Page 8 of 9

Re: DAKAR Rally 2014

Posted: Sat Jan 10, 2015 1:16 pm
by Solongo
6 дах этапын тойм

2015 оны Дакар Раллийн 6 дах гараа амжилттай болж өнгөрлөө. Өчигдөр Antofagasta-Iquique хүртэл болсон 6 дах гараанд оролцогчид Номхон далайн эргийн дагуу уралдах бас Iquique –н аварга том элсэн цөлийг туулсан ба нийт 650 км замыг тууллаа.

Image

Мотоциклйн ангилалд Португалийн мотоциклчин Helder Rodrigues замаа 03 цаг 40 мин 10 сек туулсанаар түрүүлсэн бол түүнээс 1 мин 10 секундын хоцрогдолтойгоор КТМ багийн Австрали мотоциклчин Toby Price 2-р байранд оржээ. 3-р байранд Хонда багийн мотоциклчин Paulo Gonçalves тэргүүлэгчээс 1 мин 42 секундын хоцрогдолтойгоор орж ирсэн байна.
Нийт үзүүлэлтээрээ уралдааныг тэргүүлэгч Хонда багийн тамирчин Хоан Баррейда Родригезээс 7 мин 20 секундын хоцрогдолтойгоор 6-р байранд орсон бол 4 удаагийн аварга Marc Coma 9 мин 14 секундын хоцрогдолтойгоор 7-р байранд оржээ.
Манай улсаас оролцож буй ОУХМ 83 # 61 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 1 цаг 34 минут 57 секундын хоцрогдолтойгоор 61 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 9 цаг 22 мин 38 сек –н хоцрогдолтойгоор 71 –р байранд жагсаж байна.
6-р гарааны дүн :
1. Helder Rodrigues (Honda), 3h 40m 10s
2. Toby Price (KTM), +1m 10s
3. Paulo Gonçalves (Honda), +1m 42s
4. Pablo Quintanilla (KTM), +6m 11s
5. Stefan Svitko (KTM), +6m 42s
6-р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Joan Barreda (Honda), 21h 38m 35s
2. Marc Coma (KTM), +12m 27s
3. Paulo Gonçalves (Honda), +17m 12s
4. Pablo Quintanilla (KTM), +29m 57s
5. Toby Price (KTM), +33m 44s


Image

автомашины ангилалын хувьд тэмцээнийг хошуучлагч Катарын тамирчин Nasser Al-Attiyah түрүүлжээ. Тэрбээр замаа нийт 2 цаг 37 мин 18 сек туулсан бөгөөд 2-р байранд түүнээс 37 секундын хоцрогдолтойгоор Өмнад Африкийн тамирчин Giniel de Villiers орсон байна.
Өнгөрсөн жилийн аварга Нани Рома тэргүүлэгчээс 1 мин 24 секундын хоцрогдолтойгоор 3-р байранд орсон бол Америкийн Нэгдсэн улсын тамирчин Робби Гордон 4-р байранд орсон ба 5-р байранд Аргентины тамирчин Орландо Тирранова оржээ.
Дакар раллийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел гараанаас эхлээд хамгийн хурадн цагийг үзүүлж байсан боловч машинд механикийн эвдрэл гарч тэргүүлэгчээс 30 минутын хоцрогдолтойгоор 20-р байранд оржээ.
Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 4 цаг 27 мин 41 сек –н хоцрогдолтойгоор 70-р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 64 –р байранд жагсаж байна.
6-р гарааны дүн:
1. Nasser Al-Attiyah (Mini), 2h 37m 18s
2. Giniel De Villiers (Toyota), +37s
3. Nani Roma (Mini), +1m 24s
4. Robby Gordon (Gordini), +1m 45s
5. Orlando Terranova (Mini), +5m 48s
6-р гарааны дараах дүн :
1. Nasser Al-Attiyah (Mini), 19h 30m 44s
2. Giniel De Villiers (Toyota), +11m 12s
3. Yazeed Alrajhi (Toyota), +28m 44s
4. Krzysztof Holowczyc (Mini), +1h 53s
5. Bernhard Ten Brinke (Toyota), +1h 4m 23s

Куад

Image

куад ангилалд өчигдөрийн байдлаар 24 оролцогч бариандаа орсон бөгөөд Чилийн тамирчин Игнасия Касале замаа 4 цаг 21 мин 52 секундад туулан түрүүлжээ. Удаах байранд Польшийн тамирчин Рафаел Соник 8 мин 15 секундын хоцроголтойгоор барианд оржээ. 3-р байранд Уругвайн тамирчин Серхио Лафунте орсон байна.
нийт үзүүлэлтээрээ Польшийн тамирчин Рафаел Соник тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 16 мин 08 секундын хоцрогдолтойгоор Касале 2-р байранд бичигдэж байна.
251
• SONIK (POL)
YAMAHA 26:22:48 - 00:15:00
2 250
• CASALE (CHL)
YAMAHA 26:38:56 00:16:08 00:20:00
3 252
• LAFUENTE (URY)
YAMAHA 27:04:01 00:41:13 -
4 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 28:12:15 01:49:27 -
5 283
• NOSIGLIA (BOL)
HONDA 29:21:09 02:58:21 00:20:00


Камаз баг дахин давхар цохилт хийлээ.

Image

Оросын тамирчин 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг дараалсан 3 дох гараандаа түрүүллээ. Удаах байранд 5 мин 37 секундын зайтайгаар нутаг нэгт тамирчин Аярат Мардеевийн ахалсан Камаз баг орсон бол 3-р байранд мөн л Оросын тамирчин Андрей Каргиновоор ахлуулсан Камаз баг орсон байна.
тэд нийт үзүүлэлтээрээ тэмцээнийг Николаевийн ахалсан Камаз баг хошуучилж байгаа бол Мардеев болон Каргиновын ахалсан Камаз баг 2 болон 3-р байранд жагсаж байна.
6-р гарааны дүн:
1. Eduard Nikolaev (KAMAZ), 2h 54m 28s
2. Ayrat Mardeev (KAMAZ), +5m 37s
3. Andrey Karginov (KAMAZ), +10m 40s
4. Gerard De Rooy (Iveco), +11m 31s
5. Dmitry Sotnikov (KAMAZ), +12m 44s
6-р гарааны дараах нийт үзүүлэлт:
1. Eduard Nikolaev (KAMAZ), 18h 10m 46s
2. Ayrat Mardeev (KAMAZ), +13m 38s
3. Andrey Karginov (Kamaz), +38m 16s
4. Dmitry Sotnikov (KAMAZ), +58m 41s
5. Siarhei Viazovich (MAZ), +1h 16m 44s

7 дох гараа

Iquique – Uyuni


Image

өнөөдөр оролцогчид амарна харин маргааш оролцогчид лайсон 392 км уралдах зам 321 км, нийт 713 км замыг туулна. Энэ удаагийн гараа нь марафон гараа байх бөгөөд оролцогчид Боливийн нутгаар уралдахаас гадна далайн төвшнөөс 3500 метрийн өндөр өгсүүр зам луу мацах зэрэг хүнд бартаа саадтай замыг оролцогчид туулна.

