Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Blog

Moderator: temp

User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by bataa »

Cali wrote:Yamar ajilaar yvj bgaan?
Ууганаа УИХ-д нэр дэвшиж байгаан. Сонгуулийн сурталчилгаандаа яваад байхгүй юу.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Сайн байцгаана уу?. Аялалын тэмдэглэлээ бичих гээд яараад ороод ирлээ

Маршрут: Улаанбаатар - Говьсүмбэр аймаг(Чойр) - Дорноговь аймаг(Сайншанд) нийт 460км

Image
Улаанбаатараас 1 сарын 23нд гарсан

Image
Налайх, Багахангай салдаг дээр. Гархад цасан шуурга биднийг угтлаа. Машинаас буугаад 2 минут болход л чөмөг царцах дөхөж байна лээ. Цаг агаар ойрд орон даяар шөнөдөө -40 өдөртөө -25 градустай байна лээ. Ер нь зүүн зүглүү явхад бол цаг агаар харьцангуй дулаахан байдаг. Хотруу дөхөх тусам л хүйт оригоод байдаг юм. Одоо Замын-Үүдэд бол зузаан замцтай гархад бол тэгэж даараад байхааргүй цаг агаар сайхан байна.

Image
Энэ замын хураамж зарим газар бол арай дэндүү. 5км яваал нэг мөнгө хураасан нөхдүүд сууж байдаг юм. Энэ хураасан мөнгө нь юунд ашиглагддаг нь тодорхойгүй. Нийт хураасан мөнгөнийх нь талын тал нь хүрэх газартаа очиж байгаа гэдэгт эргэлзэж байна. 22ын товчоо, Баянзүрхийн товчооны мөнгө хураагч нар бол мөнгөө авах гээл сарваагаад байна тасалбараа өгөхдөө бол мөнч дургүй нэхэхгүй л бол өгөхгүй. Нийт гарч байгаа жолооч нарын хэд нь тасалбараа авч байгаа нь бас тодорхойгүй. Ингэж өгсөн авсан болж ийм юм ер нь байх хэрэг байна уу. Бүх машинаас татвар авч байгаагаа хэрэгтэй бол тэрэн дээрээ л хэдэн төгрөг нэмчүүл болох юм шиг.

Image
Дуучин Сарантуяагын төрсөн нутаг. Төв аймагын Баян сум. Замд Налайх, Багахангай, Баян сум, төмөр замын өртөөнүүд дайрсаар Чойр хот орж ирнэ.

Image
Нөгөө цасан шуурга ч намдаж, зам ч цасгүй сайхан болоод эхэллээ. Улаанбаатараас 150км яваал тал дүүрэн зээртэй тааралдах болно. Төмөр зам, засмал зам 2 ийн хооронд орсон зээрнүүд гүйж байгаад машинд дайруулсантай нэг тааралдсан. Монголд нэгч гэсэн амьтаны тоо толгой өсөж байгаа нь сайшаалтай.

Image
Чойр орж ирхэд замын цагдаа ах бүх машиныг шахуу шалгаж оруулна

Image
Говьсүмбэр аймагын Чойр хотод машинаа бензинээр цэнэглээд цааш хөдлөв. Чойр хотын талаар мэддэг ганц нэг зүйл гэвэл. Улаанбаатар, Замын-Үүд тэй төмөр замаар холбогдсон. Удахгүй таван толгойтой төмөр замаар холбогдож нүүрсыг урагшаа зөөнө гэж сонссон. Одоо таван толгойгоос том тэргээр зөөж урагшаа вагоноор гаргаж байгаа. Дэд бүтэц жаахан муу хөгжсөн юм шиг санагдсан.

Image
За Чойр хотоос гараад 20 оод км яваад засмал дуусна. Цааш шороон замаараа Дорноговь аймагын Сайншанд хотруу хөдөллөө.

Image
Дорноговь аймагын Сайншандад сааталгүй яваад ирлээ. Замдаа шөнө болоод зураг авч чадсангүй. Замаараа Шивээ овоо нүүрэсний уурхай өнгөрөөд Айраг сум аас авхуулаад шороон засмал дээр гараад Сайншанд орход 40 өөд км байхад засмал дээр гарсан. Дараагын удаа Сайншандын талаар дэлгэрэнгүй танилцуулга бичнээ.

Үргэлжлэл бий...
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by davaanaa »

Huduu ch nice bna daa her huiten bna ?
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by bilgee »

ene gar chin harin songulid yvad bn gesn chin . hodo oron nutgin joloch higd tuugad bgan bshd :P
Go pro, Be pro, The pro
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by bilgee »

hooe shand orhod zasmaltai boltsimu ? dan shorogor yvsar bgad hurdeg bizde shongin mod dagaj yvsaar bgad.
Go pro, Be pro, The pro
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by 2ubs8 »

bilgee wrote:hooe shand orhod zasmaltai boltsimu ? dan shorogor yvsar bgad hurdeg bizde shongin mod dagaj yvsaar bgad.

