдаг нь инээдтэй хаха.

Re: DAKAR RALLY 2012

Posted: Mon Jan 16, 2012 8:29 pm
by XP1
Хэлээд юу гэхэв. Нэг элсэнд суучихвал жинхэнэ амаараа шороо өмхөнө гэдэг шиг л болж байгаа юмаа. Аманд нь шүлс ч байхгүй нуль элс. ***-Аттиях сайн явж байсан боловч техникийн саатлаас болж [одоо тэр ремень үйлдвэрлэсэн компанитай нь хариуцлага тооцох хэрэтэй. 1 шатанд 3 удаа тасрана гэдэг чинь юу гэсэн үг вэ...] тэмцээнийг орхисон. уг нь ч kick ass гордоны хэлдгээр хаммер ч хурдан юм билээ. 13-р үе дээр гордон нисэж ирээд л хөмөрдөг. машин нь яагаачгүй байлээ шд.
Стефани Петерхансель 10 дахь удаагаа Дакар Раллид ялалт байгууллаа. Энэ удаад тэрээр анхны Мини брэндээр уралдаж Лима-д өнөөдөр барианд орлоо.
Франц эр автомашины төрөлд ийнхүү 4 дэх ялалтаа аваад байгаа бөгөөд өмнө нь мотоциклийн төрөлд 6 удаа аваргалж байсан юм. 2012 оны Дакар Раллигийн урт аялалыг ийнхүү тэмцээнд оролцогчид амжилттай дуусгалаа.
2 үеийн өмнө тэрээр элсэнд сууж багагүйг хугацааг алдсаныг эс тооцвол Өмнөд Америкийн нутаг түүнд ээлтэй байсан юм. Тэрээр Х-Рэйд багийн анд Нани Ромагаас нийлбэр дүнгээр 40 минутын түрүүнд явснаар аваргалсан ба өчигдрийн уралдаанд Спани эр элсэнд суун цаг алдсан билээ. Мөн хэдийгээр Х-Рэйд багийн жолооч Krzysztof Holowczyc ялалтад ойрхон байсан боловч түүний машин 2 дахь 7 хоногийн дунд үед механикийн гэмтэл гарч байр ухарсан юм.
Леонид Новицки бол 4-р байрт шалгарсан Минигийн тамирчин бөгөөд Тоёотагийн Giniel de Villiers-ийн дараа нэр нь бичигдлээ. Ерөнхийдөө тэмцээний туршид Мини болон Робби Гордоний Хаммер багуудын хооронд өрсөлдөөн хүчтэй явагдаж байсан боловч 2011 оны Дакар Раллигийн аварга багын анд Нассер ***-Аттиях тэмцээнийг орхисноор Хаммер баг хүнд цохилтод орсон.
Гэвч ганц эр ганцаардахгүй гэгчээр Гордон хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн бөгөөд нийлбэр дүнгээр ийнхүү 2012 оны Дакар Раллигийн 5-р байрыг эзэлжээ.
2012 оны Дакар уралдаан түүхэндээ анх удаагаа Аргентин улсаас гараагаа эхэлж Перү улсад бариалсан билээ. Анх 1979 оноос Парис-Алжир улсын хооронд Дакар уралдаан болж байсан бөгөөд үүнээс хойш 2008 онд Африкт зохиогдох байсан боловч *** бүлгэмүүд сүрдүүлж тэмцээнийг цуцалж байлаа. Ийм хэрэг болсон тулд 2009 онд Amaury Sport Organisation (ASO) Африк тивээс нүүж Өмнөд Америкт ирсэн билээ. Энэ жилийн хувьд Дакар уралдаан Перу улс шинээр нэмэгдсэн онцлог жил байлаа. Төгсгөлийн өдрүүдэд Перу улсад болсон замын нөхцөл байдал маш хүнд байсан ба уралдаан сонирхдог мянга мянга хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.
Тэмцээний ялагч Стефани Петерханселийн хувьд 2 дугуйтаас 4 дугуйтад шилжсэн бөгөөд анх Ниссан брэндтэй хамтарч байгаад сүүлд нь Мицубишитэй хамтрах болсон бол. Франц эрийн хувьд өмнө нь 6 удаа Ямаха мотоциклоор аваргалж байсан юм. Улмаар Петерийн хувьд анх удаагаа MINI ALL4 RACING автомашинаар X-raid багт хүчин зүтгэж Дакар уралдааны аварга болж байгаа билээ. "Энэ үнэхээр гайхалтай зүйл болж байна. Би яллаа. Энэ өдрийг би маш удаан хүлээлээ. Би 5 жил хүлээсний эцэст дахин ялж чадлаа! Өмнөд Америкт ялалт байгуулсан маань үнэхээр том сэтгэл ханамжийг өгч байна" гэж Петерхансел хэлсэн байна.
Х-рэйд багийн Ромагийн хувьд 2004 онд байкны төрөлд мөн аваргалж байсан бөгөөд тэрээр өнөөдөр автомашины төрөлд 2-р байрыг эзлээд байгаа юм."Би сайн машин болоод сайн баг хамт олны ачаар дахин аваргалж чадлаа. Би уралдааны үеэр хүчтэй байхыг хичээж байсан. Тийм ч учраас 2-р байрыг эзэллээ" гэж Рома хэлсэн байна.
Америкийн соло тамирчин МИНИ багтай хүчтэй өрсөлдөж байсан бөгөөд Гордон болон түүний туслах Жони Камбэл өнөөдрийн Лима хүртэлх төгсгөлийн шатанд аваргалсан билээ. Хэдийгээр 303 Speed Racing Energy Hummer-ийн дугуй хийлэх систем ажиллагаагүй болсон хэдий ч Гордон болон Камбэл нар 2012 оны тэмцээний 14 уралдаанд 3 удаа ялагчаар тодроод байгаа билээ. Тэд нийлбэр дүнгээр 5-р байрыг эзэлсэн юм.
Гордон төгсгөлийн үгээ хэлэхдээ "Өнөөдөр өглөө бид маш хурдан байлаа. 28 км газрыг бусад өрсөлдөгч нараас хамгийн түрүүнд туулж чадсан ба миний арын тамирчин надаас 1м30секундээр хоцорч барианд орлоо. Хэдий бид хожигдсон ч бидний машин раллигийн туршид хамгийн хурдан нь байж чадсан гэдгийг хэлмээр байна. Миний Хаммер болон Нассерийн Хаммер бол хамгийн хурдан 2 машин нь байсан. Магадгүй би эргэж ирнэ" гэжээ.
Автохэлп.мн сайт - зураг болоод видеог ороод үзээрэй - http://www.autohelp.mn/site/component/c ... 2012-.html