Re: DAKAR Rally 2014

Posted: Sun Jan 11, 2015 2:00 pm
by Solongo
2015 оны Дакар Раллийн 7 дох гараа амжилттай болж өнгөрлөө. Мотоцикль болон куад ангилалыхан амарсан бөгөөд өчигдөр Iquique – Uyuni хүртэл болсон 7 дох гараанд автомашин болон ачааны машины ангилалыхан уралдлаа. Автомашины төрөл болон , ачааны машины ангилал ын оролцргчид лайсон 321 км зам , уралдах зам 396 км , нийт 717 км замыг туулан бариандаа орлоо.

Image

автомашины ангилалын ангилалд өчигдөр 72 машин бариандаа орсон бөгөөд Аргентины тамирчин Орландо Терранова замаа 3 цаг 31 мин 18 секундад туулан 1-р байранд орж ирлээ. Түүний араас 2 мин 2 секундын хоцрогдолтойгоор Өмнөд Африкийн тамирчин Yazeed Al Rajhi орсон байна. 3-р байранд тэргүүлэгчээс 2 мин 28 секундын хоцрогдолтойгоор Голландын тамирчин Ten Brinke орсон бол тэмцээнийг хошуучлагч Катарын тамирчин Nasser Al-Attiyah Орландогоос 9 мин 48 секундын хоцрогдолтойгоор 7-р байранд орсон бол Өнгөрсөн жилийн аварга Нани Рома тэргүүлэгчээс 4 мин 2 секундын хоцрогдолтойгоор 5-р байранд орсон байна. 6-р байранд тэргүүлэгчээс 6 мин 50 секундын хоцрогдолтойгоор Өмнад Африкийн тамирчин Giniel de Villiers орсон бол Америкийн Нэгдсэн улсын тамирчин Робби Гордон 9 байранд оржээ.
Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 2 цаг 53 мин 15 сек –н хоцрогдолтойгоор 59р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 63 –р байранд жагсаж байна.
#355 дугаартай Унгарын баг тэргүүлэгчээс 2 цаг 52 мин 17 секундын хоцрогдолтойгоор 58 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 64-р байранд жагсаж байна.
7-р гарааны дараах дүн :

Pos. N° Name Mark Time variation Penalty
1 301
• AL-ATTIYAH (QAT)
• BAUMEL (FRA)
MINI 23:11:50 - 00:02:00
2 303
• DE VILLIERS (ZAF)
• VON ZITZEWITZ (DEU)
TOYOTA 23:20:04 00:08:14 -
3 325
• ALRAJHI (SAU)
• GOTTSCHALK (DEU)
TOYOTA 23:33:06 00:21:16 -
4 307
• HOLOWCZYC (POL)
• PANSERI (FRA)
MINI 24:05:52 00:54:02 -
5 315
• TEN BRINKE (NLD)
• COLSOUL (BEL)
TOYOTA 24:08:53 00:57:03 -
6 314
• VAN LOON (NLD)
• ROSEGAAR (NLD)
MINI 24:27:01 01:15:11 -
7 309
• LAVIEILLE (FRA)
• MAIMON (FRA)
TOYOTA 24:49:40 01:37:50 -
8 302
• PETERHANSEL (FRA)
• COTTRET (FRA)
PEUGEOT 25:02:26 01:50:36 -
9 306
• SOUSA (PRT)
• FIUZA (PRT)
MITSUBISHI 25:10:22 01:58:32 -
10 320
• CHABOT (FRA)
• PILLOT (FRA)
SMG 25:22:35 02:10:45

Ачааны машин

Image

2006 оны дакар раллийн 3-р байрын шагналт Чехийн тамирчин Ales Loprais – ахалсан MAN баг энэ удаагйин гараанд замаа 4 цаг 2 мин 54 секундад туулсанаар түрүүллээ. 2-р байранд тэднээс 5 мни 39 секундын хоцрогдолтойгоор Голландын Де Ройгийн ахалсан Ивеко баг оржээ. 3-р байранд Оросын тамирчин Андрей Каргиновоор ахлуулсан Камаз баг орсон байна.
Тэмцээнийг нийт үзүүлэлтээрээ Оросын тамирчин Аярат Мардеевийн ахалсан Камаз баг тэргүүлж байгаа бол 2-р Андрей Каргиновоор ахлуулсан Камаз баг, 3-р байранд Сотниковоор ахлуулсан Камаз баг жагсаж байна.
- General ranking stage
Pos. N° Name Mark Time variation Penalty
1 507
• MARDEEV (RUS)
• BELYAEV (RUS)
• SVISTUNOV (RUS)
KAMAZ 22:35:32 - -
2 500
• KARGINOV (RUS)
• MOKEEV (RUS)
• LEONOV (RUS)
KAMAZ 22:57:45 00:22:13 00:01:00
3 520
• SOTNIKOV (RUS)
• DEVYATKIN (RUS)
• AFERIN (RUS)
KAMAZ 23:19:38 00:44:06 00:02:00
4 502
• NIKOLAEV (RUS)
• YAKOVLEV (RUS)
• AKHMADEEV (RUS)
KAMAZ 23:20:15 00:44:43 -
5 503
• LOPRAIS (CZE)
• MARCO ALCAYNA (ESP)
• VAN DER VAET (BEL)
MAN 23:46:52 01:11:20 -


өнөөдөр

Iquique – Uyuni

Image

Өнөөдөр уралдааны 2 дох марафон гараа болох бөгөөд оролцогчид лайсон 24 км уралдах зам 781 км, нийт 805 км замыг туулна. Оролцогчид Болив дэх богино айлчлалын дараа Номхон далайн эргээр буцаж Чилийн Iquique хотноо ирэх болно. Энэ удаагин гараанд оролцогчдыг далайн төвшнөөс 3700 метрийн өндөр өгсүүр зам болон сүүлийн 40 км –д эцэс төгсгөлгүй элсэн манхан хүлээж байна.

Re: DAKAR Rally 2014

Posted: Mon Jan 12, 2015 1:26 pm
by Solongo
этап 8

мотоциклийн ангилалын дох гараанд Португалийн тамирчин Paulo Gonçalves түрүүллээ.

