Page 90 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 2:02 pm
by begunbe
Image
форум яасан унталттай байна аа

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 2:40 pm
by begunbe
Image
Монгол ардын аман зохиолд юу гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй, ийм гагнуурын аппарат авах гэсэн юм, зөвлөгөө өгнө үү

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 3:02 pm
by MuuG
begunbe wrote: форум яасан унталттай байна аа
урин цаг ирээд гишүүд РС-ний ард биш, жолооны хүрд эсхүл, моторын ард байгаа болоод тэр байлгүй дээ...

Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 3:03 pm
by bd
Нэртэй хүний зүстэй хүү гэдэг шиг эд байна даа. Гэхдээ мэдээж төгс биш хувьсах хүчдэлээр гагнагч буюу гадуур хятад гагнуурын аппаратуудын адил зарчимтай юм шиг байна. Гэхдээ миний ойлгосноор бол нум хэт их үүсэх үед нумыг багасгах мэдрэгчтэй байдаг юм байна. Гагнангаа бас хажуу талаас нь хийгээр үлээлгэдэг юм байна. Ойр зуурын ажил болоод анх суралцаж байгаа хүнд бол тун ч аятайхан эд. Мэдээж герман чанар гэдэг бол шаал ондоо байх байлгүй. Урьд өмнө ийм гагнуурын аппарат харж байсангүй. Хямдхан бол авчихад нээх алдаад байхааргүй эд санагдлаа гэхдээ та энийг уншаад эргэцүүлнэ биз.

Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 3:09 pm
by MuuG
begunbe wrote: Монгол ардын аман зохиолд юу гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй, ийм гагнуурын аппарат авах гэсэн юм, зөвлөгөө өгнө үү
багшаархан байхдаа дуулж сонсож, идэр насандаа наадхаар чинь нэг удаа тоглож байсан хүний хувьд нэг юм хэлэхэд наадах чинь 380-д залгаад уу? 220-д залгаа заасан хэмжээндээ тогоо гаргаж, электродоо өдөөж, асааж чадахгүй бол хий цог үсрээд байхаас, яг төмрөө хайлуулж, оёж, гагнаж, нааж, нийлүүлж чаддаггүй юм билээ.

тэгээд ч та Герман чанар, Хужигкастан улсын Эрээнэн Градаар дамжиж орж ирсэн юм хоёрын ялгаад эрх биш гадарлах хүн шдээ.

барилгад бол Жанху ахын хийсэн юмыг 1-2 сар, харин Иван ахын хийсэн юмыг бол 1 жил тойрон хэрэглэчихдэг. Адолф ахын хийсэн юмыг бол элээж барахгүй орчлон л гэх юм билээ. Параг нутгаас гаралтай ахын хийсэн, бүтээснийг оруулж ирдэг газар 100 айлын тэнд байдаг гэсэн. Хаяг Адресс гэх юмыг нь цээжээр мэддэггүй...

гээд баахан бураад хаялаа... :))

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 4:47 pm
by begunbe
Гагнах үедээ хийгээр үлээдэг нь исэлдэхээс хамгаалж, нумыг тогтворжуулж байгаа нь тэр байх, хуучны гануурын тунсаа гэдэг шиг... Гэвч энэ багажны хувьд хийн баллонтай холбохгүйгээр өөрөө катализын аргаар хий үүсгэдэг юм байна.
Энэ багаж 220В ажилдаг, мөрөндөө тохоод ажиллаж болохоор авсаархан багаж тул ховорхон ч гэсэн хэрэг болох үед байж байвал зүгээр юм гэж бодов. BD Muug хоёртоо зөвлөгөө өгсөнд баярлалаа
Einhell нь сүүлийн үед гарч ирсэн тийм ч нэртэй сүрхий бренд биш боловч мэргэжлийн болон нэр хүндтэй брендзздтэй өрсөлдөх зорилгоор боломжийн чанартай багаж хийж сайн үнээр зардаг үйлдвэр юм.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 4:49 pm
by bd
Энэ хэд гэж байна Гүнбээ ахаа.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 4:52 pm
by begunbe
Үнэ нь Германд барилгын дэлгүүрээс 180-190евро
онлайн дэлгүүрээс 150-160евро үнэтэй байна..

