Page 9 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 10, 2012 9:42 pm
by begunbe
Аан тийм, харсан... Минийх үүнээс гоё болно. Харин хэмжээ гоё таарч

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jan 11, 2012 11:44 am
by begunbe


LIKE IT TOO

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jan 11, 2012 11:51 am
by eegy
хаха. Ямар аймар реклам бэ

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jan 11, 2012 3:34 pm
by begunbe
Сүүлий үед машинаа зарчихаад гутлаараа явж байгааг маань та нар мэднэ. 7 сард ирсэнээсээ хойш 1998 онд үйлдвэрлэсэн Toyota Mark 2 Grande G 2.5 VVTI (1JZGE) автомашин унаж байлаа... Энэ тухай хэрэглэгчийн шүүмж бичвэл сонирхолтой байх болов уу.
Image
Toyota Mark 2 цуврал нь Японы зах зээлд дундаж албан тушаалтан, сэхээтнүүдийн хүрээнд зориулан үйлдвэрлэсэн холын аялалын зориулалттай luxury personal transport(eng.). Гэвч Cresta болон Mark 2-н чухам аль тансаг юм гэдгийг хэлэх нь өндөг тахиа хоёрын аль нь вэ гэдэгтэй адилхан. Ямар ч байсан 1990ээд оны стил загварыг тод илэрхийлэх гадна болон дотор дизайн, барууны зах зээлд хэзээ хожим нэвтэрсэн техник технологи энэ машинд бий...
Image
Өөртөө эхлээд хамгийн сайныг нь гэдэг япон философи нэвт үнэртэнэ, энэ автомашинаас. Томоос том арын дохионы гэрэл нь very japanese бол хүрээгүй шилнүүд нь их биеийг зохион бүтээсэн инженерүүдээс чамгүй чадвар шаардсан нь гарцаагүй. Гэхдээ өмнөх загварууд шигээ классик автомашин хэзээ ч болж чадахгүй; нэг үеийн Chaser гэдэг дүүдээ энэ боломжоо үүрд алдсан.
Аеродинамикийн хувьд боломжийн бөгөөд хол замд салхины нөлөөнд орох нь бага. Харин арын хэсэгт шороо тоос ихээр хуримтлагддаг нь хачирхалтай. Тиймээс дарамт болохгүй жижигхээн агаар зүсэгч эсвэл чиглүүлэгч хийчихэж болмоор.
Image
Хэрэв автомашины дотор шагайж үзвэл зүгээр л шороон өнгөтэй салон угтана; шал тааз, сандалууд бас хуванцарууд... Гэвч хивсэнцэр шалавч нь өнгө ойролцоо боловч илүү цайвар (бараг цагаан) өнгөтэй нь сонин. Суудлууд тухлаг мэт боловч ямагт "арай эвтэйхэн болгочих юмсан" гэсэн бодол байнга толгойд эргэлдээстэй. Жолоочын суудал цахим тохиргоотой ч ямарч санах байгууламжгүй. Тиймээс бид сольж унах болгондоо өөрчилсөөр байгаад зүүн талын хөдөлгүүр ажилахгүй болж урагш хойш хазгай хөдөлдөг болсон. Арын суудлууд тухлаг ч тохитой биш. Тэгээд ч зөвхөн 2 хүнд зориулан эсгэсэн суудлуудтай. Миний хувьд урагш өвдөг тулах таазанд толгой шүргэдэг байлаа. Салоны хуванцарууд таатай зөөлөн бүрээстэй ч "салон өнгөлөгч" нэртэй шингэнүүдээр арчих үед гялалзах гээд байдаг аюултай. Уг нь нүд гялбуулах гэрэл ойлгох гадаргуу салонд хориотой санагдах юм. Тиймээс чийгтэй бас ширүүвтэр алчуураар арчихад л хангалттай.
Жолооны хүрд сонгодог хэлбэрийн аялалын дөрвөн салаат... Арай бага диаметртэй тэгээд хөндлөн огтлолоор арай өргөн бол хотод жолоо барихад тун эвтэйхэн байхсан. Хянах самбар нь цахим; үзүүлэлтүүдээ тоогоор илэрхийлдэг тул сонин харагдана. Гэхдээ сайхан биш бөгөөд уншихад төвөгтэй. Зүгээр л салхины шилэн дээр проекцээр үзүүлбэл л таарна. Бусад талаараа бүх юм байх ёстой байрандаа санагдах энгийн даруухан салон (гар кардан маш их үгүйлэгдсэн шүү!).