Image

Тэрбээр 781 км замаа 3 цаг 56 минут туусан бол Испаны тамирчин Марк Кома түүнээс 14 секундын хоцрогдолтойгоор 2-р байранд Австрийн тамирчин Matthias Walkner 3-р байранд оржээ. Харин уралдааныг хошуучлагч Испаны тамирчин Хоан Баррейда уралдааны үеэр осолдсоноор цаг алдаж багийн анд Paulo Gonçalves-с 6 мин 13 секундын хоцрогдолтойгоор 10-р байранд орсон ба ингэснээр Марк Кома тэр хоёрын хугацаа 6 мин 28 секунд болон багасчээ.
Манай улсаас оролцож буй ОУХМ 83 # 54 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 2 цаг 2 минут 44 секундын хоцрогдолтойгоор 54 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 11 цаг 19 мин 09 сек –н хоцрогдолтойгоор 66 –р байранд жагсаж байна.
Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай Ч.Анар тэргүүлэгчээс 2 цаг 52 мин 57 секундын хоцрогдолтойгоор 85 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 60 цаг 59 мин 56 секундын хоцрогдолтойгоор 107 –р байранд жагсаж байна.
7-р гарааны дүн :
1. Paulo Gonçalves (Honda), 3h 56m
2. Marc Coma (KTM), +14s
3. Matthias Walkner (KTM), +30s
4. Pablo Quintanilla (KTM), +1m 32s
5. Toby Price (KTM), +1m 49s
7-р гарааны дараах нийт үзүүлэлт:
1. Joan Barreda (Honda), 25h 40m 48s
2. Marc Coma (KTM), +6m 28s
3. Paulo Gonçalves (Honda), +10m 59s
4. Pablo Quintanilla (KTM), +25m 16s
5. Toby Price (KTM), +29m 20s


Автомашин

Image

Саудын Арабын тамирчин Yazeed Alrajhi энэ жилийн ахны гараандаа түрүүллээ. Тэрбээр 781 км замаа 3 цаг 26 мин 49 секундад туулсан бөгөөд ингэснээр тэрбээр нийт үзүүлэлтээрээ 3 –р байранд жагсаж байгаа ба 2-р байранд жагсаж буй Өмнөд Африкийн тамирчин Giniel De Villiers -тэй хоёр дугаар байрын төлөө хүчтэй өрсөлдөж байна. Alrajhi -с 1 мин 12 секундын хоцрогдолтойгоор Аргентины тамирчин Орландо Терранова 2-р байранд орсон бол тэмцээнийг хошуучлагч Nasser Al-Attiyah 3-р байранд орсон бол Giniel De Villiers 4- р байранд оржээ.

Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 2 цаг 41 мин 44 сек –н хоцрогдолтойгоор 65 - р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 65 –р байранд жагсаж байна.
#355 дугаартай Унгарын баг тэргүүлэгчээс 2 цаг 40 мин 12 секундын хоцрогдолтойгоор 63 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 66 -р байранд жагсаж байна.
#413 дугаартай Б.Бямбацогтын чиглүүлж байсан машин техникийн саатлын улмаас уралдаанаас хасагджээ,

8-р гарааны дүн :
1. Yazeed Alrajhi (Toyota), 3h 26m 49s
2. Orlando Terranova (MINI), +1m 12s
3. Nasser Al-Attiyah (MINI), +2m 36s
4. Giniel De Villiers (Toyota), +2m 49s
5. Kryzsztof Holowczyc (MINI), +3m 12s
8 –р гарааны дараах үзүүлэлт :
1. Nasser Al-Attiyah (MINI), 26h 41m 15s
2. Giniel De Villiers (Toyota), +8m 27s
3. Yazeed Alrajhi (MINI), +18m 40s
4. Kryzsztof Holowczyc (Toyota), +54m 38s
5. Stéphane Peterhansel (Peugeot), +1h 51m 46s

Куад

куад ангилалд өчигдөрийн байдлаар 23 оролцогч бариандаа орсон бөгөөд Парагвайн тамирчин Nelson Sanabria энэ жилийн анхны гараандаа түрүүллээ. Тэрбээр замаа 5 цаг 22 мин 12 секундад туулсан бөгөөд түүнээс 5 мин 46 секундын хоцролдолтойгоор Польшийн тамирчин Рафаел Соник оржээ. Чилийн тамирчин Игнасия Касале Парагвайн тамирчинаас 11 мин 37 секундын хоцрогдолтойгоор 3-р байранд оржээ. нийт үзүүлэлтээрээ Польшийн тамирчин Рафаел Соник тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 21 мин 59 секундын хоцрогдолтойгоор Касале 2-р байранд бичигдэж байна.

7-р гарааны дараах үзүүлэлт
251
• SONIK (POL)
YAMAHA 31:50:46 - 00:15:00
2 250
• CASALE (CHL)
YAMAHA 32:12:45 00:21:59 00:20:00
3 252
• LAFUENTE (URY)
YAMAHA 32:58:46 01:08:00 -
4 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 35:06:25 03:15:39 -
5 256
• SANABRIA GALEANO (PRY)
YAMAHA 35:15:59 03:25:13

Ачааны машин


Image

өмнөх 7-р гараанд тэргүүллээ алдаад байсан 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг замаа 3 цаг 25 мин 47 секундад туулсанаар түрүүллээ. Харин 2-р байранд түүнээс 11 минутын хоцрогдолтойгоор Голландын тамирчин Жеррар де Ройгийн ахалсан Ивеко баг оржээ. Оросын тамирчин Андрей Каргиновоор ахлуулсан Камаз баг 3-р байранд орсон бол тэмцээнийг хошуучлагч Аярат Мардеевийн ахалсан Камаз баг 5-р байранд оржээ.
8-р гарааны дүн :
1. Eduard Nikolaev (KAMAZ), 3h 25m 47s
2. Gerard De Rooy (Iveco), +11m 16s
3. Andrey Karginov (KAMAZ), +14m 58s
4. Ales Loprais (MAN), +20m 1s
5. Ayrat Mardeev (KAMAZ), +32m 2s
8-р гарааны дараах үзүүлэлт:
1. Ayrat Mardeev (KAMAZ), 26h 33m 21s
2. Andrey Karginov (KAMAZ), +5m 19s
3. Edurard Nikolaev (KAMAZ), +12m 41s
4. Ales Loprais (MAN), +59m 19s
5. Dmitry Sotnikov (KAMAZ), +1h 14m 29s

8-р гараа

Uyuni–Iquique

Лайсон : 24km, уралдах зам 781km

Өнөөдөр автомашин болон ачааны машины ангилалыхан амарна. Харин мотоцикль болон куад ангилалыхан Uyuni-ны давст нуураар уралдаж эргэн Чилид хүрэлцэн ирэх ба оролцогчдийг 3,700 метрийн өндөр өгсүүр зам сүүлийн 40 км –д эцэс төгсгөлгүй элсэн манхан хүлээж байна

Re: DAKAR Rally 2014

Posted: Tue Jan 13, 2015 12:17 pm
by Solongo
Чанга хүүхэн Laia Sainz


Image

Тэр бол үзэсгэлэнтэй энгийн нэг эмэгтэй хүн.


