Page 9 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Dec 06, 2012 4:14 pm
by rog
Би ингэж мунхагладын. Би их олон хууль мэдэхгүй л дээ гэхдээ ганц 2ын уншаад байхад гуйвуулах боломж өндөр ч юм шиг хуулийг уншиж байхад тэгвэл ингэчихвэл яах бол гэсэн заалт их юм шиг ээ......

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Dec 06, 2012 4:56 pm
by MuuG
зарчим нь ерөөсөө тодорхой.

Бүх хууль тогтоомжид хэрэглэсэн үг хэллэг, ойлголт нь нэг л утгаараа байх ёстой. энд нэг өөр, тэнд нэг өөр байх ёсгүй.
Онцгой албан татварыг "нэг ширхэг суудлын автомашин" тутмаас авна.
харин суудлын автомашин биш, тээврийн хэрэгсэл биш юмнаас бол уг онцгой татварыг авахгүй. учир нь хуулиар авна гэж заагаагүй.

тэгэхээр эрх зүйн орчинд өөр нэг ийм зарчим байгаа. Иргэний эрх зүйд Хориглосноос бусдыг зөвшөөрнө, Захиргааны эрх зүйд Зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэж.

тэгэхээр юунаас татвар авахыг нь тодорхой зааж хуульчилсан нь нөгөө талдаа тэрнээс өөр юмнаас дээрхи татварыг авахыг хориглоно гэсэн агуулгатай юм.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 07, 2012 3:39 pm
by Ochki
gaalin tuhaid neg list badgiin bnlee. ene listend bhgui bol bol tatavar avan geh yum bnlee

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 07, 2012 5:29 pm
by MuuG
тэр арга чинь уг нь эрх зүйд байдгийн. хүрээг тогтоох байдлаар хязгаарладаг. гэтэл тэр хүрээг нь хуульд заачихсан, тэр ойлголтод хамаарахгүйгээ бараа бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авахгүй гэж байгаа. Гэтэл тэр хамаарахгүйг жагсаагаад, тэрэнд багтахгүй бол бол бусад нь хууль тогтоосон хүрээнд багтаж байгаа гэх нь хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа маш гаж буруу тогтолцоо юм.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 14, 2012 10:13 am
by khakmn
машины номер замын цагдаа нар аваад явчдаг. За цагдаа дүүрч. Гэтэл байрны манаач нар номер авах ямар үндэслэл байдийн хууль эрх зүйн талаас нь?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 14, 2012 10:26 am
by MuuG
khakmn wrote:машины номер замын цагдаа нар аваад явчдаг. За цагдаа дүүрч. Гэтэл байрны манаач нар номер авах ямар үндэслэл байдийн хууль эрх зүйн талаас нь?
тээврийн хэрэгслийн дугаар гэдэг бол ер тухайн хүний өмч бас биш л дээ. бүртгэсэн бүртгэлийг л урд ардаасаа ил болгож байгаа ойлголт юм. ухаандаа хувь хүн дээр регистрийн дугаар гэдэг шиг. тэгээд дугааргүй бол хөдөлгөөнд оруулахгүй байх жишээтэй.

За замын цагдаагийн хувьд тодорхой эрхүүд байна. зөрчил гаргасан этгээдийн номерийг хурааж, хураасан талаар тэмдэглэл хөтөлж, торгох захиргааны арга хэмжээ авсны дараа эргүүлэн олгож болно.

Гэтэл зарим нэг гайгүй хороолол, байрны гадаах манаач нар номер хураана гэхийн.

1. манаач буюу харуул хамгаалалтын ажилтан бол Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан биш. бүр ямар нөхдүүд байхыг албан тушаалаар нь нэг бүрчлэн заасан байгаа.

2. хуульд заасан эрхгүй бол Захиргааны эрх зүйд "зөвшөөрснөөс бусдыг хориглодог" учир Захиргааны арга хэмжээ авах эрхгүй гэж үзнэ. зарчмын хувьд хэлэхэд манаачын тэр үйлдэл бол байрны Цэвэрлэгч Эрүүл ахуйн улсын байцаагчийн акт тавьж байгаатай л адил үйлдэл юм.

Тэгэхээр тиймэрхүү зүйлтэй тааралдах юм бол Араамандаа яажиганаарай гэж хэлэх хэрэгтэй.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 14, 2012 1:51 pm
by Juniper
өөрөө яачихсан юм бэ? Буруу юм хийсэн юм уу? тоосго шидүүлснээс дээр ч байж мэдэх юм :-?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 14, 2012 2:38 pm
by khakmn
aa za bayarlalaa, ochood araamandaa jaajignaarai geed helnee xaxa. Zahirgaanii hariutslagiin tuhai huuli hevlej ochood durem juram ajilladag procedure-iig ni uznee yur ni.

toosgo shiduuleh yum yu gej hiihev de...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 14, 2012 3:09 pm
by bilgee
ezen biegui toosgo baival yahuu ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Dec 14, 2012 5:33 pm
by MuuG
khakmn wrote:aa za bayarlalaa, ochood araamandaa jaajignaarai geed helnee xaxa. Zahirgaanii hariutslagiin tuhai huuli hevlej ochood durem juram ajilladag procedure-iig ni uznee yur ni.