Re: DAKAR RALLY 2012

Posted: Wed Apr 11, 2012 10:47 am
by Tech
gants yum asuuchihuu?

Dakar rally-g udur bur uzeed shimteed baij amjdaggui yum aa. Gehdee ene jil Volkswagen team oroogui yum uu?
Orson bol medeej ehnii heden bairt yavj l baih yostoi doo.

Re: DAKAR RALLY 2012

Posted: Wed Apr 11, 2012 10:52 am
by XP1
Санхүүгийн боломжгүй гээд орсонгүй дээ. Харин Вольксвагенд уралдаж байсан тамирчид /al atiyah/ Hummer-рүү шилжсэн байгаа.
Харин C. Seinz вольксваген поло WRC унаж уралдаад аваргалаад байгаа. Энэ жилээс...

Re: DAKAR RALLY 2012

Posted: Wed May 16, 2012 2:50 pm
by Tech
http://www.shuud.mn/%D0%B0%D0%BB%D0%B4% ... BB-%D1%85/ Дакар Ралли-д Монгол тамирчид оролцохоор болжээ.

Re: DAKAR RALLY 2012

Posted: Wed May 16, 2012 3:15 pm
by poi
ene chin l jinken nice medee bnadaa.... tegeed udahgui jeep truck ntr geed yvchih ym bgaazdee.....odoo harin autogiin nuguu tal maani l ih hotsorch uldeed bh ymdaa... neg saikhan Circuit bann barichihvalch.....manaihan ym hiinedee.........