Гэвч тэрбээр жинхэнэ эрчүүдийн уралдаан гэгдэх Дакар Раллийн мотоциклийн ангилалд уралдаж буй цор ганц эмэгтэй оролцогч юм.
Тэрбээр дэлхийн эмэгтэйчүүдийн триалын 13 удаагийн аварга, мөн европын 10 удаагийн аваргаас гадна эмэгтэйчүүдийн эндурогийн 2010 оны дэлхийн аваргын 3-р байр, 2011 оны 2-р байр мөн 2012 оны аварга болсон бүсгүй юм.
Лаяа Санз 1985 оны 12 сарын 11 ны өдөр Испаны Барселона хотноо мэндэлжээ.

Image

Лаяа анх 2 настайдаа мотоцикл унаж сурчээ. Аав нь түүнд мотоцикл хэрхэн унаж сурахыг заасан аж.харин тэрбээр 4 настай байхдаа ахынхаа мотоциклыг эцэг эхээсээ нууцаар унадаг байжээ. Түүний ах Хоан нь мэргэжлийн мотоциклчин бөгөөд 25сс ангилалд тэмцээнд оролддог аж.Улмаар Лаяа 1992 онд 7 настай байхдаа Каталоны өсвөрийн аваргын тэмцээнд оролцон 9-р байранд орсон байна. үүний дараа тэрбээр уйгагүй бэлтгэлээ хийдэг байв. Үүний үр дүнд тэрбээр 12 настай байхдаа 80сс мотоциклийн тэмцээнүүдэд эрчүүдтэй өрсөлдөн түрүүлжээ. Лаяа триалын тэмцээнүүдэд ч оролцох болсон бөгөөд 2000-2006 он хүртэл эмэгтэйчүүдийн триалын дэлхийн аваргад тасралтгүй түрүүлэн эрчүүдийн дэлхйн аваргад ч өрсөлдөх болсон байна.

Image

2010 онд түүнд алдарт Дакар Раллид уралдах боломж гарсан бөгөөд түүний хүүхэд байх үеийн шүтээн болсон Жорди Аркаронс түүнийг дасгалжуулжээ. Лаяа Дакарт бэлдэнгээ эндурогийн дэлхийн аваргын тэмцээнүүднд оролцож байв. 2011 онд ахны дакар уралдаанд Аrcarons RST KH-7 багаас орон 200 гаруй мотоциклчидоос 39 –р байранд орсон амжилтыг үзүүлжээ.

Image

2012 онд тэрбээр Дакар раллид Gas Gas багаас уралджээ. Гэвч тэрбээр 4дэх гарааны үеэр осолдон гараа гэмтээж мөн мотоциклынхоо шатахууны сав нь гэмтсэн ч Лаяа бариандаа орж ирж чадсан байна. тэрбээр уралдаанаа амжилттай дуусгаж 39 –р байранд жагссанаар уралдааныг дуусгаж чадсан анхны эмэгтэй мотоциклчин болжээ.
Өнгөрсөн жил тэрбээр амжилтаа ахиулан 12 –р байранд орсон бол энэ жил 8 –р гараанд уралдааныг тэргүүлэгч нутаг нэгт мотоциклчин болох Марк Кома болон Хоан Барредагын өмнө 5-р байранд оржээ. Тэрбээр өнөөдрийн байдлаар нийт үзүүлэлтээрээ 9 – байранд жагсаж байна.

Image

Re: DAKAR Rally 2014

Posted: Tue Jan 13, 2015 2:14 pm
by Solongo
этап 8 тойм

Хоан баррейда тэргүүллээ алдлаа.

Image

2 өдрийн марафон гарааны дараа 4 удаагийн аварга Марк Кома тэмцээнийг хошуучилж эхэллээ.
Өчигдөр болсон 8 –р гараанд мотоциклчид болон куад ангилалыхан хэдийгээр 784 км замыг туулах байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж тамирчдыг 378 км замаар бариалуулжээ. Уг гараанд Чилийн мотоциклчин Pablo Quintanilla замаа 2 цаг 56 мин 19 секунд туулан анхны гараандаа түрүүлжээ.

Image

7-р гараа хүртэл уралдааныг тэргүүлж байсан Баррейдагийн мотоциклд цахилгааны асуудал гаран үүнээс бол 3 цаг гарангийн хугацаа алдаж тэргүүлээгчээс 04 цаг 25 мин 43 секундын хоцрогдолтойгоор 80 –р байранд оржээ.
Испаны тамирчин Juan Pedrero Garcia 2-р байранд орсон бол Словакийн мотоциклчин Stefan Svitko 3-р байранд орсон байна.
Тэргүүлэгчээс 41 секугндын зайтайгаар Австрийн мотоциклчин Toby Price, орсон бол 5-р байранд уралдааны цор ганц эмэгтэй оролцогч Laia Sanz 5-р байранд оржээ. Тэрбээр 1р байранд орсон Чилийн тамирчинаас ердөө 2 мин 36 секундын хоцрогдолтойгоор барианд оржээ.

Харин нийт үзүүлэлтээрээ тэрбээр Комагаас 4 цаг 11 мин 38 минутын хоцрогдол болон 1 цаг 20 минутын торгуултайгаар 24 –р байранд жагсаж байна.
Нийт үзүүлэлтээрээ 2-р байранд 7 –р гарааны яалгч Хонда багийн мотоциклчин Paulo Goncalves жагсаж байгаа бол 3-р байранд КТМ багийн Pablo Quintanilla жагсаж байна.


Манай улсаас оролцож буй ОУХМ 83 # 74 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 3 цаг 10 минут 49 секундын хоцрогдолтойгоор 74 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 14 цаг 15 мин 53 сек –н хоцрогдолтойгоор 56 –р байранд жагсаж байна.
Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай Ч.Анар WP12/WP13-аар 85-д бүртгэгдсэн бөгөөд барианд бүртгэгдсэн мэдээлэл одоогоор dakar.com сайтад хараахан орж ирээгүй байна.
8-р гарааны дараах нийт үзүүлэлт
1. 1-Marc Coma (KTM), 28hrs, 51mins, 12secs
2. 7-Paulo Goncalves (Honda), + 9mins, 11secs
3. 31-Pablo Quintanilla (KTM), + 11mins, 11secs
4. 26-Toby Price (KTM), + 15mins, 56secs
5. 18-Stefan Svitko (KTM), + 26mins, 30secs
6. 11-Ruben Faria (KTM), + 34mins, 34secs
7. 14-Alain Duclos (Sherco), + 58mins, 8secs (15mins penalty)
8. 9-David Casteu (KTM), + 1hr, 10mins, 48secs
9. 29-Laia Sanz (Honda), + 1hr, 18mins, 51secs
10. 21-Ivan Jakes (KTM), + 1hr, 47mins, 47secs

