Page 9 of 16

Re: FORMULA 1

Posted: Fri Apr 12, 2013 5:52 pm
by Garidaa
Bebe-giin cafe deer uzeed bsan shde humuus ...

Re: FORMULA 1

Posted: Fri Apr 12, 2013 5:52 pm
by Garidaa
REDBULL omsood ochino doo teguul kkk

Re: FORMULA 1

Posted: Fri Nov 01, 2013 12:37 pm
by Solongo
энэ сэдэв бүүр тоосонд дарагджээ.
маш олон хувийн шалтгаанаас болоод юм бичих ажилаасааа их хөндийрччээ.одооноос идэвхтэй бичиж байнааа. та бүхэн минь харин идэвхтэй бичиж байгаарай.

энэ оны сүүлээсээ 3 дах гараа энэ 7 хоногт болох билээ.

Абу Дабигийн Гран при 2013

Image

манай цагаар
Баасан 01 .11.2013
Практик 1 17:00 - 18:30
Практик 2 21:00 - 22:30
Хагасайн 02.11. 2013
Практик 3 18:00 - 19:00
Байрлал тогтоох 21:00
Бүтэнсайн 03 .11. 2013
Уралдаан 21:00


Далайн эргийн үзэсгэлэнт байгаль болон тансаг зочид буудлуудаар хүрээлэгдсэн Абу Дабигийн гараанд түрүүлэхийг хүсдэгүй Формула 1 н нисэгч гэж үгүй билээ. Үзэсгэлэнт далайн эрэг, хөлөг онгоцууд болон эцэс төгсгөлгүй элсэн цөл яах аргагүй энэ гарааны нэгэн өвөрмөц онцлог нь юм.

Image

Яас Маринагийн авто тойруулгад Формула 1- с гадна Австралийн V8 Supercar , Драгийн уралдаан болон ЖТ1 дэлхийн аваргын уралдаан тус тус болдог байна. Анх 2009 оноос эхлэн Формула 1-ийн уралдаан зохиогдох болсоноор хэд хэдэн тэмцээн уралдаан зохиогдож байгаа шинэ авто тойруулга юм.
2009 онд Херманн Тилк Яас Маринагийн авто тойруулгын загварийг гарган тэр ондоо багтаан барьж дуусгасан. Энэхүү авто тойруулга нь нийслэл Абу Дабигаас 30 минут явах газар байрладаг ажээ. Яас Марина нь нэг ёсны арабын Монако юм. Учир нь авто тойруулгыг хүрээлээд гайхамшигтай байгаль мөн чамин тансаг зочидын буудлууд бөгөөд зочид буудлын доогуур тойруулга нь гарсан байдгаараа онцлогтой

Image

Авто тойруулгын суудлын багтаамж 41,093 ба тойруулгын уртын хэмжээ нь 5.554 км юм. Энэхүү тойруулгыг маш хурдан хугацаанд барьсан ба 1.322 тэрбум доллар зарцуулчээ. 2009 оны 9 сарын 7 нд ашиглалтанд орж, Бразилийн нисэгч БруноСенна анх туршиж үзснээр Абу Дабигийн гран прийг 2016 он хүртэл зохион байгуулахааар болжээ. 2009 оны 11 сарын 15 нл болсон анхны гараанд Ред Булл багийн нисэгч Себастиан Феттель анх түрүүлжээ. 2010 оны улиралын хамгийн сүүлчийн уралдаан явагдаж нийлбэр дүнгээр 3-р байрт явсан герман нисэгч маань уг гараанд дахин түрүүлснээр дэлхийн аваргынхаа анхны титмийг авч байсан. Харин 2011 оны гараанд Макларен Мерседэс багийн нисэгч Льюис Хэмилтон түрүүлсэн бол өнгөрсөн жилийн гараанд 3 жил дараа формула 1-д иргэн ирсэн дэлхийн аварга Финлянд нисэгч Айсмен Кими хочит Райконнен түрүүлж, хөгжөөн дэмжигдээ баярлуулсан.

