Page 10 of 16

Re: FORMULA 1

Posted: Wed Nov 19, 2014 8:21 pm
by Solongo
2014 оны Формула 1 уралдааны аваргаар хэн нь тодрох вэ ?


Image

2014 оны Формула 1-н уралдаан дуусхад ердөө ганцхан гран при үлдээд байгаа билээ. сүүлийн 4 жил Себастьян Феттель болон Ред Булл баг ноёлж байсан бол тэдний хаанчлалыг энэ жил Мерседэс баг зогсоож чадлаа. Энэ жил аваргын төлөө энэхүү багийн хоёр нисэгч өрсөлдөж байгаагаараа илүү онцлогтой болж байна. тэдний өрсөлдөөн 25 жилийн өмнөх Ayrton Senna болон Alain Prost. –н өрсөлдөөныг санагдуулам улам ширүүсч байгаа нь энэ жилийн уралдааныг улам чимж байгаа гэхэд хилсдэхгүй бизээ.

Image

2008 оны Формула 1-н дэлхийн аварга Люис Карл Давидсон Хэмилтон 1985 оны 1 сарын 7- нд Английн Хервордширийн Стевенэдж хэмээх жижиг хотод мэндэлжээ. Түүнд Америкийн богино зайн гүйгч тамирчин Карл Льюисийн нэрийг өгчээ. Түүний аав Энтони Хэмилтон хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд зэрэг хэд хэдэн ажил эрхлэж байжээ. Хэмилтон 10 настай байхдаа нэгэн авто спортын шагнал гардуулах ёслолын үеэр Макларены босс Рон Деннист багт нь уралдах хүсэлтэй байгаагаа хэлж байжээ. Үүнээс 3 жилийн дараа Макларен Мерседэс – Бенз баг түүнийг залуу нисэгч бэлтгэдэг хөтөлбөртөө оруулжээ. Бритиш Формула Рено , Европын Формула болон ЖП 2 тэмцээнүүдэд амжилттай уралдаж 2007 онд Формула 1 –т дэвшин уралджээ.
Британи эр эхний улиралдаа л нийлбэр оноогоороо 2 дугаар байранд оржээ.

Image

Харин дараа жил нь Феррари багийн нисэгч Филлипе Масса сүүлийн гараа хүртэл уралдааныг хошуучилж байсан бол түүнээс 7 онооны зөрүүтэйгээр Хэмилтон 2-р байранд бичигдэж байлаа. Бразилийн гараанд Масса түрүүлбэл Хэмилтон эхний 5-р байранд орох шаардлагатай байсан юм. Гэвч бороотой энэхүү гараанд Хэмилтон сүүлийн тойрог хүртэл 6-р байран дээр давхиж байлаа. Масса ч уралдаанд түрүүлэн түүний гэр бүлийхэн баяраа ч тэмдэглэж эхлээгүй байхад 4-р байранд давхиж байсан Тимо Глок-н дугуй элэгдэн бариандаа орж чадаагүй бөгөөд түүний ард явж байсан Хэмилтон ийнхүү 5-р байранд орж дэлхийн аварга болж байлаа.
Харин энэ явдалаас хойш 6 жилийн дараа Льюист 2 дох удааагаа аваргалах боломж гарч ирж байгаа бөгөөд түүнээс 17 онооны зөрүүүтэйгээр түүний багийн анд Нико Росберг жагсаж байгаа юм.

Image

үргэлжлэл бий.

Re: FORMULA 1

Posted: Wed Nov 19, 2014 8:56 pm
by pj
6 jil ongortson geheer hurdan bna shuu amidraldaa uzsen sportiin hamgiin gaihaltai final

Re: FORMULA 1

Posted: Wed Nov 19, 2014 10:56 pm
by Solongo
Time . Ter ued inher bayrlasan ch massa g odoo harahaar uruwduud bdiin. En jil ch gsn hami massa shg awargaa aldahwii ghes unendee aij bn shvv

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 20, 2014 11:21 am
by Solongo
өөр нэгэн түүх


