Page 72 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jan 03, 2013 6:55 pm
by Juniper
монгол төгрөг гэж бичих сэтгэл алга уу та нарт, ичээд байдаг юм уу?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jan 04, 2013 1:17 pm
by begunbe
:x
1 ширхэг нь 310 америк төгрөг гэнэ ээ
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jan 04, 2013 1:28 pm
by MuuG
=)) =)) =))

засрашгүй хүнийг Асашору гэдэг гэж бодсон чинь Гүнбээ ах бас байнаа ....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jan 04, 2013 3:13 pm
by Juniper
Энэ зун америкаас обуд захиж авъя гэж бодож байлаа.Харин саяхнаас машинтай нь цуг захъя гэж шийдээд байна. Дээр нь Focal яригчууд нэмээд авбал болох нь тэр дээ.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jan 04, 2013 3:52 pm
by begunbe
MuuG wrote:=)) =)) =))

засрашгүй хүнийг Асашору гэдэг гэж бодсон чинь Гүнбээ ах бас байнаа ....
Гүнбэшюзан нь Асашоруг цуппаридна аа

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Jan 05, 2013 11:54 am
by begunbe
Бүгд баруун талаас нь буюу (RHD is) all right!
Баруун эсвэл зүүн талдаа жолооны хүрдтэй автомашинуудын давуу болон дутагдалтай талуудын асуудал олон улс оронд олон жил яригдаж байгаа хурц сэдэв юм. Энэ талаар бидний хойд хөршүүд хамгийн их санаа зовдог бөгөөд үйлдвэрлэгч бас том гүрэн болохын хувьд Орос улс нь импортыг хориглох, дотоодын угсрах үйлдвэрийн бүтээгдэхүүнээ борлуулах нь ганц минутын ажил.
Тийм боловч бидний сайн мэдэх http://www.drom.ru" onclick="window.open(this.href);return false; сайтын сонирхол нэгтнүүд баруун ба зүүн талдаа жолооны хүрдтэй ижил автомашинуудыг харьцуулсан нь энэ өдрүүдийн халуун сэдэвт яг тохирох тул товчлон орчуулж хүргэе.
Дашрамд дурдахад МОНГОЛЫН АВТОФОРУМ нь үүнтэй тун төстэй харьцуулалтыг та бүхэнд хүргэхээр зорин ажиллаж байгаа тул та бүхний санал бодол, аливаа дэмжлэг ихэд хэрэгтэй болно.
Болхи орчуулга маань таалагдахгүй бол эхийг http://info.drom.ru/exp/5654/" onclick="window.open(this.href);return false; холбоосоор орж уншаарай


Владивосток хотын автодром дээр Toyota Land Cruiser ба Subaru Impreza WRX автомашинуудыг харьцуулсан байна

ImageImage
Цөөнгүй жил жолоо барьж байгаа туршлагатай жолоочид энэ харьцуулалтад уригдсан билээ. Зүүн талдаа жолоотой Toyota Land Cruiser барих нэгэн бол баруун талдаа жолоотойг унаагүй удсан нэгэн. Харин зүүн жолоотой Impreza-г жолоодох хүн бол аль альнийг сольж унадаг. Зарим нь хамгийн сүүлд хэзээ зүүн жолоотой машин барьсанаа ч санахгүй байгаа бололтой.
Бидний зорилго бол жолооны хүрдний байрлал өөр байх нь жолоодлогод хэрхэн нөлөөлж байгааг турших явдал. Үүний тулд хамгийн сонгодог тест болох хонгилоор явах, туг сүлжих үйлдүүдийг баруун ба зүүн жолоотой машинууд дээр сольж хийж гүйцэтгэв.
Эхлээд Subaru Impreza гараанаас хөдлөж аль аль нь хонгилын яг голоор цэвэрхэн хурдан гарч өнгөрлөө. Улмаар жолооч нар машинаа сольж хийхэд гойд ялгаа гарсангүй боловч зүүн жолоотой Impreza-д суусан нэгэн хонгилын баруун тал руу багахан шахаж явсан байх юм. Мэдээж хэсэгхэн хугацааны дараа давтан гүйцэтгэхэд дахин ийм асуудал гараагүй байна

