begunbe wrote:COMING SOON!
[
Image ]
Toyota Prius 20-н 100000км урт хугацааны тестийг Германы Autobild сэтгүүлээс хийснийг удахгүй орчуулан хүргэнэ
Яараад байвал доорхи хобоосоор ороод уншчихаарай
http://www.autobild.de/artikel/100.000- ... 57951.html" onclick="window.open(this.href);return false;
Дандаа л coming soon гээд орхисон юм их байна аа... МАФийнхан ахан дүүс охид шиг чаатлаад завгүй байгаа хойгуур нь сэмээрхэн ийм юм орчуулаад оруулчихая
ХОЁР ДАХИН САЙН ГЭЖ ҮҮ?
100.000 км хүртэл асуудал алга
Toyota Prius машины хэрэглэчийн зааварт "Магадгүй", "Болзошгүй", "Үе, үе" гэсэн үгнүүд цөөнгүй бий... Мотор, өндөр хүчдэлийн баттерэйг хэлж байгаа нь тэр. Бас унтраасны дараахи 90 секундэд хөдөлгүүрийн болон баттерэйн хэсэгт "үе үе" үл мэдэг дуу чимээ гарч болно гэсэн байна...
Үүнийг уншаад Приус бол шал өөр автомашин гэдгийг шууд гадарлаж болно, урд өмнө нь ийм юм огт байгаагүй шүү дээ. Тиймээс л хэрэглэгчийн гарын авлаганд анхааруулсан болгоомжлуулсан үг олон орсон учиртай.
Тухайн үед 28.200 Euro үнээр авч байсан Toyota Prius-ийн тухай ахлах туршин жолоодогч Jürgen von Gosen хэлэхдээ "Хөдөлгүүр үнэхээр өвөрмөц өөр юм, хэрэглэгчийн гарын авлагыг заавал унших хэрэгтэй". Үнэхээр 100000 км явсаны дараа ч тэр ном гарт ойрхон байсаар л байна.
Гэвч жолоодоод үзсэн даруй тэрхүү төвөгтэй гарын авлага хэрэггүй болно, AUTO BILD сэтгүүлийн урт хугацааны хэцүү хатуу тестийн хугацаанд хүртэл шүү. Урт хугацааны тестийн хугацаанд юу ч тохиолдоогүй нь яагаад дэлхий даяар 700.000 ширхэг худалдагдсан учрыг тайлах юм. Ер нь Toyota-н албан ёсны мэдээгээр баталгаат засварын хугацаанд гарсан зардал Приус загварын хувьд хамгийн бага нь гэнэ. Мэдээж герман жолооч нар ч гэсэн 4,3 Liter Super бензин зарцуулалтад сэтгэл хангалуун байх нь гарцаагүй. Тийм боловч сэтгүүлийн редактор Jan Meibohm хэлсэнээр дэлгэцийн график үзүүлэлтүүд нь улам л хэмнэмээр санагдуулах аж... Харин зөвхөн цахилгаанаар явах горим нь урамгүй боловч хэрэглэгчийн гарын авлагад зааснаар "Өглөө ажилдаа явахдаа хороолол дотор дуу чимээ болон утаа гаргахаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ" гэнэ.
Жолоодлого, удирдлага, тестийн үр дүн
100000км хугацаанд цахилгаан хөдөлгүүр ганц удаа ч халсангүй, хаа сайгүй дүүрэн байх цахилгаан тоноглолууд "буудсангүй", арын суудлын цаана байрлах баттерей ч ямар нэгэн сул дорой шинжийг үзүүлсэнгүй. Байдаг л Тоёото юу? Харж л байяа...
Энэ машины хувьд хос тэжээлт систем нь гайхал төрүүлээд зогсохгүй бөгөөд экологт ээлтэй автомашин хэмээх тодорхойлолтоос өөр олон шинж бий.
Тиймээс сайныг орхиод саараас нь эхлэе,
орчны харагдах байдал хязгаарлагдмал, ялангуяа ар талын туслах цонхоор...
Салоны агаарын хэм тохируулагч ажиллуулахад төвөгтэй, учир нь зарим нь дэлгэц дээр, зарим нь жолооны хүрдэн дээр байрлах тул бусад 16 (!) функцын адил яршигтай санагдаж гэнэ тест редактор Diether Rodatz-д. Гэхдээ муу санаж хэлээгүй гээд ойлгоорой гэж хэлүүлсэн шүү!
Гэр бүлээрээ холын замд явахад сул талууд илэрч байгаа нь дөнгөж 170 км/ц хүртэл хязгаарласан нь өнөө цагт шудрага биш байгаа нь зарим талаараа ачаалатай үедээ дуу ихтэй болдон хөдөлгүүртэй холбоотой. Сайн талаас нь харвал хол замдаа явахдаа ийм дуу чимээнд зүүрмэглэхгүй юм байна. Суудал болон жолооны хүрдний тохируулга болон суудлын бүрээсэн дээр олон юм ярьж болохоор л байгаа ч орчуулагын зүгээс хожим тайлбар өгөөд орхив...
Тестийн үзүүлэлтүүд
км заалт 8297 km 107.797 km
хурд авалт 0- 50 km/h 4,2 s 4,0 s
0-100 km/h 12,4 s 11,3 s
0-130 km/h 21,9 s 19,2 s
Тормосын зам (халсан/хүйтэн) 36,8/37,3 m 35,6/37,3 m
Бензин зарцуулалт/дунджаар 5,9 l 5,7 l
Салоны дуу 50/100/130 km/h 61/68/71 dB (A) 60/68/72 dB (A)
Хүч* 82 kW/113 PS
Хаягдал уmаа* CH 0,0109/NOx 0,0082/CO 0,115 **
* DEKRA стандартын хэмжилт
Боломжгүй юм гэж үгүй
Урт хугацааны дараа энэхүү автомашиныг бүрэн задалсан бөгөөд, ар талын хаалганы бэхэлгээ болон бусад хэд хэдэн эд анги ихэд зэвэрсэнийг хараад хэдий шинэ шахуу Тоёота боловч боломжгүй юм гэж бас үгүй юм даа" гэж бодсон бөлгөө. Хамгийн гол нь эдгээр зэвтэй эд анги нь бэхлэгдсэн их биедээ "халдаж" нэвт зэврүүлж мэдэхээр байна.

Үүнийг эрт оношлож болох боломжтой ч, түүнийг шалгахын тулд амортизатораа тайлах хэрэгтэй, техникийн үзлэг дээр харамсалтай нь ийм шалгуур байхгүй тул өөр мэргэн арга бодож олох болж.
үргэлжлэл бий