үргэлжлэл (хоол идээд дулаацсан тул бичихээр шийдлээ нойрыг хүргэхгүйн тулд)
Примира гэдэг машинаараа их ч дэмий тэнэж уралдаж янз бүр л болж байлаа тэр үед ямар одоогынх шиг хурдан удмын сайхан сайхан машинууд байсан биш бараг л бүгд бүдүүн дуутай яндантай л бол гэдэг байсан цаг үе.
унаж уралдаж явсааран байгаад мотороо зууруулаад анхны том даваан дээрээ ирж билээ. одоо яах уу гэдэг бодол яаж янзлах уу гэдэг бол хаанаас мөнгө олох уу гээд л. тэгсэн гай газар доороос гэгчээр танилын маань ах нь яг ижил тэргийг унагаачихсан хэрэгтэй юмаа тайлаад ав гэдэг юм байна. машинаа явуулахын тулд юу ч мэдэхгүй нөхөр (цахим ертөнц бол хол тасархай байсан) ахынхаа найзаар хэлүүлж цээжилж байгаад л граждаа байсан багажаа хамаад нэг найзтайгаа очоод 3н өдөр ноцолдож байж арай гэж мотороо аваад буцаагаад нөгөө машинаасаа моторыг нь салгаж аваад өөрийнхдөө тавина гэдэг шууд тэр үед сэтгэлээр унаад яг шамбийсан шүү. хүний урманд 5н бул гэдэг юмаа олигтой мэдэхгүй нөхөр чинь юу элэнцэг паланцагны мотор сольж тавих. мотор бол өөдөөс шууд л мангар салаавч бид 2- ын аманд чихээстэй.
япон машины мотор сольж тавьж байсан туршлагатай хүнээр заалгуулая гээд бүх юмаа машиндаа хйигээд нөгөөх Спортайж гэдэг машинаараа чирээд одоо вокзалын ард орон сууцны голд хуучин ноос угаах цехийн хашаанд очиж билээ.
пээ тэр мотор тавиад сурсан хүмүүс чинь шал анги бараг хаана нь юуг нь яаж хийчив гэхийн зуургүй л угсраад за одоо дардаа л гэж байна. дартал байдаггүй тэгсэн ах хүү үзэж үзэж байснаа за машин сонирходог уу л гэж байна тийм ах гэсэн чинь үнэхээр сонирходог юм бол би нэг юмыг нь дутуу орхисон чи намайг хоол идчихаад ирэх хооронд залгаад асаасан байгаараа гэдэг юмдаа.
хахаха бид 2 хагас өдөржингөө хайгаад ноцолдоод түй май шүү. тэгсэн акк- ын нэмэхийг нь цаад тал дээр нь боолгүй орхисоныг л олоогүй юмдаа.
за тэгээд муу хар саарал тэргээ тордоод сайхан болгож байгаад л

орж ирсэн ийм тэрэг болгож тав тух намбалаг байдлыг мэдэрч хэсэг амар сайхандаа жаргадаг юм байна.
бас болоогүй ээ дундуур нь бөгсний загатнаа гараагүй хүн чинь

ийм янзын эд авч унадаг юм байна. даан ч яасан онхолдсон байна тэгээд амьд үлдсэндээ баярлаад зарваа хөө. аваад ч удаагүйдээ зайлуул сар болсон уу үгүй юу. зуны сайхан дэлгэр цаг байсаныг ч хэлэх үү ядаж байхад нь.
за тэгээд мэнд үлдэхдээ өөрийнхөө спортоор хичээллэх эрхийг нилээн олон жилээр хасаад өгсөн шүү. одоо ч гайгүйлдээ гамтайхан байвал.
ер нь тэгээд 4н дугуйтай юм нь аминд өлзийтэй юм байна гээд кристагаа овоо юм хумыг нь хийгээд сайхан цэмбэгэрээр нь жил гаруй унаж байсаны дараа гай нь дуудаж багануур яваад буцах замдаа налайхын цаах нь 2 3 эргэчихдэг байгаа.
2 3 хоногоос очоод ачаад авах хооронд чинь аль хэдийн тоносон байсандаа хөөрхийг минь. тэгээд бодсон зүйл нь юу вээ гэхээр сайхан тухлаг л бол аюулгүй байдалыг бас бодолцсон л байдаг юм байна гэж бодсон бөлгөө.
ачиж хотд авчираад шууд л жиргэж өгөөд л олсон мөнгөөрөө

ийм зүйлийг авсандаа. сайхан тухлаг намбаагаад л их дажгүй шүү. бензин зарцуулалт ч яахав тэгээд том мотортой тэрэг унаад дассан байсан болохоор 15л орчим идэлтэнд гайхахаа ч болисон байсан юмдөө.
windom гэдэг машины сайханыг бишрээд л унаж байсан чинь аав дүү 2 бид 2 машингүй болсон тул машинаа зээлээч гэдэг нэрийдлээр аваад л идэн тат ар нь түц болсондоо хөөрхий.
аа тэр үед сагсуу сааралыг найз маань улаанхуарангын зогсоол дээрээс очиж авах үетэй давхцсан юм байна. Эээээ бүү үзэгд субару гэж юу вээ жинхэн машаан гэдэг чинь л эндээ гэж бодогдоод л ямар нэгэн байдлаар субару л авч унах хэрэгтэй гэж бодогдоод тархиа сайн ашиглаж мөдхөн болнодоо гээд өнгөрөв. төсөл ч амжилттай хугацаандаа дуусав урамшуулал цалин, бонус нтр бодогдоод л дансанд пал хийтэл мөнгө ороод ирдэг нэгэн сайхан өдөр УБ- д байдаг бүх л машины захаар явлаа субару гэдэг машин авна гээд л. тэгэхэд дөнгөж л форри, легаси гэх мэт тэргүүд орж ирж байсан үе. огтхон ч сэтгэлд нийцсэн юм гарч ирэхгүй явж байтал east худалдааны төвийн зогсоол дээр