Image
Toyota Land Cruiser-тэй яг л адил зүйл тохиолдсон боловч машины овор хэмжээ том болохыг мартах хэрэггүй. Олон жил баруун жолоотой машин бариагүй нэгэн огт алдаа эндэгдэлгүй тайван жолоодож байх бөгөөд 30 минутын дараа л "Жаахан дадлага хэрэгтэй юм" гэж хэлж... Харин зүүн талдаа жолоотой Impreza хонгилын баруун зах руу шахаж явсан бол баруун жолоотой машинаа сольж зүүн талдаа жолоотой Land Cruiser жолоодсон нэгэн баруун талын тэмдэгүүдийг мөргөсөн байна. Тэрээр хэлэхдээ "Би санаатай ингээгүй шүү, машинаа мэдэрч чадсангүй" гэж.
Image
Туг сүлжих үйлдлийг хэрхэн гүйцэтгэдийг бид сайн мэднэ. Эхлээд Toyota Land Cruiser-ууд гарч үйлдийг тун цэвэр алдаагүй гүйцэтгэв. Ийм том машинаах дунджаар 30 км/ц хурдтай хийж гүйцэтгэнэ гэдэг чамгүй сайн үзүүлэлт юм.
Image
Үүнтэй адилаар Subaru Impreza-ууд ч гэсэн алдаагүй явсан бөгөөд зүүн талд жолоотой машин нь эхний эргэлт дээр баруун хойд талаараа тэмдэг мөргөсөн бол баруун жолоотой машин нь энэ мэт алдаа гаргаагүй ажээ...
Image
Энэхүү багахан туршилтаас ямар дүгнэлт хийж болох вэ?
Жолооны хүрдний байрлал өөр машиныг шууд л солиод унах амаргүй.
Автомашиныхаа овор хэмжээг мэдэрдэг болоход дор хаяж 30 минутын дадлага хэрэгтэй. Энэ үгийг баруун талдаа жолоотой машин унадаг олон хүний амнаас бид сонссон.
Сонирхолтой нь зүүн талдаа жолоотой машин эзэмшдэг жолооч нар баруун талдаа жолоотой машин сольж унахдаа алдаа гаргасангүй. Харин баруун талдаа жолоотой хүмүүс зүүн талдаа жолоотой машин унах үедээ бага сага алдаа гаргаж байв. Энэ нь зүүн талдаа жолоотой машин аюултай гэсэн үг огт биш юм.
Харамсалтай нь баруун талдаа жолоотой машиныг эсэргүүцэгч нар ийм зүйлийг байнга ярьдаг, бид сайн мэднэ.
Энэхүү туршилт нь хэн нэгнийг баруун талдаа жолоотой машинтай болохыг ятгасан явдал биш бөгөөд хүн болгон өөрт таалагдсан автомашинаа унаж эдлэх эрхтэй болно.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Jan 05, 2013 12:02 pm
by Tech
За гоё шүү

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Jan 05, 2013 3:38 pm
by Egu
zugeer l sanaa shuu japanaas neg jolooch avchiraad zuv mashin /barij baigaagui/
orsoos neg jolooch avchiraad /buruu mashin barij baigaagui/
jolooch nariig testlevel yostoi goyo yum bolnodoo hehe.
yagad geheer buruu ruliteig unaj bga ni zuv rulitei deer suraad buruug unaj bga gesen ugldee

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Jan 05, 2013 3:43 pm
by begunbe
БУРУУ РУЛЬТЭЙ гэж ярихаа болье БУРУУ гэдэг үг нь буруу ойлголт өгөөд байна
Зүүн эсвэл баруун

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Jan 07, 2013 9:50 am
by begunbe
Жиип заавал үнэтэй байх ёстой юу?
Travec Techdrah

Image
made in Germany
coming soon

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 08, 2013 6:49 pm
by MuuG
Juniper wrote:монгол төгрөг гэж бичих сэтгэл алга уу та нарт, ичээд байдаг юм уу?
Монгол доллар гэж Солийн Данзангийн үед, түүний санаачилгаар гаргаж байсан боловч монгол улсын мөнгөн тэмдэгтээр үлдэж чадаагүй юм. Тэрээр өөрөө ч их Америкийн юмыг судалдаг, харли унадаг залуу байлаа шүү дээ... :D

ингээд монгол доллар гэж ийм юм байждээ.

25 доллар
Image

50 цент
Image

бид хэрэв АНУ-ын доллартай 1:1 энэ доллар гэдэг нэгжээр харьцаж байсан бол өдийд ямар байх байсан бол? Дэлхийн дундаж Доллар байхад бид тэр түвшний ханштай валют ашигладаг орон байх байсан болов уу?...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jan 09, 2013 2:22 pm
by begunbe
Image
LIKE

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jan 09, 2013 2:30 pm
by mendamar
begunbe wrote:[ Image ]
LIKE
Ийм салонтой машин ундаг бол нээрээ яаахуу хаха. Би л лав тэгл ямар ч цонхонд хальс хийхгүй хар гэсэн шиг унанаа =)). Маск зүүгээд хаха

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jan 09, 2013 3:53 pm
by sukhee
Аан би лав ийм машин унахгүй хэхэ. Парис Хилтон бишдээ кэкэ

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jan 10, 2013 10:07 am
by begunbe
Ромын пап ламтан манай байранд өвөлжиж байгаа шт, та нар ирж адис аваач
Image
Image