Хөдөлгүүр нь Toyota-ийн шалгарсан 1JZGE. Энэ нь 2500сс, VVTi 200 морьны хүчтэй (гэвч хэд нь үлдсэнийг мэдэхгүй...), 250Нм эргэх хүчтэй, зөвхөн хойд хөтлөгчтэй загваруудад зориулан зохион бүтээсэн мотор. Сайн боловч тааруухан хурдны хайрцагтай учраас "хүрд эргүүлэх боломж олддоггүй". Зүгээр л 5 эсвэл 6 шаттай хурдны хайрцагтай "гэрлүүлчихмээр"... Монголд унаж хэрэглэх явцад ямар нэгэн асуудал тарьж байгаагүй. Харин VVTi системийн шүүлтүүрийг нь аваад цэвэрлчих гэсэн яаж ч оролдоод салгаж чадаагүй санагдана.
Би хөдөлгүүрийн хэсгийг угааж цэвэрлэе гэсэн ч ерөөс ийм байдаг юм уу, цахилгааны утаснууд ил, контактууд бараг задгай шахуу тул "хүсээгүй юм"-наас сэргийлээд орхисон болно. Очлууруудыг солихын тулд коллекторыг тэр чигээр нь салгадаг тулд тэрийг үе үе шалгаж үзэх яршигтай. Тиймээс ижил хөдөлгүүртэй хүмүүст "сайн чанарын очлуурууд хийгээд март!" гэж зөвлөе (гэснээс 2 сахалтай очлуурууд ордог юм шүү! waste spark ignition system-тэй шүү ).
Жолоодлогын хувьд аялалын бас албаны тэрэг учир жигтэйхэн намбатай, бүх юм аажим хурдатгалтай явагддаг. Гааз гишгэхэд эхний 1-2 хоромд юу ч өөрчлөгдөхгүй. Бодно бас асууна: "Яах гээд байна? Давхих гээд байгаа юм уу?" гэсэн шинжээр... Тиймээс дахиад үл мэдэг гишгэхэд урагш хөдөлдөг (энэ нь ижил загварын олон автомашин дээр ажиглагдсаныг тэмдэглэе!) Эхний 2 араа солигдох нь илт мэдэгдэнэ. Ердөө 4 шаттай учраас хөдөлгүүрийн боломжыг гаргахад дутагдалтай. Хүрд нь хурц биш бөгөөд 2 бүтэн 1 хагас эргэдэг санагдана. Ингэхдээ маневр ихтэй хотын жолоодлогод "их эргүүлж бага эргэдэг" сул талтай. Нэг ноцтой зүйл нь баруун талын А багана эргэх үед үзэгдэх орчныг ихээр халхалдаг.
УБ-н замын хөдөлгөөн болон гишгүүрүүдийн тохиргооноос болоод би карт унаж байгаа юм шиг 2 хөлөө зэрэг тавьж жолооддог болсон. Яаж ч хичээгээд тоормосны гишгүүрийн явах зам, автомашины удаашралыг синхрон гэж өөртөө итгүүлэх гээд чадаагүй. Тэгээд ч карданы гишгүүр хөлд байнга тээглэх учир тэнд миний зүүн хөлөнд орох газар байхгүй.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jan 11, 2012 3:38 pm
by begunbe
Maф-ийн дэлгэцнээ
"Сапирмурат Дайхацубекийн адал явдал"
төсөл...
Сапирмурат Дайхацубек бол жижигхэн шавилхан биетэй, хөдөлгөөнтэй хүүхэд. Хоол олдвол идчихээд л гүйж байдаг энэ хүү одоо 13 нас хүрэх нь. Уг нь эднийх Алма-Атын айл. Амьдрал ахуй тааруухан, олон хүүхдүүд нь өмсөж зүүхээр элбэг биш. Сайхан дулаахан газар тул олон юм өмсөж зүүгээд байх хэрэггүй ч байдаг аж. Сапирмуратийн хойд эхийн дагавар охин Дуетжан Тоёотонбаева тэдэнтэй хамт амьдарна. Овжин нь дэндсэн энэ охин ээжийнхээ хамт 2 гэрийн аль өнгөтэй өөдтэйг булаах шахам хэрэглэхийн дээр Сапирмуратад их дээрэлхүүг хэлэх үү...
