Page 9 of 59
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:42 am
by oojoo
Арын шилэн дээр наасан бичигнүүдээс:
"Зарна", Зарсан ч яахав" "Шинэ жолооч", Шинэ эмэгтэй жолооч", "Шинэ хадам ээж", " Ер нь дажгүй эмэгтэй",...."Такси", "Такси 24 цаг", "Массаж 24 цаг", "Зарна", Зарсан ч яахав"....
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:42 am
by oojoo
Гахайн, шувуун, зурамны ханиад дэлгэрч энд тэндгүй л машин барьсан масктай хүмүүс.
Түүнийг харсан нэгэн хөгшөн:
-Энэ маск продакшны хүүхдүүд чинь ямар олон болчихоо вэ, таминь.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:43 am
by oojoo
-Өвгөнтийн хөндийн 2 архичны ярианаас:
-Хөөе, америкт гудамжинд нь согтуучууд бараг байдаггүй гээд байх юм, үнэн болов уу?
-Уунаа, ууна. Харин тэд нар чинь архи уунгуутаа л машинаа бариад явчихаж байгаа юм.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:43 am
by oojoo
Жолооны багш:
-Хөдөлгүүрээр тормозлоно гэж юу байдаг вэ? Хариулдаа.
-Эхлээд гуперээрээ тулж тормозлоод, дараа нь радиатороороо тормозлоод, ер нь урд талын юмс ямбийж дуусаад тэгээд л эцэст нь хөдөлгүүрээрээ тормозлоно штээ, багшаа.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:45 am
by oojoo
2 хөдөөний нөхөр “Батхүлэг” уралдааныг үзэж байна:
-Эд нар юундаа ингэж яарж хурдан давхидаг байнаа?
-Түрүүлж ирсэн Болдбаатар нь шагнал хүртдэг юм.
-За тэр ч тэгдэг байж. Гэтэл бусад нь үхсэндээ бас яардаг байнаа?
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:45 am
by oojoo
-Энэ муу Экселээ яаж үнэ хүргэж зарая даа байз?
-2 дахин үнэ хүргэх нэг арга байнаа
-Яаж?
-Банкаа дүүргэчих.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:46 am
by oojoo
Эхнэр нь нөхөр рүүгээ утасдан:
-Машины урд нэг тэнэг юм гүйгээд салдаггүй ээ. Одоо яахав?
-Явган замаас гараад машин зам руу ордоо.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:47 am
by gosha
ха ха татаж уналаа ООЖОО гоё шүү!
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:50 am
by oojoo
Жолооны багш залуухан эмэгтэйд:
-Эхний удаа гэхэд яахавээ, болж байнаа. Гэхдээ арааны толгой жаахан зүүн талд байгааг цаашид анхаараарай.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:50 am
by oojoo
Нэгэн согтуу нөгөөдөө:
-Орчин үеийн автобус чинь онгоц шиг өөрөө шидэгддэг юмтай болсон байна лээ шт. Кнооп нь хаана байдаг гээч?
-Хаана?
-Кондукторын левчикэн дээр байдаг юм байна лээ шт.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:50 am
by oojoo
Эрхэм зорчигчидоо. Автобусны билетээ нэхүүлэлгүй авцгаана уу. Автобусанд 1 кондуктор, 2 хармайны хулгайч ажиллаж байна.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:51 am
by oojoo
Засварын газарт
-Манай эхнэр шонгын мод мөргөчихсөн юмаа
-Хн. Хэдэн удаа мөргөөв?
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:52 am
by oojoo
Согтуу эр гэртээ ирэв. Ганжин барьсан эхнэр нь:
-Тэнэг минь, чи хаагуур тэнэж яваад ирж байгаан?
-Бөглөө
-Юуны бөглөө, шөнийн 2 цаг болж байна. Гудманд нэг ч машин алга.
-Пивоны бөглөөнүүд онгойж өгөхгүй байсан шт
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:52 am
by oojoo
Тролуйбусанд ээжтэйгээ яваа 4 настай жаал хүү үймүүлээд болдоггүй ээ. Зорчигчид аргаа баран
-Наад хүүхдээ жаахан хүмүүжүүлж байгаач
Ээж
-Та нараар заалгахгүй, миний хүү юу хүссэнээ л хийдэг
Нэгэн том эр босож ирээд жаал хүүгийн духан дээр зажилж байсан бохио наагаад
-Ээж маань намайг ингэж хүмүүжүүлсэн юм
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Thu Apr 12, 2012 11:53 am
by oojoo
Замын цагдаа:
-Та яагаад цонхоороо хөлөө гаргачихаад машинаа барьж явдаг билээ?
-Яасан? Болохгүй гэж үү? 1 рт хөлөө сэрүүцүүлсэн юм, 2 рт автомат хроптой болохоор нэг хөлний хэрэг байхгүй шүү дээ.