Куад

Image

куад ангилалд өчигдөрийн байдлаар 1 3 оролцогч бариандаа орсон бөгөөд Аргентиниы тамирчин Гонзалес Фериоли энэ жилийн анхны гараандаа түрүүллээ. Тэрбээр замаа 3 цаг 43 мин 35 секундад туулсан бөгөөд түүнээс 7 мин 54 секундын хоцролдолтойгоор Чилийн тамирчин Игнасия Касале 2-р байранд орсоноор нийт үзүүлэлтээрээ уралдааныг тэргүүлж эхэлсэн бол Польшийн тамирчин Рафаел Соник тэргүүлэгчээс 36 мин 42 секундын хоцрогдолтойгоор 8-р байранд оржээ.
3-р байранд Уругвайн тамирчин Серхио Лафуенти оржээ.
Уралдааныг Чилийн тамирчин Игнасия Касале тэргүүлж байгаа бол Польшийн тамирчин Рафаел Соник түүнээс 6 мин 49 секундын хоцроглолтойгоор 2-р байранд бичигдэж байна.
8-р гарааны дараах нйит үзүүлэлт
250
• CASALE (CHL)
YAMAHA 36:04:14 - 00:20:00
2 251
• SONIK (POL)
YAMAHA 36:11:03 00:06:49 00:15:00
3 252
• LAFUENTE (URY)
YAMAHA 36:53:25 00:49:11 -
4 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 38:50:00 02:45:46 -
5 256
• SANABRIA GALEANO (PRY)
YAMAHA 39:34:39 03:30:25 -





9 –р гараа

Image

Iquique - Calama.
энэ гараанд оролцогчид Iquique –с Calama хүртэл нийт 450 км замыг туулна.
Оролцогчид Atacama –н элсэн цөлөөр дайрч уралдах бөгөөд тэднийг нүх болон овойлт ихтэй хүнд бартаа саадтай зам хүлээж байна.

Re: DAKAR Rally 2014

Posted: Wed Jan 14, 2015 1:03 pm
by Solongo
намайг юм бичихлээр л хүмүүүс юм бичихгү байгаамдаа :-\

Re: DAKAR Rally 2014

Posted: Wed Jan 14, 2015 2:46 pm
by Solongo
этап 9 тойм

Дакар раллийн 9 дэх гараанд мотоциклийн ангилалд Хонда тамирчин Helder Rodriguez түрүүллээ. энэ нь түүний энэ жилийн 2 дох түрүү нь бөгөөд 2-р байранд түүнээс 3 мин 51 секундын хоцрогдолтойгоор түүний багийн анд Paulo Goncalves орсон бол 3-р байранд Родригезээс 7 мин 34 секундын хоцрогдолтойгоор уралдааныг тэргүүлэгч Марк Кома оржээ

Image

Харин өчигдөрийн гараанд 80-р байранд ороод байсан Испаны мотоциклчин Joan Barreda тэргүүлэгчээс 34 мин 47 секундын хоцрогдолтойгоор 10-р байранд орсон ба нийт үзүүлтээрээ 17-р байранд жагсаж байна.
Австралийн мотоциклчин Toby Price тэргүүлэгчээс 23 мин 9 секундын хоцрогдолтойгоор 6-р байранд орсоноор тэрбээр нийт үзүүлэлтээрээ 3 –р байранд жагсаж байгаа Pablo Quintanilla –с 5 минутын хоцрогдолтойгоор 4-р байранд жагсаж байна.
Уралдааныг дакарын 4 удаагийн аварга Марк Кома тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 5 мини 28 секундын хоцрогдолтойгоор Португалийн тамирчин Paulo Goncalves 2-р байранд , 3-р байранд КТМ багийн Pablo Quintanilla жагсаж байна.

Манай улсаас оролцож буй ОУХМ 83 # 48 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 2 цаг 50 минут 45 секундын хоцрогдолтойгоор 48 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 16 цаг 59 мин 04 сек –н хоцрогдолтойгоор 53 –р байранд жагсаж байна.
Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай Ч.Анар WP7 хяналтын цэгээр 77-р байраар бүртгэгдсэн бөгөөд барианд бүртгэгдсэн мэдээлэл одоогоор dakar.com сайтад хараахан орж ирээгүй байна.
9-р гарааны дараах нийт үзүүлэлт
1. Marc Coma (ESP) KTM 34h05m00s
2. Paulo Goncalves (POR) Honda +5m28s
3. Pablo Quintanilla (CHL) KTM +26m52s
4. Toby Price (AUS) KTM +31m31s
5. Stefan Svitko (SVK) KTM +40m36s
6. David Casteu (FRA) KTM +1h31m26s
7. Ruben Faria (POR) KTM +1h41m22s
8. Laia Sanz (ESP) Honda +1h54m37s
9. Ivan Jakes (SVK) KTM +2h18m31s
10. Olivier Pain (FRA) Yamaha +2h36m13s
59. Llewellyn Sullivan-Pavey (AUS) KTM +20h35m08s
61. Simon Pavey (AUS) KTM +20h56m06s

Автомашин

Image

автомашины ангилалд энэ жил аваргаа хамгаалан оролцож буй Испаны тамирчин Нани Рома энэ жилийн анхныхаа гараандаа түрүүллээ. Түүнээс 6 мин 27 секундын хоцрогдолтойгоор уралдааныг тэргүүлэгч Катарын тамирчин Nasser Al-Attiyah 2 –р байранд орсон бол 3-р байранд тэргүүлэгчээс 15 мин 52 секундын хоцрогдолтойгоор Оросын тамирчин Владимир Василив оржээ.

Image

4- р байранд Өмнөд Африкийн тамирчин Giniel De Villiers орсон бол 5- р байранд Саудын Арабын тамирчин Yazeed Alrajhi оржээ.
Аргентины тамирчин Орландо Терранова 7-р байранд орсон бол Америкийн Нэгдсэн улсбн тамирчин Робби Гордон 8-р байранд , дакарын 5 удаагийн аварга Сирил Деспре 9 –р байранд орсон байна.
Уралдааныг Катарын тамирчин Nasser Al-Attiyah тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 23 мин 58 секундын хоцрогдолтойгоор Өмнөд Африкийн тамирчин Giniel De Villiers 2-р байранд жагсаж байна.
Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 6 цаг 13 мин 33 сек –н хоцрогдолтойгоор 63- р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 65 –р байранд жагсаж байна.
#355 дугаартай Унгарын баг тэргүүлэгчээс 6 цаг 05 мин 21 секундын хоцрогдолтойгоор 62 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 66 -р байранд жагсаж байна.
9-р гарааны дараах нийт үзүүлэлт

1. Nasser Al-Attiyah (QAT) Mini 31h29m38s
2. Giniel De Villiers (RSA) Toyota +23m58s
3. Yazeed Al Rajhi (SAU) Toyota +39m29s
4. Krzysztof Holowczyc (POL) Mini +1h17m41s
5. Erik Van Loon (NED) Mini +2h41m46s
6. Christian Lavieille (FRA) Toyota +2h51m39s
7. Vladimir Vasilyev (RUS) Mini +3h02m41s
8. Carlos Sousa (POR) Mitsubishi +3h33m35s
9. Bernhard Ten Brinke (NED) Toyota +3h34m07s
10. Aidyn Rakhimbayev (KAZ) Mini +3h41m24s
44. Peter Jerie (AUS) Toyota +22h24m48s