Тиймээс тэр олонтаа бодсоны эцэст Монгол орж хоол хийж зарж мөнгө олж түүнээс холхон амьдрахаар шийдэж. Түүний мэдэх хэд хэдэн танил Улаанбаатарт зун цагт шорлог плов хийж зардаг тул хамт явахаар тохирч. Харин тэр өмнө нь юу хүлээж байгааг мэдсэнгүй, Монголын хахир өвлийг дөрөв дахин үзнэ чинээ ч бодсонгүй...
Image
Автомашины салоны бүх хуванцар бүрхүүлүүдийг (A, B, C багана таазнаас бусад) салгаж авч угааж цэвэрлэж бэлдэв. Дуу дулаан тусгаарлагч бэхлэх боломжтой (миний хувьд) цор ганц арга нь 2 талдаа цавуутай туузаар бэхлэх (цаг, мөнгө хэмнэнэ). Харамсалтай нь гадаргуун тосыг сайтар цэвэрлэхэд хэрэгтэй силикон спреи олдоогүй.
Тус бүр 2м урттай 1см өргөнтэй "хятад" тууз 5ширхэг (5x500төг=2500төг), 3м урттай 5см өргөн "солонгос" тууз 1 ширхэг (1x2500төг=2500төг) хэрэглэсэн болно. Одоо 10см үлдсэн.
"Сапирмурат Дайхацубекийн адал явдал" ажлын гол зорилго нь хямд төсөр материал, богино цаг хугацаанд сайн үр дүнд хүрэх хэрэг байсныг заавал хэлэх хэрэгтэй.
Тиймээс 100 айлын барилгын дэлгүүрээс ламинат шалны доор дэвсдэг гялгар материал 6м (6мx1000төг=6000төг) худалдан авч хуванцар эд ангиудыг дотор талаас нь бүрсэн. Зураг дээр машины арын дугуй, ачааны хэсгийн хуванцар бүрхүүлийг ийнхүү дулаалахад 20 мин шаардагдсан.
Үр дүнд арын дугуйн арк руу үсрэх чулуу шорооны болон комби эсвэл хатчбек машины арын хэсгийн хүн бүрийн мэддэг тэр чимээ эрс бага болсон. Мэдээж олон жил болсон тул клипсүүдийг өчиггүй шинээр соль хийснээр чихардаг хавирдаг дуунаас бага боловч сэргийлж байгаа хэрэг.
Image
Image
Image
Шал дулаалахад 1.8 өргөнтэй эсгий шиг материал 3 м орлоо (3x3300төг=9900төг). Машины шалыг 1998 оноос хойш солиогүй/цэвэрлээгүй нь илт. Хуулж аваад авто угаалгын газарт 6000 төг өгч машины шал болон шалавчыг сайтар угаалгасан.
Ингэхдээ цахилгааны утсуудыг гэмтээхгүй норгохгүй байхад ихэд анхаарсан. Энэ эсгий шиг материал 5мм орчим зузаантай (боловч зарим газраа хэт нимгэн эсвэл зузаан) тул хайчаар хялбархан эсгэж тааруулж болно. Нэгэнт гадаа хүйтэнд ямар ч цавуу ажил хийхээс татгалзсан тул зүгээр л сайтар тааруулж бүрээд дээрээс нь угааж цэвэрлэсэн шалавчаараа дарж бэхэлсэн.
Эсгий ус чийг шингээх гадаргуу маш их тул мебел өнгөлдөг шүршигч (найрлагдаа восктой) 2 талаас нь сайтар шүршив. Ингэснээр ус нэвтрэхээс бага боловч хамгаалах воск бүрхүүл үүсэж байгаа юм. Хэрэв шүршигч байхгүй бол гэрийн нөхцөлд лаагаар үрж зүлгэж бас болно! Автомашины масс 1.5кг нэмэгдсэн байх гэм нь...
Үр дүн гэвэл илт мэдэгдэх дулаан дуу тусгаарлалт бий болсон.
Image
Дээр дурдсан ламинат шалны доор дэвсдэг дулаан тусгаарлагч материалаараа 4 хаалганы хавтасыг бүрсэн. Энд гарч болох хамгийн хүндрэлтэй асуудал бол хуримтлагдсан нарийн тоос болон цахилгааны болон аудионы олон утас, цоожны эд ангиуд...