чойроос цааш шорооо... шон биш төмөр зам дагаж явна...
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by bilgee »

2ubs8 wrote:
bilgee wrote:hooe shand orhod zasmaltai boltsimu ? dan shorogor yvsar bgad hurdeg bizde shongin mod dagaj yvsaar bgad.

чойроос цааш шорооо... шон биш төмөр зам дагаж явна...
chi ter tomor zamaa dagaad toirod yvdim baiga biz. shongin modtoi hamt yvsar bgad l ochdogdog. chi ih l toirch yvdag baijde hoorhi.
Go pro, Be pro, The pro
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Naba »

bilgee wrote:
2ubs8 wrote:
bilgee wrote:hooe shand orhod zasmaltai boltsimu ? dan shorogor yvsar bgad hurdeg bizde shongin mod dagaj yvsaar bgad.

чойроос цааш шорооо... шон биш төмөр зам дагаж явна...
chi ter tomor zamaa dagaad toirod yvdim baiga biz. shongin modtoi hamt yvsar bgad l ochdogdog. chi ih l toirch yvdag baijde hoorhi.
Шонгын мод дагаж явсаар л очдог шдээ
Facebook-ээс татгалзъя!
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by 2ubs8 »

хаха дагадаг ч гэж төмөр замаа баруун тийш гарчихгүй явсаар байгаад очдог гэх гэсиймаа...
тэглээ ч атлас хар, төв зам нь төмөр замаа дагаад байдгийм замын үүдийн....
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by bilgee »

2ubs8 wrote:хаха дагадаг ч гэж төмөр замаа баруун тийш гарчихгүй явсаар байгаад очдог гэх гэсиймаа...
tiim blgude ylagdvuu.
odoo namaig dagaad hel. :bi emgen hums unaj shon dagaj yvsaar baigad shand ordogoo gj. :-w
Go pro, Be pro, The pro
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

davaanaa wrote:Huduu ch nice bna daa her huiten bna ?
Өө хүйтэн байна
bilgee wrote:
2ubs8 wrote:
bilgee wrote:hooe shand orhod zasmaltai boltsimu ? dan shorogor yvsar bgad hurdeg bizde shongin mod dagaj yvsaar bgad.

чойроос цааш шорооо... шон биш төмөр зам дагаж явна...
chi ter tomor zamaa dagaad toirod yvdim baiga biz. shongin modtoi hamt yvsar bgad l ochdogdog. chi ih l toirch yvdag baijde hoorhi.
Шанд ортол нийт 460км явдаг. Тэрнээс 300 гаад км ыг нь засмалаар үлдсэнийг нь шороон зам, шороон засмал холиол явчиж байна. Удахгүй засмал Шанд орчих юм байна лээ. Одоо тэгэж шон дагаж давхихаа больсон байна лээ тавигдаж байгаа зам руу орж гарал 2 талд нь гарч явсаар байгаал Шанд орчино.
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by bilgee »

hoorhii ninja bolj bn genede . ydaj joloch yum bolu gesn chine.
bilgee524: yu hj yvdga hel
uuganaa 45: хаха
uuganaa 45 is typing...
uuganaa 45: алт хайгаал хаха
Go pro, Be pro, The pro
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Хэхэ. Овоо муу гар шүү

Маршрут: Сайншанд - Хамарын хийд - Замын-Үүд нийт 245км

Image

Image
Дорноговь зочид буудалын цонхоор
Дорноговь аймаг нь төмөр замаар Улаанбаатар, Замын-Үүдтэй холбогдсон авто зам нь 1-2 жилдээ 1000 ганы замтай холдогдчих байх. Улаанбаатараас 460 аад км-ын зайд байралдаг. Бусад аймагын бодвол нэлээн өртөг өндөртэй аймаг санагдсан. Орчин нь цэвэрхэн хот тохижолт сайтай аймагуудын нэг.

Image
Дорноговь зочид буудалын гадаа
Дорноговь зочид буудал нь дугуй буудал гэсэн нэрээрээ олны танил. Хэдэн жилийн өмнө оны шилдэг барилгуудын нэгээр шалгарч байсан санагдаж байна.