Куад

Image

куад ангилалд өчигдөрийн байдлаар 21 оролцогч бариандаа орсон бөгөөд Чилийн тамирчин Victor Gallegos энэ жилийн анхны гараандаа түрүүллээ. 2-р байранд түүнээс 15 мин 35 секундын хоцрогдолтойгоор Польшийн тамирчин Rafal Sonik орсон бол 3-р байранд Урагвайн тамирчин Серхио Лафуенте оржээ.
Уралдааныг Польшийн тамирчин Rafal Sonik тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 4 минутын хоцрогдолтойгоор Чилийн тамирчин Игнасия Касале 2-р байранд жагсаж байна. 3-р байранд Урагвайн тамирчин Серхио Лафуенте Рафаелээс 52 мин 16 секундын хоцрогдолтойгоор 3-р байранд жагсаж байна.
9-р гарааны дараах нийт үзүүлэлт
Pos. N° Name Mark Time variation Penalty
1 251
• SONIK (POL)
YAMAHA 42:58:24 - 00:15:00
2 250
• CASALE (CHL)
YAMAHA 43:02:24 00:04:00 00:20:00
3 252
• LAFUENTE (URY)
YAMAHA 43:50:40 00:52:16 -
4 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 45:52:07 02:53:43 -
5 283
• NOSIGLIA (BOL)
HONDA 46:44:03 03:45:39 00:20:00

Image

Image

Уралдааныг хошуучлагч Оросын тамирчин Аярат Мардеевийн ахалсан Камаз 9-р гараанд түрүүллээ. Түүнээс 1 мин 29 секундын хоцрогдолтойгоор нутаг нэгт тамирчин 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг 2р байранд орсон бол 3-р байранд Голландын тамирчин Жеррар Де Ройгийн ахалсан Ивеко баг оржээ.
Уралдаанийг нийт үзүүлэлтээр Аярат Мардееваар ахлуулсан Камаз баг тэргүүлж байгаа бол түүнээс 14 мин 10 секундын зайтайгаар энэ жил 5 ч гараанд түрүүлээд байгаа Эдуард Николаевийн Камаз баг , 3-р байранд өнгөрсөн жилийн дакар раллийн аварга Оросын тамирчин Андрей Каргиновоор ахлуулсан Камаз баг жагсаж байна.
9 – р гарааны дараах нийт үзүүлэлт
Pos. N° Name Mark Time variation Penalty
1 507
• MARDEEV (RUS)
• BELYAEV (RUS)
• SVISTUNOV (RUS)
KAMAZ 31:52:50 - -
2 502
• NIKOLAEV (RUS)
• YAKOVLEV (RUS)
• AKHMADEEV (RUS)
KAMAZ 32:07:00 00:14:10 -
3 500
• KARGINOV (RUS)
• MOKEEV (RUS)
• LEONOV (RUS)
KAMAZ 32:13:32 00:20:42 00:01:00
4 503
• LOPRAIS (CZE)
• MARCO ALCAYNA (ESP)
• VAN DER VAET (BEL)
MAN 33:11:07 01:18:17 -
5 520
• SOTNIKOV (RUS)
• DEVYATKIN (RUS)
• AFERIN (RUS)
KAMAZ 33:44:39 01:51:49 00:02:00

10 –р гараа

Calama-Salta

Image

Лайсон : 501km, уралдах зам : 359km
Оролцогчид өнөөдөр Чилийг орхиж Аргентины хамгийн том давст нуур болох "Salinas Grandes" –р дайрч уралдана. Мөн оролцогчдыг 3,600 метрийн өндөр өгсүүр зам хүнд бартаа саадтай зам хүлээж байна.

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 15, 2015 9:46 am
by mendamar
Solongo wrote:намайг юм бичихлээр л хүмүүүс юм бичихгү байгаамдаа :-\
t1teed baigaara alii shuu. iim goe tsuvral ymnuud des daraagaaraa yvj bhd dund ni hogin post orood irvel ymr olig bdii.

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 15, 2015 11:45 am
by Solongo
mendamar wrote:
Solongo wrote:намайг юм бичихлээр л хүмүүүс юм бичихгү байгаамдаа :-\
t1teed baigaara alii shuu. iim goe tsuvral ymnuud des daraagaaraa yvj bhd dund ni hogin post orood irvel ymr olig bdii.
тэгсэн ч гэсэн ганцаараа бичэд байх эвгүн байна шд :-D

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 15, 2015 11:57 am
by Solongo
Эр зориг, тэсвэр хатуужил, амь өрссөн бартаатай гээд Дакар ралли нь жинхэнэ эрчүүдийн уралдаан л гэлтэй. Зохиогдож буй газрын уур амьсгал, эцэс төгсгөлгүй цөл, уул ус хад гээд бүх зүйлс нь энэхүү уралдааныг ямар хүнд хэцүү бэрх болохыг харуулж байгаа бизээ.

Image

автоспортын бүхий л тамирчид энэ тэмцээнд оролцохыг хүсдэг бөгөөд энэхүү тэмцээн нь автоспортын олимп гэгдэх уралдаан юм. Гараанд заваал түрүүлэх биш эр зориг, тэсвэр хатуужилаа ялан дийлж барианд орж уралдааныг дуусгана гэдэг нь асар их нэр хүндтэй зүйл юм.
Энэ жилийн уралдаанд өөрийн хүү болон ач зээ нарынхаа үеийн залуустай мөр зэрэгцэн дэлхийн номер нэг тамирчин гэдгээ батлан өдийг хүртэл төмөр хүлгийн жолоогоо мушгиж буй нэг хүн энэхүү уралдаанд уралдаж байна.

Image

Тэр бол Дакар Раллийн 11 аварга , амьд домог гэгдэх Стефен Петерхансел юм. тэрбээр өдгөө 49 настай хэдий ч уралдааны талбарт 18 настай цэл залуу мэт хурд хүчийг үзүүлэн уралдаж байна.
Стефен анх 1988 оны Парис Дакар раллид Яамаха багаас мотоциклийн ангилалд анх уралдсан бөгөөд 1991,1992,1993, 1995 , 1997,1998 онуудад тасралтгүй түрүүлсэн гайхалтай уралдаанч хүн юм.

Image

Гэвч тэрбээр 1999 онд автомашины ангилал руу шилжин Ниссан багт оржээ. Үүнээс хойш 4 жилийн турш гавьтай амжилт үзүүлээгүй бөгөөд түүнийг буруу сонгол хйисэн хэмээн буруутгах хүмүүс олон байсан бизээ. Тэгсэн ч тэрбээр өөрийн ур чадвар авьяаасаа дахин батлан 2004, 2005,2007 , 2012, 2013 онуудад түрүүлсэн юм. 2014 онд тэрбээр 2 –р байранд орсон бол энэ жил авто машины төрөлд 6 дахиа түрүүлэн мотоциклийн ангилалд гарсан амжилтаа тэгшитгэхийг зорин уралдаж байна.