Аюулгүй байдлын улмаас энэ бүхнийг сайтар тооцохоос гадна тусгаарлагч материалаа аль болох бага зүсэж дулаан алдагдлыг (ө.x. хийсэн ажлын үр дүнгээ бууруулахгүй) байхаар тооцож хийвэл сайн. Их биеийн хуванцаруудтай харьцуулахад бэхэлгээ боолт холболт ихтэй тул хожим эргүүлж бэхлэхэд саадгүй, дуу чимээгүй бас найдвартай байхыг бодож хийх хэрэгтэй юм байна лээ...
Мэдээж хожим салаад унахгүй, хачин сонин дуу авиа гаргахүй, аюулгүй байдлыг бодож бүх клипсүүдийг шинээр сольсон болно.
Үр дүн гэвэл салоны дотор сонсогдох дуу чимээ илт бага, дулаан хадгалалт сайн болсон. Бас нэг таатай зүйл гэвэл хаалга хаах үед гарах чимээ ангилал дээгүүр машины адил санагдах болсон... "Пүннн..."... "Бенз ээ гэж... Өөө! Сапирмурат байна шт... гэхдээ чи шүү! (үгүй ээ, би шүү!)"
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jan 13, 2012 9:29 am
by begunbe
Chevrolet S10 SS compact pickup...
Гэвч 2.2сс эзэлхүүнтэй 4 цилиндэртэй хөдөлгүүртэй гэх мөртлөө SS high performance гэсэн наалттай... Гоё hot rod project бэлдэц болж чадах болов уу?
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jan 13, 2012 12:11 pm
by begunbe
Айлаас эрэхээр авдраа уудал гэж үнэн юм аа? Үнэтэй обуд дугуй авч байхаар ачаагаа уудлаад харвал "оготны нүхэнд сувд" байна шт... Ослын дугуйтай AMG унасан туршин жолоодогч, хөтлөгч Chris Harris тэнд ёстой нэг жаргаж байна даа

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jan 13, 2012 7:47 pm
by begunbe
Өнгөрсөн зууны сүүлээр Япон гэдэг газар худалдаж авсан нэг сэтгүүлд энэ мэт юм их бий... Даанч казак кэл мэдкү, юу юу гээд байна, уншаад өгөөч!
Image
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Jan 14, 2012 4:17 pm
by begunbe
Anderson germany гэж гоё тюнинг хийдэг нэг газар бий... Юм нэмж хийхэд хэцүү нэг машин бол Audi S8, гэтэл түүнийг бас л гоё болгож ээ...
BTW, Audi S8 Их таалагдаж байна, дэлхий даяараа таалж байна. Харин Монголд яагаад Audi төлөөлөгч байдаггүй юм бол оо?
Image
Image
Image
Image
Image
Image
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sun Jan 15, 2012 12:56 am
by GeeeZe
begunbe wrote:Anderson germany гэж гоё тюнинг хийдэг нэг газар бий... Юм нэмж хийхэд хэцүү нэг машин бол Audi S8, гэтэл түүнийг бас л гоё болгож ээ...
BTW, Audi S8 Их таалагдаж байна, дэлхий даяараа таалж байна. Харин Монголд яагаад Audi төлөөлөгч байдаггүй юм бол оо? ]
Эхээс төрсөн биеээрээ л сайхан харагдах бус уу?
энэ дээрх бол нүд хуруу хийчихжээ

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sun Jan 15, 2012 10:43 pm
by begunbe
За нэг 200 euro авчихлоо...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sun Jan 15, 2012 11:13 pm
by Jargal
Заа бас ямар оньсого шиг юм бичих гээд үл ойлгогдох юмс сийрүүлээд байна вэ.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sun Jan 15, 2012 11:51 pm
by Egu
Audi-g urd uildverlej baigaa bolohoor manaid salbar neeh sonirholgui baidag bizdee.
Tegleech manaihan audi-g ooshooh bish.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Jan 16, 2012 12:03 am
by Gantsog
begunbe wrote:За нэг 200 euro авчихлоо...
zoo zoo tegeed yamar hudulguurtei gsn uguu?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 17, 2012 9:44 am
by begunbe
нээх гоё t-shirt байдаг даа, аймаар күүл бичиг зураг мурагтай. Уг нь бол үнэтэй нь ч тэр үнэгүй тараадаг нь ч тэр адилханаас адилхан. Тэгвэл t-shirt шиг болгоод л машиныг зах зээлийн тодорхой хэсэгт чиглүүлчихэж болж байгааг доорхи зурагнаас хараарай. Францууд л ингэж чадна.
Citroen DS3 Racing
Image
Image
207hp, 1.6 turbo l4, remapping(!) Limited edition of 1000(!) and potential VW Golf KILLER!