Page 2 of 2

Re: GDB vs GC8 .... STI vs WRX ....

Posted: Tue Oct 02, 2012 10:54 am
by Garidaa
за өөрийн олж мэдсэн ялгаануудыг одоо хэлий даа бараг 1 жилийн дараа өөрөө л олж мэдлээ ккк


батаа дээр хэлсэн үүн дээр нэмээд мотор талаас хэлхэд:

version 6 STI ялгаа WRX : за мэдээж моторний доод анги болок жижиг блок адилхан хэмжээ дамжаа нь за тахир гол адилхан харин шатуунууд би бодохдоо жохон өөр байдаг байх гэж боддог жин грам хэмжээ жохон бага болуу гэж боддог.

аан харин ЖДВ нүүдийн шатуун бол өөр шүү өөр дээрээ резватай байдаг чанглахаар эрүүгээ татаж чангардаг гэсэн үг.

дээд анги өөр WRX Болхоор бидний мэдэх хундгатай байдаг бөгөөд хундаг дээд орой тэр чигээрэй зоосны үүрэг гүйцэтгэдэг харин STI бол хундганий битүү байх бөгөөд дотор талд дохиурны орой дээр жижигхэн бялттай байдаг. мэдээж үүнийгээ дагаад нудрага хүртэл явалт өөр өөр байдаг. мэдээж мөн экү өөр... кроп эргэлт өөр ернө WRX болон STI 2 хоорондоо асар их зөрүүтэй байдаг мэт санагдсан надад.... STI бол STI л юм билээ гэдэг шиг ккк....

Re: GDB vs GC8 .... STI vs WRX ....

Posted: Sat Dec 22, 2012 11:39 am
by khishigee
Uuganaa wrote:GDB унаж үзээгүй болхоор сайн муу талыг нь сайн мэдэхгүй. Өнгө үзэмж тав тух сайн болсон юм шиг санагдсан. Ялгаануудыг нь Батаа нэлээн дэлгэрэнгүй бичсэн байна

[ Image ]
GC8 миний хувьд Субару дотроос хамгын дуртай загвар. Хархаар л цаанаа л нэг өөр байдаг юм. Ер нь спорт машины хөгжил 90 ээд оноос 2000 он хүртэл л жинхэн алтан үе дээрээ явсан юм шиг байгаан. Тиймдээ ч бидний хэсэг нөхөд тэр үеийн машинуудыг илүүтэй сонирхоод байдаг байх. GC8 сайн муу тал дээр өөрийн бодлоо бичье.

Эхлээд мууг нь ярьяа:
- Салон дуу орохдоо амархан. GC8 авсан хүн бол дуу орхоос нь өмнө салон доторхоо сайхан дулаалчих хэрэгтэй. Дулаан нэвтрүүлдэггүй материалаар
- Улаан амартизатор гол дугарах. Хойд 2 амартизаторын гол бол ямарч GC8 ийх дугардаг юм байна лээ. Энэ нь субаругын алдаа гэсэн. Японд бол шинэ амартизатороор солиод өгчдөг гэсэн. Энэний дуу ч үнэн тамтай шүү чихэнд чийртэй.
- Урд хойд гүүфэр нь их хэврэг. Юм л хүрээ бол бут үсэрнэ. Уяан хатан чанар байхгүй дороо хагарчихдаг юм.
- МАФ нь их эмзэг. Ер нь бол энгийн агаар шүүгчтэй л байсан дээр. МАФ нь шатах дөхөөд ирхээр өндөр хаазан дээр гутчаад байдаг юм. Шатчуул нормал савлаад бензин идээд байдаг юм. Хүч энэ тэрд бол бараг нөлөөлөхгүй. Шатах гол шалтгаан тосон агаар шүүчгүй явсанаас мөн интаке ээ цэвэрлэхгүй яваад байвал дороо л шатчина. Автоплаза дээрээс авсан цаасан агаар шүүгч бол жоохон бохирдоол шууд зөм сорогддог юм байна лээ. Агаар шүүгчээ бол Субару төв дээрээс л авах нь хамгын зөв сонголт.
За нэг иймэрхүү л муу талуудтай л гэж ажигласан.

Сайн талууд:
- Үзэмж гоё. Урд 2 нэмэлт гэрэл. их гэрэл, скүүп спортлог төрөх нь хархаар л хайр хүрээд байдаг юм.
- Бүүст бас дахин бүүст. Гарааны бүүст мэдрий гэвэл GC8 WRX STi аар гишгэж үзэх хэрэгтэй. Аргагүй л богино зайд өндөр хурд авхад зориулагдсан машин гэдэг нь мэдрэгддэг юм. За тэр урагшаа 6 араатай энэ тэр нь бол нугас таслах юм байна лээ.
- AWD систем. 4 зуны дугуйтай дүн өвөлөөр битүү цаснаар Хөвсгөл аймаг ажрахгүй явчаад ирдэг л юм байна лээ. Биеэндээ ахадсан туулах чадвартай машин даа
- Хөнгөн бие
- Тэнцвэрээ сайн хадгалах хөндлөн цохилттой атмаануудын ярьдгаар аалзан мотор
г.м олон давуу талтай.

Re: GDB vs GC8 .... STI vs WRX ....

Posted: Sat Dec 22, 2012 11:41 am
by khishigee
uuganaa maf gej haana baidag ed ve yamar uuregtei ym. miniih normal barihgui untarchaad baihiin. huiten deeree bol 4-6 daruuljiij asna. benzinch ideed baihshig

Re: GDB vs GC8 .... STI vs WRX ....

Posted: Sun Jan 06, 2013 3:37 pm
by khishigee
http://www.topscoob.com/search/label/024%20Distorto" onclick="window.open(this.href);return false;
GC8aa ingeed tonoglchihvol urj uguh ym bishuu.. kkk iim dugui mgld orj irdiin boluu

Re: GDB vs GC8 .... STI vs WRX ....

Posted: Mon Jan 07, 2013 5:21 am
by Exotic
iim dugui zahialaad avchrah bolomjtoi, mer ser gaduur zarj bgaa l bh, MAF buyu mass air flow, motor luu orj bgaa agaariin ursgal, MAF sensor bol agaar shuugchnees chin motor luu yvah hooloin dund l baigaa, zarim motorond bhgui bj bolno, forum dotroos sain haigaad uzvel baihgui ym barag bhgui dee.