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 15, 2015 6:21 pm
by Solongo
өнөөдөр ажил ихтэйгээсээ болоод тоймоо оройтуулчихлаа сорри :D


Дакар Раллийн 10 дах гараа Аргентины хамгийн том давст нуур болох "Salinas Grandes" –р дайрч мөн 3,600 метрийн өндөр өгсүүр зам хүнд бартаа саадтай замыг тууллаа.
Энэ удаагийн гараанд мотоцикл болон куад ангилалыхан 371 км замыг туулсан бол автомашин болон Ачааны машины ангилал 358 км зам туулжээ.

Image

Мотоцикл

8 –р гарааны үеэр мотоциклд нь гэмтэл гаран тэргүүлллээ алдаад байсан 31 настай Хонда багийн мотоциклчин энэ жилийн 3 дах гараандаа түрүүллээ.
Түүнээс 1 мин 39 секундын хоцрогдолтойгоор өнгөрсөн жилийн аварга Марк Кома 2-р байранд орсон бол 3-р байранд Баррейдагаас 1 мин 57 секундын хоцрогдолтойгоор КТМ багийн мотоциклчин Ruben Faria оржээ.
Австралийн мотоциклчин Toby Price тэргүүлэгчээс 2 мин 14 секундын хоцрогдолтойгоор 4-р байранд орсон бол нийт үзүүлэлтээрээ 3 –р байранд жагсаж байгаа Pablo Quintanilla 3 мин 46 секундын хоцрогдолтойгоор 5-р байранд оржээ.
Уралдааныг нийт үзүүлэлтээрээ Дакарын 4 удаагийн аварга Марк Кома тэргүүлсэн хэвээр байгаа бол КТМ багийн мотоциклчин Pablo Quintanilla түүнээс 7 мин 35 секундын хоцрогдолтойгоор 2-р байранд жагсаж байна.
Испаны тамирчин Хоан Баррейдагийн хувьд Комагаас 4 цаг 37 мин 12 секундын хоцрогдолтойгоор 15-р байранд жагсаж байна.

Image

Манай улсаас оролцож буй ОУХМ 83 # 43 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 5 цаг 5 минут 23 секундын хоцрогдолтойгоор 43 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 17 цаг 55 мин 37 сек –н хоцрогдолтойгоор 48 –р байранд жагсаж байна.
Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай Ч.Анар тэргүүлэгчээс 5 цаг 51 мин 34 секундын хоцрогдолтойгоор 80 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 97 цаг 21 мин 16 секундын хоцрогдолтойгоор 81 –р байранд жагсаж байна.

10-р гарааны дүн :
1. Joan Barreda (Honda), 4h 7m 11s
2. Marc Coma (KTM), +1m 39s
3. Ruben Faria (KTM), +1m 57s
4. Toby Price (KTM), +2m 14s
5. Paulo Gonçalves (Honda), +3m 46s
10- р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Marc Coma (KTM), 38h 13m 50s
2. Paulo Gonçalves (Honda), +7m 35s
3. Pablo Quintanilla (KTM), +31m 42s
4. Toby Price (KTM), +32m 6s
5. Stefan Svitko (KTM), +45m 19s

автомашин

Image

автомашины ангилалд 44 настай Катарын тамирчин Nasser Al-Attiyah түрүүллээ. Энэ нь түүний энэ жилийн дакарын 4 дэх түрүү нь юм.
2011 оны Дакар раллийн аваргаас 1 мин 35 секундын зайтайгаар Аргентины тамирчин Орландо Терранова 2- р байранд оржээ. Саудын Арабын тамирчин Yazeed Alrajhi , Nasser-с 3 мин 39 секундын зайтайгаар 3-р байранд орсон бол нийт үзүүлэлтээрээ тэргүүн байрын төлөө Nasser Al-Attiyah –тай хүчтэй өрсөлдөж буй Өмнөд Африкийн тамирчин Giniel De Villiers 5-р байранд жагсаж байна.
Дакар раллийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел тэргүүлэгчээс 7 минутын хоцрогдолтойгоор 14 –р байранд жагсаж байгаа бол түүний багийн анд дакарын 5 удаагийн аварга Сайрил Деспре 36-р байранд жагсаж байна.
Уралдааныг Катарын тамирчин Nasser Al-Attiyah тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 28 мин 22 секундын хоцрогдолтойгоор Өмнөд Африкийн тамирчин Giniel De Villiers 2-р байранд жагсаж байна.
Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 2 цаг 31 мин 36 сек –н хоцрогдолтойгоор 66- р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 62 –р байранд жагсаж байна.
10 –р гарааны дүн :
1. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) 3h 49m 59s
2. Orlando Terranova (Mini) +1m 35s
3. Yazeed Al-Rajhi (Toyota), +3m 39s
4. Leeroy Poulter (Toyota) +4m 6s
5. Giniel de Villiers (Toyota), +4m 24s
10 –р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) 35h 19m 37s
2. Giniel de Villiers (Toyota) +28m 22s
3. Yazeed Al-Rajhi (Toyota), +43m 8s
4. Krzysztof Holowczyc (Mini) + 1h 23m 42s
5. Erik van Loon (Mini) + 2h 51m 13s

Куад

куад ангилалд өчигдөрийн байдлаар 19 оролцогч бариандаа орсон бөгөөд Парагвайн тамирчин Nelson Sanabria энэ жилийн 2 дох гараандаа түрүүллээ. 2-р байранд түүнээс 3 мин 10 секундын хоцрогдолтойгоор Аргентины тамирчин González Ferioli, орсон бол 3-р байранд Болгарын тамирчин Walter Nosiglia оржээ.
Тэмцээнийг тэргүүлэгч Польшийн тамирчин Rafal Sonik 4-р байранд орсон бол түүнээс ердөө 4 минутын хоцрогдолтойгоор 2-р байранд жагсаж байсан өнгөрсөн жилийн аварга тамирчин Игнасия Касале-н куаданд механикийн эвдрэл гаран уралдааныг орхижээ.
Уралдааныг Польшийн тамирчин Rafal Sonik тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 2 цаг 51 мин 39 секундын хоцрогдолтойгоор Аргентины тамирчин González Ferioli , 3-р байранд Болгарын тамирчин Walter Nosiglia жагсаж байна.