Image

Хэдийгээр өнгөрөгч Энэтхэгийн гараан дээр Феттель дэлхийн аварга болох нь тодорхой болсон ч энэхүү гран при сонирхолтой болох нь дамжиггүй. Учир нь сүүлийн гараанууд дээр Лотус багийн Кими болон Грожан нар Феттельтэй хүчтэй өрсөлдөн шагналын тавцанд гарч байгаа болохоор энэ удаа Кимиг түрүүлж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Ред Булл баг хамгийн их олон түрүүлсэн ба нийт 2 удаа түрүүлсэн бол Лотус болон Макларен нар тус тус нэг түрүүлээд байна.
Герман нисэгч Себастиан Феттель тойргийн хамгийн хурдан цаг болох 1:43.934 үзүүлсэн амжилтыг эзэмшдэг байна.

Image

Арабын Эмиратын Шах нь Формула 1 –н домогт нисэгч Михаел Шумахерийн шүтэн биширдэг учраас өөрийн улсдаа дэлхийн хамгйин томд тооцогдох Феррари паркийг байгуулсан. Энэ парк нь Яас аралд байрлах ба 2500 га газар эзлэдэг . энэхүү байгууламжийг гуравхан жилийн дотор байгуулсан ба 2010 онд нээгджээ.

Image

Мөн Феррари багйин хамгийн том лого энэхүү паркийн дээвэрт байдаг. Паркад Формула Росси гэх 16 хүний багтаамжтай 240 км цаг хүртэл хурдлах дэлхийн хамгийн хурдан галзаа хулганатай.

Image

Уг паркад хүрэлцэн ирсэн хүмүүс V12 мотортой Феррарийн 599 машиныг үзэх сонирхох боломжтой юм. Та хэрвээ Абу Дабигийн гарааг үзэхээр шийдсэн бол энэхүү Феррари Паркаар зочилхоо мартуузай.

Re: FORMULA 1

Posted: Fri Nov 01, 2013 12:39 pm
by Solongo
мөн маргааш болох байрлал тогтоох уралдааныг 21 цагаас С1 р хүлээн авч үзээрэй. МИний бие зочноор орно.

Re: FORMULA 1

Posted: Tue Nov 05, 2013 2:53 am
by GeeeZe
C1 yaaagaad murichihvaa

Re: FORMULA 1

Posted: Tue Nov 05, 2013 5:37 pm
by Solongo
манай антена хөдлөөд үнэндээ сүүлийн хэдэн гараа маш аймар дүрстэй байсан билээ. өнгөрсөн амралтын өдөр ч мөн адил дүрс нь үнэхээр шаардлага хангаагүй тулд үзүүлж чадаагүй
:(

Re: FORMULA 1

Posted: Tue Nov 05, 2013 5:59 pm
by new
Алексей Попов хэзээд найдвартай шүү дээ.

Re: FORMULA 1

Posted: Wed Nov 06, 2013 3:04 pm
by Solongo
Формула 1 –н 2013 оны улирал удахгүй дуусах гэж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөн ихтэй байна.

Image

Лотус багийн нисэгч Кими Райкконен энэ улирлыг дуусгаад Феррари багт орохоо мэдэгдээд байгаа билээ. Өнгөрсөн энэтхэгийн гарааны үер багийн захирал Эрик Бульетэй радиогоор ярилцахдаа үл ойлголцол болж багт тааруу уур амьсгал бий болж улмаар Абу Даби –д хэвлэлийн бага хурлын үер Лотус баг өөрт нь жилийн турш нэг ч мөнгө өгөөгүй тухай ярьсанаар гал дэээр тос нэмэх шиг болжээ.Үүний дараа Райконенийг сүүлийн 3 гараанд оролцохгүй байж магадгүй гэсэн яриа гараад байсан билээ. Гэхдээ багийн удирлагууд түүнтэй ярилцаж тохиролцсоны эцэст тэрбээр сүүлийн 2 гараа болохАмерик , Бразилын гран при –д оролцохоор болсон.

Image

Ирэх жил түүний орыг эзлэхээр одоогоор Заубер багийн Нико Халкенберг болон Уилльмс багийн Пастор Малдонадо нар өрсөлдөж байна.Лотус Никог сонирхож байгаа бөгөөд сарын өмнөөс гэрээ хэлэлцээр хийж байгаа гэсэн яриа гараад байгаа бол 28 настай Венесуэл улсын нисэгчийн хувьд энэ жил ивээн тэтгэчийн асуудалтай байгаа тул Лотус орох горьдлого тээж байна.

