Page 9 of 15

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 11:44 am
by Jargale
яагаад болохгүй гэж. өөрсдийнхөө мөнгөөр худалдаад авчихсан байгаа үл хөдлөх хөрөнгө маань шүүдээ. тэгэхээр өөрийнхөө өмч дээр хийж болох байлгүйдээ.
ямар ч байсан авто сервисүүдийн өргөгч лифтийг заавал ч үгүй хэмжил зүйн төвийн байцаагчаар дүгнэлт гаргуулж тэндээс өгөх гэрчилгээг шаарддаг юм байналээ. тэгэхээр тэрэнтэй адил байж магадгүй л гэж бодоод.

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 12:16 pm
by begunbe
MuuG wrote:Баянмонгол дээр нэг удаа сампритал хэрэлдэж байлаа. тэгэхэд наад 2 машины зогсоолдоо чадал чинь байвал хэдэн ч машин багтааж болно. харин даа 2 баганаасаа битгий илүү гаргаарай мэдүү чи гээд л учиргүй пээдийж билээ.
ХЭН? ХАРУУЛ? ЦЭВЭРЛЭГЧ? ЦАГДАА? ХӨРШ? СӨХ? КОНТОРЫН АВГАЙ?

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 12:33 pm
by MuuG
АГАА, БАЯНМОНГОЛЫН СЕКЬЮРИТИ ГУВЦАСТАЙ НЭГ МУУХАЙ ЦАРАЙТАЙ АХ НАМАЙГ ТЭГЭЭД ДЭЭРЭЛХЭЭД БАЙСАН. ЦААШАА БАЙР АШИГЛАЛТЫН ХҮНДЭЭ ХЭЛЭЭД БАЙСАН. /СӨХ/

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 12:40 pm
by begunbe
СӨХ нь тэгээд юу гэнэ?

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 1:11 pm
by MuuG
СӨХ нь тухайн асуудал дээр л юм яриснаас, нэг эсхүл 2 машин багтаах талаар ерөөсөө юм хэлээгүй.
энэ талаар дорвитойхон шиг судалгаа хийгээд энэ сэдвийг удахгүй цэцэглүүлнээ.

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 1:57 pm
by Jargale
Тэд нарт болохгүй гэж хэлэх эрх зүйн байхгүй биздээ ууг нь? СӨХ тэртээ тэрэнгүй ажилаа муу хийдгээс хойш. тэгээд ч тэд нарт гражыг давхар болгоно гэдгийг ойлгох хүн тун цөөхөн байгаа байхаа гэж бодож байна

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 2:25 pm
by Temuujin
Гэхдээ давхарлаж гэхээр намхан юм байна лээ. 2 жижиг тэрэг арай гэж л багтахаар.
Хүн өөрийнхөө зогсоолыш яах нь бусдад хамаа байхгүй байх.

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 2:26 pm
by red
Сөх-д ер хамаагүй асуудал юм биш үү? ӨРгөгч ашиглахад тог хэрэглэнэ тэрэндээр л тохиролцож чадвал?

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 2:35 pm
by sukhee
Одоо шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудад зоорийн давхрын өндрийг ихэвчлэн онцын шаардлага байхгүй бол 2,85 м юмуу 3,0 метрээр хийдэг. За тэгээд энэ өндрөөс шалны 20см хасагдахаар 2,65-2,80м болно. Хэрэв дамнуруу дайрвал бүр бага болно. Энэ өргөгчний мэдээллийг олоод тавьчих хүн байна уу. Урт, өргөн, өндөр, цахилгааны хэрэглээ чадал гэх мэт..,

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 2:36 pm
by begunbe
http://www.bendpak.com/" onclick="window.open(this.href);return false;

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 2:41 pm
by khakmn
eniig neeree shiidchuul heregtei humuustee heregtei l ed bn da. Bairnii doorh garajiin 3 mashinii zogsool hudaldaj avaad minii huviin zogsool geed ter hediigee tusgaarlagch hana bariad teren dotroo jinhene utgaar ni goy garage hiicheed yumaa hiigeed suuj baij boloh u? Garahdaa haalgaa tugjeel garna shd. Bagaj sav, eldev doloon hog novshoo uuruu medeed teren dotroo aguulaal...

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 2:46 pm
by odb
1 балай журам байдаг, 1-р ч тогтохгүй дээ,

өргөгч байгууламж гээд мэргэжлийн хяналтынхан заавал хэрэг болно
гараашид засвар хийлгэхгүй номтой, галын аюулгүй байдлаар шалтгаалдаг билүү дээ, шалгалт ирэхэд дугуй сольж байсан гээд гарааш хааж байсан гэсэн

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 2:55 pm
by Jargale
monnist lav ashiglagdahgui liftnuud bgaa.! nileen hed bgaa shu. 380 ashiglana,

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 3:29 pm
by sukhee
Image

Гүнбэ ахын тавьсан линкийн лифтнүүдийг харж байгаад хоёр седан тэрэг давхарлаж тавьхад хамгийн боломжийн гэснийг нь сонгоод хальт зурж үзлээ.
өндрийг дундаж ir-v өндөрөөр буюу 1460 мм ээр аваад, лифтийг хамгийн багаар өргөж дээр нь дахиад ir-v зогсхоор үзэхэд шаардлагатай өндөр 3225 мм болж байна. Энэ нь зоорийн давхрын өндөр 3,6м ээс багагүй өндөртэй барилгад болохоор юм байна. Манайхан шиг зоорийн давхрын өндрийг багаар хийдэг газруудад иймэрхүү лифт тавьхад өндөр нь зохицохгүй юм шиг харагдаж байна.., Зургаас харахад ойлгомжтой биздээ... Дашрамд дурдахад танай байрны доодох зогсоолын өндөр ихэвчлэн 2,65 ихдээ 2,80 за үсрээд 3,10 м ийн өндөртэй, ховор тохиолдолд үүнээс өндөр байгаа..,

Re: Гарааш

Posted: Mon Dec 10, 2012 3:42 pm
by sukhee
Гэснээс манайханд гараж, хувийн байшин зэрэг барих хүсэлтэй, барих гэж төлөвлөж байгаа хүмүүс намайг тоож уулзаж гэмээнэ чадлынхаа хэрээр зөвлөгөө туслалцаа /зураг гаргахад/ үзүүлэхэд бэлэн шүү. :)