toosgo shiduuleh yum yu gej hiihev de...
баярлалаагаа нөгөө эрхий хурууг дарж бариад сүртэй илэрхийлэлдээ...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 03, 2013 1:47 pm
by MuuG
за шинэ оны эхэнд зарим нэг гишүүний асуусан асуултаар хууль зүйн зөвлөгөөгөө үргэлжлүүнээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 03, 2013 1:52 pm
by bd
Иргэн А амьдран суудаг байж ээ. Танил Б нь түүнээс мөнгө зээлжээ барьцаанд нь үнэмлэхээ орхиж. Зээлсэнээ өгөхгүй удсан тул А цагдаад "Б надаас мөнгө аваад удахгүй буцаж орж ирнэ гээд алга болчихлоо" (өөрөөр хэлбэл бодит байдлыг мушгиж бага зэрэг гуйвуулсан гомдол) гэж цагдаад ханджээ. А үнэн биш гомдол цагдаад гаргасан гэдэг нь нотлогдвол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 03, 2013 1:54 pm
by MuuG
тохиолдол: жолооч явж байгаад бусдын машинд гэм хор учруулжээ. тэгээд цагдаа, даатгалаа дуудаж гэнэ. ингээд араас нь орсон машины жолоочтой хамт үнэлгээний газар очив. үнэлгээ шинэ гүпер 600,000 төгрөг гэж үнэлээд, бусад будаг, энээ тэрээгийн хамт үнэлж гэнэ. энэ үнэлгээг үндэслээд даатгал мөнгийг нь өгөхөөр болжээ. гэтэл хохирсон хүнтэйгээ хөтөлцөөд захаар баахан явсан чинь гүпер нь олдохгүй, байгаа нэг нь 800,000 гэж байв. энэ байдлыг мэдээд даатгал дээр очтол одоо өнгөрсөн, актаа биччихсэн, цагдаа дээр очтол наад хүнээ хохиролгүй болго, үнэлгээний компани ч одоо өгөөд явуулцан ухааны юм ярьж байв.

тэгвэл хууль зүйн хувьд яах ёстой вэ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 03, 2013 2:21 pm
by Ochki
unelgeeni gazaraar uuruur ni oluulah hergtei. unelgeeni gazar haanaas une avsan gedeg asudal uusne.
tiim uureg huleesen bh uchirtai. bodit unelgeeg gargaagui bol geed buur tsaash ni zargaldaj shuuhdsen ch bolnoshde.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 03, 2013 3:35 pm
by MuuG
MuuG wrote:тохиолдол: жолооч явж байгаад бусдын машинд гэм хор учруулжээ. тэгээд цагдаа, даатгалаа дуудаж гэнэ. ингээд араас нь орсон машины жолоочтой хамт үнэлгээний газар очив. үнэлгээ шинэ гүпер 600,000 төгрөг гэж үнэлээд, бусад будаг, энээ тэрээгийн хамт үнэлж гэнэ. энэ үнэлгээг үндэслээд даатгал мөнгийг нь өгөхөөр болжээ. гэтэл хохирсон хүнтэйгээ хөтөлцөөд захаар баахан явсан чинь гүпер нь олдохгүй, байгаа нэг нь 800,000 гэж байв. энэ байдлыг мэдээд даатгал дээр очтол одоо өнгөрсөн, актаа биччихсэн, цагдаа дээр очтол наад хүнээ хохиролгүй болго, үнэлгээний компани ч одоо өгөөд явуулцан ухааны юм ярьж байв.

тэгвэл хууль зүйн хувьд яах ёстой вэ?
гаргалаа:

Жолочийн даатгалын тухай хуульд хохирлын хэмжээг хэрхэн тогтоохыг заасан.

17 дугаар зүйл.Хохирлын хэмжээг тодорхойлох

17.1.Хуульд өөрөөр заагаагүй бол даатгагч, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:

17.1.2.хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;

17.1.4.хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.

Иргэний хуулийн хэсгээс

510 дугаар зүйл. Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах
510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

гэж заасан байгаа юм.

Тэгэхээр хууль зааснаар бол хохирогч, даатгуулагч, даатгагч гурав санал нэгдэж чадаагүй учир хохирогчийн гүпер зах дээр хэд гэж байна тэр үнээр даатгалын компани, хохирол үнэлэгч үнэлгээг тогтоох үүрэгтэй харагдаж байна. энэ тогтоосон үнээр хохирлыг сарын дотор барагдуулах ёстой.

Ингэхээр жолооч, хохирогч хоёр даатгалын үнэлгээний компани дээр дахин очиж, гаргасан дүгнэлтэд өөрчлөлт оруулж, дахин үнэлүүлж хохирлыг тодорхойлж даатгагч буюу даатгалын санд гаргаж өгөх ёстой болж байгаа юм. Хөндлөнгийн үнэлэгч маань худлаа үнэлсэн ажил хийсэн л гэсэн үг болж таарна.