Нийт үзүүлэлт

Pos. N° Name Mark Time variation Penalty
1 251
• SONIK (POL)
YAMAHA 48:02:07 - 00:15:00
2 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 50:53:46 02:51:39 -
3 283
• NOSIGLIA (BOL)
HONDA 51:46:32 03:44:25 00:20:00
4 256
• SANABRIA GALEANO (PRY)
YAMAHA 52:21:11 04:19:04 00:00:30
5 254
• GALLEGOS LOZIC (CHL)
HONDA 53:38:34 05:36:27 00:16:00

Ачааны машин

Николаевйин Камаз баг 6 дах ялалтаа байгууллаа


Image

2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг энэ жилийн 6 дах гараандаа түрүүлсэнээр уралдааныг тэргүүлэгч нутаг нэгт тамирчин Аярат Мардеев багт ердөө 13 минутын зайтай боллоо.
Николаевийн араас Аярат Мардеевын ахалсан Камаз баг 49 секундын зайтайгаар 2-р байранд орсон бол 3-р байранд Беларусийн тамирчин Siarhei Viazovich-н ахалсан МАЗ баг оржээ.
10-р гарааны дүн :
1. Eduard Nikolaev (KAMAZ) 4h 18m 17s
2. Ayrat Mardeev (KAMAZ) +49s
3. Siarhei Viazovich (MAZ) +1m 19s
4. Ales Loprais (MAN) +4m 42s
5. Gerard de Rooy (MAN) +5m 19s
10-р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Ayrat Mardeev (KAMAZ) 36h 11m 56s
2. Eduard Nikolaev (KAMAZ) +13m 21s
3. Andrey Karginov (KAMAZ) +42m 46s
4. Ales Loprais (MAN) +1h 22m 10s
5. Dmitry Sotkinov (KAMAZ) +2h 19m 4s

11 –р гараа
Salta – Termas de Río Hondo
Лайсон : 326km, уралдах зам : 194km


Оролцогчид өнөөдөр Аргентины алдарт 40-р замаар дайрч өнгөрөх ба энэ ер бусын үзэсгэлэнт байгалийн тогтоцтойгоос гадна оролцогчид яг энэ л замыг дамжин өнгөрөхдөө хурдны дээд үзүүлэлтээ үзүүлэх боломжтой . тамирчдыг модны мөчир мэт салаалсан олон салаа зам хүлээж байгаа бөгөөд энэ удаагийн гараа маш их өрсөлдөөнтэй болох нь дамжигүй.

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 15, 2015 6:34 pm
by Solongo
2015 оны Дакар Ралли уралдааны онцлох агшинууд :

Жил бүрийн 1 сард зохиогддог бартаат замын Дакар Ралли уралдаан Өмнөд Америкт амжилттай болж байгаа билээ . Энэ жил 37 дох удаагаа зохион байгуулагдаж байгаа уралдаанд нийт 665 тамирчид хурд хүчээ сорьж байна.
Дакар ралли 1 сарын 4 ны өдөр Аргентины Буэнос Айрос хотоос эхлэн Боливоор дайрч Чили хүртэл 15 үе шаттайгаар 15 өдрийн турш нийт 9.000 км зам туулах юм.
одоогийн байдлаар хэд хэдэн оролцогчид осолдооод байгаа ба 3 –р гарааны үед 39 настай Польшийн мотоциклчин Майкл Херник золгүйгээр амиа алдсан билээ. Тэмцээн эхэлсэнээс хойш 8 өдөр өнгөрөөд байгаа бөгөөд уралдаан дээр гарсан ховор агшиныг буулгасан гэрэл зургуудыг толилуулж байна.

Image
2015 оны 1 сарын 5: KTM багийн мотоциклчин 2 дох гараанд уралдахаар зогсож байгаа нь.

Image
2015 оны 1 сарын 5 : Польшийн мотоциклчид болох Michal Hernik болон Pawel Stasiaczek нар 2 дох гарааны үеэр

Image
2015 оны 1 сарын 5 : дакар раллийн 2-р гараа Вилла Карлос Паз – Сан Хуан хүртэлх замыг оролцогч Albert Llovera туулж байгаа нь

Image
2015 оны 1 сарын 5: мотоциклчин Ivan Jakes 2 дох гараанд барианд орсоны дараа

Image
2015 оны 1 сарын 5: Голландын тамирчин Frans Verhoeven 2 дох гараанд барианд орсны дараа

Image
2015 оны 1 сарын 6: Marcel Van Vliet, Marcel Pronk болон Artur Klein нар Дакар раллийн 3 дах гараа болох San Juan - Chilecito, хүртэлх замд

Image
2015 оны 1 сарын 6: хятадын тамирчин Zhong Lei , Ma Miao нар 3 дах гарааны үеэр

Image
Польшийн 39 настай мотоциклчин Майкл Херник 2015 оны 1 сарын 3 нд Аргентиний нийслэл Буэнос Айрос хотод уралдаан эхлэх үед . 3 өдрийн дараа түүний цогцосыг San Juan-с Chilecito хүртэлх 206 км газараас олжээ.

Image
2015 оны 1 сарын 7: Испаны дугуйчин Gerard Farres Guell 4 дэх гарааны үеэр

Image
2015 оны 1 сарын 7 : дакар раллийн 4 дэх гарааны үеэр осолдсон Jorge Lacunza -д Аргентины үзэгчид тусалж байгаа нь

Image
2015 оны 1 сарын 7 : Аргентины куадын тамирчин Sebastian Halpern –ны куад 4-г гарааны үеэр осолдон үзэгчид түүнд тусалж байгаа нь

Image
2015 оны 1 сарын 7 : 2010 оны Дакар Раллийн аварга Carlos Sainz -н машинд 5-р гарааны үеэр эвдрэл гарч уралдааныг орхилоо .

Image
2015 оны 1 сарын 8 : 5 дах гараан үеэр Испаны мотоциклчин Marc Pedrola-н гар

Image
2015 оны 1 сарын 9: Чилийн мотоциклчин Pablo Quintanilla 6-р гарааны үеэр

Image
2015 оны 1 сарын 9: Испаны мотоциклчин Joan Barreda Bort 6-р гарааны үеэр

Image
Польшийн тамирчин Rafal Sonik Iquique хүрэх 6-р гарааны үеэр

Image
2015 оны 1 сарын 10: Чилийн Iquique-с Боливийн Uyuni хүртэлх 7-р гарааны үеэр

Image
2015 оны 1 сарын 10 : 7-р гарааны үеэр Аргентиний тамирчин Juan Manuel Silva болон Pablo Sisterna нарын Mercedes машин онхолдов.

Image
2015 оны 1 сарын 10 , ослын дараа машинаас Pablo Sisterna –г гаргахаар 2 хүн тусалж байгаа нь

Image
2015 оны 1 сарын 10 : 7-р гарааны үеэр Канадын тамирчн Matthew Campbell –н машин осолдов

Image
2015 оны 1 сарын 11 : оролцогчид 8 –р гарааны үеэр барианаасаа гарч байна

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 15, 2015 10:04 pm
by Exotic
ene autogiin zagvaruud ulam l uchir bituuleg bolood baih yum, balance-iin huvaarilalt, zagvar, yvah ed angi etr geed l.. mani meteesee heden 10 jileer turuulj yvaa baih daa bodvol

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 16, 2015 12:26 am
by Solongo
Dakar duushad 2 hon l honog uldlee . Dakarin tuhai yu bichwel der we sanaa onoo heleech

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 16, 2015 1:19 am
by Exotic
hamgiin hamgiiniig ni bichvel sonirholtoi sanagdaj baina