SUBARU ENTHUSIAST ХЭВЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Ойрд Old-timer G-Wagen-аас болж "гайт" "хууч өвчин" сэдрээд хэдхэн хоногт ёстой бөөн л юм боллоо.
Угаас MAF -д төмөр хүлгийг дан ганц хэрэглээ, хэрэгцээг бодож сонгодоггүй дор бүрнээ л янз бүрийн mofication, tuning project хийдэг, авто хоббитой залуусийн нэгдэл гэж ойлгож болох тул их бага янз бүрийн хэмжээгээр "хууч өвчин" байдаг байх.
Асуудал юунаас эхлэв гэхээр нэлээд урт түүх боллоо л доо, хэхэ.
Форекийг эхлээд нэг субарист авая гээд авлаа, дараа нь наймаа буцлаа. За дараа нь сайн найз маань авая гол нь stock болгочих, after market parts хэрэггүй гэхээр нь хольж солио хийх баахан зар тавилаа, баахан хүнд үзүүлж харууллаа.
Тэгтэл нэтэд хямд зарна гэсэн Жи байхаар нь очиж үзээд Гүмбэ ахтай нэлээд зөвлөлдөж байгаад авч орхилоо. За тэгсэн нөгөө Форек авая гэсэн найз маань авч чадахгүй нь мөнгөний боломжгүй болчихлоо гэдэг байгаа.

За тэгээд бас нэг субаристад үзүүллээ, би ч бушуухан салахын түүс болоод нэлээд л хямд үнэ хэллээ, бүх part-уудтайгаа 5.5-д

Маргааш нь тэгтэл бас болилоо гэнэ, шалтгааныг нь ч сайн ойлгож байна л даа.
За ингээд 3н "шамин", эхнэр бол мэдээж бөөн уур, хаха. Тооноос чанар чухал! Дээрээс нь саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр байрны доороо дулаан зогсоол авахаар махийж байгааг ч хэлэх үү. Өвөл гадаа машин хучина гэж бодохоор, олон машины хэрэг огт байхгүй гэдэг эхнэрийн зөв л дөө. Гэр бүлийн 3н хүнд уул нь нэг Форек байхад хангалттай л даа.
Хэрэглээгээ дахин сайн "эрүүл ухаан"-аар бодож үзэв. Нөгөө Жигийн оронд 5 хаалгатай бас нэг Жи авч янзлах эдэр гэсэн бодлоо толгойноосоо авч хаялаа.
Ямар хөдөө ан ав, аргал хоргол, уурхай эдэр гэж айвхтар явах биш гээд 3 хаалгатай Жиг буцааж зараад Форекийг дүүдээ гол нь маш цэвэрхэн унах, би өөрөө tuning project хийх "болзолтой"-гоор унуулах боллоо. Хөдөө гадаа ойр зуур явах бол Форекоо уначихна. Харин ажил төрөл гээд хот дотор B4 RSK -гаа өөрөө уначихая гэж шийдлээ, эцсийн эцэст. Бандан тас!
Форекоо харин эхний ээлжинд сайхан цэмбийлгэж аваад механик болгочихоё, тэгэхгүй бол доллар юань ханш галзуураад эдийн засаг цаана чинь бас эвгүйдэх тийшээ хандаад эхэлчихлээ. Тэгэхээр бүх юмний үнэ тэнгэрт хадаад үнэ нэмэгдээд ирэхээр хүмүүс илүү хэрэглээгээ хасч хэмнэж эхлэнэ, бизнес хүүлдэг машины үнэ улам хямдрана. Гэхдээ хямрал хэзээ нэг цагт дуусч эдийн засаг, хүмүүсийн орлого сайжирч л таараа, тэр үед харин Жиг бодож яагаад болохгүй гэж.
ЗӨВ ЦАГ ҮЕД ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ, цаг үеээ зөв мэдрэх бас чухал шүү дээ.