Image

Франц канадын нисэгч Жиль Вильнев болон Францын нисэгч Дидье Пирони нар сайн найзууд байв. Тэд 1982 онд хамтдаа Феррари багт хүчин зүтгэж байлаа. Имологийн гараанд Нельсон Пике болон Кеке Росберг нарын ослын дарааа зарим гараануудыг аюулгүйн байдлыг бүрэн хангаж чадахгүй байна хэмээн үзэж хэд хэдэн гарааг бойкотлосны эцэст 4 сарын 23 ны өдөр болсон Сан Марино –н гараа зохиогджээ. Уралдааны нэг болон хоёр дугаар байрнаас Рено багийн нисэгчид болох Рени Арнау болон Аллен Прост гарсан бол Жиль болон Пирони нар удаах байруудаас гарчээ. Уралдааны өдөр бороотой байсан бөгөөд Ферраригийн хослол Реногийн нисэгчдийг гүйцэн урд нь гарчээ. уралдааныг Жиль Вильнев хошуучилж эхэлжээ. Уралдаан дуусхад ердөө ганцхан тойрог үлдэхэд Феррари баг механикийн эвдрэл гарах болон шатахуунаа хэмнэх үүднээс нисэгчидээ хурдаа багасгахыг тушаасан бөгөөд Вильнев хурдаа сааруулжээ. Гэвч Пирони үүнийг дагалгүй хурдаа сааруулсан Вильневийг барианд орхын өмнө гүйцэн түрүүлжээ. Багийхан андын хийсэн үйлдэлд гайхширсан Жилль дахиж түүнтэй дуугаараагүй бөгөөд хоёр 7 хонгийн дарааа болсон Бельгийн Гарааны үеэр осолдон нас баржээ.

Image

үргэлжлэл бий

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 20, 2014 11:33 am
by Solongo
Пирони энэ уралдааны дараа Феррари багаас гарсан . мэдээж Жилийг нас барсаны дараа харамссаар харууссаар 5 жилийн дараа ослоор нас баржээ. харин тэр хүүхдээ Gilles Villeneuve- д зориулан Жиль хэмээн нэр өгсөн гэсэн.

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 20, 2014 2:57 pm
by hoangbaoyen0304
Хурд хаан, спортын томъёо нь нэг, миний дуртай

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 20, 2014 3:15 pm
by Solongo
:)

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 20, 2014 5:23 pm
by Solongo
Хуан Мануэль Фангио болон Жузеппе Фарина , Алфа Ромео баг 1950 он

Image


Тэртээ 64 жилийн өмнө буюу 1950 онд Формула 1-н домогт нисэгчид болох Алберто Аскари , Хуан Мануэль Фангио болон Жузеппе Фарина нар мөр зэрэгцэн уралддаг байжээ.
Тухайн үед дэлхийн аваргын тэмцээн 7 гарааанаас бүрдэх ба 6 гарааны дараах байдлаар Алфа Ромео багийн нисэгч Жузеппе Фарина 2 гараанд түрүүлсэн бол түүний багийн анд Фангио 3 ч гараанд түрүүлээд байлаа.
Уралдааныг Фангио нийлбэр оноогоороо тэргүүлж байсан ба тэрбээр сүүлийн Италийн гараанд 2-р байранд ороход л аваргалах байлаа. харин түүний ард 2 онооны зөрүүтэйгээр Фарина жагсаж байв.
Байрлал тогтоох гараанд Фангио түрүүлж , Аскари удаах байранд харин Фарина 3-р байрнаас уралдахаар болов. Уралдаан эхлээд удаагүй байтал Фарина уралдааныг хошуучилж эхэлжээ. Түүний ард Аскари болон Фангио нар хурдалж байв . уралдаан эхлээд 2 дох тойрог дээр Фангиогийн машинд эвдрэл гарчээ. түүний мотор нь эвдэрсэнээр уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болж гарчээ. харин Фарина улирлын хамгийн сүүлийн гараа болох Италийн гараанд түрүүлж анхныхаа дэлхийн аварга хэмээх цолыг авч байжэээ.
Image

үргэлжлэл бий .

Re: FORMULA 1

Posted: Sat Nov 22, 2014 10:53 am
by Garidaa
saihan unshuurtai zuils baina shuu ... Bayarllaa oird iim saihan zuils harsangui ... ter 2 naiz ymr haramsaltain be? ... Huuhdedee neriig ni ogson gehed mash ih bur mash ih haramsaj baijee zailuul ... xm ..

Re: FORMULA 1

Posted: Sat Nov 22, 2014 12:34 pm
by Solongo
Yaya ma bolloo shd . Setgel hudulsuur bs aij megshseeer .. Margaash uiluulah nuu ineeh nvv ....

Re: FORMULA 1

Posted: Sat Nov 22, 2014 1:26 pm
by Bulgaa
Үргэлжлүүлээд байгаарай!