Image
Аймагын холбоо


Image
Сайншандаас чанх урагшаа Хамарын хийдийн зүг хүлгийн жолоо татлаа

Image
Сайншанд аас 42км-т байрлах Хамарын хийд, Энергийн төв, Хүслийн уул
Талаар давхисаар байгаал ирдэг юм байна лээ. Очих ёстой хүн нь л очдог юм гэсэн. Очих ёсгүй хүмүүс нь төөрөөд явчдаг гэсэн

Image
*** хад. Үр хүүхэд заядаггүй эмэгтэй хүмүүс ирж мөргөөд үр хүүхэдтэй болдог гэсэн. Эмэгтэй хүмүүс сүү авчирж өргөдөг юм байна лээ.

Image
Манай экваж :p

Image
Нэг ийм тэрэгээр форумыхантайгаа машин ярингаа монгол орны үзэсгэлэнт байгалаар аялах юмсан.

Image
Энергийн төв

Image
Жирийн ард иргэд ордог хаалга. Цаана нь засаг ноёд, лам хуваргууд ордог ийм 2 хаалга байгаа. Тэр 2 хөмсөгний гол руу удаан ширтэж харна. хэврээ урдаас чинь инээмсэглэж байгаа мэт харагдвал өргөх гэж авч очсон архи аа үнэрлээд үзээрэй үнэргүй болдог гэсэн. даанч би инээлгэж чадаагүй юм. За тэгээд зүүн гар талын алтан хаалгаар орно.

Image
Суварган хашааны хоймор хавьцаа энергийн төв нь байгаа. Тэнд зогсож байгаад 2 алгаа дээш нь харуулаад нарлуу харж энерги авч зогсоно.

Image
Энерги ээ авч дуусаад. Арц хүжээ уугуулна. 9 ширхэг шавар аяга байгаа архинаасаа 9 үүлэнлүү нь дусаана.

Image
Овооны ард Үлэмжийн чанар дууг сийлсэн суварга байгаа. Тэнд мөргөөд Үлэнмжийн чанар дууг хамгын чангаараа бүтнээр нь дуулна. Үлэмжийн чанар дууг бүтнээр нь нэг дуулбал Ногоон Дарь Эхийг 1000 уншсантай тэнцдэг гэж хүмүүс ярьдаг юм билээ.

Үлэмжийн чанар дууг бүтнээр нь хуулж орууллаа
Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шуюууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийн хөдөлгөнө

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Заа дуугаа дуулж дуусаад. Овоогоо тойрч наран ургах зүгт хадагаа уяж тавьна. Тэгээд 9н аягны зүүн талаас өөхөн чулуу 1ш -ийг олж авна. Тэрийгээ гарахдаа үүдний тэнд байдаг чулуунууд дээр овог нэрээ хэлж шиднэ. Энэ нь Шамбалын оронд өөрийгөө ирсэн гэдэгээ бүртгүүлж байгаа юм гэсэн. За тэгээд түрүүн орсон хаалагныхаа хажуу талын мөнгөн хаалгаар гараад явна.

Image
Энергийн төвийн урд хонх байгаа. Тэрийг 3н удаа дугаргана

Image
Хамарын хийд
http://www.youtube.com/watch?v=ti54Z4nz ... r_embedded

Image
Будаа цацхад гандангын тагтаанууд шиг тагтаанууд нисээд ирнэ. Хүнээс бол айхаа байсан юм байна лээ

Image
Хамарын хийдийн музейн цагын хувиар
Намайг очход хаалттай байсан.
Албан ёсны сайт нь байдаг юм байна. http://www.khamarmonastery.mn/temp/

Image
Хийдийн хамгаалагчид

Image
За ингээд төв замруугаа нийлхээр хийдээс зүүн зүгрүү гарлаа 15км яваал засмал дээрээ гарна

Image
Замаараа тариалангийн баригадийн хажуугаар гарна

Image
За ингээд төв замтайгаа нийлээд Замын-Үүд ийн зүг явлаа. Замаасаа 15км л хазайх юм байна лээ.

Image
Сайншандаас 90 ээд км яваад засмал дуусна

Image
Замын-Үүд чиглүү Дорнод шиг тийм их тал таараад байхгүй. Ихэнхдээ л иймэрхүү байдаг юм

Image
Замд хэд хэдэн тэмээтэй тааралдсан. Зээртэй харин тааралдсангүй. За ингээд Замын-Үүдэд орж ирлээ

Үргэлжлэл бий...
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by davaanaa »

hehe Hamriin hiid uvul 1 iimerhuu bdiim bna daa ... asar huiten bhda /.?
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
Cali
Posts: 30
Joined: Tue Nov 15, 2011 2:38 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Cali »

bataa wrote:
Cali wrote:Yamar ajilaar yvj bgaan?
Ууганаа УИХ-д нэр дэвшиж байгаан. Сонгуулийн сурталчилгаандаа яваад байхгүй юу.
ene olon aimguudad zereg ner devsheel uu?
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”