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 4:54 pm
by MuuG
Image

ингэх эд мөн тэ?

ингээд кастом хөгжлийн суурь тавигдах гэж байгаа юм гэж үү?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 4:55 pm
by begunbe
Яг бичих гэж байсан чинь оруулчихаж, энэ гагнуурын багаж мөн. Гэхдээ би шал өөр юм гагнана

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 5:07 pm
by MuuG
begunbe wrote:Яг бичих гэж байсан чинь оруулчихаж, энэ гагнуурын багаж мөн. Гэхдээ би шал өөр юм гагнана
уучлаарай.... энэ золигийн гар ямар хурдан зургийг нь олоод оруулчихаа вэ? ичнээ танил болж, юу хийх гэж байгааг нь мэддэг болчихсон чинь лүд юмаа даа....

та өөрөө санаандаа хүрсэн пост хийнэ гэвэл энийг дор нь утсгаад хаячихъя. :-B

та юу гарнах гэж байгаан /хашаа юу? гэж бичсэн байснаа арилгасан юм./, Гарашийн хаалга уу?

ингэхэд пажирод чирчих хөөрхөн чиргүүл нээх хөөрхөн хямд хэрнээ, урт настайгаар хийгээд өгөх хүн танигүй бээз?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 5:10 pm
by begunbe
Уучлал гуйх хэрэг байхгүй ээ,
Би хашаа гагнана
Image

Машины чиргүүлийг mongolnet хийж өгч болно гэж байсан санагдана, энд тэнд байгаа чиргүүлүүдийг харахаар солонгос бага оврийн ачааны машины эд анги ашиглан хийсэн байх нь олон юм бил ээ

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu May 23, 2013 10:08 pm
by Temuujin
shuud huuchnii belen 469.iin chirguul olood zuuchihvel amar bishuu

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri May 24, 2013 12:34 am
by Bulgaa
Gumbe ahaa. Tanii ene zagvaraar hashaa bosgohod zardal her garahaar bh shig baina? Bagtsaa avah gesen yum. Bi zunaas bas neg hashaa bosgoh ajiltai. Gevch odoo boltol yamarhuu yum hiihee medehgui l yavna

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri May 24, 2013 10:27 am
by begunbe
Энэ хашаа 1.5м өндөртэй, 2 м өргөнтэй
Үүнийг хийхэд 20х20мм, 40х40мм хэмжээтэй "квадрат" гэх төмөр бэлдэц орно....
Төмрийн худалаанд 6м урттай бэлдэц байх бөгөөд тус бүр 1м нь 1100 төгрөг ба 2000 төгрөг үнэтэй
Хашааны нэг хэсэгт 20х20мм бэлдэцийг 1.5м урттайгаар 10-11 ширхэг, 2.0м урттайгаар 2-3 ширхэг хэрэглэнэ гэвэл 20500-24750 хүртэл төгрөгийн материал шаардлагатай.
Харин 2 талын бүдүүн багана нь 1,8м урттай 2 ширхэг нь 7200 төгрөг болно.
Бетонаар газрын гадаргаас дээш 50см өндөртэй 15см орчим зузаантай суурь цутгах бөгөөд тооцоог удахгүй нэмж оруулая

Хамгийн гол нь өөрөө гагнуурын багаж худалдаж аваад (160 евро) гагнана гэж тооцож байгаа тул гагнуурчин Б.Чаднажавт өгөх хөлсийг оруулаагүй болно.

Ийм бэлэн хашааг гадуур худалдаанд 75000 төгрөгөөр худалддаг бололтой (мэдээллийн эх сурвалж barilga.mn).