Page 709 of 1220

Re: Chat

Posted: Fri Aug 24, 2012 6:03 pm
by odb
http://www.ulaanbaatar.mn/news/detail/1208240003" onclick="window.open(this.href);return false;

Re: Chat

Posted: Fri Aug 24, 2012 6:04 pm
by odb
ЗАХИРАМЖ: Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.1.6 “а”, “ж”, 36 дугаар зүйлийн 36.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 3, 13 дугаар зүйлийн 2, 3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгасугай.
1.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэл Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж хяналт тавих;
1.2. Автозамын хэт ачааллыг зохицуулах ажилд 150 туслах ажилтныг авч ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангах.

Хоёр. Энхтайваны өргөн чөлөө замын 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх хэсэгт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг зорчуулах, нийтийн тээврийн үйлчилгээний замналыг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т, зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тэмдэг, тэмдэглэл хийх, цаашид тусгаарлах хашлага тавих зураг төслийг боловсруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж 2013 оны нийслэлийн төсвийн төсөлд тусгуулахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

Гурав. 2012 оны 8 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Худалдаа үйлчилгээний томоохон төв, захын үйлчилгээний цагийн хуваарьт нэгдүгээр хавсралтаар өөрчлөлт оруулан баталж, мөрдүүлж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад, тэдний үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад, зогсоолын талбайн ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн цагдаагийн газар /Ө.Энхтөр/-т тус тус даалгасугай.

Тав. Замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг зохион байгуулахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д даалгасугай.

Зургаа. Улаанбаатар төмөр замыг хот орчим, хотын доторх зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжийг Төмөр замын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран судалж, санал боловсруулж, 2012 оны 10 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д даалгасугай.

Долоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Баатархүү/-д, Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т тус тус ДААЛГАХ нь:
7.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээл болон хүүхдийн цэцэрлэгүүдийн эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах арга хэмжээ авах;
7.2. Хоёрдугаар хавсралтанд дурьдсан сургуулиудын сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
7.3. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж сурагчдын цүнх, хувцсыг гэрэл ойлгогчтой болгох ажлыг зохион байгуулах.

Найм. Сургууль, цэцэрлэгийн ойролцоох автозамуудад хурд сааруулагч хийх, тэмдэг байрлуулах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталж, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

Ес. Орон сууцны хороолол доторх автомашины хөдөлгөөний орц, гарцыг хаасан хашаа, хаалтыг чөлөөлөх “Хашаа” арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /М.Буяндэлгэр/-нд даалгасугай.

Арав. Автомашины төлбөртэй зогсоол байгуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтаар хийлгэх журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

Арван нэг. Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд мэдээлэх, сурталчилгааны самбаруудыг ашиглан улсын дугаараар хөдөлгөөнд оролцох хязгаарлалтын талаархи мэдээллийг байршуулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг хэвлэл, радио, телевизээр сурталчилах ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Ч.Бат/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /н.Оюунбат/-нд тус тус даалгасугай.

Арван хоёр. Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын гэрээний үүрэг, стандартын шаардлагыг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т даалгасугай.

Арван гурав.Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахад шаардагдах 1 тэрбум 778.2 сая төгрөгийг Нийслэлийн төсвийн давсан орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

Арван дөрөв.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дөрөвдүгээр хавсралтаар баталж, гүйцэтгэл үр дүнг 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Re: Chat

Posted: Fri Aug 24, 2012 6:06 pm
by odb
Image

Re: Chat

Posted: Fri Aug 24, 2012 7:02 pm
by Tech
тасартлаа ууна гэдэг тархиндаа рестарт хийхийг хэлнээ гэж байна. заа явж рестарт биш юмаа гэхэд log out хийнээ хэхэ.

Re: Chat

Posted: Fri Aug 24, 2012 7:30 pm
by BB2
Image

Re: Chat

Posted: Fri Aug 24, 2012 8:05 pm
by Bulgaa
za ene buur arai dendlee. dahiad neg mashin avaltai bish, bi odoo yanaa. dargiigaa nuruundaa uureed guideg yum biluu

Re: Chat

Posted: Fri Aug 24, 2012 8:32 pm
by tukuu
Getsuumaa da. Turiin baiguullaguudaa duurguudiinh ni hamgiin zahad avaachaad haychihaj chadahgui l b.gaan b.h da. Oyutnuud b.a. Bugdiig ni huduu tsuluud ugvul UB saihan siireg bolood irne de. Shiljilt hudulguuniig boliulj boldoggui ym b.h daa. Ulam l nemegdeed b.hiin. Oruulahgui gargana gesen durem barimtlaad b.val bolchih ym shig l b.h ym. Zaza medku2 tolgoi uvdchluu kk

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 12:49 am
by Jargale
Шилжиж ирэгсэдэд татвар өндөр тогтоох хэрэгтэй. Тэгж байж шилжин ирэгсэд багаснаа

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 1:24 am
by Ochki
Gol ni nemj shiljihguigeer ireed bnshude.

Turin baiguullaguudig hotoos gargah
surguuliudig bas hotoos gargah

buur chuhal zuil ni ter zugt yavj bgaa zamig ni neg taldaa 5egneetei hiih heregtei

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 9:52 am
by Quintessential
Za ta nar bolioroi Ta nar bish yuma gehed aaw eej chini uwuu emee chini shiljij l irsen bga sh de Jaahan turuulj ircheed odoo busdiigaa ad uzej gene Kkk

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 10:22 am
by Garidaa
сайхан амралтын өдөрийн мэнд залуусаа сайхан амарж байгаа л биздээ...

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 10:35 am
by sukhee
Өглөөний мэнд. Энэ хараал идсэн цайны толбыг яаж арилгадаг юм бэ. Өчигдөр угаалгаад, өөрөө зүлгээд арилсангүй шүү *** юмаа

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 11:34 am
by Garidaa
юуг юуны толбо бологчихсон юм бэ?

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 12:35 pm
by gunbat
машин дээр нь л дээж өргөцийм байлгүй би тэгэж ойлголоо хэхэ. хэрэв тийм бол арилхад хэцүү л юм байналээ хэхэ. минийх хавар болсон толбо одоо л арай гайгүй болж байна байнга зүлгэж өнгөлж байж одоо л арилж байна хэхэ

Re: Chat

Posted: Sat Aug 25, 2012 12:36 pm
by poi
ugluunii mend........garid huu untaj amraachee heden honog noirgui yvaad....mashiinaa tsainii tolbo bolgchihood arilgaj chadahgui bgaa tuhaigaa bichsen bna....untaj amrahgui bol engiin ymch oilgohgui bolhn bna shuu....hehe