намайг эзэмдэж чадуул чиний үнэн ч анд V6- уудыг чинь батирч өгье гээд харж билээ. 2.5л механик, dual range савкин оруулгатай салон өндөр зэгзийгээд л яавал ч яана шүү гээд олилзоод л. тас сток тэргээр баахан алтеза, чейзер гэх мэт машинуудыг батирч эхлэлгүй яахав. шороон зам дээр харрейр, си ар ви, жижиг сажиг пажеро болон бусад фуллтаймтай тэргүүд бол цаашаа шүү гээд л. шулуун гараад гишгэсэн V chaser- уудыг урдаа гаргахгүй явсаар л. зам муутай газар урд гараад байх юм бол хажуу талын шороогоор нь базчихна шороогоороо дарчихна.
хөөрхийг ч их ч янз бүр болгосондоо. аргагүй шүү дээ. цахим ертөнц бут шааж эхэлж байсан юм чинь. энд тэндээс юм үзээд л ийм болгоно гээд л өндөр нам арзгар сарзгар гээд л...
тэгж тэгж хөдөө явдаг ажилтай болоод л зараад машингүй болоод хөдөө яваад өгөв.
хөдөө очсон чинь миний зүрх сэтгэл 2- ыг эзэмдэхээр сайхан 2 амьтан байнаа.
1,

2.

2 уулаа дүлий цагаан ямар ч ялгаагүй 4200 дизель.
ингээд л нөгөө хурдан удмын машин онроуд дээр сонирхож байсан талаар өнгөр ч байгаа юмдаа хөөрхий.
зүгээр явж чадахгүй гэнэт гэнэт мэргэн санаанууд нь орж ирээд замгүй газраар зам гаргаж явах, элсээр явах, цасаар явах гэх ид шидийг нь харицуулан харж эдэлсээр л.
миний хувийн дүгнэлтээр бол Ланд гүйлт сайтай зүтгэх хүч нь патролыг бодуул муу санагдсан. мөн элгээрээ нам хэвтсэн элс болон шаварт цаашаа.
патрол яахвээ хямдхан материалаар салоноо хийсэн битүүмж муу гэхдээ зөөлөн зүтгэх хүч сайн тогтвор суурь сайтай. хэр баргийн юманд *** нь тэнээд байхгүй тэнцвэртэй, бас голын усанд урсах нь бага. түлш зарцуулалт адилхандөө ямар ч ялгаа байхгүй зүтгүүлээд л байвал гудраад л байна.
зиа тэгээд хотд ирэх болсон чинь хотд унаа тэрэггүй бол нэг л явахгүйнээ. санаанд ч ороогүй найзтайгаа пиав миав гударчихсан сууж бйасан чинь ломбарданд байгаа машинаа мань нь зардаа жаахан хийлгэх юмтай авах хүн мэдэж байгаарай гэдэг юм байна. өдөр хоол идэнгээ гударч байсан 2 гар халамцуу гар хөтлөлцөөд Уран ган дээр ирвээ тэгсэн чинь тоосондоо дарагдчихсан

байх нь тэр. зиа наймаа хийчихая 2уулаа гээд л минийх болсондоо. япон машин элдвээр нь ухаж байсан хүн чинь герман гэсэн чинь нэг л бишдээд мэдэхгйү оргидог юм байналээ шүү.
одоо ч ууг нь сайхан болоол байгаан. тэгсэн яасан аавын машиныг дүү бодитыг нь хөтөлчихсөн байлгүй яахав. тэгээд л хуваангаад л эхлэнгүүт ер нь бол 100 80н хувь нь тэдний гэрийн гадаа зогсдог болж байгаа юмдаа.
одоо яах уу гэсээр хэдэн машин нааш цааш болгодог найз нартайгаа сууж байсан чинь хоронд хордсон 2011 оны МТ, 4800

гараад ирэхгүй яахав. яаж дуугүй хараад суухав хорыг нь батаар нь хордуулалцаж өгөөд л тас.
тэгээд энэ нөхрийг

болгохоор сэтгэл шулуудаал хэдэн бор юм цааш нь хийгээд л овоо ч хуримтлалтай болоод сайхан болж байтал хүүхдүүд том болж байна байр саваа томруулах хэрэгтэй чиний төмөр ч яахав онхолдож янз бүр болоод хашрахгүй байна уу гэхэд эхнэрийн attack- р хуримтлуулж яг юм хумаа авдагын даваан дээр байшин бололгүй хаачихав. хамаг төлөвлөгөө нам унаад л таг стокоор нь унаж байгаад хотд нэг газар ажилд орсон чинь засгаас

уна гээд өгчихлөө. одоо яах уу Том харыгаа гэдэг бодолтой гражгүй хүн чинь хаанаа хадгалнаа гэж байтал ээжд маань мэргэн санаа төрсөн бололтой хахаха. одоо ч бас л нааш цааш будлих дээрээ л хүрч байх шиг байнадөө хөөрхий. за тэгээд өвчингүй л байвал ямар хамаатайн гэж бодоод л явуулнадаа.