Image

Уилльямс багийн өөр нэг нисэгч болох Валтери Боттас ирэх улирал багтаа үлдэх нь тодорхой болсон.
Ред Булл багийн нисэгч Марк Уэббэрийн хувьд тэрбээр улирал дуусгаад Формула 1 – с зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ. Түүний орыг Торро Россо багийн Даниэль Риккьярдо эзлэхээр болсон бол 19 настай Данийл Квьят гэх Орос залуу Торро Россод ирхээр болжээ. Ирэх улиралд Уилльмст 17 хон настай Сергей Сироткин уралдахаар болсон.

Image

Макларен багийн хувьд саяхан дэлхийн аварга Женсон Баттонтой гэрээгээ сунгасан боловч Мексикийн залуу нисэгч Серхио Перезтэй одоо хэр нь гэрээ хийгээгүй л байна. Макларенг дэлхийн дэлхийн 2 удаагийн аварга Алонсог сонирхож байгаа гэсэн цуу яриа гарчээ.

Мерседэс багийн гүйцэтгэх захирал Росс Браун энэ улирлыг дуусгаад багаасаа явахаар болсоноо саяхан зарлаад байна. Одоогоор түүний хаашаа явах нь тодорхойгүй байна. Харин түүний орыг Маклерин багийн техник хариуцсан захирал Падди Лоу эзэлж магадгүй гэсэн яриа гараад байна.

Re: FORMULA 1

Posted: Sat Jan 25, 2014 11:15 pm
by Baaska
Ferrari F14-T
Image
Kimi Raikkönen Helmet
Image

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 13, 2014 12:23 pm
by Solongo
заа энэ улирлын хамгийн сүүлийн гараа болох Абу Даби -н гарааны цагийн хуваарь

Абу Дабигийн Гран При
11 сарын 21 ны өдөр Баасан гараг
Эхний Practice 1 7:00 - 18:30
2 дох Practice 21:00 - 22:30
11 сарын 22 Бямба гараг
3 дах Practice 18:00 - 19:00
Байрлал тогтоох гараа 21:00
11 сарын 23 Ням гараг
Уралдаан 21:00

энэхүү гарааны үеэр Формула 1 -н 2014 оны аварга тодрох учираас маш сонихолтой болно гэдэгт найдаж байна.

гэснээс Наба ах Формула 1-г хаана үзнэ гэж ярьж байлаа ??? / би санадагүйээ /

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 13, 2014 1:35 pm
by Naba
Solongo wrote:заа энэ улирлын хамгийн сүүлийн гараа болох Абу Даби -н гарааны цагийн хуваарь

Абу Дабигийн Гран При
11 сарын 21 ны өдөр Баасан гараг
Эхний Practice 1 7:00 - 18:30
2 дох Practice 21:00 - 22:30
11 сарын 22 Бямба гараг
3 дах Practice 18:00 - 19:00
Байрлал тогтоох гараа 21:00
11 сарын 23 Ням гараг
Уралдаан 21:00

энэхүү гарааны үеэр Формула 1 -н 2014 оны аварга тодрох учираас маш сонихолтой болно гэдэгт найдаж байна.

гэснээс Наба ах Формула 1-г хаана үзнэ гэж ярьж байлаа ??? / би санадагүйээ /
Нөгөө газрынхаа урд зааланд хийхэд болчих байх. Юу юу бэлдэх хэрэгтэй билээ? аль сувгаар гарах билээ?

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 13, 2014 1:44 pm
by Solongo
тэр газар ямар кабельтай юм болоо . бас хэдэн дэлгэцтэй байлаа. проектор нтр байдын болуу .

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 13, 2014 1:46 pm
by Solongo
Формула 1 группын хүмүүст давхар хэлчихий гэхдээ бараг ирэхгүй л болуудаа. манайханаас хэр их хүмүүс үзэх вэээ.

Re: FORMULA 1

Posted: Thu Nov 13, 2014 1:49 pm
by Solongo
наба ах та кабелийн асуухдаа спс гардаг эсхийн асуучаарай. манай тоглолт бас л давхцаж гэхдээ тоглолтоо яаж үзэхгүй байхав жижигхэн дэлгэцээр ч болтугай тоглолтоо үзчихмээр байдаг. энийг нэг асуугаад өгөөрэй . :D

Re: FORMULA 1

Posted: Wed Nov 19, 2014 11:36 am
by Solongo
Формула 1 2014 оны хамгийн сүүлийн гараа хүртэл 4 хоног үлдлээ.

Image

ингэхэд хэр их хүн үзэхээр байна . надаас айж байгаа бол би тэр өдөр уухгүээ гэдгээ амлаж байнаа кк