Re: FORMULA 1

Posted: Sat Nov 22, 2014 9:56 pm
by Solongo
Сэр Джек Брэбем , Сэр Стирлин Мосс Cooper-Climax баг 1959 он

Image

Английн нисэгч Сэр Стирлин Мосс , болон Австралийн нисэгч Сэр Джек Брэбем нар 1959 онд Cooper-Climax багт хамт хүчин зүтгэдэг байжээ.
Их Британы Cooper баг тухайн улиралд анх удаа 2.5 литрийн багтаамжтай моторыг тавсанаар нийт 9 уралдааны тавд нь түрүүлж , Брэбем болон Мосс нар дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байв. 1959 оны Дэлхийн аварга улирлын сүүлийн уралдаан болох Америкийн Нэгдсэн улсын гран прийн үер тодрох байлаа. Уралдаан орон нутгийн цагаар 13 цагт эхэлсэн бөгөөд Мосс болон Брэбем нарын хэн нь түрүүлсэн нь дэлхийн аварга болохоор байв. Уралдаан эхлээд удаагүй байтал Моссын хурдны хайрцаг эвдэрч уралдааныг орхисон бол Брэбемийн машин барианд орхоос хэдхэн метрийн өмнө шатахуун нь дууссан учир машинаа түрсээр 4-р байранд орж байжээ. Ингэснээс тэрбээр анхны Австрали дэлхийн аварга болсон бөгөөд 1960 болон 1966 онуудад мөн дэлхийн аварга болсон байна.

Image
Jack Brabham машинаа түрэн барианд орж байгаа нь

Re: FORMULA 1

Posted: Sat Nov 22, 2014 10:38 pm
by Solongo
Ники Лауда , Жеймс Хант 1976 он

Image

1976 оны Формула 1-н Дэлхийн аваргын төлөө Макларен багийн Жеймс Хант болон Феррари багийн Ники Лауда нар ширүүн өрсөлдөж байв.

1976 оны Испаны Гран при Мадрид хот 5 сарын 2

Яарамад болсон гараанд Жеймс хант түрүүлж Феррари багийн нисгэгч Ники Лауда удаалсан бол Лотус багийн нисгэгч Гуннар Нилссон 3 дугаар байранд орсон байна. Гэвч ФИА гаас Мкларены машиныг дүрмэнд заагдсан хэмжээнээс 1.8 см өргөн байна хэмээн уралдаанаас хасаж Лаудаг байр ахилуулан ялагчаар тодруулсан байна. Гэвч Макларен Ф1 н машины дугуй халцан байх үедээ энгийн хэмжээнээсээ тэлдэг болохыг нотолсоноор Хант уралдааны ялагч болж байв.

Image

Английн Гран при

Хант гараанаас дөнгөж гараад эхний буланг мөргөн уралдаанас гархад Лауда уралдааныг хошуучилж эхэлжээ. Тэгтэл уралдааныг зогсоон дахиж эхлүүлсэнээр Хант түрүүлсэн ч 9 сарын 24 нд ФИА Феррари багын гомдлыг хүлээн авч түүнийг ялалтыг тооцоогүй байна.

Германы Гран при Ньюрнберг хот 8 сарын 1

Уралдааны өдөр их бороотой байв. Ихэнх нисгэгчид нойтон замын дугуй тавин уралдаж байлаа. Аргентины нисгэгч Клей Регаццони уралдааныг хошуучилж харин Жеймс Хант болон Феррари багийн нисгэгч Ники Лауда нар араас нь нэхэж байв. Гэвч уралдааны дунд үер Лауда жолоодлогоо алдан хашааг хүчтэй мөргөн улмаар гал авалцаж эхэлжээ. Тэрбээр ослоос болж толгой болон нүд чихээ хүнд бэртээжээ. Лауда маш хүнд бэртсэн ч ердөө 2 хон уралдааныг өнжин эргэн Формула 1 –д эргэн ирсэн ч Хантын оноог гүйцэж чадаагүй юм.

Image

Нийт 16 гарааны тавд нь Лауда түрүлсэн бол Жеймс Хант зургаа гараанд түрүүлсэн байна. Хант нисэгчдийн дэлхийн аварга болсон бол Феррари баг зохион бүтээгчийн цомд түрүүлж байжээ.

Re: FORMULA 1

Posted: Sat Nov 22, 2014 11:30 pm
by Solongo
маргааш Формула 1-н сүүлийн уралдаан болно. сэтгэл хөдөлсөөр , догдолсоор л байна. Хамиг дэлхийн хошойн аварга болох мөчийг 6 жил хүлээлээ. тиймээс маргаашийн гарааг хүлээж тэсэхгүйнээ. өнөө орой зөндөө юм бичих болохоор надаа хамт уншаад санал бодлоо бичээд яваарай ;;)

Re: FORMULA 1

Posted: Sat Nov 22, 2014 11:36 pm
by Solongo
маргааш ийм байрлалаар гарахнээ

Image

Хами энэ байраа хадгалаад ороход л дэлхийн аварга болно